2010 оны 12 сарын 2

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Reda » Tue Dec 14, 2010 2:45 pm

Ямар хөдөө газрын охид биш дээ..... Москвагийн охид шүү дээ Аагий :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Realist » Tue Dec 14, 2010 2:46 pm

carlsberg_mgl wrote:
SAVAGE wrote:Орост ойрхон болох нь гээд л манай хэд баярлаад байхын... Москва л гэхэд Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот шүү дээ... тэгэхээр бас хэцүү л байх гэж бодож байна.


Москва өртөг өндөртэй нь үнэн...тэхдээ хиймэл шинэ оросуудын маяглалаас болж л тэдэнд зориулсан хаданд гарцан үнэ ханшууд байдаг байх...

хөлбөмбөг үзэх хүнд бол тэр нөлөөлөхгүй ээ...боломжийн байр хоол хаанаас ч олдоно,найдвартай.

ах нь цагийн сайханд цагдаагийн 69-өөр зах руу таксидаж л явлаа.../ гэрч байгаа болно /

мөнгөнд дургүй хүн байдаггүй ч ивануудад бол хэдхэн бакс харуулахад л аргыг нь олно доо...


Энэ ч үнэн шүү, Фортуна Батбаяр наймаа хийж байх үедээ 90 оны үед л байх Шерметовын гаалиар 100 мянган доллартай билүү гарах гэж байгаад гардуулаад байцаагчид нь 100 доллар сарвайсан чинь гаргачихсан гэсэн. Мань хүн бараг тал мөнгөө өгсөн ч харамсахгүй байсан гэж ярьжийсан. Тэр үед ч бас оросууд гэнэн байждээ эсвэл.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2010 оны 12 сарын 2

Postby carlsberg_mgl » Tue Dec 14, 2010 3:09 pm

rednasca wrote:за за тэгвэл 4 жилийн дараанаас хөөцөлдөе...

одооноос хохлушка нартай контакт тогтоож байхад гэмгүй л байх...жил хагасын дараа л Украйнд евро болно биз дээ...

юун оросууд шд... :ногоон:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: 2010 оны 12 сарын 2

Postby rednasca » Tue Dec 14, 2010 3:14 pm

та нээрээ хүний бодоогүй бодсон, эсвэл давхар бодох юмаа... ккк...
хэзээ таны зэрэгт хүрнээ...
Last edited by rednasca on Tue Dec 14, 2010 3:57 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21118
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2010 оны 12 сарын 2

Postby haka » Tue Dec 14, 2010 3:33 pm

Дон Карло ч буурь заагаар мундаг бодолтой хүн дээ. ккк
Гэснээс Бразилийн самбачин хүүхнүүдтэй одооноос танилцах юмсан :smile: Хөлбөмбөг үзэхийн хажуугаар самбаг нь сурчаад ирэхгүй юу лол
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: 2010 оны 12 сарын 2

Postby AG » Tue Dec 14, 2010 3:36 pm

Орос хүүхэн хэдтэй байдын
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Nomer 10 » Tue Dec 14, 2010 10:30 pm

Хаха энэ сэдэв сугалаатайгаа адилхан сүүлдээ бантан болоод дууслаа л даа. Хүүхэн ярьдаг өөр сэдэв нээсэн нь дээр байх оо. Гэхдээ л зүүн европ бол тасархай шүү. Тэр украин бол оросын хажууд тансаг гэж үнэн хаха. Польш, румын, унгар гээд л тас шүү. Барууны хүүхнүүд бөөн царай муутай шар юмнууд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Nomer 10 » Tue Dec 14, 2010 10:53 pm

За маазрах ч яахав. Кайзер ФИФА-д итгэх итгэл нь алга боллоо гэнээ. Англи Австрали 2-ын өмнөөс харамсаж байгаагаа нуусангүй. Англи 2-хон, Австрали ганц санал авсан байсан нь нэгийг хэлж байна даа. Уг нь мань хүн ФИФА босс болох ёстой юм бгаан шд. Жоа шиг мундаг байх байсан даа. Энэ 2 улс авсан бол уг нь тасархай дэлхийн аваргууд болох байсан даа. Катарт нээрээ хомо нарыг баригдвал 5 хүртэл жилээр хорьдог гэнэ. Европын хар мянган фэн дотор хомо нар өчнөөн, яах юм бол доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Nomer 10 » Tue Dec 14, 2010 10:55 pm

Маттеус, Каммер, Биерхофф гээд л Германы хөлбөмбөгийн лагууд бүгд Катарыг буруушаасан байсан. Одоо тэгсэн тэнд тоглож байсан Эффенберг **н** сугалаа гэжээ. Мань хүн бэлтгэлээ орой 8 болохоор хийдэг байсан гэнэ. Өдөр нь гэрээсээ толгойгоо цухуйлгаж болдгүй гэнэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2010 оны 12 сарын 2

Postby crusader » Wed Dec 15, 2010 1:27 am

Realist wrote:Энэ ч үнэн шүү, Фортуна Батбаяр наймаа хийж байх үедээ 90 оны үед л байх Шерметовын гаалиар 100 мянган доллартай билүү гарах гэж байгаад гардуулаад байцаагчид нь 100 доллар сарвайсан чинь гаргачихсан гэсэн. Мань хүн бараг тал мөнгөө өгсөн ч харамсахгүй байсан гэж ярьжийсан. Тэр үед ч бас оросууд гэнэн байждээ эсвэл.

молекул бишүү? цүнх дүүрэн доллартай явж байгаад хоёр байцаагчид баригдаад нэгэнд нь хэдэн ч доллар билээ өгсөнд нөгөөх нь манай энэнд яах болж байна гэхэд даихад хэдийг нөгөөхөд нь өгсөн чинь зүгээр гаргачихсан гээл ярьдаг юм билээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Gunnerz » Wed Dec 15, 2010 9:00 am

Уугаа wrote:
!Оргил! wrote:
Аагий wrote:
KaKa wrote:Одооноос л Орос охидтой нэтээр танилцаад байж дээ.... хэдэн жилийн дараа уулзахад хямд байр энэ тэр олоод өгөх байлгүй гэсэн...... 8 жил ч арай хол байна даа..... :ногоон:


охид гэнэ ээ, 8 жилийн дараа бүдүүн шар авгай нар л байна байх даа :ногоон:

:-o :-o :-o


Охид гэж КаКа 16 7 той охид хэлсэн байх оо :ногоон:

хай дэвочки :ногоон:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: 2010 оны 12 сарын 2

Postby carlsberg_mgl » Wed Dec 15, 2010 9:06 am

орос хэлний дамжаанд элсэлт авна... :ногоон:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Realist » Wed Dec 15, 2010 7:16 pm

crusader wrote:
Realist wrote:Энэ ч үнэн шүү, Фортуна Батбаяр наймаа хийж байх үедээ 90 оны үед л байх Шерметовын гаалиар 100 мянган доллартай билүү гарах гэж байгаад гардуулаад байцаагчид нь 100 доллар сарвайсан чинь гаргачихсан гэсэн. Мань хүн бараг тал мөнгөө өгсөн ч харамсахгүй байсан гэж ярьжийсан. Тэр үед ч бас оросууд гэнэн байждээ эсвэл.

молекул бишүү? цүнх дүүрэн доллартай явж байгаад хоёр байцаагчид баригдаад нэгэнд нь хэдэн ч доллар билээ өгсөнд нөгөөх нь манай энэнд яах болж байна гэхэд даихад хэдийг нөгөөхөд нь өгсөн чинь зүгээр гаргачихсан гээл ярьдаг юм билээ


Тийн тийн Молекул нь. 100 доллар л өгсөн гэж ярьж байсан.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2010 оны 12 сарын 2

Postby WALCOTT » Wed Dec 15, 2010 8:30 pm

Nomer 10 wrote:Маттеус, Каммер, Биерхофф гээд л Германы хөлбөмбөгийн лагууд бүгд Катарыг буруушаасан байсан. Одоо тэгсэн тэнд тоглож байсан Эффенберг **н** сугалаа гэжээ. Мань хүн бэлтгэлээ орой 8 болохоор хийдэг байсан гэнэ. Өдөр нь гэрээсээ толгойгоо цухуйлгаж болдгүй гэнэ.

тэгвэл ч бараг тоглолтуудад нь орон нутгийн цагаар орой явагдаж таарахнээдээ тэгвэл бараг анхнийх уу
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: 2010 оны 12 сарын 2

Postby haka » Thu Dec 16, 2010 9:04 am

Орой нар жаргасан хойно ихэнх тоглолтууд нь явагдах байлгүй. Одоо зохиогдох ААШТ-ний байдлаас тоглолтууд хэдэн цагт зохиогдох баримжаа нь гарч ирнэ дээ. Нэг сард болно
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: 2010 оны 12 сарын 2

Postby hosko » Sat Dec 18, 2010 5:24 pm

Тэгэхээр хөөрхий нөгөө нойр маань бас л хөөрхий болно доо....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Шаазгай » Sat Dec 18, 2010 5:45 pm

Энэ Англичууд үнэхээр хамраа сөхцөн улс юм аа. Энэ удаагийн сонгон шалгаруулалт дээр манайх зоолттой ялна гээд том баагаад байсан чинь бүр хамгийн түрүүнд хусагдаж энэ тэр. хахаха. Тэгэхэд тэдний хамгийн түрүүнд хасагдана гэж таамаглаж байсан ОХУ нь тэмцээн зохиох эрх авчихдаг... хэхэхэ. Ашгүй ашгүй хойд хөршид маань зохиогдоно...
Ганц энэн дээр ч биш ер нь үеийн үед өөрсдийгөө дөвийлгөх юм аа энэ Англичууд болон Англитангууд... ДАШТ болонгуут манайх түрүүлнэ эсвэл түрүүлэх магадлалаар хамгийн их нь ч гэх шиг. Тэгээд ДАШТ дээр баг нь хусагдангуут "Азгүй Англи, азгүй Англи"... гах гах. Азгүйдээ биш угаасаа багийн чинь чансаа нь тэр ш дээ. Угийн шөвгийн 8 эсвэл 16-д очих чадвартай баг шд. Английн шигшээд ПЛ-т "од" болсон нэр нөлөө бүхий хэдэн тоглогч тоглодог болохоор тэр чинээгээрээ рейтинг нь өсдөг биз.
Хальт далийхад тэр Рүүний бол зүгээр л худлаа гар. ДАШТ-д нэг ч гоал хийж үзээгүй шт. Худлаа том аавын цээж гаргаж явахын оронд МанЮ-д байгаа нэг мундаг хөлбөмбөгчнийг явахаас нь өмнө аль эсвэл зодог тайлахаас нь өмнө их юм сурах хэрэгтэй. Үүнээс гадна тэр муу үрчгэр өвгөн "Форм сайтай тоглогчдыг л ДАШТ-д авч явна" гээд донгодоод байсан чинь яасан? Харин ч эсрэгээрээ баахан бэртэлтэй юмнуудыг авч яваа биз дээ хахаха
За тэгээд миний мундаг ч гэж юу байхав. Өөрийнхөө л үзэл бодлыг бичлээ. Жаахан хадуурсан бол хүлцэл өчмой экспертүүд минь :lol:
Шаазгай
 

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Rooney » Sat Dec 18, 2010 5:52 pm

Энэ Шаазгай чинь нээх уудаггүй юмсан өнөөдөр ямар их уусан юм бэ? :RD
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: 2010 оны 12 сарын 2

Postby crusader » Sat Dec 18, 2010 8:03 pm

уух насанд ер нь хүрсэн юмуу?
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Шаазгай » Sat Dec 18, 2010 8:54 pm

"Садар хөгшөөн энд тэнд донгодож явахаар арын суудалдаа "Ариун дайчин"-даад явж байсан нь дээр бус уу?" :lol: гэж хэн ч билээ нэг гишүүн хаана ч юм бэ нэг газар бичсэн байна лээ шт. Уншаагүй юм уу какакакка
Гэснээс чиний банди Аланхойлог чинь ертөнцийн мөнх бусыг үзүүлцэн юм биш үү :-o Хөөрхий зайлуул хойд насандаа хүн болж төрдөггүй юм аа гэхэд ядаж хонин гүрвэл болж төрөөсэй. :eek: :ногоон:
Шаазгай
 

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Reebok » Sun Dec 19, 2010 6:24 am

Шаазгай wrote:"Садар хөгшөөн энд тэнд донгодож явахаар арын суудалдаа "Ариун дайчин"-даад явж байсан нь дээр бус уу?" :lol: гэж хэн ч билээ нэг гишүүн хаана ч юм бэ нэг газар бичсэн байна лээ шт. Уншаагүй юм уу какакакка
Гэснээс чиний банди Аланхойлог чинь ертөнцийн мөнх бусыг үзүүлцэн юм биш үү :-o Хөөрхий зайлуул хойд насандаа хүн болж төрдөггүй юм аа гэхэд ядаж хонин гүрвэл болж төрөөсэй. :eek: :ногоон:

:-o :-o Уйлан донгодох цаг нь болоо юу???
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: 2010 оны 12 сарын 2

Postby ХАЛИУН » Mon Dec 27, 2010 3:33 pm

Шаазгай wrote:Энэ Англичууд үнэхээр хамраа сөхцөн улс юм аа. Энэ удаагийн сонгон шалгаруулалт дээр манайх зоолттой ялна гээд том баагаад байсан чинь бүр хамгийн түрүүнд хусагдаж энэ тэр. хахаха. Тэгэхэд тэдний хамгийн түрүүнд хасагдана гэж таамаглаж байсан ОХУ нь тэмцээн зохиох эрх авчихдаг... хэхэхэ. Ашгүй ашгүй хойд хөршид маань зохиогдоно...
Ганц энэн дээр ч биш ер нь үеийн үед өөрсдийгөө дөвийлгөх юм аа энэ Англичууд болон Англитангууд... ДАШТ болонгуут манайх түрүүлнэ эсвэл түрүүлэх магадлалаар хамгийн их нь ч гэх шиг. Тэгээд ДАШТ дээр баг нь хусагдангуут "Азгүй Англи, азгүй Англи"... гах гах. Азгүйдээ биш угаасаа багийн чинь чансаа нь тэр ш дээ. Угийн шөвгийн 8 эсвэл 16-д очих чадвартай баг шд. Английн шигшээд ПЛ-т "од" болсон нэр нөлөө бүхий хэдэн тоглогч тоглодог болохоор тэр чинээгээрээ рейтинг нь өсдөг биз.
Хальт далийхад тэр Рүүний бол зүгээр л худлаа гар. ДАШТ-д нэг ч гоал хийж үзээгүй шт. Худлаа том аавын цээж гаргаж явахын оронд МанЮ-д байгаа нэг мундаг хөлбөмбөгчнийг явахаас нь өмнө аль эсвэл зодог тайлахаас нь өмнө их юм сурах хэрэгтэй. Үүнээс гадна тэр муу үрчгэр өвгөн "Форм сайтай тоглогчдыг л ДАШТ-д авч явна" гээд донгодоод байсан чинь яасан? Харин ч эсрэгээрээ баахан бэртэлтэй юмнуудыг авч яваа биз дээ хахаха
За тэгээд миний мундаг ч гэж юу байхав. Өөрийнхөө л үзэл бодлыг бичлээ. Жаахан хадуурсан бол хүлцэл өчмой экспертүүд минь :lol:

Ширрер чинь бас англи хїн биздээ
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: 2010 оны 12 сарын 2

Postby rednasca » Sun Jan 02, 2011 1:48 pm

http://johnny-ong.blogspot.com/2010/05/ ... fixed.html

энийг нэг сонирхоорой...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21118
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Г.Баяраа » Tue Jan 04, 2011 5:59 pm

2018, 2022 оны ДАШТ-ий эрхийг олгох үйл ажиллагаа будилаантай болсон тухай хүн болгон л ярьж байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн том спортын наамдын талаарх сэдэв болохоор -ингэж хөл болох нь ч аргагүй. 12 сарын 2-нд явагдсан шийдвэрлэх санал асуулгын дараа ОУХХ-ны ерөнхийлөгч Зепп Блаттерийн хөлбөмбөгийг дэлхий дахинд жигд хөгжүүлэх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж манай хойд хөрш ОХУ 2018 онд, 2020 онд Ойрхи Дорнодийн жижигхэн Катарт дэлхийн хөлбөмбөг сонирхогчид хуран чуулахаар болсон. Мэдээж хэрэг ОХУ болон Катар, Ойрхи Дорнодын орнууд энэ мэдээг баярлан хүлээж авсан бол бусад ялагдсан орнууд хэрүүл маргаан дэгдээж хүлээж авсан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн ялагдсан орнууд өө сэв эрж, маргаан дэгдээх нь тодорхой л байсан. Гэхдээ л энэ удаагийн ДАШТ-ий эрх олгох үйл ажиллагаа ОУХХ-ны нэр хүндийг чамгүй унагаасан, асуудалтай, маргаантай, будилаантай боллоо.

Бүр хамгийн анх 2 ДАШТ-ий эрхийг нэг дор өгөхөөр болсныг зарласны дараа л Зепп Блаттерийг өөрийнхөө ерөнхийлөгч байх хугацааг дуусахаас өмнө (2011)мөнгө хийж авах гэж байна гэж шүүмжилж байсан. Мөн Мишель Платининтэй хуйвалдаж 2018 оны тэмцээнийг Европт баталгаатай зохион байгуулах талаар “юм” хийсэн гэж хэвлэлүүд хардаж байсан юм. Учир нь 2007 онд ОУХХ-ны баталсан “дарааллын журам” ёсоор сүүлийн 2 ДАШТ-ийг зохион байгуулсан тив тэмцээний зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх боломжгүй болж байгаа учраас 2018 онд Европын орнуудад ДАШТ-ий эрх нээлттэй болж байгаа юм. Хэрвээ энэ хардлага үнэн бол бүх зүйл Блаттер болон Платинигийн төлөвлөсөн ёсоор болж зөвхөн Европын орнууд л 18 оны Мундиалын төлөө өрсөлдсөн билээ. За энэ ч яахав баталгаатай зүйл биш. Бусдын улыг шагайхдаа дуртай Английн хэвлэлүүдийн л хийсэн хэрэг. Гэтэл ДАШТ-ийн эрх олгох хурал дөхөх тусам ОУХХ-той холбоотой баримтууд ар араасаа хөвөрч эхлэх нь тэр. Эхлээд Их Британий The Sunday Times сонинд “ОУХХ-ны санал худалдана” гэсэн гарчигтай хурц нийтлэл гарч Блаттерийг гарах гарцгүй болгов. ОУХХ-ны удирдах зөвлөлийн 24 гишүүдийн 2 нь болох Амос Адаму, Рейналд Темарий нар “Хүссэн мөнгийг маань өгвөл худалдсан ч яахав” хэмээн Америкийн талынхантай ярилцаж байгаа нь бичлэгээр нотлогдсон.

Үүний дараа ОУХХ бүх гишүүдийнхээ дунд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, авилгал авах гэж оролдсон 2 гишүүнийнхээ санал өгөх эрхийг түдгэлзүүлсэн юм. Гэхдээ Блаттер тэргүүтэй ОУХХ –нынхон баттай баримтаар нотлогдсон үнэний өмнө яах ч аргагүй байдалд орсон учраас энэ үйлдлийг хийсэн. Дотроо бол Английн хэвлэлүүдэд өс санаж үлдсэн нь хэдхэн сарын дараа сүүлчийн санал хураалтын үеэр тодорхой болсон юм. Ядаж байхад сүүлчийн санал хураалт эхлэхээс 3 хоногийнөмнө Их Британий BBC тв эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр бэлтгэдэг “Panorama” цувралынхаа ээлжит байгаар ОУХХ-г сонгосон нь тун эх оронч бус явдал болсон юм. ОУХХ-нд бугласан авилгал, хахууль асуудал болон хэрхэн ДАШТ-ий эрх олгох нэрээр мөнгө угаадаг тухай уг нэвтрүүлэг Английн ДАШТ-ий эрх авах найдварийг “0” хувьтай болгож орхисон. Ер нь Английн хэвлэлүүд ингэж өөрсдийн эх орноо “алдаг” нь бараг уламжлал болсон зүйл. Английн шигшээ багийн ДАШТ-д амжилт гаргадаггүйн нэг шалтгааныг хэвлэлийнхэнтэй холбон тайлбарладаг бөгөөд шигшээ баг тоглогч нараа дэмжихээс илүү тэдний гаргасан жаахан алдааг сүр болгон дэвэргэж, муулдаг нь тэдний гэм биш зан. Үүнээс болж тоглогчид байнгын дарамтан дор байдаг гэхэд болно. 1998 онд яалаадаа Бексийг Аргентиний эсрэг улаан хуудас авсных нь дараа “10 зоригт арслан 1 **н** жаал” гэх зэргээр бичиж бухимдсан фенүүдийг хөөргөж байсан даа.

Эргээд ДАШТ-ий тухай асуудалдаа орьё. Янз бүрийн хэл ам, маргаан будилаан их байсан ч санал хураалтын ажиллагаа болдгоороо болж ОУХХ-ны удирдах зөвлөлийн гишүүд тэмцээн зохион байгуулах орныг зарлалаа. Тааварлаж байсан ёсоор Англи ердөө 2-хон саналтайгаа хамгийн түрүүнд хасагдсан. Харин дараагийн шатанд Испани&Португал, Недерланд&Бельги, ОХУ гэсэн нэр дэвшигчидээс ганц дайчин ОХУ 13 саналтайгаар 2018 оны тэмцээнийг авлаа. Испани&Португал тэдэнтэй хамгийн ойрхон өрсөлдөж 7 санал авсан бол , Недерланд&Бельги бүр сураггүй, 2 л гишүүний дэмжлэг авсан юм. ОХУ, Английн багийнхан санал хураалтын өмнө гэмт хэрэг ихтэй, авилгалд автсан гэх зэргээр нэг нэгнийгээ “хийж” байсан болохоор энэ явдал Англичуудын хувьд ёстой гутамшиг гэдэг нь л болов. Английн хэвлэлүүд санал хураалтын дараа “Мафийн эх орон ДАШТ-ийг авлаа”, “Оросын мафи санал хураалтад нөлөөлсөн’ гэх зэргээр шордож байсан ч өмнө шигээ баталгаатай баримтаар Блаттерийг шахаанд оруулж чадаагүй болохоор юу ч өөрчилж чадсангүй. 2022 оны ДАШТ-ий тухайд Катарын танилцуулга сүртэй сайн байгаагүй ч шат болгонд илт давуу ялалт байгуулсаар ялалт байгуулсан. Ердөө 1.6-хан сая хүн амтай, газар нутгаараа ч шалихгүй жижигхэн Арабын энэ орон дэлхийн хамгийн том наадмыг зохион байгуулна гэхэд эргэлзэх хүн цөөнгүй байгаа. Цаг агаар нь зундаа +40 хүрдэг болохоор хамгийн сэрүүн үе буюу 12 сарын хавьцаа л ДАШТ болох боломжтой.

Тэр үе нь +20-30 хавьцаа байдаг бөгөөд дээр нь Европын хөлбөмбөгийн лигүүдийг завсарлах шаардлага гарна. Катарын Шейхууд техник технологиор зодоод тэр халууны асуудлыг шийдчихнэ гэж байгаа ч цэнгэлдэхээс гадна бэлтгэлийн талбай, хөгжөөн дэмжигчидийн бүс гээд бүх хэсгийг хөргөж чадах уу. Мөн пиво, согтууруулах ундаа болон ижил хүйстэний туай асуудлыг таг хорьдог Арабын ертөнц энэ бүхний яаж зохицуулж ДАШТ-ийг зохин байгуулах нь тун сонирхол татаж байна. Сүүлд авсан мэдээллээр Арабын бусад орнууд ДАШТ-ийг хамтран зохион байгуулах төлөвтэй болоод явчихлаа. Харин ОУХХ-ны ерөнхийлөгч Блаттер “2006 оны Азийн наадмыг тэд сайн хийж чадсан учраас тэдэнд итгэж болно” хэмээн өөрийгөө хамгаалсаар л байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 2010 оны 12 сарын 2

Postby Realist » Tue Jan 04, 2011 7:08 pm

Катарт ДАШТ-г өвөл 12 сард зохионо гэдэг ёстой байж болшгүй балай юмаа, одоо тэр үед чинь одоо дэлхийн умард хагас даяараа өвөл болцон байншт, зун цагийн зугаа болох ёстой хөлбөмбөг ч утгагүй болно, тоглолт үзээд гадаа тасарч унавал шууд хөлдөж үхэх нь байншт. Катарууд зун тэмцээнийг зохиож чадахгүй бол бүр болиод өөр оронд Япон ч юмуу Солонгост эрхээ өгсөн нь дээршт.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 5 guests