Португалийн супер лиг 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Топ 3-н аль нь түрүүлэх бол эсвэл 60-аад жилийн дараа ондоо баг түрүүлэх болов уу?

1. Порто
6
43%
2. Спортинг-н залуус эрчтэй байгаадаа
4
29%
3. Бенфика
2
14%
4. Ондоо баг
2
14%
 
Total votes : 14

Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Tue Aug 19, 2008 1:12 pm

За ийм нэг сэдэв нээчихий... Манайхан бичлэг хийж сайхан мэдээнүүд бичиж байгаарай :eek: ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Tue Aug 19, 2008 1:13 pm

Уржигдар супэр цомд Порто - Спортинг хоёр тоглож Спортинг Джало-н 2 гоолоор хожиж 2 жил дараалан цомоо гардан авч байна өнгөрсөн жил Марат Измайлов цөм цохиж цом атгуулж байсан... Портогоос Куарежма тоглоогүй байсан Интертэй холбоортой румороос болсон гэсэн харин баруун ард Босингваг орлож Сапунару тоглосон, Спортингд энэ зун ирсэн Канеира, Рочембэк нар тоглосон байсан... Португалийн шигшээгийн одоогоор 3 дахь хаалгач залуухан ирээдүйтэй удахгүй номер 1 болох Патрисио энэ тоглолтонд үнэхээр гялалзсан гэнэ хэд хэдэн аюултай довтолгоог хаасан бөгөөд түүгээр зогсохгүй Лучо-н пеналтыг хааж гавьяа байгуулжээ...
Ингээд ирэх долоо хоногоос лиг эхэлж багууд хүснэгтийн 1-рүү өрсөлдөцгөөнө...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Gooner » Tue Aug 19, 2008 1:31 pm

Порту ойрын хэдэн жилдээ босоо аварга байна биз.
Түрүү улирал 20-н оноогоор тасарч мэргэн бууч нь бас **н** хол тасарчихсан явсан...

Гэхдээ Бэнфика чинь эвгүйтсэн байгаа даа. Рэйэс, Аймар гээд нэрс бий
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Чуугий » Tue Aug 19, 2008 6:19 pm

Бенфика Порто 2н хооронд л өрсөлдөөн явагдах боловуу даа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Г.Баяраа » Wed Aug 20, 2008 12:32 pm

Зиаг хэдэн мэдээлэл оруулчий..

Image

1934 оноос явагдаж байгаа Португалийн дээд лигт нийт 16 баг тойргын журмаар өрсөлддөг , лигийн 74 жилийн түүхэнд ердөө 5хан баг л аварга цол хүртсэн.

1. S.L. Benfica - 31
2. F.C. Porto 23
3. Sporting 18
4. C.F. Os Belenenses - 1
5. Boavista F.C. - 1

УЕФА -н чансаагаар топ 5 -н дараа 6 -д бичигддэг .

Лигийн ерөнхий спонсорын нэрээр Liga Sagres гэж албан ёсоор нэрлэгддэг...

Түрүүлсэн А.лигийг хэсгийн тоглолтоос эхэлнэ ,
раннер ап - А.лигийн урьдчилсан 2 -р шат ,
3. УЕФА цом урьдчилсан 4 -р раундаас
4. УЕФА цом урьдчилсан 3 -р раундаас
5. УЕФА цом урьдчилсан 2 -р раундаас

Энэ жилийн супер лигт өрсөлдөх багууд ...

1.Académica de Coimbra
Stadium - Estádio Cidade de Coimbra
Дасгалжуулагч - Domingos Paciência
Image
2. Belenenses
Цэнгэлдэх - Estádio do Restelo, (Lisbon)
Дасгалжуулагч - Casemiro Mior
Image
3. S.L. Benfica
Цэнгэлдэх - Estádio do Sport Lisboa e Benfica (Lisbon)Дасгалжуулагч - Quique Flores
Image
4. S.C. Braga
Цэнгэлдэх - Estádio AXA,(Braga)
Дасгалжуулагч - Jorge Jesus
Image
5. C.F. Estrela da Amadora
Цэнгэлдэх - Estádio José Gomes,(Amadora)
Дасгалжуулагч - Lito Vidigal
Image
6. Leixões S.C.
Цэнгэлдэх - Estádio do Mar,(Matosinhos)
Дасгалжуулагч -José Mota
Image
7. C.S. Marítimo
Цэнгэлдэх - Estádio dos Barreiros, (Funchal,Madeira)
Дасгалжуулагч - Lori Sandri
Image
8. C.D. Nacional
Цэнгэлдэх - Estádio da Madeira,(Funchal, Madeira)
Дасгалжуулагч - Manuel Machado
Image
9. Naval
Цэнгэлдэх - Estádio Municipal JoséBento Pessoa,(Figueira da Foz)
Дасгалжуулагч - Ulisses Morais
Image
10. F.C. Paços de Ferreira
Цэнгэлдэх - Estádio da Mata Real, (Paços de Ferreira)
Дасгалжуулагч -Paulo Sérgio
Image
11. F.C. Porto Өнгөрсөн жилийн лигийн аварга баг
Цэнгэлдэх - Estádio do Dragão (Porto, Portugal)
Дасгалжуулагч - Jesualdo Ferreira
Image
12. Rio Ave F.C.
Цэнгэлдэх - Estádio do Rio Ave FC,(Vila do Conde)
Дасгалжуулагч - João Eusébio
Image
13. Sporting
Цэнгэлдэх - Estádio José Alvalade
Дасгалжуулагч - Paulo Bento
Image
14. C.D. Trofense Өнгөрсөн жилийн доод лигийн аварга баг
Цэнгэлдэх - Estádio do Clube Desportivo (Trofens)
Дасгалжуулагч -Toni
Image
15. Vitória S.C.
Цэнгэлдэх - Estádio D. Afonso Henriques, (Guimarães)
Дасгалжуулагч - Manuel Cajuda
Image
16. Vitória F.C.
Цэнгэлдэх - Estádio do Bonfim, (Setúbal)
Дасгалжуулагч - Carlos Carvalhal
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Г.Баяраа » Wed Aug 20, 2008 12:48 pm

Одоогоор хийгдээд байгаа хамгийн том наймаанууд

Pablo Aimar Benfica Zaragoza (6.5)
Image
Givanildo Vieira de Souza Porto Rentistas (5.5)
Image
Sidnei Rechel Benfica Internacional (5)
Image
Javier Balboa Benfica Real Madrid (4)
Image
Carlos Martins Benfica Recreativo Huelva (3)
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Wed Aug 20, 2008 1:05 pm

Дээрийн супер цомын тоглолтонд дээр Поштигаг алаг гидртэй халаалт хийж байхад хараад юу билээ гэж хэсэг бодлоо...
Image
За энэ зун хийгдсэн топ 3-н том наймаанууд:

Порто
Ирсэн:
Кристиан Сапунару гэдэг Румин баруун хамгаалагчыг 2,5 сая евро дээр нь Жоао Паулог нэмж авч Босингваг орлуулхаар болсон....
Кристиан Родригез (Уругвай) 7 сая евро ПСЖ-ээс
Томас Коста (Аргентина) 3 сая евро Росарио Централ-аас
Фредди Гуарин (Колумб) 3 сая евро Сайнт Этиен
Халк (Бразил) 5,5 сая евро Токио Верди

Явсан:
Поштига 2,5 сая евро Спортинг-руу
Босингва 20 сая евро Челси-рүү
Марек Чех 1,5 сая евро Вест Бромвич Албион
Пауло Ассунсао гэрээний хугацаа дуусаад Атлетико Мадридруу

Спортинг
Ирсэн:
Марат Измайлов-г жинхэлсэн ба 4,5 сая евро гаргаж
Поштига 2,5 сая еврогоор Портогоос ирэв
Фабио Рочембэк, Марко Канеира нарийг үнэгүй авсан ч том наймаанд тооцогдохоор л санагдлаа
Леандро Грими 2,5 сая еврогоор Миланаас

Явсан:
Руй Фонте гэж залууг Арсеналруу 2,5 сая еврогоор явуулсан

Бенфика
Ирсэн:
Балбоа 4 сая еврогоор Реал Мадридаас
Карлос Мартинс 3 сая еврогоор Рекротивогоос
Пабло Аймар-г 6,5 сая еврогоор Зарагосагаас
Сиднеиг 5 сая еврогоор бразилийн Интер-с
Реиес-г Атлетико Мадридаас зээлээр
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Г.Баяраа » Sat Aug 23, 2008 6:17 pm

Өчдөр Португалийн супер лигийн шинэ улирал эхэллээ.... Guimaraes vs Vitoria S нар нээлтийн тоглолтыг хийж 1 -1 -р тэнцсэн баг өнөөдөр
P Ferreira v Sp Braga
Sp Lisbon v Trofense
маргааш
Amadora v Academica
FC Porto v Belenenses
Leixoes SC v Nacional M
Naval v Maritimo
Rio Ave v Benfica

гэсэн тоглолтууд явагдаж эхэлнэ.

Эвэртоны босс Моёс Спортинг -н Моутиньо -г урвуулах гэж нилээн оролдсон ч бүтэлгүйтлээр дууслаа....Спортинг 20 сая фунт нэхсэн ,эзэн үүнийг гаргаж чадкү гэсэн учраас асуудал цэгцэрчээ...

энэ зун дажгүй олон наймаа хийж хүчээ зузаатгаад байгаа Бэнфика коач
'We are much better than we were at the start of pre-season as we are a competitive team at the moment. We are now a more aggressive side who can make an impact." мань эр Поругийн ноёрхлийг зогссож энэ улиралд түрүүлнэ гэдэгтэээ итгэлтэй байгаага мөн хэлжээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby zizu » Sun Aug 24, 2008 12:11 am

chuugii wrote:Бенфика Порто 2н хооронд л өрсөлдөөн явагдах боловуу даа

Угаасаа энэ 2ын хооронд л өрсөлдөөн явагддагшд...ккк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Mon Aug 25, 2008 2:54 pm

1-р тойрог
Спортинг - Трофенсе 3:1
1 : 0 Тонел (4)
2 : 0 Марат Измайлов (23)
3 : 0 Джало (28)
3 : 1 Педро Пинхеиро (60 пеналт)
Марат энэ багийн салшгүй хэсэг болжээ...

Порто - Белененсес 2:0

1 : 0 Мариано Гонзалез
2 : 0 Халк
Шинэ цэрэг Халк гоолдож Куарежма сэлгээнд ч алга байна өө...

Рио Аве - Бенфика 1:1
1 : 0 Семедо
1 : 1 Нуно Гомеш
Аймар, Мартинс гээд л шинэ цэргүүд бүгд тоглосон ба шинэ дасгалжуулагч хожил авч хараахан чадсангүй Нуно сэлгээгээр орж ирж гоолдсон байна...

Леишойс - Национал 1:3
1 : 0 Веслеи (17)
1 : 1 Бруно Амаро (36)
1 : 2 Бруно Амаро (62)
1 : 3 Эдсөн (64)

Амадора - Академика 1:0
1 : 0 Келсиньо (57)

Навал - Маритимо 1:0
1 : 0 Мариньо (3)

Ферреира - Брага 0:2

Дараа тойрогт Бенфика Порто гэсэн сайхан тоглолт хүлээж байна топ 3 эхний 5 тойрогт хоорондоо тоглогчих юм байна лээ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Fri Aug 29, 2008 4:34 pm

Аваргуудын лигийн сугалаа Португал-н багуудын хувьд

Image
За хэл аманд өртөөд байсан Порточууд сугалаандаа Арсенал, Фенербахче, Динамо Киев... Бас л хатуу учраанууд... Буучидтай 2 улирлын өмнө хэсэсгтээ таарч байсан сайн тоглосон гэхдээ л хожиж чадаагүй энэ улирал англиас оноо авна гэж бодож байна өнгөрсөн улирал улаануудтай талбайд нь тоглож оноо зулгааж байсан... Фенер, Динамо нартай сайн тогловол хэсгээсээ 2-оор гарах бүүр цаашлаад нэгээр ч гарах боломж байна...

Image
Спортинг хэсэгтээ Барса, Басел, Шахтёр гэсэн багуудтай таарч... 2-р гарчих байх гэж итгэлтэй байна... Гэхдээ швеицар, украйнчууд чанга шүү... 2 улирал хэсгээсээ гарч чадаагүй гэхдээ энэ удаад боломж байгаа залуус ч сайн байгаа дээр нь туршлагатай тоглогчидыг нэгтгэж чадсан
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Mon Sep 01, 2008 3:02 pm

Image
Бенфика - Порто 1:1
0 : 1 Лучо
1 : 1 Оскар Кардоса

Костас Катсоуранис 58 дахь минутанд улаан хуудас....

Супер лигийн 2-р тойрогт Бенфика, Порто нар тоглож оногоо хуваагаад өнгөрлөө... Бенфика энэ жил алдагдсан нэр төрөө сэргээхийн тулд нэлээн ч чармайж байна даа топ лигүүдээс тоглогч, дасгалжуулагч гээд л хүчээ нэлээн зуцаатгаад амжсан хамгийн сүүлд Суацог нэгтгэх шив харин Порто-чууд Куарежмагаа явуулаад амжлаа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Г.Баяраа » Fri Sep 19, 2008 11:48 pm

Image
Поругалийн хэд маань Европын тавцанд муугүй үзэлцлээ ... юуны түрүүнд хамгийн нэр хүндтэй А.лигт энэ лигийг төлөөлөн Порту ,Спортинг багууд хүч үзэж байгаа...эхний тойрогт Портучууд хүчтэй Фенефбахчэ клубыг 3 -1 -р буулган авсан ба багийн лидер Лучо ,лисандро ,лино нар гоолджээ ...ингэснээр тэд хэсэгтээ 3 оноотой тэргүүлэгчээр явж байна ... одоогийн байдлаар Луунууд лигтээ 1 ялалт 1 тэнцээтэй явж байна
Image
харин нөгөө талд Спортингчууд эхлэлээ муухан тавьлаа ....гэхдээ өрсөлдөгч нь алдарт Барса байсан учир энэ ялагдлийг нь цайруулж болох мэт ....
хэсэгтээ сүүл мушгиж байгаа бол лигтээ 2 ялаллттай 6 оноотой байна ...

Image
харин УЕФА -н цомд өрсөлдөж байгаа Бүргэдүүд болон маритимо ,виториа нар эхний тоглолтоо хүндхэн багуудтай хийлээ.

А.лигт орох хувьд дутсан Бенфикачууд эхний шатандаа Италийн чанга баг Наполи -той хийж 3 -2 -р ялагдсан ба шинэ цэрэг Соуза нь гоолджээ....одоогоор тэд 2 тоглолтонд 2 тэнцээтэй лигтээ доогуур явж байна ....

Маритимо Испаны гранд баг Валенсиа -тай тун ширүүн тэмцсэн ч аргагүй хүч мөхсдөж Мориентэсийн гоолоор ялагдлаа...

Vitória Setúbal - Heerenveen -тэй 1 -1 -р тэнцэж , Vitória Guimarães Портсмутад 2 гоолоор хожигджээ....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Lucifer » Thu Oct 02, 2008 3:45 pm

Порту бүр суга болжээ. Авах юм алга алуулж байнаа.
Уг нь өнгөрсөн улиралд гайгүй тоглоод байхаар нь овоо юм байна гээд урамшаад байсан
чинь хядууллаа шдээ.
Энэ зун Босингва Челси руу, Куарезма Интер руу, Паула Ассунсао гэрээгээ худалдаж аваад Испани явсан. Тэгэхээр Лучо, Лопез нараас өөр олигтой хүн үлдсэнгүй. Яана даа.
Тоглогч зарсан мөнгөөрөө олигтой тоглогч авахгүй юмбайх даа :smile:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Devil 7 » Fri Oct 03, 2008 12:06 pm

Huue nuguu super Aimar chini 6.5 aar l irsen ym bnashd. Tiim muu boltsiimuu Payaso :mrgreen:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8092
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby BuG » Fri Oct 03, 2008 2:15 pm

Devil 7 wrote:Huue nuguu super Aimar chini 6.5 aar l irsen ym bnashd. Tiim muu boltsiimuu Payaso :mrgreen:


Фрийгээр ирсэн болоод 6,5 байлгүй дээ...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby spain man » Fri Oct 03, 2008 5:59 pm

Фрий бол фрий шд ккк .. :D .. Зарагоза унаад хямдхан явуулчихсан ... Гэхдээ зайлуул кареер нь уруудаж яваа өө ... Мата нь хүртэл мартаа биз ... :RD
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13579
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby El Payaso » Sat Oct 04, 2008 6:21 pm

яхав дээ угаасаа сайн тоглож супер байсан үе бий сүүлийн хэдэн улирал гэмтэл бэртлээс болоод олигтой тоглоогүй нь үнэн л юм чинь... гэхдээ л дуртай дуртай... гоёо тоглогч... хэзээ ч мартахгүй тоглолтыг нь...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby Gooner » Sat Oct 04, 2008 11:14 pm

Энэ Буг одоо юу яриад байгаам :mrgreen:

Фрийгээр ирсэн болоод 6.5 гэж юу байхав дээ.
Free гэдэг чинь Монголоор үнэгүй гэсэн үг. Гэрээнийх нь хугацаа дуусаад эсвэл баг нь тоглогчоо хэрэггүй гэж үзвэл өөр багт "бэлэглэчихэж" байгаам лдаа. Тэрнээс фрийгээр 6.5 гэж ойлголт байхгүй :mrgreen:

Тэр Аймарын хувьд чинь баг нь доошоо унасан тэгээд ч гэрээнийх нь хугацаа дуусах дөхөж байсан байх. Баг нь доошоо унасан тохиолдолд тоглогч өөрийн хүсэлтээр багаа солихоор гэрээнд заагдсан бол баг нь ямар ч сайн тоглогч байсан бага үнээр зарах нөхцөлтөй байж болдог юм билээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby zizu » Sun Oct 05, 2008 9:27 am

Тэгээд ч ер нь АЙмарийг одоо 6.5с илүү ихийг төлж авахгүй бхөө...кк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby spain man » Mon Oct 06, 2008 4:24 pm

Gooner wrote:Энэ Буг одоо юу яриад байгаам :mrgreen:
Фрийгээр ирсэн болоод 6.5 гэж юу байхав дээ.

Гүүнэр инээдтэй юман дээр бич бич ... /хатгах / :mrgreen:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13579
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Fri Nov 28, 2008 8:56 pm

Португалчууд Европод хэрхэн тоглож байна вэ?

Аваргуудын лигд
Порто
Тэдний хувьд хэсгээсээ шалгарсан сүүлийн тоглолтонд ахлагчгүйгээр Фенербахче-г буулган авсан Лопес 2 гоол хийсэн... Тэдэнд хэсгээсээ 1-р гарах боломж байгаа ирэх тойрогт луугийн цэнгэлдэхдээ Буучдыг хүлээж авна орсон гарсан сонирхолтой тоглолт үзүүлж байгаа тэднийг хожиж гэмээн 1-ээр гарчихна. Лучо торгуулаас ирчихнэ талбайдаа хожих байхаа...
Image

Спортинг
Тэд хэсгээсээ шалгарсан гэж бараг болно Барса-д талбайдаа ниргүүлснээр 1-ээр гарах боломжгүй болсон... Гэхдээ Базел-с 1 оноо авхад л хангалттай нөгөө талд Шахтёр Ноу Камп-д Барса-г хожих юу л бол... Хэсгээс гараад сайн тоглох хэрэгтэй дээ...
Image

УЕФА цомд
Спортинг Брага
Тэд талбайдаа Вольфсбүрг-д 3:2-оор хожигдож хэсэгтээ 3 тоглолттой 3 оноотой 3-р байранд жагсаж байна... Сүүлийн тойрогтоо SC Heerenveen-тэй талбайд нь тоглоно заавал хожих хэрэгтэй тэгэж байж л хэсгээс гарах талаар бодно...

Бенфика
Олимпиакос Пирауст талбай дээр нь бут ниргүүлснээр хэсгээс гарах боломжоо бараг алдлаа, энэ тоглолт клүб-н түүхэнд Европод хийсэн хамгийн муу тоглолтуудын 3-т орсон ажээ Флорес фенүүдээс уучлалт гуйсан... Сүүлийн тоглолтоо Украйны Металист Харковтой хийх ба энэ тоглолт тийм ихийг шийдэхгүй л болов уу нэр төрөө хамгаалах л тоглолт болох нь дамжиггүй...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Fri Nov 28, 2008 9:18 pm

Лигийн хүснэгтийн тэргүүн эгнээнд 9 тойргийн дараагаар
Байр Клүб Оноо
1. Лейшоес 22
2. Бенфика 21
3. Национал 17
4. Спортинг 16
5. Маритимо 15
6. Порто 14

Порто 8 тоглолт хийсэн
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby enkuna » Tue Dec 16, 2008 3:28 pm

Аваргуудын лигийн шилдэг 16-д Порто, Спортинг хоюул шалгарч одоогоор 100 %-н амжилт үзүүлээд байна.
Порто сүүлийн тоглолтоо талбай дээрээ Венгер-н сэлгээний гэж болох багтай тоглож хожсоноор хэсгээсээ 1-ээр шалгарлаа намар талбайд нь бут ниргүүлснийхээ хариуг авсан... Лизандро Лопес АЛ дэх 4 дэх гоолоо хийсэн өнгөрсөн жилийн супер лигийн мэргэн бууч улам формлог болсоор...

Спортинг Базел-н талбайд нь зочилж Джало-н гоолоор хожсоноор 2-р гархаа баталсан хэрвээ хожигдсон бол Шахтёр гоолын зөрүүгээр шалгарчих боломжтой байлаа...

Ингээд сугалаагаа хүлээх цаг л үлдлээ

УЕФА цомд
Спортинг Брага Heerenveen-г талбайд нь буулган авснаар хасагдах шатанд шалгарч чадсан

Бенфика энэ Пүрэв гаригт тоглолтоо хийх ба заавал хожиж байж мөн нөгөө тоглолт тэнцээгээр дуусвал хасагдах шатанд шалгарах хэцүүхэн даалгавартай байна
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Португалийн супер лиг 2008/2009

Postby baynaTS » Tue Apr 07, 2009 3:13 pm


Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests