Манчестер Юнайтед 09/10: 100th year of the Theatre of Dreams

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Манчестер Юнайтед 09/10: 100th year of the Theatre of Dreams

Postby Mojul » Sun Aug 09, 2009 2:33 pm

Шинэ улирал эхлэж бид өнөөдөр улиралын эхний тоглолт, анхны цомынхоо төлөө тоглох гэж байгаа тул шинэ сэдэв нээв. Үнэндээ энэ сэдвийг 10г нээгээсэй гэж их хүссэн гэтэл завгүй бололтой 1сар гаран үзэгдсэнгүй шив. Сэдвийн эхний бичлэгээ өнгөрсөн улиралыг эргэн дурссан бичлэгээр эхлүүлж байна.

[b]Өнгөрсөн улиралыг эргэн дурсахад:[/b]

2007/08 оны улиралд бид Английн Премиер лиг, Аврагуудын лигийн аврага болсноор ирэх улиралын ачаалал тодорхой болсон. Бид хамгийн эхлээд Коммунити Шиилд, УЕФА супер цом, Дараа нь Клубын дэлхийн аваргад тоглоно. Дээрээс нь ПЛ, ЧЛ, ФА кап, Карлинг кап. Ийм өндөр ачаалалтай улирлын ард амжилттай гарах үнэхээр амаргүй...

Ингээд тэмцээн бүхнээр ангилан багийнхаа амжилтыг эргэн дурсая....[b]

Коммунити Шийлд: [/b]
ФА цомын аврага болсон Помпейтэй улиралын эхний тоглолтоо энэ цомын төлөө хийсэн билээ... Улиралын эхэн хэсэгт манай багийн бүрэлдэхүүн гэмтэл бэртэлд идүүлцэн байсан үе. Дээрээс нь Нани торгуультай. Тоглолтод Юнайтед илүүрхсэн боловч тоглолт 0:0 ээр өндөрлөж торгуулийн цохилтоор ялагч тодров. Хавар ЧЛт торгуулийн цохилт хийхэд бидэнд аврага авч ирсэн Ван Дер Саар шинэ улиралд бэлэн гэдэгээ харуулж айлын эхний цохилтыг хаав. Нэмж манайхан алдахгүй Помпейн тоглогчид 2ч удаа хаалганы гадуур буудсанаар эхний цомоо авч чадсан.
[img]http://www.bbc.co.uk/blogs/philmcnulty/nevilleshield438.jpg[/img]


[b]УЕФА супер цом:[/b]
Зенитэд 2:1ээр хожигдсоноор нэг цомоо алдваа..... Манайхан их л хариуцлагагүй тоглож хожигдсондоо.......

Клубуудын ДАШТ:
Тэмцээнд бид 2тоглолт л хийсэн. Хагас шигшээд Гамба Осакатай тоглож 5:3аар буулган авч шигшээд Экуадорын Куйтотой үзэх боллоо...... Бас л эвгүй тоглолт болсон. 2р үеийн эхэнд Вида талбайгаас хөөгдөж бид хэцүү байдалд орсон ч Руунийгийн ганц гоолоор айлыг өмнөө сөхрүүлж ДЭЛХИЙН АВРАГУУД болцгоолоо.. Ээлжит цом халаасанд...Тэмцээний шилдэгээр Рууний тодров.
[img]http://www.fifa.com/mm/photo/tournament/competition/98/54/55/985455%5ffull-lnd.jpg[/img]
[img]http://www.fifa.com/mm/photo/tournament/competition/98/54/04/985404%5ffull-lnd.jpg[/img]
Нэгдүгээр сард САФ 2 залуу тоглогчийг багтаа элсүүлсэн нь Зоран Тосич болон Адем Ляажич нар.. Тосич шууд Юнайтедэд ирж Ляажичийг багт нь үргэлжлүүлэн хуучин багт нь түрээслүүлчсэн байгаа.[b]

Карлингийн цом буюу Лигийн цом:[/b]
Энэ тэмцээнийг аяганы тэмцээн жижиг тэмцээн гэж Английн топ4 бараг л залуусын багаа гаргадаг. Гэлээ гээд энэ чинь огт хэрэггүй гээд хаяна гэсэн үг биш. Карлос Тевез багийн багацуулаа дагуулан тэмцэлдсэнээр энэ тэмцээнийг өөрийн болгосон.. Шигшээ тоглолтод сэлгээний бартаар Бен Фостер сайн тоглосноор торгуулийн цохилтоор Тоттенхэмийг буулгаж аврага болов.
[img]http://picsrv.manutd.com/?fif=/manu/img_10_27800_6096.jpg&obj=iip,1.0&wid=500[/img]

[img]http://i39.tinypic.com/2vm5wt4.jpg[/img]


[b]ФА цом: [/b]
Дэлхийн хамгийн эртний тэмцээн болох энэ тэмцээн нэр хүнд цар хүрээгээрээ маш том билээ... 700 800н баг өрсөллдөг гээд бодоход арга ч үгүй. Ер нь ПЛийн тайтлтай энэ дүйцхүйц гэхэд нээх буруудчихгүй л болов уу. Тэмцээнд бид хагас шигшээд үлдсэн 4багийн нэг болсон. Тухайн үед шигшээд шалгарахын тулд Эвэртоныг хожих хэрэгтэй бсан боловч САФ ЧЛ, ПЛийг илүүд үзэн 2р багаа гарган торгуулийн цохилтоор ялагдсан. Энэхүү хожигдолд фэнүүд бид жаал урамгүйдсэн ч гэлээ багийнхан маань үнэхээрийн өндөр ачаалалтай бсан тул САФд үүнээс өөр сонголт байгаагүй шүүдээ.


[b]Аврагуудын Лиг:[/b]
Хэсгээсээ асуудалгүй нэгээр гарч шөвгийн 16д Италийн аврага Жозегийн Интертэй тулах болсон. Италийн аврагууд ч манайд юм болоогүй гэхэд болно. БИд талбайд нь илүүрхсэн боловч 0:0ээр хуурай тэнцээд Мөрөөдлийн Театртаа 2:0дээд буцаасан. 8ийн учраа Порту байлаа. Португалчууд харин бидэнд шигшээд хүртэл үзэлцсэн багуудаас хамгийн их сандруулсан нь бсан. Рууний Тевез дээр нь Роналдугийн гайхалтай гоолын ачаар бид 3:2гэсэн нийлбэр дүнг үзүүлж дараагийн шатанд шалгарлаа.. Ээлжит учраа Венгерийн хүүхдүүд. Арсеналыг амархан дөнгөж шигшээд шалгартлаа бид Аврагуудын Лигийн дараалсан 25тоглолтод хожигдоогүй гэсэн Рекорд тогтоов. 2дараалан шигшээд шалгарлаа. Энэ үед Юнайтедийг 2жил дараалж түрүүлэн рекорд тогтоож чадах эсэх талаар хүн бүр амандаа хэлцэж бсан.
САФ: Энэ жил Юнайтедийг зогсоож чадах ганц баг нь Барса гэж намар хэлж бсан нь үнэн байж. Ромд болсон шигшээ тоглолтод Барса биднийг хожиж аврага авсан.

[b]
Премиер Лиг:[/b]
Улиралын эхэнд бидэнд гэмтэл бэртэл гээч зүйл үнэхээрийн аймшигтай байлаа..Учраанууд ч чанга бсан. Ямартай ч эхний улиралын эхний хагас дуусахад бид тэргүүлэгч Улаануудаас нэлээн онооны ард бсан. Клубуудын ДАШТ, бас УЕФА супер цомын тоглолтуудаас болж хойшлогдсон 2тоглолт л бидний найдвар бсан. Шинэ жил гарч тэргүүлэгч Улаанууд хэрэггүй тэнцээ ихээр хийж эхлэв. МЮ намар Арсеналд хожигдсоноосоо хойш ганц нэг гоолоор учраагаа аргалж хэрэггүй оноо алдахгүй бсан нь нэг л мэдэхэд хүснэгтийн тэргүүнд авч ирлээ. Энэ үед манай хамгаалалтынхан бас нэгэн рекорд тогтоов. Эдвин Ван Дер Саар 1311 минут хаалгаа хоосон манаснаар Евродт 2т орох гайхалтай амжилтын эзэн боллоо. Англидаа бол гайхамшигт шинэ рекорд шүү. Энэ амжилтын гол түлхүүр Вида Эванс байсан. 12сараас эхлэн Рио, Эвра, Гари, Браун, Оши гээл хамгаалалтынхан бүгд л гэмтэл ээрээд энэ маань л хамгаалалтаа чирч бсан. Ингэж бид хүснэгтийн эхэнд бичигдсэн үеээс л тайтлын төлөөх тулаан үнэхээр ширүүслээ. 3сарын 14нд бид гутамшигт ялагдлыг Ливерпүүлчүүдэд 4:1ээр хожигдож амслаа. Мөрөөдлийн театрт тэр өдөр манайх үнэхээр дээрэлхүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэн Фулхэмд ч 3оноо алдсанаар тайтл рейс бүүр гайхалтай өрсөлдөөнтэй боллоо. Гэхдээ энэ их өрсөлдөөний эцэст бид л аврага авах ёстой гэсэн шиг МаКеда гээч дөнгөж 17хүрч буй Итали хүүхэд итгэмээргүй 6оноо багтаа авч ирэн биднийг аврага болох замыг зассан билээ. Үүнээс хойш алдаа гаргахгүй бсаар Лигийнхээ 18дахь түрүү, САФын, ПЛийн 11дэх түрүүгээ сайхан амттайгаар авсандаа.

Энэ бүхний дараа ПЛ, Клубын дэлхийн аварга, Лигийн цом, Коммунити шийлд гээд 4 цом авчээ. Аврагуудын Лигийн шигшээд, ФА цомын хагас шигшээд үлдэх маш том амжилт. Өнгөрөгч улиралд Юнайтед 66тоглолт хийж энэ сайхан амжилтыг үзүүлжээ…..Бахархахаас өөр аргагүй ……..Глори Глори МанЮнайтед…..
[img]http://picsrv.manutd.com/?fif=/manu/img_10_28991_8745.jpg&obj=iip,1.0&wid=500[/img]
Last edited by Mojul on Wed Apr 14, 2010 6:17 pm, edited 18 times in total.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 0

Postby Mojul » Sun Aug 09, 2009 2:41 pm

Зуны наймааны улирал:
Энэ зун бид багийн 2түлхүүр тоглогчдоо явуулчваа хөөрхий. Бас бус гаруудыг арилжиж 4 тоглогч мөрөөдлийн театрт авч ирсэн. САФ энэ зуны наймаагаа дууссан гэж хэдэнтээ мэдэгдсэн.Дахиад хэдэн тоглогчдыг ийш тийш түрээсээр явуулахаас өөр олигтой наймаа хийхгүй гэдэгт итгэлтэй байна.

Явагсад: Явагсадын талаар нээх дурдаах яахав.
КР Реалруу 80 сая фунтээр шилжсэн.
Тевез МанСитид орсон. Зээллэгийн хугацаа дууссан
Лий Мартин Ипсвичрүү Рой Кийний багруу
Поссебон Португалийн Брага багруу улиралын зээлээр
Манучо ЛА лигийн Валлидолидруу
Фрайзер Кемпбел Сандерландруу 3.5сая фунтаар.
Ричард Екерсли Барнлируу.. Гэрээ сунгахаас татгалзсан.




Ирэгсэд
Майкл Оуэн:
98оны ДАШТээр өөрийгөө дэлхийд зарлаж байсан Ливерпүүлийн домогт тоглогч Оуэний Ньюкаслтай хийсэн гэрээ нь дууссан бсан тул үнэгүй манайд ирсэн. 7дугаарыг зүүх болсон.
Image
Түүний тухай мөнхөөц2003 бичсэнийг оруулав.
Майкл Оуэн
Английн алдарт довтлогч Майкл Оуэн 1979.12.14нд Чецтер xотноо төрж , xарx нялxаасаа Гари Линекер шиг довтлогч болоxыг мөрөөдөг байв. Тэрээр Либерпул xотын Эвэртөн клубыг дэмждэг байсан ба түүний аав Тэрри тэр багт тоглодог байв. Майклыг 10 настай байxад ааб нь xүүxдийн xөлбөмбөгний Молд Алэксандра сургуульд оруулцнаар xөлбөмбөөгчний гараагаа эxэлжээ. Майкл Оуэн 13 нас дөнгөж xүрмэгц челси, Мю,Арсенал багууд урилга өгөxөд ирээдүйн од маань Ливерпуль клубыг сонгожээ.Оуэн дөнгөж дунд сургууль төгсөн 16 настай байxдаа Ливерпуль ирсэн бөгөөд 1996 оны өсвөрийн цомд түрүүлж,4 сарын дараа 17 xүрмэгц Ливерпуль xөдөлмөрийн гэрээ байгуулав. 1997 оны 5сард Ливерпуль клув Английн- АшТ-д Уймлдон багтай тоглоxод сэлгээгээр орж ирэн гоол оруулж, анxны тоглолтоо амжилтай эxлэлээ. Үүний дараа 1997-1998 оны улиралд Ливэрпүль клувын гол довтлогч гэмтэлтэй байсан тул балчир xүү байнга гараанд бүрэлдэxүүнд тоглон лигийн шилдэг мэргэн буучдын эxний гуравт бичигджээ. Энэ жилдээ оны шилдэг залуу тоглогчны шангал авчээ. Дараа нь 1998-1999 оны улиралд Либэрпүль томооxон амжилт үзүүлээгүй ч Оуэн 23 гоол оруулж амжлаа. Майкл Оуэн xамгийн оргил жил нь 2001 он байлаа. Тэр жил Ливерпуль клуб Английн болон евро цомд түрүүлэxэд Оуэн жинтэй xувь нэмэр оруулжээ . ялангуяа Английн цомд Пиналд Арсенал Ливэрпүль клуб 1:0 тэргүүлж яваxад Оуэн 2 гоал оруулан Ливэрпүль xожсон ба xожим нь тэр тоглолтыг Оуэны пинал xэмээн түүxэнд тэмдэглэжээ. Мөн тэр намраа 2002 оны ДАшТ -ий урьдчилсан тоглолтонд Германы xаалганд 3 гоол оруулж 2001 оны европ болон дэлxий оны шилдэг xөлбөмбөгчнөөр шалгарлаа. Дараагийн 3 жил нь Макл Оуэн xичнээн сайн тоглосон ч Ливерпуль клув аваргын титмийг xүртэж чадаагүй. Иймээс Ливерпуль боссууд ерөнxий дасгалжуулагч Жерар Улъе-г авч xаяxад майкл 8 сая Пунтээр Реал Мадрид руу явжээ. Ирсэн жилдээ 42 тоглолтонд оролцож 12 гоол оруулан тааруу амжилт үзүүллээ. Энэ нь түүнийг талбайд маш бага xугацаагаар тоглуулж байсантай xолбоотэй. Дараа жил нь бараг тоглолгүй байсаар буцаж Английн Ньюкасл багт 16 саяар xудалдагдан ирлээ. Ирэнгүүтээ 10 тоглолтонд 7 гоол оруулан гялалзаж яваад гэмтэл авлаа. 2006оны Дашт-д гэмлээс дөнгөж эмчлүүлсэн байсан Оуэн очоод швэдтэй xийсэн тоглолтонд даxин гэмтэж жил шаxам xугацаагаар жагсаалаас гарлаа. Майкл Оуэн анx Английн шигшээд 1998оны 2 сард тоглосон нь өнгөрсөн зууны английн шигшээ багийн xамгийн залуу тоглотч боллоо. Тэрээр тэр өдөр 18 нас (59өдөр) өнгөрч байв. Дараа нь Марокко улсын багийн xаалганд гоол оруулан нь мөн xамгийн залуу гоалын эзэн болгожээ. 1998 оны Дашт -д Аргентин xаалганд Оуэны оруулсан гоал нь мөн тэр тэмцээний шилдгэрээр шалгарчээ. М.Оуэн тив дэлxийн 4 том тэмцээнд бүгдэд нь гоол оруулсан . Английн цорын ганц тоглолч гэнэ. Энэ нь 1998 ,2002, оны Дашт-ууд 2000,2004 онуудтын еАшт -үүд Одоогоор <алтан жаал> xэмээн анx гарч ирсэн довтлогч Оуэн , Английн шигшээ багт 89 тоглож 40 гоал оруулаад бна! Мөн энэ улирал Ньюкаслтэй xийсэн гэрээ нь дуусч бас Ньюкасл доод лигрүү унаж Оуэн МЮд элссэн орсон!


Валенсиа:
Image
Экуадор вингерийг САФ сүүлийн 2жил ажиглаж бсан. Түүнийг үнэхээр их сонирхож бсан тул мөнгө огт хайрлахгүй 16сая фунтаар Улаан чөтгөр болгосон. Тэрбээр КРийн баруун жигүүрйиг энэ улиралаас эхлэн хариуцах болно.
төрсөн: 04/08/1985; Lago Agrio, Ecuador
Өмнөх клубууд: El Nacional, Villarreal, Wigan Athletic
Шигшээдээ: 34 тоглолт, 4 гоол
Виганд: 83 тоглолт, 7 гоол

Обертан:
Image
Бордогийн 20настай вингер гэнэт л Чөтгөр болсон. Энэ наймаа 3.5саяаар хийгдсэн. Зүүн жигүүрээр тоглодог мань эр өнгөрсөн улиралд Бордод олигтой тоглоогүй. Ирээд бэртчихсэн байгаа 11сард л улаан өмсгөл өмсөх болов уудаа.
Өөрийгөө хэр нээж чадахыг харж л байя. Овоо ирээдүйтэй гэгддэг.

Маме Бирам Диоуф:
Image
Сенегал эрийг САФ Норвегээс олж авсан. Норвегийн Молде багт тоглодог довтлогч. 22настай эрийг худалдаж авангуутаа эргүүлэн багт нь түрээсэлсэн. 1сараас МЮд ирнэ. Сүүлийн 2жилд манайх энэ залууг хангалттай шинжиж байж өөрийн болгосон. Багийн тоглогчид
Төрсөн огноо: 1987оны 12сарын 16нл Сенегалд төржээ.
Молдед тоглосон стат нь:
2009 - 21 тоглоглт, 17 гоол (одоогоор)
2008 - 29 тоглолт, 11 гоол
2007 - 23 тоглолт, 10 гоол
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Mojul » Sun Aug 09, 2009 2:44 pm

Улирал дундын нөхөрсөг тоглолтууд:
Энэ жилийн нөхөрсөн тоглолтуудад САФ 1р багаа авч явсан. Багачуулаас МаКеда Фабио нар л Ази, Германаар аялаад ирсэн. Сүүлийн тоглолтдоо Олд Траффордод Валенсиатай хийснээр улирал дундын тоглолт дууссан. Тоглолтын дүнгүүд:
7сарын 18: Малайз11 2:3 МЮ
7сарын 20: Малайз11 0:2 МЮ
7сарын 24 ФС Сөүл 2:3 МЮ
7сарын 26 Хангзоу Грийнтоун 2:8 МЮ
7сарын 29 Ауди кап: Бока 1:2 МЮ
7сарын 30 Ауди кап:Байерн 0:0 МЮ торгуулийн цохилтоор хожигдсон
8сарын 05 МЮ 2:0 Валенсиа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Mojul » Sun Aug 09, 2009 2:48 pm

Энэ жилийн багийн бүрэлдэхүүн: Нээх том наймаа хийж багт өөрчлөлт гарахгүй л болов уу...

Хаалгачид:
1. Эдвин Ван Дер Сар: 2сар өнгөрүү талбайд гарахгүй...
12. Бен Фостер
29. Томас Кушчак
40. Бен Амос

Хамгаалагчид:

2. Гари Невилл багийн ахлагч
21. Рафаел Да Силва
22. Жон Оши
? Данни Симпсон
5. Рио Фердинанд
6. Вес Браун
15. Нименяа Видич
23. Жонни Эванс
3. Фатрис Эвра
20. Фабио Да Силва
37. Каткарт: академийн залуу
39.Честер : академийн залуу
44. Де Лает


Хагас хамгаалагч:

11. Райн Гиггз дэд ахлагч
18. Пол Скоулз
17. Луйс Нани
14. Зоран Тошич
4. Оуэн Харгрийвз
16. Майкл Каррик
8. Андерсон
13. Пак Жи Сун
24. Даррен Флетчер
28. Даррон Гибсон
25 Антонио Валенсиа
? Габриел Обертан
33.Сэм Хьюсон: академийн залуу
35. Том Клеверли: академийн залуу

Довтлогч:
10. Уэйн Рууний
9. Димитар Бербатов
7. Майкл Оуэн
19. Данни Велбек
41. Фередрико МаКеда
ийм л бүрэлдэхүүнтэй шинэ улиралд хүч үзэх нь дээ.....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Mojul » Sun Aug 09, 2009 2:50 pm

Лигийн тоглолтын хуваарь:

August
Sat Aug 15 Birmingham City H
Tue Aug 18 Burnley A
Sat Aug 22 Wigan Athletic A
Sat Aug 29 Arsenal H

September
Sat Sep 12 Tottenham Hotspur A
Sat Sep 19 Manchester City H
Sat Sep 26 Stoke City A

October
Sat Oct 3 Sunderland H
Sat Oct 17 Bolton Wanderers H
Sat Oct 24 Liverpool A
Sat Oct 31 Blackburn Rovers H

November
Sat Nov 7 Chelsea A
Sat Nov 21 Everton H
Sat Nov 28 Portsmouth A

December
Sat Dec 5 West Ham A
Sat Dec 12 Aston Villa H
Tue Dec 15 Wolverhampton Wanderers H
Sat Dec 19 Fulham A
Sat Dec 26 Hull City A
Mon Dec 28 Wigan Athletic H

January
Sat Jan 9 Birmingham City A
Sat Jan 16 Burnley H
Tue Jan 26 Hull City H
Sat Jan 30 Arsenal A

February
Sat Feb 6 Portsmouth H
Wed Feb 10 Aston Villa A
Sat Feb 20 Everton A
Sat Feb 27 West Ham H

March
Sat Mar 6 Wolverhampton Wanderers A
Sat Mar 13 Fulham H
Sat Mar 20 Liverpool H
Sat Mar 27 Bolton Wanderers A

April
Sat Apr 3 Chelsea H
Sat Apr 10 Blackburn Rovers A
Sat Apr 17 Manchester City A
Sat Apr 24 Tottenham Hotspur H

May
Sat May 1 Sunderland A
Sun May 9 Stoke City H


Ирж буй улиралын МЮын гол зорилт ПЛт түрүүлэх байх болно. 4дараалсан түрүү, Лигийн 19дэх аврага болохын тулд үзэлцэждээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Mojul » Sun Aug 09, 2009 2:56 pm

Энэ жил Мөрөөдлийн Театрийн 100жилийн ой болно.Түүнд зориулж манайх жерси загвартаа судал оруулсан байгаа...
Image
*Олд Траффорд буюы Мөрөөдөлийн театр*

1910оны 2 сарын 19нд дөнгөж баригдчиxаад байсан Олд Траффорд -д Манчесте юнатед ирсэн юм. Олд Траффорд Клеитоны Бэнк стритэд байрладаг. 1909 онд туxай үедээ аманд багтаxгүй иx мөнгө буюу 60000 фунтээр босгожээ. Эxэндээ гурван талтай байсан бөгөөд гол xэсэгтээ үзэгчдын суудалтай бас нөмрөвчтэй байж.1911 1915 онд Анлгийн цомын аварга шалгаруулаx тэмцээний шигшээ тоглолтыг зоxион явуулж байлаа. 1902 онд *Астон Вилла*-гийн эсрэг тоглолтонд 70504 үзэгч цуглаж дээд амжилт тогтоосон бол үүнээс xойш 19 жилийн дараа Английн цомын xагас шигшээд *Портсмут*-тай тоглоxод 76962 узэгч цуглажээ. Дэлxийн 2 дайны үед Германуу бөмбөгдөгч онгоцнууд Олд Траффорд -ыг иxэд сүйтгэсэн тул xэсэг xугацаанд Манчетэр сити -гийн стадионд тоглоxод xүрсэн байна. 1966 онд Дэлxий аварга шалгаруулаx тэмцээний зарим тоглолтууд болж 1970онд Английн цомын шувтарганд үлдсэн челси -Лидс -ийн даxин тоглолт мөн энд болжээ.Олд Траффорд -д балиашгуудыг талбайгаас тусгаарласан торон xана анx байгуулсан түүxтэй. 30 жилийн турш Олд Траффорд 58000 xүний багтаамжтай байлаа. Гэвч Xиллсборо даxь эмгэнэлт явдалын дараа бүx стадионы бүx талыг суудалтай болгоx шийдвэр гарснаар үзэгдчийн суудалын 44000 болжээ. Байин нэр xүнд өсч, амжилт аxиж балиашгууд нэмэгдэж эxлэxэд суудалын тоо эрс цөөндөж эxэлсэн юм. Тийм учраас 1990-ээд онд дөрөв дэx талыг босгосон нь 26000 узэгчийн суудал агуулжээ. Ингэснээр Олд Траффорд -ыг нэг тоглолтод 56000 үзэгч багтааx xүчэн чадалтай болов. Өмнөд талыг гол xэсэгт тооцогддог бөгөөд бусад талаасаа xавьгүй намxан. Тэгээд ч тэнд олон тооны камер байрлуулсан болоxоор тоглолтын уеэр бараг зурагтаар xарагддагүй юм.2000 оны 1 сард зүүн талыг сэргээн засварлаxдаа суудлын тоог нэмэгдүүлсэн нь Олд Траффорд -ыг 61000 үзэгчийн суудалтай болгосон. Олд Траффорд -д ороxод Мэтт Басбигийн цээж баримал , дурсгалын самбар, Мюнxений ослыг сануулсан нэрт цаг байдаг. Мөн энд клубын ямар ч бараа бүтээгдэxүүнийг xудалдан аваx болоx < Манчестер юнайтед супермаркет байрладаг. 2000онд баруун талыг сэргээн засварлаж суудал нэмснээр Олд Траффорд 68217 үзэгчийн суудалтай болж өссөн юм. Мөн баруун талд xөлбөмбөгчдийн гэр бүлийнxний суудал, үзүүрт нь xонгил, xувцас солиx өрөө байдаг.Олд Траффорд -д евро 96 -гийн xагас шигшээ тоглот зоxиогдож байлаа. Одоо мөн Английн цомын xагас шигшээ тоглолтууд жил бүр болдог 2003 оны 5 сарын 28нд Аваргуудын лигийн шигшээ тоглолтуудыг зоxион байгуулаxад *Милан-ювентус* xүрэлцэн ирсэн юм. Энэ тоглолт пенальтиар Миланчууд ялалт байгуулсан билээ. 2006 оны улиралын эxэнд Олд Траффорд -д өргөтгөл xийснээр үзэгчийн суудлын тоо 76312 -д xүрсэн. Өргөтөл xийсэн баяраа тэмдэглэж Аваргуудын лигийн аварга *Барселнона* -г уарьж нөxөрсөг тоглолт xийx гэсэн ч Испанийн баг гадаад аялан тоглолтонд xийж явсан учираас ирж амжаагүй. Ингээд Уефа-гийн цомын аварга Севилья -г урьж 3:0 -ээр xожсон. Сэр Бобби Чарьтон Олд Траффорд -ыг Мөрөөдөлийн театр xэмээн нэрлэсэн нь олны дунд иxэд түгсэн юм.

Мөнхөөц2003
Last edited by Mojul on Mon Sep 07, 2009 11:03 pm, edited 3 times in total.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Mojul » Sun Aug 09, 2009 3:15 pm

хэдхээн зураг оруулчы...
Олд Траффордод нээлттэй бэлтгэл дээр.
Image
Image
Image
Image
Image
Image
Бобби Робсонд хүндэтгэл үзүүлэв.
Image
Рио Вилла
Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Mojul » Sun Aug 09, 2009 3:28 pm

МЮ вс Челси
Image
Өнөөдөр тоглолт болно...
Манай хамгаалалт ч шүүрэн шанага бх нь дээ...
Саар, Вида, Гари, Браун нар тоглолтод оролцохгүй.. Айлаас Жирков, Жое нар оролцохгүйм бна. Баллак хөлний хурууны асуудалтай яаж ч магад байгаа гэнэ..
Анчилоттигийн анхны тоглолт болно.

Минийхээр бол:
---------Фостер--------
Оши--Рио----Эванс-----Эвра

Валенсиа-Флет--Каррик--Нани

-----Рууний----Берба гэж гарна бхаа...
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Kuravado » Sun Aug 09, 2009 10:04 pm

0077 wrote:Сайн байцгаана уу? Би МанЮ-гийн фэн бна.Би энэ хэлэлцүүлэгт анх удаа орж бна. Мэдэхгүй зүйл олон болохоор туслаж байгаарай.


чадахгүй ч гэсэн туслахыг хичээнээ. :mrgreen:
За манай гарааны 11
--------------------Benjamin Foster------------------
John O'Shea----Rio Ferdinand----Jonathan Evans----Patrice Evra

----------Darren Fletcher-------Michael Carrick--------

Ji-Sung Park-----------------------------------Nani

-------Dimitar Berbatov---------Wayne Rooney------

иймэрхүү янзаар л тоглох юм шиг байна
User avatar
Kuravado
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 488
Joined: Sat Mar 28, 2009 5:35 am
Location: Sir Matt Busby Way

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Kuravado » Sun Aug 09, 2009 10:06 pm

сэлгээнээс

Michael Owen
Ryan Giggs
Paul Scholes
Tomasz Kuszczak
Fabio Da Silva
Luis Antonio Valencia
Darron Gibson
эдгээр тамирчид маань гарах юм байна....
User avatar
Kuravado
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 488
Joined: Sat Mar 28, 2009 5:35 am
Location: Sir Matt Busby Way

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Мөөжө » Mon Aug 10, 2009 12:10 am

Гиггс, Эвра xоер алдаx юмдаа? гол арxагууд нь биздээ... Надад бол Эврагийн оронд Алтан жаалыг xөшиглүүлсэн бол... Тэгэxдээ пэн ч угааса xэн нь алдаx нь тааварлaшгүйлдээ...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Манчестер Юнайтед 09/10: Коммунити Шийлд МАНЮ vs Челси 08.09

Postby Mojul » Mon Aug 10, 2009 12:10 am

Пеналтаар хожигдлоо..
Эхний үед манайх сайн бсан. 2р үеэс Челси их сайн тоглолоо..
Айлын 2гоолын хувьд эхнийх нь Дрогба 5дотор Фостерт контакт хийсэн бхад тооцчих юм.
2дахь нь Эвра дээр хийсэн алдаа сөрөг довтолгоо болоод алдчлаа..
Руунийгийн гоол отон бсан харагдсан..
Пеналт дээр Гигзи Эвра алдсанаар дууссан.........
Яахав сүүлийн 2жил авцым.. Одоо өгөх цаг нь бсым бна..
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Mojul » Mon Aug 10, 2009 12:49 am

би сэдэв нээсэндээ ингэсэнгүй би түрүүний сэдэвт хангалттай хэлж бсан.
Үнэнийг хэлэхэд чиний харааж ерөөсөн хэнд ч хэрэггүй спамын хэрэг бидэнд алга.ПМийн хувьд би чамруу бичихдээ тэр бичлэгээс чинь ишлэсэн линк асуусанд бичсэн биш тэр үед л тэр бичлэг чинь таарчиж.
Энэ спорт форум. энд би дуртай багийнхаа талаар гоё ярилцах дуртай үүнийгээ ч би 3жил хйичихсэн юм шүү. энэ 3жилдээ ийм дуурчихсэн гарыг үзсэнгүй...чиний хэрэггүй чат энд илүүдээд байна.. чи гоё сэдэв гаргаад хүмүүстэй ярилцаж болно шүүдээ.. Багтай дуртай сэтгэлтэйм бол. зайлаа ****2 цусаар бөөлжнөө гэх мэт үгс байх газар энэ биш....
Ахын дүү асуулт гээд чамд таарсан газар байгаа тэнд очиж болышдээ. :eek:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Nomer 10 » Mon Aug 10, 2009 1:30 am

Хэхэ манайхан сэдэв нээнгүүтээ дэмий маргаанаар дүүргээд эхэлчих юм. Хэн нэг нь цэвэрлэчихээрэй. Сэтгэл хөдлөлөө гаргах гэж форум байдаг. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй. За тэгээд эвтэй байцгаая.

Тоглолтын хувьд Челси+шүүгч гэж хэлэхэд буруудахгүй. Манайхан унаад хэвтэж байхад тоглуулаад л байх юм. Нэг удаад нь бүр Терри Наниг унагаад гэмтээхэд цааш тоглуулчихсан. Айлын зооноос манай хаалга хүртэл их л гүйж довтолгооноо дуусгасан даа. Тэгсэн хэрнээ Баллак орж ирүүтээ Эврад бөмбөгөө алдаад өөрөө унахад шууд үлээчих юм. Уг нь айлын зоо дотор байсан тул довтолгоо яг гоё ороод эхэлж байсан. Дрогбагийн Фостерт контакдалдгийг яах вэ гэхэд 2 дахь гоол нь тооцох ёсгүй л байлаа. Баахан алдаа гаргасандаа бантсан уу яасан сүүлд отонг тооцсонгүй. Гэхдээ тоглолтын хувьд айл илүүрхлээ. Эхний үед ойролцоо байсан. Энд хожигдсон нь сайн хэрэг боллоо. Тэртээ тэргүй аваад ханасан цомыг дахиад авчихсан бол тэрэндээ хөөрхөн эрдчих осолтой. Одоо алдаан дээрээ маш сайн суралцах үлдэж байна. Манайх маш их алдаа гаргасан. Байрлал эзлэх энэ тэрийгээ заримдаа таг мартчих юм.

Манайх хожигдвол Роналдогүй болсон юм чинь ингэнэ гэж хэлэх гарууд их л гарна даа гэж бодож байсан. Тэр дээр тэвчээргүй нэг нь тэр ёсоор бичиж л орхиж. Харин ч эсрэгээрээ Роналдогүй ч гэсэн тайтлын төлөө өрсөлдөнө гэдгээ харуулсан болов уу. Хөлбөмбөг мэддэг хүмүүс өөрөөр л харсан байх ёстой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Бамбууш » Mon Aug 10, 2009 1:55 am

Үнэн үнэн... Би хөлбөмбөг мэддэг барьдаг энэ тэр гэж том шалбарахгүй.. Гэхдээ танай довтолгоо энэ тэр бол бас л чанга л байна билээ. Зүүнд Нани, Эвра хоёр нээрээ салхи шиг л байсан. Нэгийг нь хаахад нөгөөдөх нь бужигнаад л ороод ирнэ... Хамгаалалт ч гэсэн тэр Эванс чинь хэр барагтай хий гаргасангүй..
Берба бас муугүй байлаа.. Флетчэр чинь Карриктай харин давгүй хослочих юм шиг санагдлаа.. Хийх юмаа илүү дутуугүйгээр хийчдэг овоо гар юм даа.
Тайтлын өрсөлдөөнд бол хэвээрээ л юм байна. Яахав ганц тоглолтоор дүгнэхгүй ч гэсэн надад тэгж бодогдов. Танайхыг Хэнцэртэй нийлүүлж байгаад дахиад энэ жил Лиг дээр хоёр хожиж Тайтлаа сүр жавхлантайгаар авнаа 10 аа..


Nomer 10 wrote:Хэхэ манайхан сэдэв нээнгүүтээ дэмий маргаанаар дүүргээд эхэлчих юм. Хэн нэг нь цэвэрлэчихээрэй. Сэтгэл хөдлөлөө гаргах гэж форум байдаг. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй. За тэгээд эвтэй байцгаая.

Тоглолтын хувьд Челси+шүүгч гэж хэлэхэд буруудахгүй. Манайхан унаад хэвтэж байхад тоглуулаад л байх юм. Нэг удаад нь бүр Терри Наниг унагаад гэмтээхэд цааш тоглуулчихсан. Айлын зооноос манай хаалга хүртэл их л гүйж довтолгооноо дуусгасан даа. Тэгсэн хэрнээ Баллак орж ирүүтээ Эврад бөмбөгөө алдаад өөрөө унахад шууд үлээчих юм. Уг нь айлын зоо дотор байсан тул довтолгоо яг гоё ороод эхэлж байсан. Дрогбагийн Фостерт контакдалдгийг яах вэ гэхэд 2 дахь гоол нь тооцох ёсгүй л байлаа. Баахан алдаа гаргасандаа бантсан уу яасан сүүлд отонг тооцсонгүй. Гэхдээ тоглолтын хувьд айл илүүрхлээ. Эхний үед ойролцоо байсан. Энд хожигдсон нь сайн хэрэг боллоо. Тэртээ тэргүй аваад ханасан цомыг дахиад авчихсан бол тэрэндээ хөөрхөн эрдчих осолтой. Одоо алдаан дээрээ маш сайн суралцах үлдэж байна. Манайх маш их алдаа гаргасан. Байрлал эзлэх энэ тэрийгээ заримдаа таг мартчих юм.

Манайх хожигдвол Роналдогүй болсон юм чинь ингэнэ гэж хэлэх гарууд их л гарна даа гэж бодож байсан. Тэр дээр тэвчээргүй нэг нь тэр ёсоор бичиж л орхиж. Харин ч эсрэгээрээ Роналдогүй ч гэсэн тайтлын төлөө өрсөлдөнө гэдгээ харуулсан болов уу. Хөлбөмбөг мэддэг хүмүүс өөрөөр л харсан байх ёстой.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby baynaTS » Mon Aug 10, 2009 3:06 am

Image

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby baynaTS » Mon Aug 10, 2009 3:07 am

Image

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby tosiz_b » Mon Aug 10, 2009 9:35 am

За урд шөнийн тоглолтын хувьд шүүгч бол асуудалгүй муу шүү лээ!Челси ийн талд ч биш манай талд ч биш зүгээрл юм мэдэдгүй **н** шүүг ч байлаа.Эсвэл сохор ч юмуу хаашаа ч юмбдээ6.Сохортоо улам бантаад улам сохор болж этэр.За яахав тэгэхдээ энэ бол лиг биш зүгээрл нэг жижигхэн таваг байлаа. Сайн багтаа ингэж тоглоод хожигдлоо.Хожигдсон нь сайн ч юм шиг.Хэрвээ хожсон бол энэ бүрэлдхүүнээрээ жоохон хамраа сөхөх л байсан байх. Заза ямар ч байсан Челсид нисдэг таваг авсанд нь баяр хүргье! :-D
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby spain man » Mon Aug 10, 2009 10:08 am

Шилд ч яахав ..

Харин Челситэй гоёо тест хийгээд ямархуу байгааг нь мэдээд авлаа... Эвра л супер байна даа.. Довтолгоо хамгаалалт гээд аль аль тал дээр .. Ер нь ирснээсээ хойш яаг иймэрхүү байгаа.. Формоо яаж ингэж хадгалаад байдаг байнаа бүү мэд.. Наниг Роналдог залгамжлуулвал нээх чадахгүй юм алга.. Дархан мэхээрээ гоолдох шив.. Иймэрхүү олон гоолтой гар .. Тэгээд Флетчер байна.. төвд бол хашраахаар л харагдаж байна.. Харин Рууний л санасанд хүрсэнгүй.. Ирэх улирал лидер хийх ёстой хүн шд.. Урд бербатай биш жоохон хойш нь татвал илүү үр дүнтэй ч юм шиг санагдсан..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Munguu » Mon Aug 10, 2009 11:00 am

За манай шинэ сэдэвдээ сайхан сайхан хожлуудын талаар ярилцах байх гэж найдаад байгаа шїї :-D . Челситэй хийсэн тоглолтын хувьд бол манайхан нэг л биш тоглож байна лээ. Хаалгачын асуудлаа хурдхан шийдэхгїй бол ч бас л эвгїй байна шїї Саар байгаа юм даа л гэж бодохоос. Валенсиа ч їнэн хангалтгїй тоглож байна лээ Пак хамаагїй дээр байна лээ. 16-ын гадаа нэг л сонин сонин дамжуулалт хийгээд байсан тэрийг бодвол бэлдсэн юм байх даа :grin: тоглолтоо олигтой гаргаж чадсангїй дээ манайхан. Улирал эхлэж байхад барцадаа арилгаад хожигдчих шиг боллоо одооо бол алдаан дээрээ суралцаад сайн тоглох л їлдлээ дээ.
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Devil 7 » Mon Aug 10, 2009 12:39 pm

Зиа өчигдөрийн манайхны тоглолт надад маш таалагдлаа.Ямар ч илүү дутуу зүйлгүй гоё тоглолт гаргаж бна...Эвра,Нани 2 энэ жил зүүнд бол гашраах л юм бна....1-р үед манайх хамаагүй илүү бсан 2-р үед гоол алдаад Челси илүү тоглолоо...Ро-г бхад Suineg-n хэлснээр нээрээ л бөмбөг авчихвал буцааж авах талаар горидолтгүй бсан...Өчигдөр үнэндээ би лав Ро-г үгүйлсэнгүй...1-р үед Берба дажгүй бсан 2-р үед тааруу тоголсон..Рууни маань харин харагдку бж бгаад 90дэх минутанд гоол хийдэг бнашд...Ерөнхийдөө манай тоглолт маш их таалагдлаа...Харин тэр Фостер дүндүүкийг яадгын бгаан
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8093
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby suineg33 » Mon Aug 10, 2009 2:34 pm

Өчигдрийн тоглолтыг үзээд шинэ улирлын талаар Cautiously optimistic гэж хэлэхээр байна даа.

Челсиг хөгшин л гэж голохгүй бол туршлагатай маш сайн баг, дээрээс нь манайхтай харьцуулахад бүх түлхүүр тоглогчид нь буцаад ирж байгаа. Сайн багтай өчигдөр манайхан маш сайн тоглолоо.

Сар, Видич 2 байсан бол өчигдрийн гоолуудыг алдаа ч уу үгүй, юу. Энэ 2 дээрээс нь бор хүү буцаж ирнэ. Фабиогийн тоглохыг анх удаа харлаа. Рафаэлээс ялгагдах юм ерөөсөө ч алга, сайн байна лээ. Угаасаа анх ирэхдээ Рафаэлээсээ илүү шагшигдаж байсан хүүхэд, энэ жил ядаж Рафаэл шигээ тоглоод, бусад нь гэмтэл бэртлээс холуурхан өнгөрөхөд арын шугаманд айх юм ерөөсөө алга.

Талбайн голд Андерсон өчигдөр тоглоогүй, түүнээс маш ихийг хүлээж байгаа. Манайд тоглож байгаа 3 дахь улирал нь, юу чаддагаа харуулах цаг нь ирсэн байх гэж бодож байна. Андерсон хэр сайжрахаас манайхан талбайн төвд хэр ноёрхох нь бүрэн хамаарна. Удалгүй Харго гэмтлээс эргээд ирнэ. Уул нь ч талбайн төвд depth, experience ч гэж байна аа байна. Толгой өвдөнө ч гэж бас л бодохгүй байна.

Харин урд талд асуудал хүндхэн байна. Цаасан дээр эсвэл цалингийнх нь дүнгээр тооцвол довтлогч нарын талаар санаа зовох зүйлгүй юм шиг. Даанч Дими маань дэндүү лазан, Майклын хувьд дэндүү шинэ байна даа. Рүүн, энэ 2-той хэрхэн ойлголцох, Майкл нөгөө 2тойгоо хэр хурдан хөл нийлэхээс их юм шалтгаална. Македа, Данни 2-ын хувьд алаад өгөх нь юу л бол, гэхдээ өнгөрсөн улирлаасаа илүү сайжирсан, туршлагажсан байх нь тодорхой.

Ингээд бодоход 4 дараалалж аварга авна гэж найдахад буруу байхгүй ч юм шиг. :smile:
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Suugii » Mon Aug 10, 2009 3:47 pm

Nomer 10 wrote:Тоглолтын хувьд Челси+шүүгч гэж хэлэхэд буруудахгүй.


танайх отонгоос гоол хийгээ л биздээ айн.....
Нээх шүүгч манай талд үйлчилээд байсан юм байхгүй... Танайх сайн эхлүүлээд муу төгсгөлөө...
Манайх эсэргээрээ муу эхлүүлээд сайн дуусгалаа....
Манайх нэг хэсэг хожих эрмэлзэл гэж юмгүй болчихсон байсан танайх одоо харин тийм болчихож....
болчихож гэж ЧЛ-ийн финалаас л танайд ийм байдал ажиглагдсан.... Улирал эхэлж байхад ийм байдал гаргаж байдаг муугийн ёр шүү
Хожигдсондоо биш хожих эрмэлзэлгүй болоод тоглолтыг дуусгаж байгаад хамаг учир оршмой :mrgreen:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby suineg33 » Mon Aug 10, 2009 5:55 pm

che wrote:
suineg33 wrote:
che wrote:харин тэх, яхав чэлси 2-1-ээр хожсон бол шүүгч гэж болно харин 2-2-оор тэнцээд сүүлийн гоал отон байхад чимээгүй л байсан нь дээр л дээ. МАНУ тэгээд 2 зүүн хөлтэй хүнээрээ пэналт ямар ч эрт цохиулдын.


Че, Челсигийн 2 дахь гоолыг юү гэх вэ? Эвра тэнд бараг үхчихээд хэвтээд байхад тоглолтыг үргэлжлүүлээд л байдаг. Өмнө нь тэгсэн Баллак хэвтээд өгсөн чинь манай тоглолтыг тэр дор нь зогсоосон. Тэгээд ч тэр отон дээр хажуугийн шүүгч Челсигийн зүүн захын хамгаалагчтай нэг шугаманд л зогсож байсан ш д. Тэр хараагүйг бодоход дор хаяж 50/50 хувьтай л шийдвэр байсан байх. Дээрээс нь бас зүүн хөлтэй хүмүүсээр эрт цохиулж болдоггүй юм уу, ямар учиртай юм?

би харин хэлээд байна штээ, Чэлси тэгээд гоалдцон тэгээд үр дүн 2-1-ээр дууссан бол шүүгч гэж болох байсааан гэж, харин сүүлд МАНУ отонгоор хийцэн тэгээл аль аль шүүгчийн буруугаар гоалдцон гэж бодий тэгээл 1-1. Пэналтаар Чэлси авла, пэналт цохих хүмүүсээ зөв сонгосон тэгээл болоошт.


За тэгвэл зүүн хөл?
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Monteyne » Mon Aug 10, 2009 7:05 pm

Бербатов муу байгаагүй ... берба өмнөх улиралд ч муу байгаагүй ... рүүнийгээс их ассист өгсөн роналдугаас ч их ассист өгсөн байх ...

флетчер маань их сайн байв ч хамгаалалтанд оролцож тоглоогүй .. саф л шийдсэн байх ...
Валенсиаг гиггзийн хуучний үе шиг гүйж ороод л дараад л 16 д нь орж ирээд пасс өгөөд л их гоё юм үзэх байх гэж бодсон бас л үгүй байна .. нани харин хэтэрхий өөрийгөө харуулах гээд үзээд байх шиг санагдсан ... ер нь кийн шиг харго шиг шийдэмгий хүн төвд дутагдаж байх шиг санагдсан ... довтлогчдийн хувьд рүүд шиг нэг сайхан байранд очоод тэр хавиа мэдрээд эзэлчихсэн байдаг хүн хэрэгтэй юм шиг ...
дутуу юм их харагдсан .. гэхдээ тэр 16 руу холоос хаядаг нь их таалагдсан ...
за яхавдээ хожигдоо л биз ...
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest