''MIAMI HEAT 2007-08''

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Yes Man » Mon Apr 14, 2008 6:35 pm

За тэр ч юу юм бэ дээ,Шак өөрөө яваагүй шт дурандаа,Финиксийн саналыг уухайн тас зөвшөөрсөндөө Миамигийн арын алба
Нэгэнт чи зайл,чи бидэнд хэрэггүй болсон гэж үзэж байгаа багыг хаях нь зүй
Yes Man
 

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Wed May 21, 2008 2:04 am

Өнөө шөнө драфтын лоттеритой гэж байгаа. Азын тэнгэр манайхныг ивээх болтугай!!! :)
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Wed May 21, 2008 11:43 pm

Манайхан драфтын 2-оор тоглогч сонгох эрхтэй боллоо. Дөнгөж 1.7 хувийн магадлалтай байсан Чикаго Буллзд аз тохиож 1-ээр тоглогч авах эрхтэй боллоо.
Манайхны хувьд гол зорилго нь энэ драфтаас төвийн тоглогч юмуу хүчний довтлогч авах явдал. Гэхдээ драфтын дээгүүр багтчих төвийн тоглогч байхгүй болохоор хүчний довтлогч л авч таарах байх. Уг нь драфтын эхний эрхийг авчихсан бол Канзасын Майкл Бийслиг л баттай авах байлаа. Харин одоо бүх зүйл Бухнуудаас шалтгаална. Хэрэв тэд хамгаалагч хайж байгаа бол Деррик Рөүзийг сонгох байх. Харин зуны наймаа арилжаанд Дрью Гүүден, Луол Денг нараа явуулах гэж байгаа бол оронд нь Бийслиг авч таарах байх. Тэгэхээр тэднийг л хараад сууж байхаас өөр арга алга. Хэрвээ манайд Бийсли олдохгүй бол Рөүзийг авч түүнийг бусад багаас төвийн тоглогч юмуу хүчний довтлогчоор солих бас нэг хувилбар байна. Эсвэл Лопез, Рандолф, Лөүв гээд хэд хэдэн хүчний довтлогчоос ч сонголт хийж болох юм. Рандолфийн хувьд Торонтогийн Боштой их ойролцоо тоглолттой дажгүй гар шиг байсан. Лөүв бол яг л тэр чигээрээ Денверын Клейза шиг нөхөр байсан. Тийм хүн ч нэг их хэрэггүй л байх. Лопезын тоглолт бол нэг их таалагдаагүй, бас л дэмий байх. Намар болтол лай ч байна, зай ч байна. Юу болохыг нь харж л байя.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Mojul » Thu May 22, 2008 12:04 am

Ёоо тэнэгтлээшд....... Сүүлд жавхаагийн бичлэг бхаар дараад унштал драфт 2энэ тэр гээд баахан юм бичцэн бхаар гайхсан гэж........... тэгээд дахиад форумаар хэсэж бгаад харсан Лакэрс биш Хийт бдаг бна шд :-o
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Izzy Slevin » Sun Jun 01, 2008 6:22 pm

Драфтийн нэг байхгүй шатааск уу...
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby csc » Wed Jun 04, 2008 12:11 pm

Wade to Chicago for the drat1 pick? .....
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Wed Jun 04, 2008 9:55 pm

Харин нэг тиймэрхүү шум яваад байна. Энэ солилцоо хийгдвэл Миамид ч Буллсд хэн хэнд нь алдаад байх юм байхгүй. Миамигийн хувьд 2 залуу ирээдүйтэй холбогч, довтлогч 2-той болчихно. Мөн тэд Мерионтой гэрээгээ сунгачих байх. Лоул Денг, Бен Гордон нарын нэгийг ч фрийгээр авчих боломжтой. Риск ихтэй ч гэсэн ирээдүй ханхлуулсан баг босно. Харин Уэйд нутгийн хүүхэд болохоор Чикагод очихдоо татгалзаад байх зүйлгүй л байх. Ноа, Томас, Гүүдэн, Хьюз, Хайнрич гээд гар нийлчих залуус олон байгаа болохоор мань хүн тэднийг удирдаж залаад явчих боломж бий. Хамгийн гол нь энэ 2 багт сайн төвийн тоглогч л дутагдаж байна, бусдаар өөлөөд байхаар юм алга. За юу болохыг харж л байя.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Yes Man » Sun Jun 08, 2008 5:03 am

Дуэйн Уэйдийн хувьд гэмтлээсэй болоод зэвэрч байгаа гэж боддым.Наймаа болвол Чикаго алдагдал хүлээн.ЯАгаад гэхээр тэдний авах хүн ирээдүйд Дуэйн Уэйдийг давдагггүй гэхэд адилхан супер стар болох боломжтой тоглогч.Би л лав Чикагогын эзэн байсан бол яаав ч зөвшөөрөхгүй байхсан.
Майамигын хувьд Бийслиг биш,Дэррик Ройзыг авах санаа байгаа л байх,Жэйсон Уэйллимс зэрэг харьж яваа холбогчыг түүнээр сэлбэхэд яг болох гээд,харин Бийслийгийн хувьд Шон Марион байгаа болохоор нээх хэрэгтэй санагдахгүй л байна.Гэхдээ нэгийг нь хүч,нөгөөг нь жижиг довтлогчоор гаргахад болохгүй гэх газаргүй л дээ
Yes Man
 

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Sun Jun 08, 2008 5:19 am

Энэ мэдээг зүгээр л румор Миамигаас явах бодол алга гэж Уэйд мэдэгдсэн байсан. Гэхдээ драфт болтой зай ч байна лайтай ч байна, юу ч болж магадгүй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Fri Jun 27, 2008 8:35 am

Image
Чикаго Буллс драфтын 1-ээр Дэррик Рөүзийг сонгосноор манайд хүссэн тоглогчоо авах боломж тохиож 2008 оны драфтын 2-оор 19 настай 6 фүт 10 дьюм авъяаслаг довтлогч Майкл Бийслиг багтаа элсүүллээ. Welcome to Miami!!! :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Батгэрэл » Fri Jun 27, 2008 4:29 pm

Za Miami ch gaigui holbogch center avchuul ch gaigui l boloh n dee
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby LeMoN » Fri Jun 27, 2008 9:47 pm

Миний бодлоор 2уулаа л ашигтай байсан байх. Хүчний довтлогч авсан нь оносонч байж магадгүй
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Yes Man » Fri Jun 27, 2008 10:31 pm

Ингээд Уэйд үлдэж Марионыг зарах болов оо хөөрхий.
Yes Man
 

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Sat Jun 28, 2008 7:44 am

Тэгж л таарлаа. Мөн Хаслемыг ч гэсэн явуулж магадгүй гэж байсан. Одоо гол зорилго боломжийн холбогч, төвийн тоглогч 2 л олж авах байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Chin-T-Mac » Wed Jul 02, 2008 5:03 pm

PG bol tednii gol asuudal baisaar irsenshd. ene ulirald gaiguihen holbogch bas 3aas nuulgechihdeg toglogch heregtei yum shigee! Marion ugaasaa togtoj ideeshih shijgui bsan yumaa yawsan ni ch deer buun l tohdog amitad bollooshd.
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8327
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Wed Jul 02, 2008 9:48 pm

За ойрд ч овоо л сонинтой байх шиг байна. Уэйд Олимпод оролцох гээд бэлтгэлдээ орчихсон байсан. Харин гэмтэл нь гайгүй эдгэсэн бололтой.
Манайд ирсэн 2 рүүки маань одоохондоо хувийн дугаараа сонгож аваагүй л байна. Бийсли ч бараг Канзас Ситид байхдаа өмсдөг байсан 30 дугаараа авах байх. Харин Челмерсын хувьд мэдэх юм алга. Манайхыг энэ жилийн драфтаар маш сайн сонголт хийсэн багийн нэгээр тодруулсан байсан. Бийсли ч угаасаа ойлгомжтой. Харин Челмерс Кансаст байхдаа бужигнуулдаг айхтар биг шот хийдэг холын шидэлт сайтай тоглогч байсан. Тэр л манайд дутагдаад байгаа холын шидэлтүүдийг Крис Күйнтэй хамт гүйцэтгэх байх даа. Экспэртүүд мань хүнийг энэ жилийн драфтын 2-р бүсийн сайчуулын нэг л гэж дүгнээд байгаа. Хэр сайныг нь цаг хугацаа харуулах биз.
Манайд одоо 2 байрлалд тоглогч дутагдалтай байна. Миний бодлоор Мерионыг солилцоогоор явуулах замаар л энэ асуудлыг шийдэх байх. Уг нь сая Элтон Брэнд гэрээгээ сунгахгүй гэхээр нь баярлаж суутал багтаа үлдэж магадгүй боллоо. Өөр ч од зэрэглэлд орчих цэнтр толгойд орж ирэхгүй л байна. Харин холбогчийн байрлал Чикагогоос Хайнрич юмуу Духоныг л туух хэрэгтэй байгаам даа. Ялангуяа Хайнрич бол шидэлт сайтай, хурдтай, цагаан гэхэд шаггүй хамгаалчихдаг, тоглолтын мэдрэмж сайтай хамгаалагч. Түүнийг авчихсан байхад тэр байрлалд толгой өвдөхгүй гэсэн үг. Харин Бийсли Рикки Дэвисийн байрлалд шууд гараанд гарах нь тодорхой. Дэвис харин ирэх жилдээ сэлгээнд суугаад бэкап болчиход гайгүй л тоглогч. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл наймаанд оролцуулчихсандаа л болно доо. Тэртэй тэргүй Уарайттай гэрээг нь сунгачихвал Дэвист л хэцүү биз. Улирал эхлэхээс өмнө энэ 2 байрлалын асуудлыг шийдэх шаардлагатай байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Yes Man » Sun Jul 06, 2008 10:11 pm

Хаха,хөгийн царайлсан Майкл Бийсли анхны бэлтгэл дээрээ л гэмтэл авсым шиг байналээ.
Тэр Чалмерс бол үнэхээр сайн гар.Би нээх НСАА үздэггүй л дээ.Гэхдээ л өөрөөс нь млүү гэгдээд 10 хэдээр гарчихсан улсыг бодвол Чалмерс огт дутахгүй.Харин Уэйд бол унтарч яваа тоглогч.Гэмтлээс болж байхгүй юу.
Yes Man
 

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Mon Jul 07, 2008 4:54 am

Харин тх... Чэлмэрсийг хоосонгүй гэж бодоод байгаа.
Харин Бийсли жоохон хэцүү характертэй залуу гэж уншиж байсан. Хар багаас нь од гээд хөөргөчихсөн юм шиг байгаа юм. Гэхдээ тэгж байгаад өөрчлөгдөх байх гэж бодож байна. Тэр гэмтлийн хувьд санамсаргүй юм болсон гэсэн. Гэхдээ гайгүй day-to-day гэж байна лээ.
Уэйдийн хувьд энэ хавар зун сайн амарч эмчилгээ хийлгэж авсан Олимпод болон ирэх улиралд бузарлаад өгнөө.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby 1220 » Mon Jul 07, 2008 2:51 pm

Уайд Пенни Фрэнсисийн хойноос л битгий орчихоосой
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby suldees » Mon Jul 07, 2008 3:31 pm

Wade gehdee
Francis Penny 2iig bodvol champion bolood uzchihseen .. terend zaluu ansl hairan bna da
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Chin-T-Mac » Mon Jul 07, 2008 7:53 pm

фрэнцис улирлын өмнөх урьдчилсан тоглолтонд сайн тоглож байсан статистик харагдаж байсаншд. тэгээд бэртсэн гэж дуулсан. бас жаахан найдаад байгаашд. гэхдээл муу нэг л өөртөө итгэлгүй роокие аятай тоглоод байгаамдаа HOUSTON хотод бас хайртай юм шиг байгаамаа хэхэ Wade арайч фрэнцис шиг итгэлээ алдаагүй бас арай ч залуухан байна айлтгүй байх өө. улиралын дундуур бэртэлээс ирээд сайн л тоглож байсаншд.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8327
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Tue Jul 08, 2008 7:09 am

Орландод өнөөдөр эхэлсэн зуны лигт тоглож байгаа шинэ цэргүүдийнхээ тоглолтыг үзлээ. Хэдийгээр манай халууд болох Крис Күйн, Дэкүан Күүк нар тоглоогүй ч гэсэн залуус маань гайхалтай тоглож Бухнуудын шинэковуудыг илт илүүрхэж хожлоо.
Драфтын гол хүн болох Бийслигийн тоглолтыг харахыг хүсч байлаа. Мань хүний хувьд өнөөдрийн тоглолт Чикагогийн Рөүзийн эсрэг хийх анхных нь тоглолт байлаа. Майкл Бийсли үнэхээр нэрэндээ тохирсон зэрлэг тоглолт үзүүлдэг нөхөр байна. Жинхэнэ хүслээрээ л тоглож бодсоноо хийдэг залуу юм байна. Дундын болон холын шидэлт маш сайн, түүнчлэн түүний гол зэвсэг бол өндөр нуруу хурдаа ашиглан дриблдээд хийдэг оролтууд нь юм байна. Хувийн хамгаалалтаар түүнийг алдаа хийхгүй зогсоох боломж өрсөлдөгчидөд нь тун бага, алдаа хийлээ ч мань хүн чөлөөт шидэлтийг маш өндөр хувьтай шиддэг болохоор эсрэг багт бас л ашиггүй. Энэ залууд магтах зүйл их байгаа ч гэсэн өөлөх зүйл хэд хэд байлаа. 6-10 өндөртэй ч гэсэн их л турь муутай харагдаж байсан, хүчний дасгалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй санагдлаа. Мөн дэмий юман дээр алдаа их хийх юм. Мөн самбарт нэг их зүтгэхгүй байгаа нь ажиглагдлаа. Гэмтэхээс айгаад ч тэгээд байсан байж болох. Бусдаар бол өөлөөд байх юм алгаа. Манайхан үнэхээр сайн ирээдүйтэй залуу багтаа авчээ.
Нөгөө цэрэг Чалмерсын хувьд ч тоглолт нь их таалагдлаа. Жижиг биетэй мөртлөө хамгаалалтанд маш идэвхтэй, дээр нь довтлогоонд маш идэвхитэй оролцдог, мэдрэмжтэй тоглолттой залуу байна лээ. Бусдыгаа бодвол коллежд удаан тоглосон болохоор туршлагын хувьд ч арай л илүү юм шиг харагдлаа. Хурдтай оролтуудыг их хийж, холын шидэлт ч сайтай юм. Ер нь бол алсдаа манай гарааны төлөө л үзэхээр залуу байна даа. Экспертүүд ч гэсэн түүнийг энэ жилийн драфтын 2-р бүсийн хамгийн боломжийн тоглогч гэж дүгнэсэн байсан нь үнэний ортой санагдлаа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby trouble » Tue Jul 08, 2008 12:01 pm

X wrote:......Харин Уэйд бол унтарч яваа тоглогч.Гэмтлээс болж байхгүй юу.


“Life is not measured by the number of breaths that you take but by the moments that take your breath away. That’s what Dwyane is about.”
Riley
User avatar
trouble
 
Posts: 25
Joined: Tue Oct 03, 2006 4:54 pm

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Chin-T-Mac » Tue Jul 08, 2008 3:00 pm

жавхаа бичлэгийг хаанаас олж үзэж болох уу? тойм нь л олдох юм. хоёр өөр багийн шинэкоовууд ягаад орлондогын талбайд тоглож байгаа юм бол сонин юм.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8327
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: ''MIAMI HEAT 2007-08''

Postby Жавхлан » Tue Jul 08, 2008 5:48 pm

ҮСБХ-ны зуны лигүүд жил болгон өөр өөр хотод зохион байгуулагддаг. Энэ жилийнх нь Орландод болж байна. Зүүн конференцын 6 баг хүч үзэж байгаа. Бичлэгийг нь хаанаас олохыг мэдэхгүй ч тоглолтыг бол шууд үзэж болно. Монголын цагаар шөнө 3 цагийн үед эхлэж байгаа. Энэ линк нь байна. http://www.nba.com/magic/news/summerleague.html
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests