Page 1 of 43

.::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sat Aug 17, 2013 7:35 pm
by Соёлоо
Image

Өнөөдөр 2013/2014 оны улирлын "АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ" эхэлж байна...
...ямар ч гэсэн улирлын нээлтийн тоглолт болох "ЛИВЕРПҮҮЛ-СТОК СИТИ" 2 багийн тоглолтын өмнө "сэдэв"-ээ нээлээ...

Өнгөрсөн жилийнхээс илүү идэвхтэй байгаарай манайхан :eek:

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sat Aug 17, 2013 8:23 pm
by Соёлоо
Энэ улирлын нээлтийн гоолыг СТАРРИЖ 37` минутанд хийлээ...

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sat Aug 17, 2013 9:00 pm
by Соёлоо


АРСЕНАЛЫН 2013/2014 УЛИРЛЫН УРЬДЧИЛСАН ТААМАГ.


Image

Өнгөрсөн улиралд:

Премьер Лигийн 4-р байр.

Шилдэг мэргэн бууч: Тео Уолкотт(14)

Английн цом: 5-р раунд.

Лигийн цом: ¼

Аваргуудын лиг: шөвгийн 16.

Арсенал зарим тохиолдолд санхүүгийн ашигтай байрлалаа алдаж болохуйц харагдаж байсан ч, 16 дахь улирлаа дараалан Аваргуудын Лигт оролцох эрхээ өвөртөлж улирлыг дуусгасан. Хойд Лондоныхон Лигийн, ялангуяа төгсгөлийг онцгой өндөр төвшинд гүйцэтгэж, зочлон хийсэн сүүлчийн 5 тоглолтдоо ялалт байгуулсан юм.

Энэ бол 2004 онд Хойд Лондоны хөрш Тоттенхэмээс урьтан Аваргуудын лигийн банкны мөнгөнд дахин хүрэхийн тулд сүүлчийн 10 тоглолтын 8-д нь хожсоноос хойшхи анхны шилдэг төгсгөл байлаа.

Аваргуудын төлөө өрсөлддөг байсан баг сүүлчийн үед топ 4-ийн төлөө л тэмцэлддэг болж дээ. Арсенал сүүлийн удаа Премьер Лигт 03/04 оны улиралд түрүүлж, 2005 онд Эмиратын баг мөнгөн медаль хүртсэн. Ингэхээр 8 жил цол хэргэмээр ангаж цангаж байгаа гэсэн үг.

2012/13-4р байр, 2011/12-3р байр, 2010/11-4р байр, 2009/10-3р байр, 2008/09-4р байр, 2007/08-3р байр, 2006/07-4р байр, 2005/06-4р байр, 2004/05-2р байр, 2003/04-1р байр.

Өнгөрсөн улиралд Emirates Stadium нийт 70 гоолын гэрч болсон бөгөөд эдгээрийн 47 нь талбайн эздийнх, 23 нь зочдынх байлаа. Иймэрхүү энгийн мэдээллээс дүгнэлт хийх нь төвөгтэй боловч, тэд тэнцээнийхээ хагасыг ялалт болгочихсон бол МанЮтд-ын дараа 2-рт орох боломжтой байсан юм.

Премьер Лигийн Арсенал багийн мэргэн буудагчаар 14 гоолоор Тео Уолкотт шалгарсан бол, Санти Касорла 12, Оливье Жиру, Лукас Подольски нар 11 гоолоор удаалжээ.

4 тоглогч 2 оронтой тоогоор гоолдсон ч Премьер Лигт ердөө 4-рт орсон.

Тэдний шилдэг довтлогч асан Робин ван Перси 2011/12 оны 30гоолд хүрэх хэцүү ч 20 гаран тооны гоол хийх довтлогч энэ жил гарах болов уу даа.

Клубын дэд ахлагч Артета 2011 оны зун Эвертоноос ирснээсээ хойш талбайд ч, талбайн гадна ч шийдвэрлэх дүрд тоглодог. Испани эр тулгуур цэг болж, тоглолтын хэмнэлийг жолоодон талуудын удирдаач болдог. Өнгөрсөн улиралд Премьер Лигийн бүх тоглогчдоос үр дүнтэй 2517 дамжуулалт гүйцэтгэснээрээ манлайлсан гэдэг нь ямар этгээд болохыг нь илтгэнэ.

МанЮтд-ын Майкл Каррик оновчтой дамжуулалтаараа жагсаалтын 2-рт бичигдсэн боловч эсрэг хагаст хамтран зүтгэгчдээ олж чаддагаараа Артетаг гүйцэж түрүүлжээ.

Бөмбөгийг өөртөө хадгалан, өрсөлдөгч багаа цагаан туг өргүүлэх нь Арсеналын философ бөгөөд, тэд 2011/12 онд 60%, өнгөрсөн онд 58%-ийн амжилт үзүүлсэнийг зөвхөн Манчестер Ситигийн 12/13 улирлын амжилттай л харьцуулж болно.

Аваргуудын лигийн 16ийн раундад унагсад Баваритай тулсан болохоор өмөөрч болох талтай.

Арсеналаас Андрей Аршавин, Себастьн Скиллачи, Жервиньо, Денилсон нарын тоглогч явж, клубын цалингийн төсөвт сул хөрөнгө байсаар атал одоо хүртэл фанатуудаа хүлээлгэн, наймаанаас алсуур явна.

Нээлтийн 5 тоглолт: Астон Вилла(т), Фулхэм, Тоттенхэм(т), Сандерланд, Сток Сити(т).

Харин 2014 оны 3-р сар Арсеналын чансааг жинхэнэ шалгах бололтой.

Сток Сити, Свонси(т), Тоттенхэм, Челси(т), эцэст нь 3-р сарын 29нд Манчестер Сититэй талбайдаа тоглоно.

МанЮтд, Челси, МанСитигийн удирдлагад өөрчлөлт орсон нь Арсеналын хувьд оргил өөд тэмүүлэх сайхан боломж бий гэж үү? Арсен Венгер ч Премьер Лигийн хамгийн хашир бурхи гэдгээ ашиглан амжилтын од шүүрэх бодолгүй байгаа гэж үү?

Арсен Венгер 20 настай Яя Саногог чөлөөл агентаар багтаа авсанаас өөр трансфер хийгдсэнгүй. Ливерпүүлийн Луйс Суаресийг сонирхож байгаа боловч, “Улааныхан”-л арилжаа хийх сонирхол бага байгаа бололтой. Сүүлийн үеийн мэдээнээс харахад явуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа баталж байгаа.

Дүгнэлт. Арсенал өнгөрсөн улирлын амжилтаа ахиулж, оргил өөд тэмүүлэхийг хүсч байгаа нь мэдээж боловч, Аваргуудын Лигт Фенербахчиг хожин цааш явахад өөртөө итгэх хүчтэй итгэл, урам зориг хэрэгтэй.







Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sat Aug 17, 2013 10:35 pm
by Logger
Сэдвийг наах хэрэгтэй

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sat Aug 17, 2013 11:37 pm
by TraP
ПЛ-ээ санасан байна шүү...Гоёо эхлэж байна

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sat Aug 17, 2013 11:59 pm
by Соёлоо
Кевин Нолан хийдгээ хийж Вест Хэм багийнхаа хожлоо бататгасан бол, энэ 7 хоногийн Английн "баатар" "Соутгэмптон"-ын Рики Ламберт цаг дуусах можид пеналтиа амжилттай гүйцэтгэснээр улирлын нээлтийн тоглолтууддаа бүтэн оноогоо тус тус авцгаалаа...

FT Ливерпүүл 1 - 0 Сток Сити
FT Арсенал 1 - 3 Астон Вилла
FT Норвич Сити 2 - 2 Эвертон
FT Сандерланд 0 - 1 Фулхэм
FT Вест Бромвич А 0 - 1 Саутгэмптон
FT Вест Хэм 2 - 0 Кардифф Сити

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 12:21 am
by Соёлоо
Өнөөдөр. Маргааш. Үргэлж.
Англид өнөөдөр хөлбөмбөгийн дээд лигийн улирал эхэлж байна...

Их хүлээлээ дээ, цаг нь иржээ...




http://www.youtube.com/watch?v=eGmnJQCQWqo

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 12:31 am
by Соёлоо
АПЛ, 1-р тойрог. Свонси Сити - Манчестер Юнайтед

Image


TEAM NEWS – Swansea: Vorm, Rangel, Chico, Williams, Ben Davies, Canas, Britton, Dyer, Shelvey, Routledge, Michu.

TEAM NEWS – Man United: De Gea, Jones, Ferdinand, Vidic, Evra, Cleverley, Carrick, Valencia, Giggs, Welbeck, van Persie.

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 12:54 am
by Соёлоо
Image

Клуб зүгээр суугаагүй. Бид “Челси”, “МанЮтд”-тай адилхан л нөхцөл байдалд байна. Бүгд л шинэ тоглогч худалдан авахыг биднээс хүсч байна.

“Арсенал” яг хэдэн тоглогчтой гэрээ хийхийг хэлж мэдэхгүй ч, трансфер дуустал ажиллах нь тодорхой хэмээн Арсен Венгер хэлжээ.

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 1:04 am
by Соёлоо
ГООООООООООООООООЛ, РвП... ямар ч байрлалаар зоож байна дөөө...

нахиад дугаар 19, Уэлбек

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 1:05 am
by Соёлоо


http://www.youtube.com/watch?feature=pl ... YtU#at=327

Филиппе Коутиньо "ШИЖИР АЛТ" байна аа... ямар ч аймарийн....

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 1:10 am
by Соёлоо
Сүүлийн 2 улирлын мэргэн бууч РВП гоолдсоор л ...

Image

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 1:34 am
by Соёлоо
“Харт багт маш чухал хүн. Би түүнд бүрэн итгэдэг. Хүн бүхэн л алддаг. Энэ миний түүнд хандах хандлагад огтхон ч нөлөөлөхгүй.

Харт тун удахгүй Английн шилдэг хаалгач гэдгээ нотлон харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Мануэл Пеллегрини ярьсан байна.


Image

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 2:02 am
by Соёлоо
9 - Robin van Persie has now scored nine goals in his last eight Premier League appearances. Update.

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 2:04 am
by Соёлоо
Robin van Persie has now been directly involved in 13 of #ManUtd's last 18 goals (11 goals, 2 assists).

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 12:06 pm
by Anreide
Ван Перси гоолдохоо зогсохгүй юм байна л даа...

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 12:40 pm
by redi23
Түй түй түй, цагаан хэл ам хол байг ккк

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 8:07 pm
by zoba
League saixan exelj bna.

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 8:22 pm
by Anreide
Энэ Бейл бэртэлтэй байгаамуу? Яагаад тоглоогүй юм бол?

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 8:24 pm
by mn_rocisky
Хэзээ?

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 8:57 pm
by Отгоо
Энхбаяр тайлбарлах гэж байнга хүнээ андуурах юмаа

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Sun Aug 18, 2013 10:18 pm
by Соёлоо
АГУЭРО “Ньюкасл”-тай тулалдахад бэлэн, харин НАСТАСИЧ үгүй.

Image

“МанСити”-ийн довтлогч гэмтлээс бүрэн ангижирсан бөгөөд АПЛ-ийн эхний тойрогт “Ньюкасл”-ийн эсрэг хийх тоглолтонд бэлэн болжээ. Аргентин залуу өвдөгний гэмтлээс болж “Хотон иргэд”-ийн улирлын өмнөх бэлтгэлийн ихэнх хэсэгт оролцоогүй юм. Агуэрог улирлын эхэнд гүйцэт эдгэж амжихгүй гэсэн эргэлзээ байсан ч, түүний эрүүл мэндийн байдалд санаа зовох зүйлгүй болжээ.

“Тэр сайн байгаа. Ямар ч асуудалгүй. Сүүлийн 10 хоногийн турш ямар ч хязгаарлалтгүй ажилласан” гэж Ситигийн дасгалжуулагч Мануэл Пеллегрини Skysports-т мэдэгджээ.

Үүнээс гадна хамгаалагч Матий Настасич хэзээ эргэн ирэх талаар мэдээлжээ. Эхний дүгнэлтээр Серб залуу 8-р сарыг бүхэлд нь өнжиж магадгүй гэж байсан ч АПЛ-ын 2-р тойрогт “Кардифф”-ийн эсрэг хийх тоглолтонд оролцох боломжтой гэнэ.

“Тэр эхний тоглолтонд оролцоход бэлэн биш боловч, ирэх 7 хоногт багтайгаа бэлтгэл хийж эхэлнэ. Энэ 7 хоногийн турш түүнийг ажигласан болохоор гайхах зүйл алга” хэмээн Пеллегрини ярьжээ.

Төгсгөлд нь Мануэл, хэрэв вингер Скотт Синклер зээлээр явах хүсэлтээ гаргавал зөвшөөрөхөд бэлэн гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ. Англи залууг “Вест Бромвич” сонирхож байгаа талаар хэвлэлүүдээр мэдээлэл гарч байгаа билээ.

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Mon Aug 19, 2013 11:35 am
by Соёлоо
3 - The only season in Premier League history where all three promoted teams went down was 1997-98 (Bolton, Barnsley, C Palace). Rare.

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Mon Aug 19, 2013 2:52 pm
by Жавхаа
бөөхөн цэнхэр бичиг... ийм сэдэв дээрээ стандартаараа бичвэл :ногоон:

Re: .::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2013/2014 оны улирал::.

PostPosted: Mon Aug 19, 2013 6:27 pm
by Соёлоо
Виллаш Боаш Паулиньог Лэмпардтай харьцуулав.

Image

“Тоттенхэм” –ийнерөнхий дасгалжуулагч Андре Виллаш Боаш тус багийн шинэкоов Паулиньо“Челси”-ийн хагас хамгаалагч Фрэнк Лэмпардад олон талаар дөхөж очно гэж үзэж байна. 25 настай Бразил эр “Тоттенхэм”-д 17 сая фунтаар ирсэн. Аваргуудын Лигийн хэд хэдэн клуб түүнийг сонирхож байсан ч, АВБ авч чадсан юм. Андрегийн бодлоор, Паулиньо Лэмпардтай төстэй хэв маягаар тоглодог гэнэ.

“Лэмпард бол шилдэг, өөрийнхөө хөлбөмбөгчний замналын туршид, агуу амжилтанд хүрч, бөөн бөөн цол хэргэм хуримтлуулсан гайхамшигтай хөлбөмбөгчин. Энэ бол Паулиньогийн хувьд байж болох хамгийн шилдэг үлгэр жишээ юм. Паулиньо ч мөн адил, авъяаслаг, гоолын зөнтэй тийм л хөлбөмбөгчин. Энэ улиралд “Тоттенхэм”-ийн төлөө цөөнгүй гоолдоно гэж бодож байна хэмээн мэдэгджээ.