Page 3 of 3

Re: Хару башо, 2009он 3сар

PostPosted: Sat Mar 28, 2009 2:30 am
by 21Grams
Энэ их марзан барилдаан болсон шүү. :mrgreen:

Image

Re: Хару башо, 2009он 3сар

PostPosted: Sat Mar 28, 2009 2:37 am
by ТӨӨГӨӨ
:mrgreen: тэx ард нээх жижиг том хоёр хөөрхөн блээ ёшиказэ :eek:

Re: Хару башо, 2009он 3сар

PostPosted: Sun Mar 29, 2009 9:17 pm
by Чуугий
Харү башё өндөрлөж Хакухо 10 дахь түрүүгээ унаагүйгээр авлаа.
Аса эхний 9 өдөр ямар нэгэн хий гаргалгүйгээр 9 дараалан давсан ч 10 дахь өдөр Харүмафүжид 12 дахь өдөр Котомицүкид 13 дахь өдөр Котоошюд өнөөдөр Хакуход унаснаар 11 даваатай тэмцээнээ өндөрлөв.
Харүмафүжи Асаг давснаас хойш хуучний барилдаануудаа уран гоё барилдаануудаа гаргаж 10 давлаа.
Кёкүтэнхo хэдийгээр 50% хийж чадаагүй ч сайн барилдсан гэж хэлж болно.6-9 унаа гэдэг бол ахмад комсүби-н хувьд чамлахааргүй үзүүлэлт
Какүрюү энэ залуу өөрийн нягт нямбай барилдаанаараа гол 3н шагналын нэг болох уран барилдааны шагнал хүртэж 10 давснаар ирэх башёд сэкивакэ,комсүби 2н аль нэг цол нь дээр очих нь тодорхой боллоо.Ирэх башёгоос эхлэн томчуудад нэлээн гай тарина даа.....
Токитэнкү тун тааруу барилдсан бэлтгэл дутуу байснуу эсвэл өөр шалтгаан байснуу 5-10 унав.Чамлахаар л амжилт
Асасэкирюү тэмцээнээ амжилттай өндөрлөсөн гэж хэлж болно.9-6 унаа зарим нэг барилдаан дээр давах боломжтой байсан ч алдаа гаргаж унаж байсан.
Тамаваши энэ залуу нэлээн гайгүй барилдах байх........ухарч гишгэдэггүй шилдэж татдаггүй үргэлж урагшаа явж барилддаг энэ залуу тун удахгүй цахиур хагалах байх
Шоётэнрo хэдий 50% хийгээгүй ч дээд зиндаанд бол барилдах боломжтой бөх гэдгээ харуулсан башё болсон бас маш их туршлага хуримтлуулсан бас л сайн барилдах боломжтой......