ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Ricardokaka » Mon Aug 09, 2010 8:50 pm

ёстой л сэргэн мандалтын үе нь эхэлж бнда
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Ricardokaka » Mon Aug 09, 2010 8:51 pm

мюллер үлддэг нь зөв болсоон.хар залуугаараа премиер лигт очиж зүрх нь үхэж бхар энэ нь зөв
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby N1te » Mon Aug 09, 2010 11:23 pm

Роббен өнгөрсөн жилийн Германы шилдэг тоглогч болжээдээ... Манай хүн ч гайхалтай жилийг үдсэн л дээ.. Иймэрхүү шагнал хүртэх гавьяатай... Одоо харин дэлхийн шилдэгт яах юм байгаан харжил байяа. Уул нь Испанийн хаалганд гоолдцон бол ч...
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Аагий » Tue Aug 10, 2010 1:18 pm

За нэг зар байна аа...цаг давчуу байгаа учир баг бүрийн сэдэв дээр биччихлээ. 8/14-нд салхидалтанд танайхаас хичнээн хүн явах гээд байна? Хэн нэгэн нь зохион байгуулаад, асуугаад хариуг энд бичнэ үү. баярлалаа.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue Aug 10, 2010 7:39 pm

Сүпэр цомоо авчихсан байна ш дээ, улирлын өмнөх өнгө давгүй шүү.
Билд дээр Ван Гаалийн томъёо гээд 0*0-6=4 гээд биччихсэн байсан. Юу гэсэн үг вэ гэхээр наймаанд 0 евро зарж 0 тоглогч авсан эндээсээ 6 тоглогч явуулсан (Лелль,Тони,Гөрлитц,Нийдэрмайер,Рензинг,Экичи) харин үр дүн нь 4 цом юм гэнээ.. Харин өнгөрсөн улирал 74 саяаар тоглогч авсаны үр дүнд давхар цохилт хийж, АЛ-ын финалд үлдэж байсан билээ. Буянаараа л болог.
Ван Гаал яагаад тоглогч авахгүй байгаагаа "Баг өмнөх улирлаас сайжирсан. Тоглогчид юу хийх ёстойгоо мэдэж байгаа, ийм болохоор нэмж тоглогч авах шаардлагагүй. Бүрэлдэхүүн хэт том байх хэрэггүй байдаг, ингэснээр шилдэг тоглолтоо гаргаж чадна" гэж тайлбарсан байна.

Сүпэр цом дээр Крафтыг гаргасан, Ван Гаалд давгүй санагдсан бололтой. Энэ улирал Крафтад нэлээн боломж өгөх бололтой. Хэрвээ сайн байвал шинэ хаалгач авахгүй гэнэ дээ. Ямартаа ч байрлалын төлөөх тулалдаанд энэ хоёрынх нэмэгдэхэндээ.
Imagevs.Image

Харин энэ зурган дээр хэн нэмэгдэх бол? Контэнто юу? эсвэл зээлээсээ буцаж ирсэн Браафхайд юу? Аль эсвэл өнгөрсөн улирал шиг Бадиг зүүнд нь тавиад Мичог төвд тоглуулах болов уу? Дасгалжуулагч ямарч гэсэн жигүүрийн хамгаалалтад тоглогч хэрэггүй гэсэн.
Image

Гомэз би үлдэнэ л гэж. Би өөр ямар ч багтай тохиролцоогүй. Учир нь миний зорилго тодорхой, би энд үлдэж өмнөхөөсөө илүү их гоол оруулах болно гэсэн байна. Ямартаа ч энэ улиралдаа Гомэз үлдэж Дзэко ирэхгүй болж. Түүн хувьд гарааны төлөө өнгөрсөн Дэлхий аваргаар гялалзсан Клозэ, Мюллэр гээд багийн андуудтайгаа өрсөлдөнө. Харин түүний хувьд клубтээ ч, шигшээдээ ч өөрийгөө харуулж амжаагүй байна.
Image

Ван Гаал ингээд наймааны цонхоор шинэ тоглогч аваагүй Байернийн анхны дасгалжуулагч болохнэ дээ. Энэ зун бусад багуудын фенүүд шиг янз бүрийн шуум ярьж чадсангүйн харамсалтай :sad:
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue Aug 10, 2010 9:04 pm

-Сая ням гаригт Ван Гаалийн төрсөн өдөр болсон байна. Энэ өдөр Аллианц Арианнад гэр бүлийн өдөр зохион байгуулсан бөгөөд оны шилдэг дасгалжуулагчийн маань төрсөн өдөрт 18000 фенүүд нь иржээ. Баярын дараа өвлийн спортын багийхантай нөхөрсөг тэмцээн зохиож 40 минутын турш тоглосон тоглолтод 11:1 харьцаатай Байерн бут ниргэж.

Image
Image
Image


-Герман, Италийн давхар иргэншилтэй Контэнто маань цаашид Италийн талд тоглохоор болж. Тэрээр өмнө нь Германын Ю20-д тоглоод амжсан юм.

Image


-Роббэн хуучин багийн анд харин одоо бол шинэ "цэрэг" Раулд захидал бичиж. Маш товчхон тэр зурваст: "Раул тавтай морил, амжилт хүсье. Гэхдээ аваргууд бол бид. Сайн сайхан хүсье. Арьен" гэсэн байна.

Image


-Пранич маань өчигдөр аав болжээ. Бяцхан Лана нь 3165гр жинтэй төрсөн гэнэ дээ

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue Aug 10, 2010 10:22 pm

Францын хөлбөмбөгийн холбоо Рибэриг энэ сарын 17нд сонсголд суулгахийг шаардсан юмуу даа. Энийг нь манай удирдлагууд эсэргүүцэж. Тоглогчийг зөвхөн ФИФА-аас гаргасан мандаттай календарын тоглолтуудаас бусад тохиолдолд холбоо нь дуудах эрхгүй гэж байгаа юм байна. Манай ерөнхийлөгч Румминэги бүр Францын хөлбөмбөгийн холбоонд "боломжгүй" гэж мэдэгдэж. Ингэж эсэргүүцэж байгаа нь аргагүй л дээ. 16нд Покалын тоглолттой байгаа бол 20нд лигийнхээ эхний тоглолтыг Волфсбургтэй хийх гэж байна, дээрээс нь Роббэн алга.
Энэ ямар учиртай Рибэриг дуудаад байна?
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Nova » Tue Aug 10, 2010 10:28 pm

Роббен 6 оны Анриг санагдуулчихлаа хөөрхий..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6390
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Thu Aug 12, 2010 1:45 am

@Г.Баяраа нэмсэн нэмсэн, даанч яг таарахгүй байгаа бололтой хэхэ

@фокус_мн энэ нөгөө ДАШТ-ий үеэр гаргасан бослогын удирдагчид гээд л дуудагдаж байгаа бололтой. Хөлбөмбөгийн холбооноос нь тэр хэргийг шалгаж байгаатай холбогдуулан 5 тоглогч дуудсан юм байна. П.Эвраг багийн ахлагч байсан болохоор нь, Ф.Рибериг дэд ахлагч байсан болохоор нь, Ж.Тулаланыг тоглогчид дасгалжуулагчийн арга барилт дурамжхан байгаа талаар хэвлэлд мэдэгдэл бичиж гарын үсэг зурсан болохоор нь, Э.Абидалыг ӨАБНУ-ын эсрэг гараанд гарахаас татгалзсан болохоор нь, Н.Анелькаг Р.Доменектэй тоглолтын завсарлагааны үеэр тааламжгүй хандсантай холбоотойгоор дуудсан юм байна. Тэгээд л манайхан явуулахгүй гээд л хэхэ.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Thu Aug 12, 2010 1:56 am

