Page 8 of 10

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 02, 2013 2:15 am
by Lenin
Зиа Баяраад онцгойлон баяр хүргье. Танай хүүхдүүд үеийн үед л мундаг байхымаа.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sun Apr 07, 2013 12:42 am
by Eedee
Image

Лоутоны энэ цохилт бараг Виллаг дээр үлдэхэд маш том түлхэц болох байх даа. Гайхалтай гоол байлаа.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sun Apr 07, 2013 10:30 am
by Наагий
oloon jiliin omno ahlagch maani (Middlesbrough-in haalgand bilu?) ene shig gusch bilee, goe tsohilt baina

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sun Apr 07, 2013 4:53 pm
by NikkEi_Hotspur
ФА капын финалд Вест Хэмд нэг иймэрхүү хуссан шд. Боро биш байхаа

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sun Apr 07, 2013 10:07 pm
by Эрхэмcfc
Янзын хийжээ... энэ янзаараа үлдчихмээр харагдаад байгаа...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon Apr 08, 2013 5:04 pm
by Наагий
NikkEi_Hotspur wrote:ФА капын финалд Вест Хэмд нэг иймэрхүү хуссан шд. Боро биш байхаа


guie minii heleed bgaa Fa cup bishe, PL-d bas neg gusch bsiimaa. 1-1eer tentssen shig sanaj baina.. 2005on bha

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Thu Apr 18, 2013 6:42 pm
by Villa_Bayaraa
Image

Багийн ахлагчаа хараад танисангүй шүү... Болгарын Бекхэм маань ийм болчих гэж... гэхдээ хавдарын эсрэг эмчилгээний эхний шатаа амжилттай давсан, ерөнхийдөө хавдар нь идэвхигүй болсон байна... одоо хэвийн амьдралдаа эргэж орноо гэсэн байна... багтаа туслах дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллах саналыг манайхан тавиад байгаа бололтой...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Thu Apr 18, 2013 7:02 pm
by Gooner
Харин ёстой таньсангүй

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Fri Apr 19, 2013 12:20 pm
by Kopite
Үс нь халзраад таргалсан маягтай нээрээ танигдахгүй болжээ.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 30, 2013 8:53 am
by poseidon
бентеке тас амьтан юм

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 30, 2013 9:14 am
by Hotspur
Баяр хүргэе. Чухал, ганган хожил авчээ.
Одоо Норвичыг хусаад тавьчихад л боломж нэлээн өндөр болоод ирэх нь.
Дараа нь Челсиг гомдоочиход бол тэгээд хэн хэндээ их сайхан юм болох нь хэхэ.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 30, 2013 9:16 am
by J@x
Ашгүй санаа амар хожиж болохоор болж kk

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 30, 2013 9:34 am
by Соёлоо
Бентеке өөрийгөө харуулсаар л, түүнийг сонирхож байгаа багууд улам л хурдан идэвхтэй ажиллах хэрэгтэй болж байна даа...Бельги залуусаа гэж...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 30, 2013 9:58 am
by Villa_Bayaraa
за за шөнө босч нойроо хугасалсан минь талаар өнгөрсөнгүй шүү... дааганаасаа биш дарвагараасаа болдог гэдэг билүү? энэ Ди Канио гэж нөхөр даанч том том яриад байсан юмаа... Свиндонд байхад нь кап дээр нухцан чинь Вилла энэ жил гарцаагүй унана энтэр гээд томроод байсан, сая тоглохын өмнө бас Вилла энэ жил бараг унах байх, хямдхан гоол алдаж байгаа, бид сайн судалсан, бид хожигдсон ч дээр нь байна энтэр гээд томроод байсан дуугүй болтол авлаа даа...

Эхний гоол дээр Влаар нээрээ багийн ахлагч хүн шиг л цохилоо тоглолтыг гоё сэргээсэн. за тэгээд урд 3 маань хийх ёстойгоо хийгээд хийгээд явчихлаа... шунасан хүнд бол хоёр ч гоол нэмээд хийвэл хийхээр л байлаа... гэхдээ 6 нь болноо...

манай Лоутон хүү л гоё байна даа...энэ улирал 1 ч тоглолт өнжөөгүй, дандаа 90 мин бүтэн тоглосон... 2 дахь гоолын пассыг их хараатай хаясан... голд бас Вествуд хийгүй байна, Вейман ч баруун жигүүрт хар гүйхээрээ л гүйлээ... Манай баруун жигүүр хийгүй байгаад байхад Сандерланд манай зүүнээр биш баруунаар дайраад байсан нь өөрсдөд нь хэрэггүй тактик байлаа... манай зүүн дээр Беннет дээр тоглох байх гэж айж байсан харин тийм юм болсонгүй...

Шүүгч бас их хийтэй шүүлээ айлд шар өгөхөөр юман дээр өгөхгүй явж явж байснаа хөөрхий Сесеньон дээр шар өгвөл өгчихөөр юман дээр шууд улаан өгөөд гаргачихсан... Роуз, Бардсли 2 нилээд шатах шиг болсон... Тэр Ндиаеэ гэж нэг нөхөр бас хогийн тоглолттой гар байна лээ хүн амьтан гэмтээчих гээд сүүлдээ айлынхан шатаад байхаар нь Бентекег суулгаад Бентийг оруулж ирсэн тэрнээс биш дахиад зүтгэвэл 10 хүнтэй багийг илүүрхээд хийвэл хийхээр л байлаа...

Бентеке гол нь шар шиг хүчтэй золиг юм л даа... өчигдөр бол Ошеа, Куелляр 2-ыг бол хамаад хамаад явчихаж байна лээ... хөөрхий ноцолдоод ноцолдоод барахгүй байна лээ... 22-хон настай байж яаж тийм хүчтэй байдаг байна... харин тэр сүүлийн гоол дээр бол Бентеке үнэхээр техник заалаа... хаалгачийн бага талд нь нарийн цохисон...
манай экс Вилланууд ч их тус боллоо... Бардсли, Гарднер гол нь Куэлляр үндсэн тоглолтоо гаргаж чадахгүй их тус хүргэлээ...

гол нь айгаад байсан гоолын зөрүүг нилээд хасаж чадсан нь маш чухал байлаа... эцсийн дүнд оноо тэнцээд гоолын зөрүү тоолбол хогийн юм болох гээд байсан... тээр жил улирлын эцсийн өдөр манайх НьюКастлыг унгачихдаг шиг энэ жил явж явж Уиган манайх 2 тэнцэж бариад Ньюкастл унаж энтэр юм болох вийдээ хэхэ

за одоо үлдсэн 3 тоглолтоос 1 хожил аваад нөгөө шидэт 40 оноонд нь хүрчихвэл болох гээд байна даа... одоо Норвичийг л хусах туйлын шаардлагатай байна... тэгвэл сүүлийн өдөр Уиганы талбай дээр дарамт багатай очих гээд байна...

Ньюкастл, Сандерланд, Норвич, Сотон энэ хэдийг бодвол манай баг бүтэн улиралжингаа хүснэгтийн доор явсан болохоор сэтгэлзүйн хувьд энэ дарамтанд харьцангуй дасчихсан байх шиг байна... одоо бол Норвич, Ньюкастл 2 бол жинхэнээсээ сандарч эхэлж байх ёстой... бүтэн улиралжингаа унах тухай бодоогүй явж байснаа гэнэт релегешн баттл хийгээд унахаар мэдээж хэцүү байгаа... Уиган бол туршлагатай кобранууд, Сток Флухам 2 шидэт оноондоо хүрчихсэн... тэгэхээр релегешн баттл улам л нарийсаад байна даа...

Ямартай ч сайхан хожил, чухал хожил, ирээдүй гэрэлтэй, сайхан байнаа...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 30, 2013 6:44 pm
by Эрхэмcfc
гэрэлт ирээдүй........
үлдэнэ ээ үлдэнэ... сүүлийн 4 тоглолтонд 2 хожчих л хэрэгтэй... болвол 3 хожил...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue Apr 30, 2013 8:23 pm
by Logger
Image

ди каниогийн дэргэд лайтай селебрэшн хийлээ дэ

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Wed May 01, 2013 6:22 pm
by Villa_Bayaraa
Image

За саяын тоглолтонд гоол оруулснаараа манай Габби маань Премиер Лиг эхэлснээс хойш Астон Виллагийн төлөө хамгийн олон гоол хийгээд байсан домогт Двайт Йоркын рекордыг /60/ эвдэж 61 гоол болгосон юм байна.

Астон Виллагийн хүүхдийн академиас төрөн гарсан Астон Виллагийн фен залуу маань ингэж хайртай багийнхаа түүхэнд нэрээ мөнхөллөө. Ах дүү 4-үүлээ бага байхдаа ээждээ хаягдаж аав дээрээ өссөн Бирмингамын унаган хүү Агбондоо Виллагийн фенүүд чин сэтгэлээсээ хайртай байдаг. Мөр зэрэгцэн шижигнүүлж явсан нөхдүүд нь багаа орхисон ч /Ашли Яанг, Жеймс Милнер, Гарет Барри, Стьюарт Даунинг/ багаа орхиогүй үнэнч Вилландаа чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье.

61 гоолынх тоглолтуудыг жагсаасан байна. Би л лав 25-г нь бол яг санаж байна /нүдэнд харагдаж байна/.

За тэгээд хайртай багийнхаа төлөө өшөө олон гоол хийж фенүүд биднийгээ баярлуулах болтугай.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Wed May 01, 2013 7:29 pm
by mn_rocisky
Benteke-гээ өгчөөч хэхэ. Ер нь олон талын авъяастай гар байна лээ. их юм дуулгана даа

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon May 06, 2013 6:25 pm
by Villa_Bayaraa
Image

Бас л аймар үсэрсэн байна шүү...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Mon May 06, 2013 6:38 pm
by Villa_Bayaraa
Image

За саяын тоглолтонд манайхан Канарын Бялзуухайнуудын эсрэг их л ядралттай тоглолоо. 1 дэхийн тоглолтын ядралт бас шарталт нь бүрэн тайлагдаагүй юм шиг л байлаа... гэхдээ эсрэг баг ч нэг л хийморьгүй байлаа... тэгээд яг ингээд барьцалдаад гацчихсан тоглолтон дээр л хувь тоглогчийн ур чадвар хэрэг болдог хойно муу Агбон маань дабл хийж ардын баатар болов... эхний гоолыг дундын шугамнаас өөрөө тууж гүйсээр байгаад 16-н шугамны гадна ирээд 20-оод метрээс цохиж хийсэн бол 2 дахь гоолыг тоглолтын туршид манайд гай болсон Бассонгийг хурдаар ааглан гарч ирээд хаалгачийн их тал руу гоё хатгаж хийсэн... гоолын дамжуулалтыг манай Вествуд хүү ёстой хараатай хаясан... Жеррард Торрест л нэг иймэрхүү уралдуулсан пасс хаядаг байсан даа... Агбон өмнө нь хаалганы нөгөө талаас яг иймэрхүү арай хурц өнцгөөс их талд нь хатгаад гадуур нь өнхрүүлсэн энэ удаад алдаа гаргасангүй... харин гоолын селебрешн янзын байлаа... 3500 орчим Виллачуудын цусыг жинхэнэ хөөргөсөн... Агбон ингээд сүүлийн 8 тоглолтонд 7 гоол хийж АПЛ-т АВ-н төлөө хамгийн их гоол хийсэн рекордоо 64 болгож нэмлээ... Яг л чухал үед хийгээд байгаа... Рийдингд 1:0 ээр талбайд нь хожигдож байхад тэнцээний гоол хийсэн, дараагийн тоглолтонд нь КПР-т 1:0 ээр хожигдож байхад тэнцээний гоол хийсэн... Стоукын эсрэг эхний гоолыг хийсэн... дандаа чухал тоглолтууд байлаа... жинхэнэ релегешн баттл...сайхаан сайхан...

Энэ улиралд манай Гузан, Лоутон, Вествуд, Бентеке нар онцгой сайн байлаа... дандаа өнгөрсөн зун гэрээлсэн нөхдүүд... ПЛ ч хараатай наймаа хийжээ...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Tue May 07, 2013 11:53 am
by rednasca
Бэнтэкэ:
Directly involved in 50 per cent of his side’s 44 goals this season with 18 goals and four assists. The best percentage in the league...
манайх удахгүй авнаа...
Бельги найзуудтай нь нийлүүлнэ... ккк...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Thu May 09, 2013 10:38 am
by Villa_Bayaraa
За манай залуус улирлын хаалтын хүлээн авалтаа ёслол төгөлдөр, сэтгэгдэл өндөртэйгөөр хийлээ...
/эрт баярлаж болж байна уу гүй юу, Норвич л лав хүлээн авалтаа түр канселдсан байна лээ/

За тэгээд улирлын шилдгүүдээ дурдвал

Image
Тоглогчдын саналаар болон фенүүдийн саналаар улирлын шилдэг тоглогчоор Брэп "Гуус" Гузан шалгарлаа.

Image
Улирлын шилдэг гоолын эзнээр Матт Лоутон тодорлоо. /Стоукын эсрэг хийсэн супер гоол/

Image

Тоглогчдын саналаар улирлын шилдэг залуу тоглогчоор Кристиан "Бийст" Бентеке шалгарлаа.

Image

Фенүүдийн саналаар улирлын шилдэг залуу тоглогчоор Андрес Вэйман тодорлоо.

Image

НекстЖен Сериэст амжилт гаргасан Академийн менежер Стив Бэрнс, дасгалжуулагч Тони МакЭндрью, багийн ахлагч Самир Каррьютерс нарт тусгай шагнал гардууллаа.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Thu May 09, 2013 10:43 am
by Villa_Bayaraa
Image

Астон Виллагийн эмэгтэйчүүдийн баг анх удаагаа томоохон тэмцээний цомыг хүртлээ.

Лийдсийн эмэгтэйчүүдийн багийг пеналтиар буулган авснаар тэд Эмэгтэйчүүд FA Cup-н цомын эзэд боллоо... Энэхүү ялалтанд Астон Вилла багийн болон Английн u-19 -н шигшээгийн хаалгач Меган Уолш гайхалтай байж багтаа ялалтыг авчирлаа...

Манай сениор багаас бусад бүх баг ингээд цом авчихлаа... Арвин ургацтай сайхан улирал байна аа... Ирээдүй гэрэлтэй байнаа...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Thu May 09, 2013 12:29 pm
by Эрхэмcfc
виллаууд том жижиггүй эр эмгүй лааж байна аа...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

PostPosted: Sat May 11, 2013 8:19 pm
by El Payaso
үр дүнгээ хадгална шүү нөхөөд... :ногоон: