Кюүшү башо, 2008оны 11сар

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Хэн түрүүлэх вэ?

Poll ended at Mon Nov 17, 2008 12:58 am

Ама
0
No votes
Хакухо
0
No votes
Өөр бөх
0
No votes
 
Total votes : 0

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby Bibby » Fri Nov 21, 2008 4:50 pm

:-D :-D :-D :eek: :)(
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby Suugii » Fri Nov 21, 2008 5:10 pm

сайхан байна өөөө... Одоо дараагийхаа чэйлэнжи эхлэх хэрэгтэй түрүү! :eek:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby Чуугий » Fri Nov 21, 2008 5:15 pm

хэдий даваа 33 болсон ч гэсэн сүүлийн хэдэн озеки нар бол дандаа 34 буюу түүнээс дээш давж хүртээд байгаа тийм болохоор үлдсэн 2 барилдаандаа давж түрүүлээд озеки цол авуул илүү гоё байх болноо миний хувьд......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby enkuna » Sat Nov 22, 2008 8:42 pm

Котомицүкиг сайхан хаялаа одоо Озеки яриангүй биздээ? Маргааш түрүүлэх хэрэгтэй байна даа. Сахал энэ тэрээ авахгүй байгаамаадаа? Манайхан ер нь бүх зиндаанд сайн байгаамаадаа манай байрны Ууганбаатар гэдэг танил маань 7 давсан сурагтай түрүүлээсэй.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby Чуугий » Sun Nov 23, 2008 9:35 am

Ама ч сайн байна шүү....озеки бол тодорхой биз....одоо түрүүлэх л үлдэж байх шив....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby enkuna » Sun Nov 23, 2008 4:50 pm

Бямбадорждоо баяр хүргэе :-D ... Олимпоос хойшхи хамгийн сэтгэл хөдөлгөсөн спортын агшин байлаа :-D ... Монголоос төрж байгаа 3 дахь ОЗЕКИДОО :-D
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby Чуугий » Sun Nov 23, 2008 5:00 pm

Амадаа баяр хүргье.... :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby Khosoo » Mon Nov 24, 2008 11:33 am

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн Кюүшю башё өнөөдөр өндөрлөлөө. Хамгийн шилдэг бөхчүүд барилддаг макүүчи зиндаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар Дурсагдах Далай Даян Дархан Аварга Ж.Мөнхбатын хүү Хакухо Даваажаргал түрүүллээ.

Энэ нь 23 настай Хакухо М.Даваажаргалын дээд зиндааны 9 дэх түрүү нь боллоо. 15 өдрийн дараах байдлаар Хакухогоос гадна мөн манай улсын бөх, Монгол Улсын заан Давааням агсны хүү Ама Бямбадорж 13 даваа, 2 унаатай байсан бөгөөд түрүү бөхийг нэмэлт барилдаанаар тодруулахад ёкозуна ялсан юм.

Гэхдээ нэмэлт барилдаанд өвдөг шороодсон ч 24 настай Ама Д.Бямбадорж мэргэжлийн сумогийн 2 дахь том цол “Озеки”-г хүртэх нь тодорхой боллоо. Мөн тэмцээнд амжилттай барилдсан озекигээс доош цолтой бөхөд олгодог 3 тусгай шагналын нэгийг нь Ама маань хүртлээ.

Гино-шо: Ама (5 дахиа)
Шукун-шо: Аминишики (4 дэх удаагаа )
Канто-шо: Ёшиказе (анх удаагаа)

Харин Токитенкү Хүчитбаатар энэ сарын тэмцээнд 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй. Тиймээс энэ оныг 6 тэмцээнд нэг ч удаа 50 хувиа хийж чадаагүй тааруухан амжилттай үдэж байна. Жилд 6 башё болох болсноос хойш ийм анти-амжилт гаргасан 4 дэх бөх рикиши боллоо. Хамгийн сүүлд 2003 онд Таканонами энэхүү муу амжилтыг үзүүлж байжээ.

Монголчуудын амжилт үүгээр зогссонгүй. Жүрё зиндаанд Шотэнро Д.Нямсүрэн тэмцээний эхнээс хошуучилсаар түрүүллээ. Мусаширю нэрээр багагүй хугацаанд барилдаж байсан тэр гэмтэл бэртэл гээд олон зовлон амсч байсан. Энэ удаа тэр 12 давсан амжилтаар түрүүлжээ.

Макүшита зиндааны зүүний 52-оос босч барилдсан Э.Баярбат, жониданы зүүний 49-өөс босч барилдсан Д.Ууганбаатар нар 7 давж ганц ч уналгүй зуун хувийн амжилт үзүүлсэн хэдий ч түрүүлж чадсангүй.

Ингээд энэ оны сүүлийн башёд манай улсын рикиши нар ямар амжилт үзүүлснийг сонирхуулъя.
Нэр Чансаа Монгол нэр Дэвжээ Дүн Дав Унаа
Хакухо YE М.Даваажаргал Миягино *OOOOOOOOOO*OOO 13 2
Асашорюү YW Д.Дагвадорж Такасаго aaaaaaaaaaaaaaa 0 0
Ама SE Д.Бямбадорж Исэгахама OO**OOOOOOOOOOO 13 2
Асасэкирюү M5E Б.Дашням Такасаго **O*OO*****O**O 5 10
Какүрюү M6E М.Ананд Изүцү ***OOOO*O*#aaaa 5 6
Кёкүтэнхо M6W Н.Цэвэгням Ошима OO*O**OOOO*OO*O 10 5
Токитэнкү M9W А.Хүчитбаатар Токицүказэ OOOO***OO*****O 7 8
Коорюү M11W Э.Мөнх-Оргил Ханакаго **OO***O*OOO*** 6 9
Хошихикари J3E Д.Лхагва Хаккаку **O***O****O*OO 5 10
Тамаваши J4W Б.Мөнх-Оргил Катаонами OOOOOOO**OO**O* 10 5
Шотэнро J9W Д.Нямсүрэн Мусашигава O%OOOOOOO*O**OO 12 3
Рюо J10W Э.Санчирболд Миягино *#O*****O***OO* 4 11
Хакуба J12W А.Өнөржаргал Мичиноку OO******OO*OOO* 7 8
Мооконами J13W Г.Базарсад Тацунами O**O*O**O*OOOO* 8 7
Токүсэгава Ms7E Б.Ганболд Кирияма O–*-*-O-O-OO– 5 2
Дайтэншо Ms14E Н.Аюурзана Такашима -O*-*-O-O–O–O 5 2
Дайюубу Ms15W Д.Ундрах Шибатаяама *-O–OO-*–**– 3 4
Кёкүшүхо Ms16E Д.Эрдэнэбаатар Ошима -**-*–**-#-aaa 0 6
Хошихиказе Ms18W Б.Амармэнд Огурума -*O–*-O-O-O-*- 4 3
Широнорю Ms20E Э.Одгэрэл Сакигава -*-*-OO–O-*O– 4 3
Ониараши Ms30E А.Ариунжаргал Асахияма *-O-*-*-O-O–O- 4 3
Дайонами Ms35E Б.Ууганбаяр Тацунами -O-**-O-*-*–O- 3 4
Кагамио Ms40W Б.Нанжид Кагамияма -*-*-*-*O–*–O 2 5
Араваши Ms41W Э.Дөлгөөн Ханакаго *–O*–O-*O–O- 4 3
Сэншо Ms42E Э.Баярбат Шихиде O-O-O-O-O-O-O– 7 0
Хошизакура Ms48E М.Алтангэрэл Хаккаку -OO-O-*–O-*-*- 4 3
Тайка Ms55W С.Шаравнямбуу Шихиде O–*O–O*-O–*- 4 3
Сейро Sd16W А.Өнөболд Шикорояма -*O-*–*-*O—O 3 4
Дэвахикари Sd23E Ө.Цолмон Дэваноуми -**–*-O-*-O–O 3 4
Сакигакэ Sd52E Я.Баттүшиг Ханарэгома -O-*O-O–O-O-O- 6 1
Торанояма Jd1E Г.Бат-Ундрах Исэгахама -O-**-O-*–O*– 3 4
Аратоши Jd28E Ц.Ванчигцэрэн Ирумагава -O*–*-O-*O–O- 4 3
Торугава Jd49E Д.Ууганбаатар Минезаки O–O-OO-O-O-O– 7 0

O:ялсан *:ялагдсан %:барилдалгүй ялсан #:барилдалгүй ялагдсан
-:барилдаан байхгүй a:алгассан




www.sportnews.mn ээс
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby Khosoo » Mon Nov 24, 2008 11:33 am

http://sportnews.mn/2008/11/24/%D0%BA%D ... %BE%D0%B3/


гоё зургийн цомог энд байна
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Кюүшү башо, 2008оны 11сар

Postby barca forever » Mon Nov 24, 2008 2:23 pm

Khosoo wrote:Хамгийн шилдэг бөхчүүд барилддаг макүүчи зиндаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар Дурсагдах Далай Даян Дархан Аварга Ж.Мөнхбатын хүү Хакухо Даваажаргал түрүүллээ.


:eek:
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Previous

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests