NBA Playoff 2008

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: NBA Playoff 2008

Postby 1220 » Mon May 12, 2008 11:40 am

Пози Хаан Жеймсыг зодоод л байгаа шинжтэйдэг шүү
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: NBA Playoff 2008

Postby spain man » Mon May 12, 2008 2:23 pm

Харин дххх ... Тэр чинь харин жинкэнэ юмтай нөхөр бна лээ шд ... 8+)
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: NBA Playoff 2008

Postby spain man » Mon May 12, 2008 2:34 pm

Манайх талбайдаа Хорнетсийг буулгаж авснаар 2-2 болвоо ... Попович 2 хожигдлоосоо дүгнэлт хийсэн бололтой Жинобилиг гараанд гаргаад тоглоод байна... Хөгшин чоно шүү ... ... Данкан маань харин энэ По д нилээн хувь муутай шидээд байсан ч сая 13-10 үзүүлжээ... Паркер 21 оноо авсан бол Пол 23 ыг авч ..

Эсрэг талд Юта Лэйкерс бас 2-2 болчихож ашгүй дээ .. Овертаймд буулгаж авчээ ... Дерон зүтгэж байх шиг байна даа ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: NBA Playoff 2008

Postby Жавхлан » Sat May 17, 2008 12:45 am

Өнөөдөр САС Полын багийг зовлонгүй хожчихлоо шүү. СР3, Уэст 2 эрт баахан дэмий алдаа гаргаад хамгаалж чадахгүй болчих юм. САС ч яаж тийм боломжийг алдах вэ дээ, дороо л тасрачихна лээ. Уэст сүүлд гэмтлээ сэдрээчих шиг болсон. Энэ нь нэг их хүнд биш байх юм бол 7 дахь тоглолтонд талбайдаа хожоод гарчих байх. Харин тоглохгүй бол Данкан ч галзуурна даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: NBA Playoff 2008

Postby Цоомоо » Sat May 17, 2008 5:52 pm

2 ухлийн тоглолт гарах нь.
Спэрсийн хувьд емнех роад тоглолтуудаас шал еер тоглолт узуулнэ. Нью-Орлеаны хувьд хожход маш хэцуу байх болно. Спэрс 13 мэхтэй баг. Яаж ч мэднэ. Гэхдээ би Хорнетсийг хожчоосой гэж бодож байгаа.
Бостоны хувьд сайн хамгаалвал 5 дарь тоглолт шиг байдлаар ойрхон хожих боломжтой. Сайн хамгаалж чадахгуй бол Гарнетт, Пирс 2-ын хуч мехестех байх. Тэгэхээр плей-оффт арчаагуй байгаа Рэй аллен сайн тоглох хэрэгтэй. Их гурвал 3-уулаа жигд гайгуй байвал ч Бостон дараагийн шатанд улдэнэ дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NBA Playoff 2008

Postby dashzeveg » Sun May 18, 2008 2:03 pm

Шүүгч 6 дахь тоглолт дээр аврагуудын талд байсан н ь их дургүй хүргэсэн.
Image
User avatar
dashzeveg
 
Posts: 2
Joined: Fri Feb 29, 2008 7:08 pm

Re: NBA Playoff 2008

Postby x_zaluu » Wed May 21, 2008 11:00 am

za ene detroit yaj bnaa...
--AiNt NoBoDy CaN StEaL Ma ShInE--
--DaLLaS MaVeRiCkS--
--ViNcE CaRteR--
User avatar
x_zaluu
Most valueble player
 
Posts: 52
Joined: Sun Dec 11, 2005 10:32 pm
Location: haa hamaagui

Re: NBA Playoff 2008

Postby Bibby » Thu May 22, 2008 7:37 pm

манайд хожигдоо л нусаа хацартаа наагаад л явандаа муу залуус :mrgreen:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: NBA Playoff 2008

Postby Yes Man » Fri May 23, 2008 2:15 pm

Image
Пистонс ямар гайхалтай гээчийн баг вэ?
Сая зүүн бүсийн финалын 2 дахь тоглолт болж өнгөрлөө.Детройт Пистонс Ричард Хамилтоны 25 онооны ачаар 103-97оор даваймгайлж цувралыг 1-1ээр тэнцүүллээ,ерөнхийдөө Пистонс бүгд маш жигд сайн тоглосон.Өмнөх тоглолтонд шөрмөсний гэмтлийн улмаас өөрийн тоглолтоо гаргаж чадаагүй Чонси Биллапс өнөөдөр 19 оноо,7 дамжуулалт хийсэн байналээ.T. Prince хэдий статс харвал сайн байгаагүй ч тоглолтын турш багынхаа ялалтын гол цөм болсоор байсаныг нь дурдууштай.
Харин талбайн эзэдээс багын голлох гурав болох Пол Пирс 26,Рэй Аллен 25,Кевин Гарнэтт 24 оноо тус тус авцгаасан ч нөөц тоглогчдын олиггүй тоглолт Бостонд энэ ПОын гэртээ хийж байгаа анхных нь хожигдлыг 9 хожилын дараа амсуулжээ.Мөн тэд гэртээ хамгийн сүүлд 3 сарын 16нд 76д хожигдсоноосоо хойш анхны хожигдлоо амсаж байгаа нь энэ гэнэ.
Миний хувьд Пистонсыг ялах болов уу гэж таамаглаж байгаа,би ч угаасаа Пол Пирсийг нэг их үнэлдэггүй учираас Бостоны ялагдалд гайхахгүй байгаа,энэ удаагын Пистонсын ялалт нь ЗҮҮН БҮСИЙН АВАРГЫН ЦОМЫГ авч байгаагаас ялгаагүй маш чухал ялалт байлаа,тэд одоо ердөө л гэртээ хаан байхад л бүх зүйл дуусна.
Go pistons go my man RIP
Yes Man
 

Re: NBA Playoff 2008

Postby spain man » Mon May 26, 2008 2:50 pm

Пийрс угаасаа худлаа шд ....
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: NBA Playoff 2008

Postby Г.Баяраа » Mon May 26, 2008 3:49 pm

NBA багуудийн нэрний утга учир...

ӨРНӨД КОНФЕРЕНЦ
БАРУУН ӨМНӨД ДИВИЗИОН

Image
САН-АНТОНИО СПЭРC
Байгуулагдсан он: 1967
Байршил: Техас мужийн Сан-Антонио хот
Техас гэхээр хэний ч ой тойнд хамгийн түрүүнд ковбой буух биз ээ. “Спэрс” (Давируул) гэсэн нэр ч үүнтэй холбоотой. Зэрлэг өрнөдөд амь дүйсэн тэмцэл дунд ковбой нарын сэдсэн нэг зүйл нь гутлынхаа ард хийсэн төмөр. Үүнийхээ тусламжтайгаар тэд морио хурдан давхиулж, давуу байдал олж авдаг байжээ.

Image
ХЬЮСТОН РОКИТС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Техас мужийн Хьюстон хот
1967 онд Сан-Диегод байгуулагдсан тус багийн нэрийг хотын оршин суугчид нь өгчээ. Сан-Диего нь сансрын хөлөг, хиймэл дагуул хийдэг том үйлдвэртэй учир “Рокитс” гэсэн нэр ийн олонхийн санал авсан аж. Дөрвөн жилийн дараа “Пуужингууд” Хьюстон руу нүүсэн ба NASA-гийн нислэгийг хянах төв тус хотод байдаг нь нэрийг нь улам оновчтой болгожээ. Яг л “Пистонс” шиг.

Image
ДАЛЛАС МАВЕРИКС
Байгуулагдсан он: 1980
Байршил: Техас мужийн Даллас хот
Маверик нь манайхаар бол шилийн сайн эр гэсэн үг ажээ. 1803-1870 онд Самуэль Маверик гэгч захиргаанд ордоггүй “задарсан” эр амьдарч байснаас энэ үг үүссэн гэнэ. Багийн нэр сонгох аянд “Маверикс” хэмээн нэрлэсэн 41 хүн анхны улирлын гэрийн бүх тоглолтыг үзэх тасалбараар шагнуулсан гэдэг.

Image
МЕМФИС ГРИЗЛИЗ
Байгуулагдсан он: 1995
Байршил: Теннесси мужийн Мемфис хот
1995 онд Канадын хоёр баг NBA-д бүл нэмсний нэг нь “Ванкувер Гризлиз” юм. Америк, Канадын нутгаар амьдардаг баавгайн нэгэн төрөл нутгийнхны бахархал ажээ. 2001 онд тус баг өмнөдийг зорьж, Мемфист суурьшсан бөгөөд шинэ хотод хуучин нэрээрээ тоглох болсон. Сонирхолтой Мемфисийн ойр тойронд баавгай байтугай түүнтэй төстэй амьтан ч байдаггүй гэнэ.

Image
НЬЮ-ОРЛЕАН ХОРНЕТС
Байгуулагдсан он: 1988
Байршил: Луизиана мужийн Нью-Орлеан хот
Их Британийн их түрэмгийллийн үед Английн армийн генерал Чарльз Корнуоллис Каролинад тулалдаж байхдаа дээд удирдлагадаа “Бид яг л зөгийний үүрэнд орчихсон мэт байна” гэж захидал бичиж байжээ. Үүнээс үүдэн энэ хавийнхан “Зөгий” гэсэн үгэнд дуртай болсон бөгөөд NBA-гийн багаа “Хорнетс” гэж нэрлэсэн байна.

БАРУУН ХОЙД ДИВИЗИОН

Image
ЮТА ЖАЗ
Байгуулагдсан он: 1974
Байршил: Юта мужийн Солт-Лейк хот
Жаз хөгжмийн өлгий нутаг Нью-Орлеан хотод байгуулагдсан тус баг 1979 онд Солт-Лейк рүү нүүгээд хотынхоо нэрийг солихоос өөр өөрчлөлт хийгээгүй юм. “Жаз”-ын эзэн Сэм Бэттистоун Нью-Орлеанаас өөр хотод амьдрахыг хүсч, эхнэрийнхээ төрсөн нутаг руу шилжихдээ NBA-гийн багтай очсон түүх энэ.

Image
ДЕНВЕР НАГГЕТС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Колорадо мужийн Денвер хот
1967 онд “Денвер Рокитс” гэж байгуулагдсан ч 1974 онд NBA-д элсэхэд нь Хьюстоны баг тийм нэртэй байсан тул өөрчлөх шаардлагатай болжээ. Ингээд багийн удирдлагууд XIX зуунд Колорадо мужид алт олборлолт эрчтэй хөгжсөнийг билгэдэн “Шижир алт” буюу “Nuggets” нэрийг сонгосон байна.

Image
ПОРТЛЭНД ТРЭЙЛ БЛЭЗЕРС
Байгуулагдсан он: 1970
Байршил: Орегон мужийн Портлэнд хот
1800-аад оны үед Америкийн иргэд барууныг зорьж, Номхон далайн эрэгт амьдарч эхэлсэн үеийн түүхтэй энэ нэр холбоотой. Орегон муж нь америкчуудын баруун эрэгт суурьшсан анхны нутгийн нэг бөгөөд Портлэнд бол тус мужийн хамгийн том хот. Тиймээс уг хотоос NBA-д баг элсэх болоход Америкийн өрнөд нутгийн хөгжлийн эхийг тавьсныг бэлгэдэж “Trail Blazers” (жим гаргагчид) нэрийг өгсөн байна.

Image
МИННЕСОТА ТИМБЕРВУЛВЗ
Байгуулагдсан он: 1989
Байршил: Миннесота мужийн Миннеаполис хот
Канадтай хиллэдэг Миннесота муж нь их ой хөвч бүхий сайхан байгальтай нутаг юм. Тиймээс “Гризлиз”-ийн адилаар нутгийнхаа онцлогийг агуулсан нэр өгсөн нь энэ. Ихэд ховордсон чонын энэ төрөл Миннесота мужид хамгийн олон байдаг ажээ.

Image
СИЭТЛ СУПЕРСОНИКС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Вашингтон мужийн Сиэтл хот
Тус хот нь “Boeing”-ийн үйлдвэрээрээ алдартай билээ. Тиймээс ч 1967 онд Сиэтлээс NBA-д баг оруулахаар болж, хотын иргэдийн дунд ямар нэр өгөх талаар санал явуулахад “Суперсоникс” ялалт байгуулжээ. “БОИНГ”-ийн онгоц нь богино хугацаанд тухайн үед ноёрхлоо тогтоогоод байсан “Конкорд”-ын хүчтэй өрсөлдөгч болсон юм.

НОМХОН ДАЛАЙН ДИВИЗИОН

Image
ГОЛДЕН СТЕЙТ УОРРИОРЗ
Байгуулагдсан он: 1946
Байршил: Калифорни мужийн Оклэнд хот
Хотоо багийн нэрэнд оруулаагүй NBA-гийн цорын ганц баг. Филадельфид сууриа тавиад, 1962 онд Сан-Франциско руу нүүн, 1971 онд Оклэндэд суурьшжээ. Анх Филадельфид байгуулагдахад багийн эзэд нь 1925 оныг хүртэл ABL-д тоглож байсан хотынхоо сагсан бөмбөгийн багийн нэрийг авчээ. Нэг ёсондоо хуучин багийг сэргээсэн байна. Хожим Оклэндэд суурьшихдаа Калифорнийн бусад багаас амжилтаар давна хэмээн “Алтан улс” гэх тодотголыг хэрэглэх болсон.

Image
ЛОС-АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС
Байгуулагдсан он: 1946
Байршил: Калифорни мужийн Лос-Анжелес хот
Анх 1946 онд Детройтод “Жемс” (Үнэт чулуу) нэртэй байгуулагдсан тус баг дараа жил нь Миннеаполист нүүн очоод, “Түмэн нуурын газар” хэмээн нэрлэгддэг уг нутгийн онцлогт тохируулан “Лейкерс” гэж өөрчилжээ. 1960 онд одоогийн байгаа хотдоо суурьшсан ч нэрийг нь хэвээр үлдээсэн байна. Холливудын хотод нэг ч нуур байдаггүй ажээ.

Image
ЛОС-АНЖЕЛЕС КЛИППЕРС
Байгуулагдсан он: 1970
Байршил: Калифорни мужийн Лос-Анжелес хот
Анх Баффалод байгуулагдахдаа “Брейвз” (Эрэлхэг зоригтнууд) нэртэй байсан ба 1978 онд баруун эргийн Сан-Диегод нүүн очоод “Клипперс” нэрийг авчээ. Уурын онгоц гарахаас өмнө дарвуулт хөлгүүд далай, тэнгисийг гаталж, тээврийн гол үүргийг гүйцэтгэдэг байсан бөгөөд Сан-Диегогийн түүх дарвуулт онгоцтой (clipper ship гэдэг) салшгүй холбоотой ажээ. 1984 онд тус баг дахин бууриа сэлгэж Лос-Анжелест очсон ч нэрээ солиогүй юм.

Image
ФИНИКС САНС
Байгуулагдсан он: 1968
Байршил: Аризона мужийн Финикс хот
Их цөлийн дунд орших Финикс хот NBA-гийн багтаа нутгийн уур амьсгалын онцлогийг илэрхийлсэн нэр өгсөн нь энэ.

Image
САКРАМЕНТО КИНГЗ
Байгуулагдсан он: 1945
Байршил: Калифорни мужийн Сакраменто хот
1972 оныг хүртэл Рочестер, Цинцинаттид байхдаа “Ройялс” нэртэй байсан тус баг Канзас-Ситид очоод “Кингз” болжээ. 1985 онд одоогийн байраа олохдоо нэрээ хэвээр авч үлдсэн байна. Канзас-Ситид “Ройялс” нэртэй бейсболын баг байснаас хооронд нь андуурч болзошгүй гээд утга адил “Кингз” хэмээх үгээр сольсон түүхтэй ажээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: NBA Playoff 2008

Postby Gooner » Tue May 27, 2008 1:28 pm

Гайхалтай.
Баярлалаа Баяраа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: NBA Playoff 2008

Postby RBK » Wed May 28, 2008 12:44 pm

Лэйкэрсчуудаа :beer
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NBA Playoff 2008

Postby boboZ » Sat May 31, 2008 5:40 pm

Boston vs Lakers гэсэн финал!!!! :D
Мэжик Жонсон vs Лэрри "Шувуу" байснаа одоо Коби vs Их "гурвал" болохнээ... :beer
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: NBA Playoff 2008

Postby White Chocolate » Sun Jun 01, 2008 2:38 am

boboZ wrote:Boston vs Lakers гэсэн финал!!!! :D
Мэжик Жонсон vs Лэрри "Шувуу" байснаа одоо Коби vs Их "гурвал" болохнээ... :beer

kobe, Pau Gasol, Lamar Odom vs " BIG 3" OK! ymaa bodoj bich za!
White Chocolate
 
Posts: 51
Joined: Thu Dec 20, 2007 6:27 pm

Re: NBA Playoff 2008

Postby orgil_kb » Sun Jun 01, 2008 4:37 pm

НБА-н аваргын төлөө (LAL vs. BOS) байрлал тус бүр дээр ярилцах нь:

Төв: Kendrick Perkins vs. Pau Gasol.
P.Gasol ЛАЛ-н алдагдсан орон зайг маш сайн нөхөж байгаа тоглогч. 58,9 хувьтай довтолдог. Дундаж оноо 18.9 pts, reb 8, ast 3. Перкинс-г бодвол Газол дундын зайн шидэлт сайтай. Тэрүүгээрээ илүүрхэх байх.
K.Perkins 6.9 pts, 6.1 reb, 1 ast

Миний бодлоор ЛАЛ төвд давамгайлна.

Хүчний довтлогч: Kevin Garnett vs. Lamar Odom.
Оны шилдэг хамгаалан тоглогч Kevin Garnett, дунджаар 18,8 оноо, 9 reb, 3 ast, 1.3 blk. KG маань The Defensive Player of the Year гэж хоосон нэр гараагүйгээ батласан.
L.Odom 14 pts, 10,6 reb, 3.5 ast

Миний бодлоор BOS хүчний довтлогч-н байрлалд давамгайлна.

Довтлогч: Paul Pierce vs. Vladimir Radmanovic.
РР CLE -тэй хийсэн 7 дахь тоглолт дээр 41 оноо авч ЛЖ23-г гэрт нь буцаасан. Радманович сайн шиддэг. Гэхдээ РР дажгүй хамгаалдаг болохоор Радманович-г нээх шидүүлээд байхгүй гэж бодож байна.

Миний бодлоор Довтлогч-н байрлалд БОСТОН давамгайлна.

Хамгаалагч: Ray Allen vs. Kobe Bryant.

Ray Ray мэргэн бууч гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ playoff эхлэнгүүт түүний шидэлтийн хувь эрс буурсан. Харин түүний өрсөлдөгч Kobe Bryant. MVP гэж хэн байдгыг жинхэнэ утгаар нь харуулж байна. KB24 маань NBA Хамгаалалтын 1-р багт 4 удаа, 2-р багт 2
удаа нэрлэгдэж байсан. Тиймээс

Миний бодлоор Хамгаалагч-н байрлалд ЛАЛ давамгайлна.

Холбон тоглогч: Rajon Rondo vs. Derek Fisher.
Р.Рондо Фишер-г бодвол нас залуу, цус шингэн туршлага багатай. Фишер Рондогоос НБА-н туршлага, мөн холын зайн шидэлтээрээ илүү. Тиймээс Фишер Рондо хүүд НБА-н хичээл заана !!!

Миний бодлоор Холбон тоглогч-н байрлалд ЛАЛ давамгайлна.

Сэлгээний тоглогчид:
BOS: James Posey, P.J. Brown, Sam Cassell, Eddie House, Leon Powe, Glen Davis, Tony Allen.
LAL: Sasha Vujacic, Luke Walton, Jordan Farmar, Ronny Turiaf, DJ Mbenga, Trevor Ariza.


James Posey-н хувьд өмнө нь Миами-д аварга аваад үзчихсэн. Мөн Коби-г хамгаалан тоглож байсных бас ч үгүй учиртай...
Гэхдээ ЛАЛ-н хувьд бол байдал илүү. Учир нь энэ улиралд ОНООНЫ МАШИН: Sasha Vujacic, Jordan Farmar нар цахиур хагалан гарч ирсэн. Үнэхээр хэлэх үг алга,playoff-д маш сайн тоглож байгаа.

Миний бодлоор Сэлгээний тоглогчид-н хувьд ЛАЛ давамгайлна.

Дасгалжуулагч: Doc Rivers vs. Phil Jackson
D.Rivers улиралд 66 хожсон амжилт үзүүлсэн.
Гэхдээ WEST CONF улирлын турш ямар аймар тэмцэлтэй байлаа. Тэрнээс хэний дасгалжуулсан байг нэгээр гарлаа??? Phil Jackson NBA Coach of the Year (1996), 2007 онд НБА-н Алдрын Танхимд нэрээ бичүүлсэн, 9 удаа НБА-н АВАРГА ЦОЛ хүртсэн ба түүний 3-н удаад ЛАЛ багт (1999-00, 2000-01, 2001-02) НБА-н АВАРГА ЦОЛ хүртсэн дасгалжуулагч.

Миний бодлоор Дасгалжуулагч-н хувьд ЛАЛ давамгайлна.

ИНГЭЭД НИЙЛБЭР ДҮН: LAL 5 : 2 BOS
С - LAL
PF - BOS
SF - BOS
SG - LAL
PG - LAL
Subs - LAL
Coach - LAL



Миний бодлоор ЛАЛ аварга авна!!!
Image
Image
User avatar
orgil_kb
 
Posts: 67
Joined: Tue Jun 05, 2007 8:23 pm
Location: LAL Staples Center

Re: NBA Playoff 2008

Postby boboZ » Sun Jun 01, 2008 10:29 pm

White Chocolate wrote:kobe, Pau Gasol, Lamar Odom vs " BIG 3" OK! ymaa bodoj bich za!


"За" гэвэл хөөрчинө л даа чи...ккк
Тэгүүл нэг мөсөн Ariza, Kobe, Bynum, Farmar, Fisher, Gasol, Mihm, Odom, Radmanovic, Turiaf, Vujacic, Walton VS Great green guys за....kkk!!!
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: NBA Playoff 2008

Postby Aagii_03 » Mon Jun 02, 2008 2:05 pm

NBA Final 2008
LALvsBOS

За 2 бүсийн нэгээр гарсан багууд тус тусынхаа конференцийнхээ аваргууд болцгоолоо. Одоо НБА-ийн аваргын төлөө. Маш хүнд хэцүү цуврал болох нь ойлгомжтой.
Нуурынхан өнөөг хүртэл Өрнөдийн хүчирхэг багуудад торохгүй яваа, Юта-г эс тооцвол бусад томчууд тэдэнд амтагдсангүй. МВП, Газол 2-ын гар лайтай нийлж байгаа. Ялангуяа Коби энэ жил анстопабл байгаа. Дээр нь Газол хэзээп үүргээ гүйцэтгэсээр, Одом чимээгүйхэн багтаа туслаад л. Хашир туршлагатай Фишер хэрэгтэй үед хийх ёстой 3-ын шидэлтээ хийсээр л яваа. Тэд өнгөрсөн жилийн аваргуудыг 4-1 ээр төвөггүй буулгаж авсан. Тэд Өрнөддөө хамгийн хүчирхэг баг болж буйгаа алхам тутамдаа зарлаж байна.

Нөгөө талд тэдний эсрэг Лигийг хожлоороо тэргүүлсэн Бостоны Их гурвал зогсож байна. Тэд улирлын турш сайн байсан ялангуяа Өрнөдийн хүчирхэг багуудтай бүр сайн тоглож байсан. Харин ПО-д эхний шатнаас эхлээд маш хүнд цувралуудыг хийсэн. Бүсийнхээ тийм ч хүчирхэг бус Атлантагийн залуусаас эхлээд л 7 тоглолт хийж эхэлсэн. Их ч сандарсан. Гэхдээ л ямар ч байсан аваргын төлөө шлгарч үлдсэн байгаа. ПО-ын турш тэдний Их гурвалын 2 нь л ажиллаж байсан бол Дэтройттой хийсэн 6 дахь тоглолтонд киллер амь орсон. Өвгөн кассел ПО ын эхэнд сайн байсан бол сүүл рүүгээ багаа алаад л байгаа.

Энэ хоёрын тулаан бол ямар ч байсан НБА сонирхогч бид бүгдийг баярлуулсан галзуу финал болох нь тодорхой. 7 тоглолт гарах болов уу. Явж явж сэлгээний тоглогчид асуудлыг шийдэх болов уу. ЛАЛ-ыг НБА-ийн хамгийн супер сэлгээнийхэн гэж их ч ярьсан тэд ч мөн сайн байсан, сайн ч байгаа. Вуяажич, Фармар, Туриаф, Ариза гээд л шилдэг залуучууд. Нөгөө талд нь Кассел, Позе, Браун гээд бөөн туршлагууд. Эд нар л асуудлыг шийдэх болов уу даа.
Гарааны хэд бол ойлгомжтой хэн нь ч хэнийгээ үнэхээр илүүрхэж чадахгүй. МВП -г хаах хүн олдохгүй хэцүү ч гэсэн эсрэгээр нь ПП тийм ч амар мөчөөгөө өгөхгүй, түүнд Р.Аллен маш сайн туслах болов уу.
Гэхдээ явж явж ЛАЛ 7 тоглолтонд 4-3 аар хожчих боловуу гэж бодож байна. Миний хувьд улирлын эхнээс л Бостонг аварга арай болж чадахгүй болов уу гэж хэлж бйасан одоо ч тэр бодол минь хэвээрээ байгаа. Тэгээд ч ЛАЛ тэр их өрсөлдөөн дундаас торохгүй гарч ирсэн баг чигээрээ яваад аварга авахгүй бол харамсалтай. Бостонгийн хувьд дараа жил гэдэг тийм ч оройтохгүй байх гэж бодож байна. Тэд чинь нэг баг болоод эхнийхээ улирлыг л үдэж байгаа баг шүү дээ.
Гэхдээ ирэх жилээс шинэ хүчирхэг багууд их зовооно доо. Зөгийнүүд аварга болох болмжтой гэдгээ сая баталчихсан. Бухнууд драфтын нэгээрээ хүчирхэгжинэ, Портлэндийн залуус Одентойгоо бүр л хүчирхэг болно.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: NBA Playoff 2008

Postby Gooner » Mon Jun 02, 2008 3:35 pm

За би ч Бостоныг балиалнаа.
Их гурвал аварга авч үзээсэй л гэж.
Ийм тоглогчид аваргын бөгжгүй үлдвэл онцгүй юм болох бизээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: NBA Playoff 2008

Postby RBK » Mon Jun 02, 2008 5:47 pm

Чиний дэмжсэн баг яаагаад байдаг билээ??? Хожигдоод байдаг билүү?? Хожоод байдаг билүү??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NBA Playoff 2008

Postby boboZ » Mon Jun 02, 2008 8:47 pm

:RD
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: NBA Playoff 2008

Postby ТӨӨГӨӨ » Wed Jun 04, 2008 11:27 am

би бол ЛАЛ-г хожоосой л гэж хүсэж бна! гэхдээ миний дэмжсэнг баг ер нь ямар ч спортод хагас шигшээ эсвэл шигшээд нухуулаад бдаг юмаа! тэглээ гээд ЛАЛ бол дараа жил ч финалд гарч ирэхээр харагдаж блээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: NBA Playoff 2008

Postby sas_sas » Wed Jun 04, 2008 7:56 pm

Энэ жилийн аварга Бостон болно гэж бодож байна. Бостон бол хамгаалалт сайтай дээр нь ПП, РА, КЖ 3 -н аварга болох хүсэл, энэ 3 бол аварга болохын төлөө юу ч хийхээс буцахаа больсон гарууд. Дээр Бостон Лакерс 2-г тоглогчдын байрлал болгон дээр харьцуулж бичсэн байсан. Миний бодлоор байрлал тус бүр дээр өөр өөр ч ерөнхий нийлбэрээр адилхан гэж бодож байна. Гол хүчин зүйл бол сэтгэлзүй, туршлага, хүсэл эрмэлзэл. Бостон энэ талаараа давуу учраас хожино. Хүмүүсийн ярьсанаар Лакерс 4-1 бол шал худлаа Лакерст сайнаар бодоход 3-4 Бостон хожино.
sas_sas
 
Posts: 134
Joined: Thu Jul 19, 2007 7:27 pm

Re: NBA Playoff 2008

Postby Aagii_03 » Thu Jun 05, 2008 2:47 pm

Turshlagiinhuvid bol Bos iluu l dee. Gehdee turshlagaas iluu bagiin toglolt, togloltin chanar iluu gedgiig bid bugd say DAL-NOH iin tsuvralaas tod harlaa shuu dee.
Harin avarga boloh husliin huvid bol bugd l hojihiig, avarga bolohiig husej baigaa. Ter setgelzuin beltgel bol tsever coach-s shaltgaalna gej bodoj bna. Phil toglogchdoo Bostong hojih setgel zui beltgej chadna gej l bodoj bna.
Ter ih avarga boloh husel baigaad uneheer barahgui bol yahuu? KG, PP, RA 3 avarga bolohiin tuld negdsen ni unen l dee. Ted avarga bolohiig mash ih husej baigaa ch gesen ted bidnees iluu ih husej baigaa geed LAL dutuu toglono gej bodohgui l bna shuu. MVP ene jil conferencee terguulsen, ooroo ulirliin MVP bolson uun deeree finaliin MVP, avarga 2 iig nemehiig ch mash ih husej baigaa baih. Ter buhnee daichlah bolno. Tuuniig zogsooj chadah bolov uu? :smile:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: NBA Playoff 2008

Postby White Chocolate » Fri Jun 06, 2008 10:33 am

Pau Gasol vnexeer aimaar bna shv. Celtics Center-iin bairlal deer vnexeer darluulax ym shig bna. Yag odoo LAL51:BOS46 Half, alaan bolj bnaa.
White Chocolate
 
Posts: 51
Joined: Thu Dec 20, 2007 6:27 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests