Page 2 of 4

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 16, 2009 7:01 pm
by Г.Баяраа
Хакуба 4 унаатай байгаашд ...чи Коорюүтэй андуурсан байна.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 16, 2009 7:06 pm
by Чуугий
аан тийшдээ андуурсан байна........

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 17, 2009 5:26 pm
by Чуугий
За өнөөдөр башёгийн 8 дахь өдрийн барилдаан явагдаж өндөрлөлөө.Одоогийн байдлаар Хакухо,Харүмафүжи нар тус бүр нэг ч унаагүй 8 даваатайгаар башёг тэргүүлж байгаа бол араас нь 1 унаатай 7 даваатай Асашёорюү,Кайо,Кисэнасатө гэсэн 3 бөх нэхэж байна.Өнөөдрийн хувьд манай бөхчүүд тун сайн барилдацгааж Токитэнкүгээс бусад нь учраануудаа давлаа.
Харин энэ башёд Хомашо,Такиказэ гэсэн 2 бөх эхний 8 өдрийн дараах байдлаар даваа авалгүй 8 уначаад байна маргааш энэ 2 бөх хоорондоо барилдана.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Tue May 19, 2009 5:27 pm
by Чуугий
За сая 10 дахь өдрийн барилдаан явагдаж өндөрлөлөө.10 өдрийн дараах байдлаар Хакухо,Харүмафүжи нар 10 даваатай тэргүүлж байгаа бол араас нь 9 даваа 1 унаатайгаар Асашёорюү,Кисенасато 2 нэхэж байна.Өнөөдөр манай бөхчүүд тун сайн барилдацгааж Токитэнкүгээс бусад нь учраа бөхчүүдээ давсан байна.Токитэнкү-н хувьд Шоётэнрoд өвдөг шороодлоо.Харин өнөөдөр журё-н тэргүүн бөх Мокономи Базарсад дээд зиндаанд гарч ирж барилдан Кимураямаг давсанаар 7 даваатай болж дахин 1 даваа авахад л дээд зиндаанд ороод ирэх боломжтой байна.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Wed May 20, 2009 3:15 am
by Eternity
Сайхан тойм бичиж данкээ....
Хомашо чинь харин гайгүй шалны алчуур болоо шив д....

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Wed May 20, 2009 6:48 pm
by 21Grams
Seba wrote:good quality videos :wd:

http://chuchaisbarutomania.blogspot.com

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Wed May 20, 2009 11:04 pm
by Чуугий
манай 3н бөхийн хооронд бүх юм шийдэгдэхээр болчлоо одоо энэ 3н хоорондын барилдаанууд л энэ башё-н түрүү бөхийг тодруулах биз эсвэл нэмэлт барилдаан ч гарч магадгүйм........
Какүрюү 50% хийчвэл сэкивакэ бараг болчино доо Баруто цолоо алдахаар болчлоо.......

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Thu May 21, 2009 5:06 pm
by asa
ХАКУХО 32

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Thu May 21, 2009 5:12 pm
by asa
Ама хүүгийн бяр ч үнэхээр их байгаа юм байнаа. Тэмцээний өмнөх бэлтгэл дээр өөртэй нь хүч гаргахгүй барилдаад байгаа гарууд руу уурласан гээд байсан. Дөвчигнөөд байгаа юм болов уу гэсэн үнэн байнаа. тас тас. Барутог хөдөлгөөд барилдчихад бярдуулаад байх юм алгөөө.

Хакухо хүү ч Кайог юм болгохгүйм даа.

Маргааш энэ хоёрын барилдаанаас гал гарсаан. :eek:

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Thu May 21, 2009 7:27 pm
by Чуугий
За өнөөдөр тэргүүлэгч 3н бөх 3уулаа давлаа.Маргааш Хакухо,Харүмафүжи 2 хоорондоо барилдана.Энэ башёд хэн түрүүлэх вэ гэдгийг шийдэх чухал барилдаануудын нэг болно.Би бол нэмэлт барилдаан гарах л байх гэж боджийн..........
Какүрюү дахин нэг даваа авахад л сэкивакэ болох биз.........Кёкүтэнхө ч үлдсэн бүх барилдаандаа давж чадвал саняаку цол хүртэх боломжтой..........
Журё-н 1с барилдаж байгаа Мокономи дээд зиндаанд орох нь ойлгомжтой болчих шиг боллоо..............
Озеки Чиётайкай ч бараг зодог тайлах тал руугаа хандаж байх шиг байна.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 12:05 am
by Бээгий
Ойрд сумо харсангүй хэн түрүүлэх гэж бна

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 12:06 am
by Бээгий
Чуугий wrote:За өнөөдөр тэргүүлэгч 3н бөх 3уулаа давлаа.Маргааш Хакухо,Харүмафүжи 2 хоорондоо барилдана.Энэ башёд хэн түрүүлэх вэ гэдгийг шийдэх чухал барилдаануудын нэг болно.Би бол нэмэлт барилдаан гарах л байх гэж боджийн..........
Какүрюү дахин нэг даваа авахад л сэкивакэ болох биз.........Кёкүтэнхө ч үлдсэн бүх барилдаандаа давж чадвал саняаку цол хүртэх боломжтой..........
Журё-н 1с барилдаж байгаа Мокономи дээд зиндаанд орох нь ойлгомжтой болчих шиг боллоо..............
Озеки Чиётайкай ч бараг зодог тайлах тал руугаа хандаж байх шиг байна.

Чиётакай тийм их унцийн муу эсвэл?

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 12:44 am
by Bibby
7 унацан

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 12:46 am
by Бээгий
ооо заза сайхан болждээ

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 3:17 pm
by asa
Манай хоёр хоорондын барилдааны харицаа Хакухо 10 - Ама 6 юм байна. Сүүлийн жилийн барилдаанд 3-3.

Доод зиндаануудаар манайхан түрүүлээд байгаа юм байнаа.

Макушитад Токүсегава Ганболд, бас нэг зиндаанд нь Сеиро Өнөболд түрүүлж байгаа бололтой.
Бас жүрёд Моконами тэргүүлэгчдийн эгнээг 10 даваатай явж байна.

Самуурайнуудыг энэ сард хядаж байнаааааааааа

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 5:01 pm
by asa
ХАКУОХ 33

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 5:03 pm
by asa
Асашёрюү гонзгойг гозойтол тонгорлоо доо

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 5:06 pm
by hosko
Хакухо ч мэдрэмж сайтай юмаа.....Овоо муу гар хаячлаа шүү....

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 8:40 pm
by doom_lord
Єнєєдрийн барилдаан лайтай боллоо. Хаку тvрvvлэх нь тодорхой болчлоо, энэ сард нэг ч уналгvй тvрvvлээд дараагийн башёод сvvлийн єдєр хvртэл унахгvй байвал ч бас их рекордын зvг урагшаа болно ш дээ.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 9:24 pm
by Чуугий
Манайхан нээрээ ичих хэрэгтэй шдээ Асасекирюү,Токитэнкү нтр бол Кёкүтэнхoг хар хэдий ахмад бөх ч дээд зиндааны дээд хэсэгт сайн барилдаж байхад доогуур барилджийгаа хэд нь унаад л байх юм.За тэр ч яахав Какүрюү сэкивакэ бараг л ойлгомжтой болчлоо доо.Хакухо Харүмафүжиг гоё хаясан Аса ч гонзгорыг лайтай тонгорсон шүү.Доогуур барилдаж байгаа хэд маань гайгүй барилдаад байгаа жонидонд Баасандорж гэдэг залуу 6 даваатай яваа 180см 126кг юм гэсэн маргааш 7 дахь барилдаандаа барилдах байх их аварга Таканахана-н дэвжээний бөх........
Сэйрoo Өнөболд санданмэд түрүүлсэн Амгаа зааны хүү байгаа юм.Сумод орсон цагаасаа эхлээд л гайгүй барилдаж байгаа..............Шоётэнро 7-3 унаатай байжийгаад 3 дараалаад уначлаа.
Маргааш Аса Харүмафүжи 2н барилдааны давсан нь Хакухотой нэмэлт барилдаан хийх боломжтой юм.Сүүлийн өдөр Аса Хакухог хаясан тохиолдолд шдээ Аса ч өөрийн 35 гэсэн амжилтаа эвдүүлэхгүйн тулд хамаг юмаа гаргаж барилдана гоё юм болно доо......................

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 10:02 pm
by ТӨӨГӨӨ
Энэ хакухо дийлдэхээ байлаа шүү

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 10:06 pm
by 21Grams
Чуугийгийн тойм дээр нэмэхэд Журёд баруун жигүүрийг ахалж босож буй Моконами Базарсад 10даваа 3унаатайгаар зиндаагаа ж13 Тамаасукагийн хамт тэргүүлж байна. Энэ амжилт нь түүнийг 7сарын тэмцээнд дээд зиндаанд хүч үзэх эрх олгож байгаа юм.
Тэрээр дээд зиндаанд гарч ирсэн 15дах Монгол сүмоч болж байгаа бөгөөд бид 7сард дээд зиндаанд 10 Монгол залуугийн захыг мушгих нь ээ. Базарсад Журё зиндаанд 2006оны 1сараас барилдаж байгаа бөгөөд тухайн үедээ одоогийн ёкозуна Хакүхотой хамтарч их бэлтгэл хийдэг, сайн ч хаядаг байсан гэж сонсож байсан юм байна. Нуруундаа хүндэвтэр бэртэл авсанаас дээд зиндаанд гарч ирж чадахгүй байсан юм.
Юуны өмнө Базарсадыгаа үлдсэн хоёр өдрийнхөө барилдаанд энэ эрчээрээ сайхан барилдаад зиндаандаа түрүүлээрэй гэж хүсье.
Түүний барилдааны статистикийг доорхи хаягнаас үзээрэй.

http://sumodb.sumogames.com/Rikishi.asp ... =-1&sort=1


Мөн Макушита зиндааны 2с босож барилдсан Токусэгава Бадамсамбуу 7давсанаар сэкитори цолны болзол хангалаа. Маргааш Макушита зиндааныхны үлдсэн бөхчүүд барилдаанаа хийх бөгөөд хэрвээ дахиад өөр бөх 7дах даваагаа авч чадвал манай хүнтэй аваргын төлөө нэмэлт барилдаан хийх юм.

http://sumodb.sumogames.com/Rikishi.asp ... Tokusegawa

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 10:11 pm
by Чуугий
нээрээ Мокономи-н бие хаа байгаа байдал нь Хакухотой төстэй шүү

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Fri May 22, 2009 10:37 pm
by Г.Баяраа
Таканойвагийн монгол нэрийг Адьяагийн Баасандорж гэдэг 90 оных юм билээ...сонирхогчийн сумогийн залуучуудын ДАШТ-н алт мөнгөн медалтьтай ..... :-D

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 10:23 am
by asa
Чуугий wrote:нээрээ Мокономи-н бие хаа байгаа байдал нь Хакухотой төстэй шүү


Харин тийм их төстэй. Даанч тааруухан барилдаад байгаа туучий. Жүрёд бараг хоёр жил болчихвуу. Уул нь Барутотой Макушитад өрсөлддөг байсан л гэдэг юм нь. Хэн давсан нь түрүүлнэ гээ л хэдэн башё яригдаж байгаад жүрёд ороод гацчихсан. Одоо нэг юм дээшээ гарах юм шиг байна.