Урьдчилсан шат, D хэсэг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Nomer 10 » Sun Mar 25, 2007 9:27 am

Яах аргагүй хамгийн шилдэг тоглолт байлаа, энэ оройны. Сайхан ч довтолгоотой тоглолоо, 2-уулаа. Германчууд сөрөг довтолгооноос нэлээн олон боломж гаргасан ч нэгийг нь л ашигласан. Нөгөө гоолоо булангаас ирснийг Курани мөргөж хийсэн. Курани даблдэж тоглолтын баатар боллоо. Клозэ шиг сул цохидог, мяа гар гэж голдог байсан энэ залуу бодлыг минь бага багаар өөрчилсөөр. Шалькед үнэхээр сайн формтой тоглож байгаа билээ. Клозэ, Дрогба 2-ын араас Курани миний үнэлдэггүй байж байгаад үнэлдэг болсон 3 дэх тоглогч болох бололтой. Германы 3000 фэн байгаа гэсэн ч Чехийн 15 мянган фэнээс илүү дуу шуутай байлаа. Зун өдөр бүр сонсож байсан фэн аялгуунуудаа сонсоод дэлхийн аваргын үеийг дахин санагалзав. Германы фэнүүд тоглолтын дундуур төрийн дууллаа дуулаал. Бас хэдэн шил пяав барьсан, ганихарсан хэдэн гарууд шиг нөгөө Дойчлоонд - Дойчланд гэдэг аяа баахан орилов. Чехийн тал гоол алдангуут аймаар дайрч байгаал ардаа алдаад байх юм. Германууд тоглолтын өмнө хамгаалалтаас маш хурдан довтолгоонд шилжвэл тэд сандрана гэж байсан, яг тэр тактикаа хэрэглэчихлээ. Германы тагнуулууд ч сайн ажиллах юм аа. Чех нөгөө л хөгшин Коллер Барош 2-тойгоо. Дараа жилээс алтернатив залуу довтлогчидтой орохгүй бол хэрэг алгаа. Бүгд л Коллерыг хайж пассаа хаях юм. 202 см агуу эрийг 198 см Мэртэзакер сайн барилаа. Гулливеруудын тулаанд гэхдээ бас Мэтцэлдер оролцсон. Зарим үед бяралхаг Коллерыг чөрөнхий Мэртэзакер ганцаараа барихад их хэцүү байх шиг байсан. Хамгийн инээдэмтэй юм нь төвийн 2 аварга биет нь тоглолтын өмнө даруухан загнаж, олон юм ярихгүй байхад газрын бэтэг шиг Лаам Коллероос айгаад байх юм алга гээд байсан. Тэгсэн яг тоглолт эхэлсэн чинь тэр 2 санамсаргүй нэг удаа таараад Коллер хөөрхий амьтныг алчих шахсан. Лаам жижиг дээрээ бөгтийгөөд улам жижиг болчихсон, гэдэс хавьд нь л толгой нь татаж байлаа. Коллер ганц гараараа жаахан нудрах шиг л болсон, сүртэй юм уг нь биш л дээ, тэгсэн өнөөх нь годосхийгээд яваад өгөх юм. Шүгэл дуугаралгүй яахав. Аав хүү 2 шиг л харагдаж байсан, ганцаараа үхтлээ инээлээ. Чехэд потенциал бол уг нь агуу байнаа. Бүгд гадаадын лигийн том багуудад тоглох юм. Челсигийн Чехийн өмнө Спартакын Жиранек ПСЖ-ий Розеньал 2 байх юм. Зүүн жигүүрт мэдээж Миланы Янкуловски, тэр энэ улиралд Миланыг чирч яваа хүмүүсийн нэг дээ. Баруун хамгаалагчаар Флоренцын Уяфалуши байсан, уг нь мань хүн Чехийн өмнө зогсдог байсан, Фиорентина тийм болгосон бололтой. Энэ 4-ийн урд Аяксаас ирж Нюрнбергтэй хамт Бундэслигийг шуугиулж байгаа Галасек зогсоно. Зүүн талд нь багийн анд Полак. Энэ залуу энэ жил Нюрнбергийг авч яваа гол хүмүүсийн нэг дээ. Галасекийн баруун талд Глазгогийн Слонко байсан. Энэ 3-ын урд Арсеналын Росицки. Багийн ахлагчтай юу ч ярихав. Тэгээд Монакогийн Коллер Лионы Барош 2. Дотоодынхоо сул лигид тоглодог нэг ч тоглогч байхгүй байгаа биз. Банзны хүмүүс харин жаахан муутай юм. Чех өнөөдөр 5-0 болох байсныг аварсан. Полди хэд хаалгачихаад сүүлдээ Чехийн өмнөөс ганцаараа гараад айсандаа Шнайдерт өгөөд, өнөөх нь бас сандарч байгаад гоолдож чадаагүй. Нөгөө талаас Леманн бас давгүй тоглосон. Лаам баруун захад, Гладбахын Янсен зүүн захад тоглосон. Янсен эхний үеийн талбай дээрх хамгийн шилдэг тоглогч байсан. Бөмбөг сайн салгахаас гадна довтолгоог маш хурдан эхлүүлдэг тоглогч доо. Яваандаа зүүн хамгаалагчийн байрлал дээр алаан болох нь дээ. Майнцын Фридрих ч гэсэн энэ байрлал дээр тун хүчтэй өрсөлдөгч. Тэгээд урагшаагаа Курани Клозэг орлосныг эс тооцвол бусад нь дэлхийн аваргын бүрэлдэхүүнээрээ байсан.

Манай Гиггз, Рэдсийн Беллами тэргүүтэй уэлсчүүдийг Ирланд 1-0-оор хожсон, гоолыг нөгөөх л Ирланд хийсэн. Гиггз маань Английн багт ороод нэг тоглож үзсэн бол. Кипр ч бас л чанга баг юм аа. 10 хүнтэй мөртлөө л дайрсаар байгаад Словакт гоолдчихсон. Гоол хийдэг гар нь хагас үеэр ярилцлага өгч пээдийгээл. 2-р үед Нюрнбергийн Виттек тэнцүүлээд Киприйн нөгөө аймаар тоглолт нурчихсан. Словак дахиж 2 хийгээд 3-1-ээр хожсон.

Байр ... Улс ..... Оноо Тоглосон тоо

1 Germany .... 13 5
2 Czech ...... 10 5
3 Rep. Ireland 10 6
4 Slovakia .... 9 5
5 Cyprus ..... 4 5
6 Wales ..... 3 4
7 San Marino ... 0 4
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby oswin » Sun Mar 25, 2007 6:39 pm

Герман ч бараг шалгарчихаж дээ! :-D
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby chukcha2002 » Sun Mar 25, 2007 7:57 pm

Кураньиг саяхан 10 муулаад байсныг саначихлаа. Зорилгодоо хvрдэг л тоглогч байгаам. Полди тэр сєрєг довтолгооноор сайхан байрлалтай гарчихаад Шнайдерт єгєхдєє пассаа арай урагш нь єгєх байсан юм. Шнайдер тэрийг авах гээд хурдаа багасгаад, тэгээд сайн тогтоолгvй бvр балай юм болоод єнгєрсєн.

Петр Чех янзын хаагаагvй бол тоглолт дєнгєж эхлээд шахуу Швайни эхний гоол хийчэх байсан. Ер нь гоол хийж чадах болов уу гэж эргэлзэж байтал харин Кураньи сайхан мєргєлєє.

Коллер, Лаам хоёр нэг удаа сайхан vзсэн шvv, яг аав хvv хоёроо.

Германы багийн тоглолтын арга барил жилийн ємнє Италид хусуулж байсантай харьцуулахын аргагvй тогтворжжээ. Клинсманы эхлvvлсэн хувьсгалд дэлхийн аварга арай л эрт таарч. Жилийн ємнєєс эхлэн тоглолтоос тоглолтонд сайжраад сайхан байнаа. Довтолгоонд Гомез шигшээд нэг єєрийн байр сууриа хурдан эзлээдхээсэй. Миний хувийн бодлоор бол Гомез, Кураньи гэсэн хослол л арай vр дvнтэй санагдаад байгаа юм. Хоёулаа толгойгоор аюултай, хєлєєр бол Гомез оновчтой бас хvчтэй цохидогоороо дэлхийн том довтлогчидтой л "ярина". Баруун жигvvрт Шнайдерийн оронд бас нэг хvн бодож байхгvй бол бас нэг асуудал дараа жил vvсч магад. Одонкор эсвэл Франкфуртын Штрайт хоёр энэ байрлалд ирээдvйтэй байх.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sun Mar 25, 2007 8:22 pm

Хэхэ Курани энэ жилээс бүр эрс сайжраад байна шүү, ноднин мяа болохоор нь Клинси шигшээд аваагүй. Клозэгүй бол том багуудын эсрэг хэцүү л дээ. Клозэ Полди хэвээрээ гараад, Гомез Курани гэсэн 2 хээнцэр сэлгээтэй тэгээд цаана нь нөгөө бяр нь амтагдаад байгаа шижигнэсэн залуус. Яаая танай шигшээ аймаар болжээ. 2008 онд манайхтай дахиад нэг хэсэгт таараарай. Манайд бас баахан залуус. Нээрээ Шнайдер хөгшин гэхэд дэлхийн аваргаар ямар сайн тоглосон билээ. Биеэ нэг хачин эргүүлээл, бөмбөгөө нөгөө талдаа гаргаад байсан. Орлох хүн нь Одонкор болов уу гэтэл Севильяд гэмтээд таарч байна даа. Гэхдээ том газар болохоор тэгээл хэн нэг нь гараад ирнэ биз дээ. 3 дэхид Данитай тоглоход саяны гарааныхнаас зөвхөн Мэртэзакер Курани 2 л тоглох юм байна, Полди торгуультай бусад нь амралттай гэнэ. Залууст боломж гарч ирлээ дээ. Кийслинг магадгүй гараанд гарах байх. Тэгээд Шлаудрафф сэлгээгээр орж Кийслинг тэр 2 маналзуулаад Лөвийн толгойг гашилгаад өгөөсэй хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Sun Mar 25, 2007 8:38 pm

Клозе ирэх жил Еврoгooр олигтой тоглож чадахгvй гэж надад бодогдоод байгаа юм. Хэрэв мань хvн ирэх улиралд багаа сольвол зєвхєн гадагшаа явна гэж дуугарчихсан байдаг, бvр л эвгvй дээ. Кураньи ер нь тvрvv жил будаа болдог чинь Шалькед ирээд эхний улирал байсантай ч бас их бага хэмжээгээр холбоотой. Шинэ багт, шинэ орчинд дасахад довтлогчийн хувьд хамгийн хvнд байдагаа гэж Владимир Ильич Муриньо хэлсэн гэж байгаа юм. Тэгэхээр шигшээ багийн ємнєєс бодвол Клозе ирэх жил олигтой тус хvргэх формтой байж чадах эсэх нь эргэлзээ ихтэй.

Баруун талд тоглох Одонкор энэ жил бас Испани яваад, дээр нь гэмтээд нэг тиймэрхvv болсон. Франкфуртын Штрайтыг л баруунд тоглуулчих хэрэгтэй. Удахгvй тvvнийг олон хvн яридаг болж, мэддэг магтдаг хvмvvс олшроно гэж найдаж байна, хэхэ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sun Mar 25, 2007 9:01 pm

Оо цаагуураа бас Шевагаа... хэхэ. Дараа жил 2-уулаа харж л байя даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby oswin » Thu Mar 29, 2007 2:00 pm

Єчигдєр Герман "Б-баг" Данийн шигшээ багийн эсрэг Дуйсбург-т нєхєрсєг тоглолтонд 0:1-ээр хожигджээ. Данийн гоолийг даний шинэхэн залуу 19 настай Никлас Бентнер тоглолтын цаг дуусахаас 9 Минутын ємнє хийжээ. Yнэхээр Данийн баг хамаагvй их шанстай байсан ба илvv их давамгайлан тоглсон юм.
Гэхдээ Германы дасгалжуулагч Ёги Лев хэвлэлд тоглолтын ємнє нь мэдэгдэхдээ хожигдсон ч хамаагvй энэ риск-ийг тооцоолон шинэ залуу ирээдvйн халаа болсон тоглогчдыг оруулан туршлага суулгах зорилготой гэжээ.

Yнэхээр анх удаа шигшээд тоглож байгаа гэхэд хаалгач Роберт Энкэ болон Патрик Хелмес нар онцгойрч байлаа. Цаашилбал єєр шинэхэн 4 тоглолгч Штефан Кийслинг, Роберто Kастро, Роберто Хилберт болон Симон Ролфес нар єєрсдийнхєє ахны тоглолтыг хийжээ. Тэрнээс гадна Шлаудрафф, Троховски, Фритц зэрэг нийт 3-5 удаа шигшээд тоглож байсан туршлага багатай тоглогчдоо оруулсан байна.

Хожигдсон боловч Ёги Лев багийнхаа vзvvлсэн тоглолттой сэтгэл хангалуун байлаа. Даничууд vнэхээр их гоолын зєрvvгээр хожиж чадах байсан ч зєвхєн 0:1-ээр хожигдсон нь амжилт бололтой!

Image
Хаалгач Энкэ

Image
Роберто Хилберт

Image
Ролфес болон Бентнер

Image
Энэ 2-р лигийн Кёлн-ын тоглогч Хелмес нэг юм дуулгах ирээдvйтэй тоглогч байж мэдэх юм. Єчигдєр сvvлийн хэдэн минутанд солигдож ороод хэдэн хэдэн том шанс гаргаж тоглосон. Жаахан азгvй л байна лээ.
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby chukcha2002 » Thu Mar 29, 2007 5:05 pm

Хелмес орж ирээд л хаалга уруу 3 удаа цохиод авсан. Баруун, зvvн хєлєєрєє бас толгойгоороо, хэхэ. Бас нэг удаа аюултай дамжуулалт єгсєн.

Энке шигшээд дажгvй тоглохоор царайны байсан. Шлаудраффд юм байнаа, урьд нь Аахений тоглолтын тоймыг хараад нэг их vнэлээд байхаар залуу биш шиг санагдаад байсан чинь худлаа байж.

Баруун талд тэр Хилбертийг авчирч тест хийж байхаар Штрайтыг авчрахгvй... Хилберт єсєж дэвжээд шигшээгийн хэмжээнд тоглоход 2, 3 жил лав хэрэгтэй санагдлаа. Харин одоо 33-тай Шнайдерийг ирэх жил гэхэд орлох шаардлага хvчтэй гарч ирж болох юм. Тэгэхэд 27 хvрэх гэж байгаа Штрайт уг нь аминд орно доо.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Gooner » Thu Mar 29, 2007 5:12 pm

Баруунд Швайн тогловол уул нь.
Зүүндээ Боатэнг гэж нэг залуугийн нэр дуулдаж байсан.

Шлаудраффын хувьд сайн юм билээ. Клозэрхуу юм байна лээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby lordington » Wed Apr 04, 2007 3:56 pm

Germanchyyd sain bna shoooo.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Postby Жавхлан » Mon Jun 04, 2007 4:32 am

Гeрман vs Сан Марино

Дойч мэдэхгvй хvмvvст жоохон их яриатай л юм байна. Олдсон нь л энэ байлаа.
[flash width=425 height=350]http://www.youtube.com/v/sy_7GTe0fNI[/flash]

Зарим нэг гоолууд
[flash width=425 height=350]http://youtube.com/v/1aZyLzdPFvQ[/flash]
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Mon Sep 10, 2007 7:31 pm

Д хэсэг

Уэлсийн эсрэг дэлхийн аваргын шилдэг мэргэн бууч Клозэгийн даблийн ачаар Германы шигшээ хэсгээсээ нэгээр гарах нь бараг л тодорхой боллоо. Гараагаа амжилттай эхэлж байсан Словакуудыг азын тэнгэр хаясан бололтой. 8 тоглохдоо тэд 4-д нь тэнцээд байна. Өчигдөр Ирландтай 2-2-оор тэнцсэн. Нюрнбергийн Виттек нь гэмтэлтэй ч нэг багийн Минтал, Лэвэркузэны Греско, Бохумын Сестак гэсэн бундэслигийн чадварлаг легионерүүдтэй энэ баг нутагтаа хожиж чадсангүйгээр уралдаанаас хасагдлаа. Энэ боломжийг Чех шүүрэн авч Сан Мариног 3-0-оор хожоод 2-р байранд жагсаад ирлээ. Барош гэмтлийн улмаас ороогүй ч тэдний довтолгоо Сан Марино шиг багт мангас гэсэн үг л дээ. Хаалгачаас ойсныг Росицки мөргөсний дараах Миланы Янкуловскигийн гоол тун харууштай сайхан гоол байв. 3 дэх гоолыг эв хавгүй харагддаг ч авьяаслаг Коллер мөргөөд хийсэн.

1. Герман 8 тоглолт 22 оноо
2. Чех 8 17
3. Ирланд 8 14
4. Словак 8 10
5. Уэлс 7 7
6. Кипр 7 7
7. Сан Марино 8 0

11-р тойрогт Кипр Сан Маринод ганц оноо бэлэглээсэй хөөрхий. Словак Уэлсийг хожоод Ирландтай чаргууцалдаж үлдэнэ. Гэхдээ 2-р байр гэдэг хол байна даа, хол байна. Чех нутагтаа Ирландыг заавал хожих ёстой. Тэгж гэмээнэ 2-р гарах найдвараа кармаална.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Sep 13, 2007 5:03 pm

Чех Ирландыг 1-0-оор хожоод хэсгээсээ Гярмаантай хамт гарах нь тодорхой боллоо. У элс харин Словакыг 5-2-оор хожиж, гайхалтай. Беллами даблдсэн байна. Словакын 2 гоолыг Минтал хийжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Nov 22, 2007 5:14 pm

Герман Уэлсийг талбайдаа хожиж барсангүй. Чех Киприйг хожсоноор хэсгээсээ нэгээр гарлаа. Герман хожоод оноо тэнцсэн байсан ч гэсэн хоорондын тоглолтоор Чех нэгээр гарах нь тодорхой байсан.

Pl. Verein Sp. g. u. v. Tore Diff. Pkte.
1 Tschechien 12 9 2 1 27:5 22 29
2 Deutschland 12 8 3 1 35:7 28 27
3 Irland 12 4 5 3 17:14 3 17
4 Slowakei 12 5 1 6 33:23 10 16
5 Wales 12 4 3 5 18:19 -1 15
6 Zypern 12 4 2 6 17:24 -7 14
7 San Marino 12 0 0 12 2:57 -55 0
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Quaresma » Sat Jan 26, 2008 2:51 am

Czech-iig demjij bna.
User avatar
Quaresma
 
Posts: 20
Joined: Fri Jan 25, 2008 6:12 pm
Location: AMF

Postby RBK » Sun Jan 27, 2008 1:11 pm

Энэ Сан Марино дэмжээд байхад л явахгүй нохой юмаа...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Previous

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests