Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Aug 15, 2008 5:13 pm

шинэ сэдэвт тавтай морил.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Aug 15, 2008 5:22 pm

Марио жаал маань 18 хүрч манайхаар иргэний үнэмлэхээ гардан авчээ. Тэрээр төрсөн өдрөөрөө 2 хүсэл хэлсэн. Нэг нь аваргуудын лигт түрүүлэх, нөгөөх нь Италийн шигшээд тоглох гэжээ. Харин тэр өдөр нь Липпи 20нд хийх нөхөрсөг тоглолтондоо түүнийг төрсөн өдрөөр нь шигшээ багтаа дуудлаа. Хүсэл нь тэр дороо биелэв.
Орландонигийн хамт нэг өдөр төрсөн ба багийнхан н бүгдээрээ тэдэнд төрсөн өдрийн мэнд хүргэсэн гэнэ. Жаал өхөөрдөө биз

Balotelli with his family after the ceremony
Image

Mario Balotelli shows his Italian identity card
Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Aug 15, 2008 5:46 pm

Өнөө орой Португалд Бенфикагийн эсрэг Эйсебиогийн нэрэмжит цомын төлөө тоглох нь. Тоглолтын өмнө Моуриньо ярилцлага өгч. Тэрээр Тэр бол Португалд жинхэнэ хаан юм. Би санаж байна манай аав түүнтэй хамт шигшээд тоглож байсныг, тэр нэг номерын хаалгач байсан, бас түүний штраффыг ч хааж байсан, миний хувьд тэр маш онцгой хүн, тэр нэг сарын 25нд төрсөн, би нэг сарын 26нд төрсөн. Эйсебиог Мораттигийн аав Анжело Моратти ч багтаа элсүүлэх гэж хөөцөлдөж байсан гэнэ.
Бенфика бол миний дасгалжуулсан анхны клуб, мөн Портуд байсан би, Спортингийн Фигугийн хамт очно. Энэ жирийн нэг нөхөрсөг тоглолтоос ялгаатай гэжээ.
Мөн Ибраг шигшээгийн нөхөрсөг тоглолтонд дуудах буруу гэнэ. Бэртлээс дөнгөж ирээд байгаа, багтайгаа одоо л хамт тоглож эхэлж байгаа гэнэ. Харин Аргентины 3 тоглогч Беларустай хийх тоглолтонд санаа зовохгүй харин ч баяртай байгаа гэнэ. Учир нь уг тоглолтыг өөрөө хамт очиж үзнэ гэнэ, тэгээд тоглолтын дараа 3 тоглогч нартайгаа шууд хувийн нислэгээр Миланд ирнэ. Харин маргааш нь манай 3 багтайгаа бэлтгэл хийнэ гэнэ. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа багийн удирдлагуудад баярлалаа, Аргентинчууддаа баярлалаа гэнэ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Sat Aug 16, 2008 10:28 pm

Шинэ улиралд амжилт хүсье... Лигдээ тэргүүлж байгаа цувралаа үргэжлүүлээд АЛ-д амжилт гаргана гэж найдаж байна... Клубын түүхийн 2 дахь зууны эхлэлээ сайхан эхлүүлээрэй Интерчүүдээ мөн ЭКСБИ-д уншуустай мэдээлэл бичдэгт баярладаг шүү...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sun Aug 17, 2008 7:51 am

Баярлалаа Энкуна, гэхдээ чиний бичлэгээр энэ сэдэв бас дутна шүү дээ

Эйсэбиогийн цомыг Бенфикаг хожиод авч. Тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж. Бурдиссо, Макс, Марио, Златан, Станкович нар эхэлж цохиод, Камбиассогийн нэмэлт цохилтоор хожлоо. Харин Ибра цохилтоо алдаж. Бичлэгээс харахад гоё сонирхолтой тоглолт болж.

Фигу
Image

Өвөрмөц медалиуд
Image

Өвөрмөц цом
Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Aug 18, 2008 5:04 pm

Манай 6 тоглогч энэ 7 хоногийн нөхөрсөг тоглолтуудад оролцох нь. Үүнд Камбиассо, Занетти, Бурдиссо, Суазо, Пеле, Ибра нар явах нь.

Харин Ромагийн ерөнхийлөгч Франко Сенси нас барсанд харамсаж, түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Aug 19, 2008 7:53 am

За энд Занеттигийн дуулсан бас нэг дуу байна. Уг дуу нь Паваротти гэх мэт алдар цуут дуучдын дуулдаг дуу юм байна. Ахлагч маань ч ганцаараа дуулаагүй, түүнтэй хамт Куаглерелла, Замбротта нар дуулж.
Одоо хүмүүс Занеттиг сайн тоглогчоос гадна, шаггүй дуучин гэдгийг нь мэддэг болж байна. Дараа түүний тухай өшөө олон зүйлс бичнээ.

http://www.youtube.com/watch?v=r17WniEj ... re=related
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Tue Aug 19, 2008 11:44 am

Лайтай дуулжийна...
Моратти наймаа дууслаа гээд байсан Моуриньо Куарежмаг авхаар хичээсээр л байгаа гэхийн 31 гэхэд авчих юм байхаа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby Mr S » Thu Aug 21, 2008 12:56 pm

Жозэ-н багт багтахгуй бгаа Дакоурт Крэспо Пэлэ нар явах нь дээ.........


Суазог Бэнфика-с авах Ди Мария-н наймаанд оролцуулчих гээд л.............


Куарисмо-н толоох bid-ээ осгосон гэхийн......... 17-с 20 болгосон юм бх оо...........


Адриано гэрээгээ сунгах гээд л........ 2012 он хуртэл..........


ЮВЕ-н зулгаагаад бгаа Станкович улдэнэ гэж зутгэсээр л..............


Грэнобл багийн 19 настай шинэ Зидан гэгдээд бгаа Sofiane Feghouli-н толоо ЮВЕ-тэй орсолдож бна............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Thu Aug 21, 2008 9:54 pm

Энэ Зиданы ирээдүй гүө мөн олон юмаа сая Рома-н сэдэвт орсон чинь Менец-г ирээдүйн Зидан гэхийн тэгээл Насри, Бензема л гэнэ одоо наад залуу тэгээд яг аль нь ирээдүйн юм бол доо ёстой цаг хугацаа л харуулах байх даа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Aug 22, 2008 7:55 am

Том одуудын ирээдүй гэгдсэн хүмүүс өчнөөнөөрөө. 2 жилийн өмнө шведээс Славковский гэдэг хүүхдийг олж ирсэн нь ирээдүйн Златан гэгдээд байсан. Харин биш болоод мань хүнийг өөр багуудад зээлсэн байх. бас челсид нэг жаал байдаг гэл үү шведийн. ювэд бас нэг байна бас.
Зиданых ч тоймгүй л дээ. Монголчууд хүү төрөхөөр бөх болно гэдэг шиг жаахан гялалзаад ирж байгаа жаалыг л хойд дүрээр нь тодруулчихна. Рибери, Менез гэх мэт. Миланы сая лоонддог залууг ч бас зүйрлээд л байдаг байсан.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sun Aug 24, 2008 5:13 am

Маргааш Италийн Супер цомд Ромчуудыг хүлээн авч тоглоно. Моугийн анхны албан ёсны тоглолт болох нь. Манайхан авчих байхаа

Энд манай онлайн дэлгүүрт зарагдаж буй утас байна. Самсунгынх. Home page нь inter.it, ханын цаас, хонх нь Интэрийнх, яг Интэреста нарт зориулсан эд байна. Үнэ 399 евро. Дажгүй л утас байна. Тэгээд бусдыг нь өөрстөнөө харна биз

Image


Internet connection HSDPA 7.2 Mbps, camera 5 MP (AF) + VGA, expandable memory 120 MB, MP3/FM radio player, 16M colour display, Magical Touch.
F.C. Internazionale exclusive ring tones and wallpapers.
All Inter novelties through the Feed RSS button of Magical Touch.
Back "I love Inter" logo. Browser homepage set up on http://www.inter.it.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Sun Aug 24, 2008 11:29 am

Адрианог Дрогбагаар свапдана гэнүү... 2 тоглогч хуучин дасгалжуулагч нар дээрээ очоод тоглох юм байхаа...
Image
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby Г.Баяраа » Mon Aug 25, 2008 11:30 am

Grazie! ...Моуриньо шинэ улирлыг дажгүй эхэлж байна...азтай байлаа
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Mon Aug 25, 2008 1:49 pm

Шинэ цэрэг Мунтари, залуу од Балотелли гоолдож пеналтаар супер цомоо Ромаг буулган авчээ... Станкович пеналт алдсан ба бусад цохисон тоглогчид алдаагүй байна... Моуриньо-н албан ёсны анхны цом болвоо Интер дэх... Марио ч энэ улирал юм дуулгах байхаа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Aug 25, 2008 8:42 pm

8 сарын 24 сайхан өдөр байлаа. Манайхан олимпоос 2 медаль авлаа, Интэр ч гэсэн цом авлаа. Моу, Манчини, Мунтари гэх мэт шинэковууд багтаа эхнийхээ цомоо авчирлаа. Эхний үед манайхан онцгой сайн тоглолоо. 15 минутад Златанд 3 ч сайхан боломж гарч ирснийг хийж чадсангүй. Ромчуудын хамгаалалт ч бас сайн байлаа. Мунтари эхнийхээ гоолыг цомын тоглолтонд хийлээ. Хийгээд илүү гарангуут, тэнцүүлээд их л сонирхолтой тоглолт боллоо. Үүнийг ч Моу тэмдэглэж энэ бол Италийн хөлбөмбөг гэжээ.
Гараанд Манчини, Фигу нар жигүүрийн довтлогчоор тоглосон бол тэднийг Марио, Химэнэз нараар солив. Мөн Бурдиссо биеийн байдлаас болж тоглолтоо дуусгаж чадсангүй, түүнийг Ривас орлов. Супермарио гарч ирээд 3 удаа Дониг сайн шалгав. Тэрээр булангийн цохилт, хаалттай цохилтуудыг бүгдийг нь гүйцэтгэж байна.

Нэмэлт цаг, үндсэн цаг дууссаны дараа багийн ахлагч нар шодоход Ромчууд хаалгаа өөрстөний фэнүүдийн байгаа талд авахыг хүсэж шүүгчтэй ярьж байв. Яалаа гэж тэгэхэв дээ.
Хулио Сезар 2 ч цохилтын чигийг нь тааж үсэрсэн ч хааж дөнгөсөнгүй. 2 багаас Станкович, Тотти нар хөндлөвч оносноор нэмэлт цохилт хийв. үүнд Камбиассо, Химэнэз, Занетти нар цохив. Химэнэз, Занетти нарын цохилт ямар нарийн байв аа. Хоёулаа шонгийн хажуухнаар л орж байна хаалганд. Харин Хуаны цохилтыг Сезар хаасан. 2 багийн тоглолтонд ахлагч нар чухал үүрэгтэй байлаа. Ромын багийн ахлагчаар тоглосон Росси гоол хийлээ, жинхэнэ багийн ахлагч нь цохилтоо алдаж, цом авах боломжоо хийсгэсэн бол, манай багийн ахлагч цохилтоо хийснээр нэг жил алдаад байсан цомоо эргүүлэн авлаа Ингэснээр Италийн Супер цомыг 4 дэх удаагаа хүртлээ

Манчини, Мунтари нар хожсоныхоо дараа өмсгөл дээрх багийнхаа эмблемийг зааж фэнүүдтэйгэээ харьцаж байна, Занеттиг гоолоо хийснийх нь дараа Креспо мөрөн дээрээ суулгаад явж байна. Францын 2 тоглогч маань үзэгчдийн суудлаас тоглолт үзэж байлаа. Суазо, Креспо. Пеле гэх мэт явах сураг гараад байгаа тоглогчид ямар ч байсан явахаасаа өмнө цом өргөж, медаль зүүлээ.

Ирэх хагас сайнд лиг эхэлнэ. Эхний тоглолтоо Кассаногийн Сампдориагийн эсрэг.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Aug 26, 2008 5:14 pm

Тоглолтын зарим зураг

Image
Image
Image
Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Aug 26, 2008 6:41 pm

Forza Forza Forza Inter.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Аагий » Tue Aug 26, 2008 11:03 pm

Image
Куарэзма-г бараг авчиж байгаан биш үү. 48-н цагийн дотор албан ёсоор гэрээгээ байгуулна гэсэн байна. ЖМ-н нутаг нэгтнээ авчирч байгаа анхны наймаа юу? Ер нь өөр Португал байдаг бил үү :smile:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Aug 27, 2008 5:06 am

Португалын тоглогчид гэвэл мэдээж Фигу, тэгээд ирээдүйтэй хагас хамгаалагч Пеле байна. Харин Пелег маань багууд сонирхоод байгаа, ялангуяа Италийн багууд, Куаресмагийн наймаанд ч оруулна гэж яригдаад л байгаа. Ууг нь явуулмааргүй л залуу, лоон бол харин болох л юм.

Аматори улиралд л нэг бичлэг хийдэг хүн юм уу даа. Гэнэт гэнэт л орж ирэх юм

Өнөөдрөөс Вьеира багтайгаа бэлтгэл хийж эхэлж.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Wed Aug 27, 2008 10:34 am

Би ч өдөр болгон л форум орж бичлэг уншдаг. Бичлэг хийх гэхээр бүгд л түрүүлээд биччихдэг болохоор л нээх бичлэг хийдэггүй юм. Харин чи форумд нэгдээд багынхаа сэдвийг сайн авч яваа шүү. Энэ Quaresma-г хурдан авчихаасай дуртай тоглогчоо хайртай багдаа тоглохыг цонх нээгдсэнээс хойш хүлээж байна гэж :D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Mr S » Wed Aug 27, 2008 10:43 am

зороод Суазо РОМА гэнэ уу......... оноо шоно явна гэнэ дээ..........


Куарисмо-г 15 сая евро + Пэлэ гэсэн хувилбараар авчирах юм бх оо..........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Wed Aug 27, 2008 11:38 am

Manai squad арай л их хүнтэй байгаа. Моуриньо хэрэггүй баахан хөгшин тоглогч нарыг зарахыг нь зараад явуулахыг нь явуулмаар юм. Суазо сэлгээнд зэвэрч байхаар явсан нь дээр л дээ. Харин оронд нь Балотелли цахиур хагалж мэдэхээр байгаа шүү.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Wed Aug 27, 2008 11:43 am

Куарежма ирсэн хойно л итгэхгүй бол энэ долоо хоногт багтаж ирнэ гээд л энэ зунжин л боллоо... Одоо ер нь баттай болж байгаа байхаа клубдээ сүүлийн 2 тоглолтонд л лав тоглоогүй... Улаан болчихгүй Интерт хурдан газардаасай...
Суацо ч ганган хурдтай гардаа тээ Ромад очоод сайн тоглолт үзүүлэх байхдаа амжилт...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Wed Aug 27, 2008 1:37 pm

Харин тхх. Ирсэн хойно л итгэхгүй бол. Ирэхийг нь хүлээсээр байтал горьдлого тасарчих гээд л байх юм. Энэ жил Рома үнэхээр хүчээ сайн зузаатгаж байна даа. Суазог авчихвал довтолгооны шугам нь ч ер нь их л чанга болно. Crespo, Cruz 2-г явуулаад Суазог авч үлдэх байсийн. Сайн хурдтай довтлогч юмсан :smile:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests