Ламберто манайд ирснээсээ хойш биднийг Евро үзээд, сонгуульдаад завгүй байх хойгуур эрс шинэчлэлтийн хэд хэдэн ажлуудыг хийгээд байна... мөн цөөнүй үйл явдлууд Астон Вилла клубт болж өнгөрчээ...
Ламберто манайд ирсэн эхний өдрөөсөө л фенүүдтэйгээ ойр байх болно гэдгээ мэдэгдэж ирсэн бөгөөд энэхүү мэдэгдлээ үг хэл төдийгүй үйлдэл байх болно гэдгээ нотлон тоглогчдын сэлгээний саравчийг Виллагийн жинкэн галзуу фанатууд суудаг Холт Энд хэсэг рүүгээ илүү шахаж ойртуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тоглолтын дундуур сэлгээний тоглогид болон дасгалжуулагч ажилтнууд фенүүддээ илүү ойр байх юм. Нэг талаасаа хэдхэн метрийн наана цаана онц ялгаагүй мэт боловч бэлэг дэмбэрэл талаасаа ч тэр, утга учир талаасаа ч тэр фенүүдийн сэтгэлд нийцсэн үйлдэл боллоо.
2003-2012 оны хооронд Астон Вилла клубын ресервийн багийн дасгалжуулагч хийж хэд хэдэн удаа ресервийн лигийн аварга аваад амжсан Агбонлахор, Гари Кахилл, Крейг Гарднер, Лиам Рижвел зэрэг одуудын гарын багш одоогийн манай академийн хүүхдүүд болон Баннан, Албрайтон, Кларк, Лихай, Хэрд, бага Гарднер, Вейман, Фонз нарын их багш клубын үнэнч зүтгэлтэн Биг Мак хочит Кевин МакДоналд багаа орхих болсноо мэдэгдлээ. Тэрээр дасгалжуулагчийн карьераа хөөх зорилгоор энэхүү шийвэрийг гаргасан бөгөөд баг энэхүү шийдвэрийг нь хүндэтгэн үзэж хүндэтгэлтэйгээр дараагийн ажилд нь үдлээ. Манай клубын төлөө хийсэн бүхэнд чинь, тэр тусмаа арын албанд хөшигний ард энэ клубын төлөө хийсэн тэр бүх агуу ажлуудын чинь төлөө талархаад талархаад баршгүй. Том Мактаа ирээдүйн ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Ламберто Виллагийн скаутын багийг тэр чигт нь шинэчиллээ.
Том Экийн томилсон Монтгомери, Ньюман, ЖУ багшийн томилсон Гленн Роедер нарыг ажлаас нь чөлөөлж оронд нь Норвич клубт скаутаар ажиллаж байсан Яан Кулверхаус, Гари Карса нарыг скаутаар авсан байна.
Манайхаас фрий агент болоод байсан фенүүдийн хайртай тоглогч Куэяар маань хуучин менежер МОН-той нэгдэн хар муурнуудын эгнээнд нэгдэж 2 жилийн гэрээ үзэглэжээ. Хаан Карлостаа амжилтийн дээдийг хүсье.
Ламбертогийн анхны сайнин. Карим Эл Ахмади. Фэеноордын Мороко од манайхтай 3 жилийн гэрээ үзэглэлээ. Манайдаа л байхгүй бөмбөг барьж тоглодог хагас хамгаалагч. Хэрэв зарчихгүй бол Макоун л түүнтэй ойртож очно доо тэр чадавараараа бол. Өнгөрсөн жил Фэеноордыг ЧЛ-ын спот авахад гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг. Ингээд манайх нэг сайхан найруулагчтай болж байгаам бизээ.
Нөхөр хэлэхдээ:
"Би энэ багт тоглохыг маш их хүсэж байна. Энэ сонголтынхоо төлөө би ЧЛ-д тоглох боломжоос татгалзсан. Би Виллад тоглохдоо баяртай байх болно..." гэсэн байна.