Page 2 of 4

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Nov 16, 2012 3:41 pm
by ARBAR
Фэррэр нээрээ царайлаг юмаа, өөр хүмүүсийн хажууд харахаар жоохон намхан харагдаад байх юм уг нь монголдоо бол нормал л юм кк

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Nov 16, 2012 10:59 pm
by hosko
За эхлэлээ дээ... Эхний тоглолт ч гайгүй байх... Алмагро-Бердых 2 л чухал байна даа...

http://lsh.lshunter.tv/streams/1/lshatp1.html

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Sat Nov 17, 2012 2:52 pm
by hosko
Алмагро эхний болон 3 дахь сет дээр үнэн хайнга байлаа... 3-р сет эхлээд л брийк хийх боломжин дээр муухай юм алдсан даа... Уг нь 2-0 болгочихсон бол амар байсан байхгүй юу... За өнөөдөр хосын төрөлтэй...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 3:05 am
by hosko
Almagro neeree arai ch dee... Huur gej ingej togloh gej... Za gehdee Radek huurhiii neg turuulj uzeg dee... Manai hosuud bas archaagui blaa...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 7:54 am
by ARBAR
ээ хөөрхий хожигдчихсон уу, аргагүй лидэр дутагдаж байна л даа, нөгөө хэд нь бас арай л туршлагагүй юм, сая Лондонд түрүүлсэн хос 2 яагаа вэ

Бэрдых, Стэпанэк нар түүхэн амжилтын эзэд болох шив. Удаан хүлээсэн Дэвисийн цомыг гэртээ авчраад, Fed Cup, Davis Cup хоёуланг нь авсан орон болж байна. Нутгийн дэвжээ ч ондоо юм өө.


ингэх ч болов уу гэж бодоод байсынмаа, хоскотой барьдаг байж :RD

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 10:22 am
by hosko
Алмагро л дух боллоо... Эхний өдөр Бердыхийг хожих боломж ч байсан, өчдөр бол эхний 2 сет дээр шууд дух царайлсан... Тэгээд өөрөө шатаад байх юмаа... Аргагүй талбай нь түшлээ л дээ... Радек бол нэг тийм тоглолтоороо хурцлагдаад явчихдаг, дэндүү амархан сэтгэлзүйтэй гарыг эхнээс нь нүдчих газар... Би Феррэрийг Бердыхөөр нь тоглоод дуусгахаар нь тодорхой боллоо энэ тэр гэж бодсоныг нь яана... :ногоон:

Алмагро чинь дэлхийд 11-т байгаа хүн шүү дээ уг нь...

Нэг тийм мангар хэнэггүй гар л даа...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 10:24 am
by hosko
Манай 2 хос бол мангар итгэлтэй эхлэсэн ш дээ.. Шууд эвдээд л эхлэсэн... Эхний сетээ ч аваад л... Тэгээд л байхгүй...

Алмагрог л бодохооор... 3 өдөр дараалан тоглож байгаа бараг өвгөн шахуу, тэгээд өөрөөсөө чансаа хол хүнийг... Арчаагүй хог...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 10:32 am
by ARBAR
Надалд хэцүү байгаа болов уу, Хоско юу гэж боджийн :D

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 10:35 am
by hosko
Ээ тэгж байгаа байх... ккк

Гэхдээ яахав ээ Чехүүд авахад зүгээр ш дээ... Гол нь 100 дахь финал гэдгээрээ л... Гэхдээ 99 болон 101 ч чухал л гэх байх л даа... Ирэх жил авна биз дээ...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 10:52 am
by ARBAR
Испанийг аваагүйд баяртай байгаа би кк


тэннис.ком дээр
Old Man Stepanek, with his Mick Jagger lips гэнээ хахаха, манай Мартина Хингис энэ Стэпанэкийг яаж тоож байсын кк

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Nov 19, 2012 11:13 am
by hosko
Нөхөр айлын эрх хүүхэд байсан байхаа багадаа... Нэг тийм ер нь мэдрэл муутай ш дээ... Шүүгчтэй их маргана...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Nov 23, 2012 3:34 pm
by hosko
Image


The final decision of the Spanish captain, Alex Corretja, to leave Feliciano López out of the Davis Cup game in favour of Nicolás Almagro, Marcel Granollers and Marc López was the biggest news at the draw that took place in Prague.

López, who travelled to Prague last week to prepare for the final and who's playing style is perfectly matched to the court chosen by the Czech Republic, the O2 Arena, said "I thought I would play because the surface suits me. I saw myself in the individual games because Marcel and Marc deserve to play the doubles since they have done so all year and they're the current Masters champions".

However, the player from Toledo doesn't want to dwell on a decision that can't be taken back by his captain, Alex Corretja: "Alex is there to make those kinds of decisions, they aren't easy and you need to respect them. But on a technical level, I personally don't understand the decision".

"I think I have the type of serve volley game that's best suited to the surface on this type of court. Everyone in the team, and even those in the Czech Republic team, thought I was going to play", he continued.

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Nov 23, 2012 3:48 pm
by ARBAR
Алмагрог харахаар л өрөвдөөд байх юм, бүр нэг гэмшсэн байртай, тэр шагнал авах гээд, авчихаад зогсч байхдаа.
Бүх юм өөрийнх нь нуруун дээр ирчихээр бөөн хариуцлага мэдрэгдээд сандарсан байх л даа зайлуул.

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Apr 05, 2013 6:20 pm
by ARBAR
5-7 хооронд WORLD GROUP QUARTERFINALS тоглолтууд болно.

Касакстан vs Чех
Аргэнтин vs Франц
АНУ vs Сэрб
Канад vs Итали

Чех, Казакстан хоёрын тоглолт яг одоо Астанад болж байгаа юм байна.
Эхний тоглолтонд Чехийн Хажэк Казакстаны Кукушкиныг 3 сэтэд хожиж 1-0-р Чех тэргүүлж эхэлсэн.
Одоо Голубев /КАЗ/ vs Росол /ЧЕХ/ нар тоглоно.
Хосын тоглолтонд нь Стэпанэк тоглох юм байна.

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Apr 05, 2013 6:24 pm
by ARBAR
АНУ-Сэрбийн эхний тоглолтыг Иснэр Жокович 2 хийх юм байна.
Дараа нь Күэррэй vs Тройки
хосын тоглолтонд Амэрикийн од ихрүүд тоглох юм байна, алаад өгөх юм байгаа биз дээ
тэгээд Күэррэй vs Жокович
Иснэр vs Тройки

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Apr 05, 2013 8:51 pm
by hosko
Энэ Казакууд бас л хоншоортой байгаан шүү... Саяхан л тусгаар болсон, тэгснээ бүхий л салбарт дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд ороод л... Гэтэл манайх нээрээ... Ядаж энэ тэннисээр л гэхэд Азидаа ч сураг байхгүй...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Sun Apr 07, 2013 11:56 pm
by hosko
In a shock of the world's number one doubles team, the patchwork duo of Nenad Zimonjic and Ilija Bozoljac overcame the United States' Bob and Mike Bryan 7-6 7-6 5-7 4-6 15-13 to give Serbia a 2-1 lead in the Davis Cup quarter finals.

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Apr 08, 2013 8:32 am
by ARBAR
hosko wrote: Nenad Zimonjic and Ilija Bozoljac overcame the United States' Bob and Mike Bryan
7-6 7-6 5-7 4-6 15-13


:-D ёстой шоок байна даа

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Apr 08, 2013 1:48 pm
by ARBAR
Эхний үед Жокович шагайндаа бэртэл авсан ч Күэррэйг 7-5, 6-7 (4), 6-1, 6-0-р хожсоноор Сэрбчүүд 3-1-р АНУ-г буулган авчээ. :-D
Ганц найдвар нь байсан ах дүү Брайн хожигдож АНУ-н найдвар талаар болсон.

Цонга Бэрлоскэ, Монако хоёрыг хожиж, хосын тоглолтонд Налбандиан, Зэбаллос нар Бэннэтэу, Ллодра хоёрыг, Монака Саймоныг хожин 2-2 болоод байсан Аргэнтин Чехийн тоглолтыг Бэрлоскэ, Саймон 2 шийдэхээр байсан бөгөөд Дэвисийн цомд оролцох нутгийнхаа багт дөнгөж өнгөрсөн жил нэгдсэн 30 настай Бэрлоскэ гайхалтай тоглолт үзүүлж 64 57 64 64-р Саймоныг хожсоноор Аргэнтин дараагийн шатанд шалгарчээ. Саймон багаа алжээ яг Испаний Алмагро шиг кк.

Канадчууд Италийг 3-1-р, Чех казакстаныг мөн 3-1-р буулган авсан байна.

хагас шигшээн тоглолт 9 сар дундуур
Канад vs Сэрб
Аргэнтин vs Чех нарын хооронд болно.

Финалд Сэрб vs Аргэнтин үзэхийг хүсч байна кк.

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Apr 08, 2013 2:15 pm
by hosko
Хамгийн том дуулиан чинь Их Британи ОХУ-г хожсон... ккк

Оросын Турсунов нь жинхэнэ турсага шиг л тоглосон байна лээ... хаха

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Mon Sep 09, 2013 9:28 am
by hosko
Nadal will lead the Spanish Davis Cup team which faces Ukraine on Friday to remain in the world group. The Spanish Tennis Federation wanted to charter a flight from New York to Madrid, the venue of the tie. But the player declined the offer. "Given the situation of the country I don't think it's the right time for the state to pay for the trip", he said.

:eek:

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Fri Sep 13, 2013 1:07 pm
by hosko
Өнөөдрөөс эхлээд Дэвисын цомын шат, шатны тоглолтууд явагдана...

Энэ жилийн Дэвсын цом ч дээ... Нэг л онцгүй багууд шөвгийн 4-т үлдсэн гэж байгаа... Дэмждэг шигшээ маань аль 2-р сард Канадад хусуулаад мулт явсан... Испаничууд Рамос энэ тэр гэсэн дандаа залуусаараа тоглосон тэр үед... Одоо Арбарыг хэлэлтгүй ингээд үзэх юмгүй шахуу сууж байна...

Одоо харин тэд дэлхийн лигтээ үлдэхийн төлөөх тулаандаа архагуудаа дуудсан...

Мөн энэ төрлийн тулаанд оролцохоор суга тэргүүтэй Британичууд-Хорватын шигшээтэй таарахаар болж, Хорватууд сугын эсрэг 16 настай залуухан хүү тоглуулахаар болоод байгаа нь сонирхолтой...

Нөгөө жаал нь нөхрөөс сет энэ тэр салгаасай... ккк

Аваргын төлө тоглох эрхээ авах өрсөлдөөнд Аргентин-Чех, Канад-Серби гэж таарсан байгаа... Аргентин болон Сербийн хооронд финал болоосой... Потро ч уг нь Нөүлийг аваад л шидчихээд байдаг даа...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Sat Sep 14, 2013 8:53 pm
by hosko
Хагас шигшээгийн эхний хос болох Серби болон Канадын тоглолт 1-1 байна одоогоор... Нөүл мэдээж хожсон бол, Раонич болон Янко нарын тоглолт сет гарсан тун өрсөлдөөнтэй болж, сүүлийн сетийг Раонич 10-8-аар өөрийн талд шийдсэнээр хожсон...

Харин Чехүүд Аргентинийг 2-0-оор тэргүүлж байна... Потро гэмтлийн улмаас тоглохгүй байгаа учраас угаасаа асуудал ойлгомжтой...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Sat Sep 14, 2013 9:05 pm
by hosko
Харин дээд шатандаа үлдэхийн төлөөх өрсөлдөөн хийж буй Испани-Украины тоглолт 2-0-ээр Испаничуудын хожлоор үргэлжилж байна...

Надал өчигдөр өрсөлдөгчөө 6-0, 6-0, 6-4-өөр хожсон бөгөөд энэ нь түүний замналдаа хийсэн 769 тоглолтонд өрсөлдөгчдөө эхний 2 сетэд огт гэйм алдаагүй анхны тохиолдол болсон аж... :eek:

Өрсөлдөгч нь Стаковский гээд өнгөрсөн Уимблдоны 2-р раундад Рожерийг хожиж байсан бас ч үгүй хоосонгүй эр...

Харин Британи-Хорватын тоглолтонд суга нөгөө 16 настай бацаанаа 6-3, 6-0, 6-3-аар нухсан хэдий ч нөгөө тоглолтонд нь Хорватууд хожиж, ерөнхий харьцаа 1-1 болсон...

Re: :::DAVIS CUP Championship:::

PostPosted: Sat Sep 14, 2013 11:30 pm
by hosko
Аргентин-Чехийн хоорондох хосын тоглолтонд Степанек/Бердых нар өрсөлдөгчдөө 3-0-оор хожосоноор ерөнхий харьцаа 3-0 болж, Чехүүд финалд 2 жил дараалан тоглох нь тодорхой болж байна... Азтай туучийнууд юмаа... Испаний дас 2-р сард Канадын багтай бүр арай л бүрэлдэхүүнээр тоглосоныг нь бодохоор гол харлаад байх юм...