Аа бас М.Хюммельс манайд эргэж ирэх боломж ирүүл үгүй гэхгүй гэсэн утгатай яриа өгчээ. 12 жил тоглосон болохоор өөрийгөө ямар тоглогч болохоо батлах ахин нэг боломж олдвол би лав татгалзахгүй гэж. Нэр төрийн хэрэг, хүн бүхний хүсэл гээд л авч өгч. М.Хюммельс өнгөрсөн улиралд Бундеслигийн бараг хамгийн шилдэг хамгаалагч байсан даа. Энэ улиралд Бреногоо хараад болохгүй бол ирэх улиралд авчирвал болох л бололтой дог.

К.Х.Руминигге энэ жилийн орлого рекорд эвдэнэ ухааны юм ярьсан байна. 350 сая еврогийн ашиг энэ улиралд олно гэж тооцоолж байгаа юм байна. Өмнөх рекорд нь 286 сая еврог 07-08 оны улиралд олж байсан юм байна. Тэгээд ямар ч хямралд өртсөн юм байхгүй гэж томорч, санхүүгийн сэтгүүл дээр өгсөн ярилцлага байна хэхэ.

У.Болт манай дээр эмнэлгийн үзлэгт оржээ. Дэлхийн хамгийн хурдан хүн гэмтлээ эдгээхээр манай эмнэлгийн багт үзүүлсэн юм байна. тэгээд манай алдарт эмч Dr. Hans-Wilhelm Mueller-Wolfahrt улирлаа дуусга, нурууны чинь гэмтэл хүнд байна гэж хэлсэн юм байна. Тэгээд л Байернд зочилж, манайхантай уулзаж, зураг авахуулаад бие биентэйгээ сайхан ярилцсан бололтой. ДАШТ-ий үеэр Б.Швайнштейгераас Испаний тоглолтын үеэр гарын үсэгтэй өмсгөл авсан юм байна. Гэхдээ Аргентиныг дэмжиж байсан гэж хэлжээ. Ф.Риберигийн тэсрэлттэй гүйлтийг биширдгээ ч хэлж, Л.Ван Гаальтай ярилцаад хөлбөмбөгийн техникээ сайжруулж байгаад ирэх улиралд Байернтай гэрээ байгуулна гэж хошигноод ч амжиж хэхэ...
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Aug 12, 2010 11:44 am

Image

Манай Аваргуудын лигийн өмсгөл. Маргаашийн Реалтай хийх тоглолт дээр өмсөнө гэнэ. Энэ лав таалагдахгүй байна, цагаан нь дажгүй болсон байгаасай олж авнаа
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Aug 12, 2010 12:01 pm

uundaa wrote:...


Энэ Француудыг ойлгохгүй юм, одоо бүр багийнхаа арчаагүйтлийг тоглогчиддоо өгөхнө л дээ. Францаас ДАШТ дээр хамгийн сайн байсан нь Рибэри л байсан ш дээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Fri Aug 13, 2010 1:58 pm

Өнөөдөр агуу Кайзэрийг үдэх ёслол болохтой холбогдуулаад Байернийн үндсэн сайтаас нийтлэл орчуулж орууллаа. Үргэлжлэлийг нь удахгүй тавинаа.

Байерн Мюнхэнийн хамгийн агуу хүн

Image
Байернд Франц Бекенбауэр байхгүй байсан бол...? Аллианц Арена баригдахгүй. Роббэн, Рибэри шиг тоглогчид хэзээ ч ирэхгүй. Ерөөсөө одоогийн Байернийн амжилт өдий түвшинд байж чадахгүй байлаа. Түүний энэ клубт оруулсан хувь нэмрийг зүгээр нэг цом, статистакаар хэмжихэд хэцүү. “Франц Бэкэнбауэр бол Байерн Мюнхэн клубын түүхэн дэхь хамгийн агуу хүн. Тэр Байернийн түүхийг бүтээсэн ” гэж Карл-Хайнц Румминиггэ хэлсэн байдаг.
Бекенбауэр 51 жилийн турш Байернийг тоглогч, дасгалжуулагч, ерөнхийлөгчийн дүрээр удирдаж байгаад өнгөрсөн жил ерөнхийлөгчийн албан тушаалаа Ули Хөнизд хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр буюу 2010 оны 8-р сарын 13-ны энэ өдөр Бэкэнбауэр клубыг албан ёсоор орхин явна.

Бэкэнбауэр 1977 онд клубээ тоглогчийн хувиар орхин явсан. Тэр үед 32 нас хүрээд байсан түүний хувьд цаашид хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглохийн тулд Нью-Йорк Космос багийг сонгосон юм.
Энгийн, зөөлөн, ухаалаг, хөгжилтэй, эгэл даруухан тэр л зан төрх нь түүнийг олон шүтэн бишрэгчтэй болгож байнга олны анхаарал дунд байлгадаг. Тэрээр Байернтай санамсаргүй холбогдсон. Түүний бага нас Мюнхэн хотын захийн дүүрэг болох Субурб-д өнгөрсөн бөгөөд эцэг, эх нь энгийн ажилчид байв. Тэрээр 12 настайдаа Мюнхэнийн өөр нэг том клуб ТСВ 1860-ийн хүүхдийн багт оржээ. Нэгэн финалын тоглолтын үеэр санамсаргүй явдал болж эсрэг багийн нэг хүүхэд Бекенбауэрыг алгадсан нь багаа орхиход хүргэж.

Энэ бол Германы хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн алдартай алгадалт болж цаашдын түүхэнд том өөрчлөлт болсон юм. Энэ явдлын дараа Шуудангийн газрын нарийн бичгийн даргын хүү бяцхан Бекенбауэр улаануудын багт орох болж Германын хамгийн амжилттай клуб Байернийн эгнээнд нэгдлээ. Үндсэн багийн анхны тоглолтоо 1964 онд хийж дараа жил нь шигшээдээ дуудагдлаа. Ингэснээр дэлхийн хөлбөмбөгийг байлдан дагуулах зам эхэлсэн юм. Шигшээгийн анхны тоглолт нь дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын Швэдтэй хийх шийдвэрлэх тоглолт байсан бөгөөд баг нь 2-1 харьцаатай хожиж баг дахь өөрийн байр сууриа бататгав. 1966 оны ДАШТ-д баг нь финал хүртэл явсан бөгөөд Бэкэнбауэр дөнгөж 20 настайдаа Германы шилдэг тоглогчдын нэгт нэрлэгдэж байв.

Түүний хамгийн оргил амжилт нь 70-аад оны Байернийн алтан үе байсан бөгөөд 3 лигийн аварга, 3 Аваргуудын лигийн аварга авав. Бэкэнбауэр либэро хэмээх хөлбөмбөгийн байрлалыг шинээр гаргасан юм, энэ нь зөвхөн хамгаалалтад тоглох биш тоглолтыг талбайн гүнээс найруулдаг онцлогтой байсан юм. Харин шигшээдээ чөлөөт тоглогчийн байрлалд тоглож байсан бөгөөд 1972 оны ЕАШТ, 1974 оны ДАШТ-ын аварга болсон юм.
ImageImage

1977 онд тэрээр Нью-Йорк Космос баг руу шилжиж тэнд Пелегийн хамт тоглож байв. Үүнээс хойш шигшээ баг нь түүнийг дуудаагүй бөгөөд түүний шигшээгийн кареер 103 тоглолттойгоор төгслөө. Энэ үеэр Америкийн хөлбөмбөг уналтад орон тэрээр нутаг руугаа буцан 1980 онд Хамбургт ирлээ. Гэвч удтал шаналгасан гэмтэл бэртлийн улмаас 1983 онд тоглогчийн хувиар хөлбөмбөгөөс зодог тайллаа.
Image
1977 оны Космосын өмсгөл
Image

Тоглогч байх үедээ Бэкэнбауэр “Би зодог тайлсны дараа хөлбөмбөгтэй холбоотой ажил хийхгүй” гэж ярилцлага өгч байв. Гэвч 1984 оны ЕАШТ-д шигшээ баг бүтэлгүйтэж Бэкэнбауэр дасгалжуулагчаар ажиллахийг зөвшөөрчээ. Түүнд дасгалжуулагчийн ямар ч туршлага байсангүй. Харин Латтэк, Каяковски, Зэбэк, Крамэр, Хаппэл зэрэг хуучин дасгалжуулагч нартай хамтарч ажиллаж байсан нь түүнд их туршлага болсон байв. “Ямар ч их сургууль надад тэдэн шиг сургаж чадахгүй” гэж Бэкэнбауэр хэлж байв.

Эхний хэдэн жил түүний хувьд амар байсангүй. Тэр төрөлхийн удирдагч байсан боловч дасгалжуулах тал дээр туршлагагүй байлаа. 1986 оны Мексикийн ДАШТ-д багийн дотоод уур амьсгал муудаж тоглогч дасгалжуулагч нарын хооронд байнга хэрүүл маргаан гарч байв. Гэвч тэд финал хүртэл явж чадсан юм.

Тэрхүү ДАШТ-н дараа Бэкэнбауэр багтаа өөрчлөлт хийн шинэ тоглогчдоор шинэ баг үүсгэлээ. Тэр багаа амжилтанд хүргэхийн төлөө маш шургуу ажиллаж, тоглогчидтойгоо ч илүү ойр дотно ажиллаж байв.

Хичээн чармайлтынхаа үр шимийг удалгүй хүртэж Италид ДАШТ-н аварга боллоо.1990 оны 7-р сарын 8-ны өдөр Аргентинийг 1-0 харьцаатай хожсоноор Герман түүхэндээ 3 дахь удаагаа Дэлхийн аварга болсон юм. Түүнээс өмнө зөвхөн Бразилийн Марио Загалло тоглогч болон дасгалжуулагчийн хувиар Дэлхийн аварга болоод байсан юм.

Image
Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby hosko » Fri Aug 13, 2010 3:13 pm

Угаасаа агуу амьтан л даа... Хөлбөмбөгийн агуу баатруудын нэг нь яах аргагүй мөн...Инхгэхэд өнөө оройны тоглолтоор үдэх гээд байна уу... Харамсалтай нь баг нь хожигдох нь дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Fri Aug 13, 2010 6:10 pm

Сайхан бичжээ!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Fri Aug 13, 2010 7:37 pm

Оройны Бэкэнбауэрын үдэлтийн тоглолтонд өнгөрсөн шигшээгийн нөхөрсөгүүдэд тоглосон Гомэз, Кроос, Мичо, Тимо нар өнжих бол Рибэри, Ван Буйтэн тоглох боломжтой гэж байна. Тэгэхээр гараа иймэрхүү гарах байх:

----------------Бутт------------------------
Лаам----Буйтэн-----Бадштубэр----Контэнто
----------Ахлагч----Басти------------------
Рибэри----------Кроос-----------------Олич
-----------------Мюллэр-------------------

Роббэнийг ирэх хүртэл үндсэн гараа иймэрхүү гаргах байхдаа. Ирэх даваа гаригт Покалын тоглолт болох учраас бас зарим тоглогчидоо нөөж магадгүй юм.

Жавхаа тоглолт хэдээс эхлэх юм бэ? Энэ цагийн зөрөөнд толгой эргэчихлээ хэхэ 03:00 цагаас гэж мөн үү. Ямар ч гэсэн myp2p.eu, justintv.com, atdhe.net эндээс стрийм олдох байх. Бас ИСПН гаргана гэж байна лээ.

hosko wrote:Угаасаа агуу амьтан л даа... Хөлбөмбөгийн агуу баатруудын нэг нь яах аргагүй мөн...Инхгэхэд өнөө оройны тоглолтоор үдэх гээд байна уу... Харамсалтай нь баг нь хожигдох нь дээ...


Миний санахийн манайх талбай дээрээ Реал-д хожигдоогүй санагдах юм
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Sat Aug 14, 2010 3:47 am

Эхний уэ 0-0 манай давамгайлал дор дууслаа, Олич, Басти, Лаам алга. Айлаас Касиллас унэхээр мундаг байнаа
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Sat Aug 14, 2010 4:57 am

Ундсэн цагт 0-0 тэнцээд пэналт цохиод хожигдлоо. Хоёр дугаар уэд Рибэриг суулгаад довтолгоо байхгуй болчихлоо. Роббэри байхгуйд довтолгоогуй болчихоод байнадаа.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Sun Aug 15, 2010 2:07 pm

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Кикэр сэтгүүлээс шалгаруулсан Оны шилдг тоглогч болон Оны шилдэг дасгалжуулагч

Image

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Sun Aug 15, 2010 2:20 pm

Image
Тоглолтын өмнө Ван Боммэл яагаад уйлаад байсан бэ, нэг охины зураг барьчихсан байсан.

Image
Николас Юуллих гэж хэн бэ? Өнгөрсөн тоглолтод Лаам гэмтэлтэй оролцох боломжгүй байсан оронд нь хэний ч мэдэхгүй энэ залуу гарч ирсэн. Ийм тоглолтод тоглож байна гэхэд тайван, алдаагүй тоглолт үзүүлж байна лээ. Покал дээр гаргах юм шиг байна, тэгэхэд нь сайн харъя.
Одоо 20 настай тоглогч маань энэ жил орон нутгийн лигээс шилжиж ирсэн 2-р багт харъяалагддаг юм байна. Үндсэн байрлал нь дунд шугам.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Sun Aug 15, 2010 2:31 pm

За сонин юу байцгаандаа хөдөөгүүр амарч байгаад өчигдөр л ирлээ. Багаар нэлээн юм болжээ. Саяны тэмцээнд түрүүлчихсэн бол уул нь үдэлтийн тоглолтонд байсан шдээ. Ирэх 7 хоногт лиг эхлэхээс өмнө шинэ сэдвээ нээнээ тэгэх үү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Sun Aug 15, 2010 5:11 pm

Ямар удаан амардын хэхэ сэдвээ эзэнгүй орхиод. Лигийн эхний тоглолтын өмнө шинэ сэдвээ нээе, өнгөрсөн улирал Амгаагийн нээсэн сэдэв үнэхээр нэр шигээ сайхан явлаа. Энэ жил дахиж нээнэ биз дээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Sun Aug 15, 2010 5:56 pm

Ашгүй манайхан цуглацгааж байн уу?
Би ч гэсэн шинэ сэдэвээ Амгаагаар нээлгүүлье гэж бодож байна хэхэ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Sun Aug 15, 2010 6:22 pm

Маргааш орой покалын эхний шатны тоглолттой. 5-р дивизионы баг гэсэн байхаа Windeck гэж багтай тоглоно.
Ёстой л жинхэнэ сонирхогчийн баг байна. Манайхаас Олич, Ван Буйтэн оролцохгүй бололтой. Олич өнгөрсөн шигшээгийн нөхөрсөгөөр гэмтсэн байна.
Бусад багууд эхний тоглолтоо хийцгээсэн байна. Лав л дээд лигийн Ханновер, шинэ цэрэгүүд St. Pauli багууд учраануудаа бараагүй бяцхан сенсаац дэгдээсэн бололтой.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Realist » Sun Aug 15, 2010 7:20 pm

Бишээ тэмцээнийх нь нэр? энэ капаа танайх намар болгон л хийгээд байдаг биздээ, Аллианз арена кап билүү юу билээ?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests