Page 1 of 10

"Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 3:32 pm
by Villa_Bayaraa
Image

Өнгөрсөн хар дарсан улирлыг ардаа орхин гэрэлт ирээдүй өөд тэмүүлэхийг билэгдэж багийнхаа уриа үгээр энэхүү шинэ улирлын сэдвээ нэрлэлээ...

Шинэ дасгалжуулагч, шинэ уур амьсгал, багт бий болоод буй шинэ өөдрөг сэтгэлзүй, багийн фенүүдийн дунд дахин сэргээд буй шинэ итгэл найдварыг хуучин хуудсан дээр буулгаж болшгүй санагдаад шинэ сэдэв нээлээ...

Яг улирал эхлэх дөхөөд, наймаа арилжаанууд хийгдээд, баг жигдрээд ирэхээр сэдэв дотроо дахиад улирлын жижиг нээлт хийнээ... харин одооноос тэр хүртэл бичигдэх бүхэн урд хүлээж буй түүхийн шинэ хуудасны оршил хэсэг нь болох бизээ...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 3:33 pm
by Johny
Яаасан эрт нээж байнаа хэхэ.Тэгээд амжилт хүсийдаа :eek:

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 3:56 pm
by Баясаа
Ирэх улиралд чинь амжилт хүсье, сэдвийн нэр чинь таалагдлаа

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 3:59 pm
by Villa_Bayaraa
Image

Астон Вилла клубын менежер ПОЛ ЛАМБЕРТ болон Астон Вилла клубын СЕО ПОЛ ФАУЛКНЕР

2012 оны 06 сарын 06-ны өдөр Астон Вилла клуб Норвич клубын менежер асан Пол Ламбертыг Астон Вилла клубын залуурч болсныг албан ёсоор зарлалаа...

Ламберт: “Вилла клубын менежер болсондоо маш их баяртай байна. Мөн энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Вилла клуб бол бахдам түүх, гайхалтай уламжлалтай клуб. Тоглогчид болон онцгойлон фенүүдийнхээ тусламжтайгаар бид энэхүү клубыг зөв чиглэлд нь урагш ахиулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.”

“Миний хувьд юуны түрүүнд фенүүдийнхээ болон тоглогчдынхоо сэтгэлзүйг сэргээж хамтдаа ялалтын төлөө тэмцэх явдал юм. Фенүүдийн дэмжлэгээр тоглогчид урамшин, тоглогчдын ялалтаар фенүүд маань омогших юм.”

“Би хувьдаа тоглогчидыг эрх чөлөөтэй, ялалтын төлөө цангасан зүрх сэтгэлтэйгээр тоглоосой гэж хүсдэг. Вилла бол Английн хөл бөмбөгийн түүхэн дэх агуу клубуудын нэг. Энэ клубыг удирдах болсондоо би маш их баяртай байна.

“Европын цомын аварга авсан, Английн лигийн 7 удаагийн аварга, ФА капын 7 удаагийн аварга клуб гэдэг өөрийн гэсэн тодорхой статустай байх ёстой. Өөрийн гэсэн байр суурь, хүлээлттэй, амбицтай байх ёстой. Би хувьдаа тэр бүх хүлээлтэнд багаа нийцүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Вилла клубын болон фенүүдийн хүлээлтийг ажил хэрэг болгохын төлөө хичээн зүтгэх болно.”


Фаулкнер: “Бид маш амжилт муутай нэгэн улирлыг үдээд байна. Энэ бүхний эцэст бидэнд хийх ажил маш их байна. Зун дөнгөж эхэлж байна. Бид шинэ тоглогчдыг авчирахыг хүсэж байгаа. Бид лигийн хүснэгтийн сүүлийн хагаст биш эхний хагаст доошоо биш дээшээ тэмүүлж өрсөлдөхийг хүсэж байна. Бид Полд хэрэгтэй бүх дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаа. Энэ бол шинэ улирал өнгөрсөн улирлыг мартаж цоо шинээр урагш тэмүүлэхийг хүсэж байна.”

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 4:07 pm
by Mojul
Villa_Bayaraa wrote:Image

Пол Ламберт

За манай шинэ менежер энэ эрхэм болж байх шиг байна... 2 жилийн дотор Норвичийг Лиг 1 ээс нь дараалан дэвшүүлж ПЛ-т оруулаад зогсохгүй эхний жилд нь чамлахааргүй амжилт үзүүлсэн эрхэм... Манай багийг хаалтын тоглолтон дээр Норвич хожих үед манай фенүүд Кларет блү армийн удирдагч Ламберт гэж дуулалдаж байсан... нөхөр манайд ирэх нь тодорхой болж байх шиг байна... учир нь манайта ярилцахыг нь хориглолоо гэж чайрмандаа уурлаад багаа орхихоо мэдэгдчихсэн, Бялзуухайнууд шинэ менежер хайгаад эхэлчихэж... Шотландын лигт залуу насаа өнгөрүүлсэн хагас хамгаалагч маань эдүүгээ нэгэнт ирээдүйтэй дагалжуулагчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэх болжээ... Вайкомбег лиг 2т дасгалжуулж байхдаа Лигийн капт Челситэй хагас шигшээд 1:1 ээр тэнцэж багийнхаа 30 жилийн түүхэнд байгаагүй рекордыг тогтоож байж... дараа нь Лиг 1-т Колчестрийг удирдаж байгаад одоогийн Норвичийг улирлын нээлтийн тоглолтонд 7:1 ээр бут ниргээд менежрийг нь ажлаас нь халуулж өөрөө суудлыг нь залгаж байжээ... тэрээр Норвчиийг 2 улиралд 2 дараалан дэвшүүлж тэртээ 11 жилийн тэртээд МанСитигийн үзүүлж байсан амжилтыг давтаж байжээ... Норвичид 142 тоглолтоос 70 ялалт, 35 тэнцээ, 37 ялагдал гэсэн үзүүлэлттэй...

за Үнсгэлжингийн үлгэр гэдэг шиг л менежрийн замналтай нөхөр юм... миний хувьд хэрэв Оле гэсэн линк анх дуулдаагүй байсан бол Ламбертыг алга ташин хүлээж авах байлаа... гэхдээ яахав нэгэнт ОГС гэр бүлийн шалтгаанаар Норвегийг орхихоос татгалзсан учир Ламбертаас дээр сонголт үлдсэнгүй... Нөхөр гол нь манай багт олон жил байх уу гэдэг асуулт л байна... нэг багаа 2-оос дээш жил удирдаж үзээгүй болохоор жоохон итгэл төрөхгүйл байна... гэхдээ шинэ үеийн Сэр гараад ирэх ч юм билүү хэн мэдлээ... ямартай ч Шотланд эрхэмд Лернер 20 саяын наймааны эрх олгох сурагтай... харж л байя... албан ёсны сайт дээр гарвал нөхрийн талаар дахиад илүү юм оруулнаа...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 4:13 pm
by o_baatar316
Форумаас хамгийн түрүүнд ирэх улирлын сэдэвийг нээж бгаа юм биз дээ.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 4:16 pm
by Оргил
бишээ хамгийн түрүүнд өнгөрсөн улиралынхаа сэдвийг хааж байна..

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 7:03 pm
by Энэрэл
Ирэх улиралд нь амжилт хүсье..

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Jun 08, 2012 7:35 pm
by LeBe
Амжилт амжилт!

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat Jun 09, 2012 10:15 pm
by zak
АСТОН ВИЛЛА-д ирэх улиралд нь амжилт хүсэе...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Wed Jun 13, 2012 7:26 pm
by Очир
Баяраа яасан эрт нээж байхын Амжилт хүсье. Эхний аравт бат гээд таачи хэхэ

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Wed Jun 13, 2012 11:22 pm
by Jack_9
Ирэх улиралд нь амжилт хүсье. Багийнхаа тамирчдын талаар оруулахгүй юм уу?

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat Jun 16, 2012 6:48 pm
by Villa_Bayaraa
Image

2012-2013 оны улирлын албан ёсны өмсгөлүүд...

Миний бодлоор нилээд ретро болсон санагдлаа... яг миний хувьд бол иймэрхүү ретро загварын китүүд нэг их таалагддаггүй бага зэрэг хуучимсаг санагддаг ч яг манай Бирмингам нутгийн фенүүд бол их л ам сайтай байгаа... гэхдээ 1980-1981 оны Европын цомын эздийн китээс санаа авсан гэдэг утгаараа их утга учиртай, билэг дэмбэрэлтэй хувцас... за тэгээд Залуу Арслангууд урагшаа... (дашрамд хэлэхэд зурган дээрх нөхөд л лав багаас явахгүй нь бололтой)

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat Jun 16, 2012 6:57 pm
by Villa_Bayaraa
Image

Image

Image

Image

Image

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat Jun 16, 2012 7:13 pm
by 1OOOa
:-D

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat Jun 16, 2012 7:18 pm
by Соёлоо
Villa_Bayaraa wrote:Image

2012-2013 оны улирлын албан ёсны өмсгөлүүд...

Миний бодлоор нилээд ретро болсон санагдлаа... яг миний хувьд бол иймэрхүү ретро загварын китүүд нэг их таалагддаггүй бага зэрэг хуучимсаг санагддаг ч яг манай Бирмингам нутгийн фенүүд бол их л ам сайтай байгаа... гэхдээ 1980-1981 оны Европын цомын эздийн китээс санаа авсан гэдэг утгаараа их утга учиртай, билэг дэмбэрэлтэй хувцас... за тэгээд Залуу Арслангууд урагшаа... (дашрамд хэлэхэд зурган дээрх нөхөд л лав багаас явахгүй нь бололтой)


Зураг авалтад оролцсон юм чинь нээрээ л явах магадлал тун бага л даа. Энэ бүрэлдэхүүнээрээ яалташгүй гоё үзнээ.

Виллагийн талаар мэдээлэл оруулж байна аа . . .

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat Jun 16, 2012 8:00 pm
by Villa_Bayaraa
Image

Ирландын шигшээ баг болон Астон Вилла багийн хаалгач Шей Гивен Шигшээ багаасаа зодог тайлах гэж байна...

Гивен: Одоо байраа дараагийнхаа халаад тавьж өгөх цаг болсон шиг байна. Сая бид маш чухал тоглолтонд ялагдал хүлээлээ. Энэ ялагдлаас болоод ийм шийдвэр гаргаж байна гэж хэлж болохгүй. Би нилээд бодсон. Италийн эсрэг тоглолт миний хувьд шигшээдээ хийж байгаа сүүлчийн тоглолт болох байх...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat Jun 16, 2012 8:06 pm
by Эрхэмcfc
Зиа эднийх ч гоё дас тай болцон гоё үзэх байлгүй дээ
:-D :-D

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sun Jun 17, 2012 12:58 am
by COYI
[quote="Villa_Bayaraa"]Image

Image

2 жилийн өмнөх манай багийн өмсгөлтэй их адилхан болсон байна. Энэ МАКРОН жоохон ондоо хийж болоогүйн байхдаа.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon Jun 18, 2012 11:23 am
by Gunnerz
Villa_Bayaraa wrote:Image

2012-2013 оны улирлын албан ёсны өмсгөлүүд...

Миний бодлоор нилээд ретро болсон санагдлаа... яг миний хувьд бол иймэрхүү ретро загварын китүүд нэг их таалагддаггүй бага зэрэг хуучимсаг санагддаг ч яг манай Бирмингам нутгийн фенүүд бол их л ам сайтай байгаа... гэхдээ 1980-1981 оны Европын цомын эздийн китээс санаа авсан гэдэг утгаараа их утга учиртай, билэг дэмбэрэлтэй хувцас... за тэгээд Залуу Арслангууд урагшаа... (дашрамд хэлэхэд зурган дээрх нөхөд л лав багаас явахгүй нь бололтой)

худлаа дөө ноднин цеск бас ингэж авхуулж маниусийг хөөрхөн хошгоруулсан ш д энэ жилд ялгаа байхгүй РВП авхуулсан байгаа бараг явах байх

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon Jul 02, 2012 6:58 pm
by Gunner6
юмны эрт нь сайхаан, гоё баг шүү
Амжилт

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon Jul 02, 2012 9:35 pm
by Стёпа Перепечко
Энэ жил арав дотор багтах байлгүй дэ. Сүүлийн хоёр улирал ч эвгүйтсэн дээ.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon Jul 02, 2012 11:21 pm
by Jack_9
Өнгөрсөн улиралд яаг унангаа алдаал үлдсэн шүү дээ. Энэ улиралд харин гайгүй сайн үзчээсэй дээ

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon Jul 02, 2012 11:28 pm
by Joy Liverbird Seko
Пөөх Астон Вилла,сонирхолтой юм.Гэснээс энэ Пол Ламбертыг АВ-н дасгалжуулагч болсныг одоо л мэдлээ.Уг нь Норвичдоо байсан бол ирэх улиралд бужигнуулах байсан даа.Доод лигээс гарч ирээд л ямар баг гэдгээ харуулсан.Уг нь Алекс Макка гоё хүн байсан даа.Заза Полыг АВ-д юу хийхийг харъя даа,

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Jul 03, 2012 2:43 am
by Villa_Bayaraa
Image

Ламберто манайд ирснээсээ хойш биднийг Евро үзээд, сонгуульдаад завгүй байх хойгуур эрс шинэчлэлтийн хэд хэдэн ажлуудыг хийгээд байна... мөн цөөнүй үйл явдлууд Астон Вилла клубт болж өнгөрчээ...

Image

Ламберто манайд ирсэн эхний өдрөөсөө л фенүүдтэйгээ ойр байх болно гэдгээ мэдэгдэж ирсэн бөгөөд энэхүү мэдэгдлээ үг хэл төдийгүй үйлдэл байх болно гэдгээ нотлон тоглогчдын сэлгээний саравчийг Виллагийн жинкэн галзуу фанатууд суудаг Холт Энд хэсэг рүүгээ илүү шахаж ойртуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тоглолтын дундуур сэлгээний тоглогид болон дасгалжуулагч ажилтнууд фенүүддээ илүү ойр байх юм. Нэг талаасаа хэдхэн метрийн наана цаана онц ялгаагүй мэт боловч бэлэг дэмбэрэл талаасаа ч тэр, утга учир талаасаа ч тэр фенүүдийн сэтгэлд нийцсэн үйлдэл боллоо.

Image

2003-2012 оны хооронд Астон Вилла клубын ресервийн багийн дасгалжуулагч хийж хэд хэдэн удаа ресервийн лигийн аварга аваад амжсан Агбонлахор, Гари Кахилл, Крейг Гарднер, Лиам Рижвел зэрэг одуудын гарын багш одоогийн манай академийн хүүхдүүд болон Баннан, Албрайтон, Кларк, Лихай, Хэрд, бага Гарднер, Вейман, Фонз нарын их багш клубын үнэнч зүтгэлтэн Биг Мак хочит Кевин МакДоналд багаа орхих болсноо мэдэгдлээ. Тэрээр дасгалжуулагчийн карьераа хөөх зорилгоор энэхүү шийвэрийг гаргасан бөгөөд баг энэхүү шийдвэрийг нь хүндэтгэн үзэж хүндэтгэлтэйгээр дараагийн ажилд нь үдлээ. Манай клубын төлөө хийсэн бүхэнд чинь, тэр тусмаа арын албанд хөшигний ард энэ клубын төлөө хийсэн тэр бүх агуу ажлуудын чинь төлөө талархаад талархаад баршгүй. Том Мактаа ирээдүйн ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Image

Ламберто Виллагийн скаутын багийг тэр чигт нь шинэчиллээ.
Том Экийн томилсон Монтгомери, Ньюман, ЖУ багшийн томилсон Гленн Роедер нарыг ажлаас нь чөлөөлж оронд нь Норвич клубт скаутаар ажиллаж байсан Яан Кулверхаус, Гари Карса нарыг скаутаар авсан байна.

Image

Манайхаас фрий агент болоод байсан фенүүдийн хайртай тоглогч Куэяар маань хуучин менежер МОН-той нэгдэн хар муурнуудын эгнээнд нэгдэж 2 жилийн гэрээ үзэглэжээ. Хаан Карлостаа амжилтийн дээдийг хүсье.

Image

Ламбертогийн анхны сайнин. Карим Эл Ахмади. Фэеноордын Мороко од манайхтай 3 жилийн гэрээ үзэглэлээ. Манайдаа л байхгүй бөмбөг барьж тоглодог хагас хамгаалагч. Хэрэв зарчихгүй бол Макоун л түүнтэй ойртож очно доо тэр чадавараараа бол. Өнгөрсөн жил Фэеноордыг ЧЛ-ын спот авахад гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг. Ингээд манайх нэг сайхан найруулагчтай болж байгаам бизээ.

Нөхөр хэлэхдээ:

"Би энэ багт тоглохыг маш их хүсэж байна. Энэ сонголтынхоо төлөө би ЧЛ-д тоглох боломжоос татгалзсан. Би Виллад тоглохдоо баяртай байх болно..." гэсэн байна.