Page 2 of 3

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Fri Aug 17, 2012 1:16 pm
by meesh
Гамова бишээ өмнөх олимпоор либэро дээр тоглож байсан хүүхэн...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Fri Aug 17, 2012 1:18 pm
by robinhood
Xen gedeg yum?

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Fri Aug 17, 2012 1:29 pm
by meesh
Би андуурч 2004 оны олимп юм байна...Елена Тюрина....

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Fri Aug 17, 2012 1:30 pm
by meesh
Цол гуншин нь аймар амьтан байгаам ЗХУ-ын шигшээд ч байсан...

http://en.wikipedia.org/wiki/Yelena_Tyurina

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Fri Aug 17, 2012 1:34 pm
by robinhood
okok...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Fri Aug 17, 2012 1:38 pm
by hosko
Гамова ч үгүй байхаа... Оросууд бол сүүлд нэлээн ирж тоглосон... Хамгийн алдартай нь Тюрина л байсан байх... У нь бол анх кариараа эхлэх үедээ бол довтлогч болж байсан хүн... Дэлхийн аваргын билүү цомын ч билүү онооны лидер, ДАШТ-ын шилдэг давуулагч энэ тэр гээд л зарлаад байдаг байсан ш дээ дээд лигт тоглож байх үед нь... Афинд либеро хийхээсээ өмнөхөн манайд ирсэн билүү дээ... Би лав хөгшин хүн дахиж ОХУ-ын шигшээд худлаа байх гэж бодож байсан Афинд либерогоор гараад ирсэн юмдаг... Манайд тоглосон жилээ Уурхайчинтай хамт хүрэл авч байсан...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Fri Aug 17, 2012 1:40 pm
by hosko
Яг тэр ирдэг жилээ бас нэг орос хүүхэнтэй хамт ирсэн байсан.. Тэр нь л харин их дажгүй хүүхэн байсан даа... Хаа ч явсан 2-уулаа л явдаг гарууд..ккк

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Sep 16, 2013 7:10 am
by CAHAKA
Хагас сайнд Орос-Германы хүүхнүүдийг тоглож байхаар нь ямар тэмцээнийг нь мэдэхгүй үзээд суугаад байсан чинь эмэгтэйчүүдийн Евро-н финал байсан байна лээ. Орос 3-1 хуссан. Берлинд болж байгаа гээд шүүгч нар нутгийн багийн талд үнэн хуудуутай шүүгээд ч барсангүй. Орос хүүхнүүд сайн хэвээрээ юм. Кошелева , Обмочаева гэсэн 2 өндөр хүүхэн будаа болгож байна лээ. Хуучны хэдээс бараг байхгүй , дандаа залуучууд байх шиг байсан. Хүрэл медалийн төлөө Белги Сербийг хожсон байв уу даа.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Sep 16, 2013 7:11 am
by CAHAKA
Супер дуо байна лээ дээ ёстой , ихэр 2 цамхаг ч гэх юм уу хоёулаа 2м-с өндөр байх

Image

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Oct 27, 2014 3:12 pm
by Tomroo_Kop
Энэ Монголын Волейболын холбоо гэж МХХолбоо шиг ялзарчихсан газар байх шиг байна аа. Ерөнхий нарийн бичиг Бат-Энх гэж хүндтэй эрхэм хичнээн ч жил ажиллав. Дээр тв-гээр ярилцлага өгч байхдаа Морь Ганболдыг айхтар өмөөрч нэг холбоог /МВХ, МХХ/ бид 2 шиг удаан удирдаж байгаа хүн байхгүй гээд л бараг бахархаж ярьж байсан. Энэ нь салхи орохгүй байгаа гэдгээ л хэлээд байгаа л даа цаад утгаараа.

2 жилийн өмнөөс сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн гээд лигд ороогүй хүмүүсийг хамруулсан тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Анхны жил нь ч яахав. Урсгалаараа явсаар хэдэн тоглож байгаа хүмүүс нь бие биенээ үзэж байгаад л дууссан. Ядаж л спортын төв ордондоо болсоор байгаад дууссан. Өнгөрсөн зун манай байгууллага дангаараа баг бүрдүүлж энэ тэмцээнд орсон ч тэмцээний дундуур заалны асуудал яригдаж МУИС-н 4-р байрны спорт зааланд энэ тэмцээн болсон нэртэй өндөрлөсөн. Оролцсон багууд тэмцээнээ спортын төв ордон дээрээ явуулж дуусгая гэсэн шаардлага тавьсан ч зохион байгуулагчид хүлээж аваагүй. Спортын төв ордонд өсвөрийн улсын аварга шалгаруулах боскын тэмцээн болох учраас гэдэг хариугаар амаа таглуулсан гэсэн шуум сонсогдсон. Боксын өсвөрийн улсын аварга болон Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн. Эндээс л спортын холбоодын чанар чансаа, эрэмбэ нь мэдрэгдэж байгаа байх.

Энэ жилийн намрын тэргүүн шалгаруулах тэмцээнд эрэгтэй 7 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бол эмэгтэй баг оролцсонгүй. Уг нь эмэгтэй 3 баг мэдүүлгээ өгсөн ч тэмцээн зохион байгуулахад хангалтгүй гэдэг үндэслэлээр эмэгтэй багууд энэ удаагийн тэмцээнийг өнжсөн. Монголын Волейболын нүүр царайг эмэгтэй баг маань сүүлийн хэдэн жил тодорхойлж байгаа. Солонгос эзэнтэй, Солонгос дасгалжуулагч ур чадвар сайн тамирчидтай 2 ч багтай гээд бараг мэргэжлийн болгох гээд л нэг гадаад хүн дэмжиж байдаг. Гэтэл энэ хүний хөдөлмөрийг Холбоонийх нь идэвхгүй үйл ажиллагаа ингээд л баллаж хаячихсан.

Эрэгтэй багуудын хувьд ч тэр бас л бөөн асуудал. Тэмцээний явцад удирдамжаа өөрчилсөн нь зарим багуудад таалагдсангүй. Орон нутаг буюу Эрдэнэтээс оролцож байгаа Хангарьд Харх баг тэрхүү шийдвэрийг нь эсэргүүцэж тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж явж дундаас нь тэмцээнээ орхиж байх шиг байна. Хангарьд Хархын хувьд энэ тэмцээнд чухал ач холбогдол өгч Солонгос улсаас 2 легонэр тамирчин авчиран тэмцээнийг улам сонирхолтой болгож байсан юм. Гэх мэт Волейболын холбооны идэвхгүй, зохион байгуулалтгүй үйл ажиллагаанаас болж тухайн багийн эзэд хөрөнгө мөнгөөрөө, тамирчид нь олон сар бэлдсэн хөлс хүчээрээ хохироод л үлдэж байна. Хэдхэн жилийн өмнө Монголын сагсан бөмбөг, Волейбол 2-ын хөгжил нэг шатанд байсан бол одоо тэнгэр газар шиг ялгаатай болсоныг хүн бүр мэдэж байгаа. Энэ байдлаараа бол улам л хөгжил нь доройтож байрнаасаа хөдлөхгүй нь дээ хайртай спорт маань.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 11, 2015 8:27 am
by white
Өчигдөр зүүн азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний үзлээ. Монголын шигшээн тоглолтыг өмнө нь бас нээх үзэж байгаагүй, гэхдээ ер нь тоглолтыг мэднэ. Хонконгийн багтай тоглосон тоглолтыг үзлээ. Зарим улсууд 2, 3 -р багаа явуулсан л харагдаж байна гэхдээ Монголын шигшээ маш сайн тоглолтыг үзүүллээ. Монгол 3:0 Хонконг. Энд Хонконгийг хожсон нь гол биш хамгийн гол нь Монголын шигшээ багийн тоглолт арай өөр түвшинд гарч ирсэн санагдлаа.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 11, 2015 10:00 am
by meesh
Нуруу ч сайхан өндөр болсон юм биш үү? Өнөөдөр 20,00 с Хятадтай гэсэн байхаа.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 11, 2015 10:03 am
by Villa_Bayaraa
Манайхан үнэхээр урамтай тоглож байна лээ...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 11, 2015 7:06 pm
by white
Монгол vs Хятад тоглолт эхэллээ

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 11, 2015 7:32 pm
by TGNT
юугаар үзэж байна?

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 11, 2015 8:08 pm
by fond
Tv9 2-р сувгаар гарч байна

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Wed May 13, 2015 11:00 am
by meesh
Манай залуучууд сайхан байна өө, нуруу туруу ч сайхан болж, Солонгостой сайн л үзлээ эхлэлээ сайхан тавичихаад төгсгөлөө сайн хийж чадсангүй, Со бол хэсэг сандарсан шт дасгалжуулагч чинь хүртэл хүнд тоглолт боллоо үнэхээр сайжирчээ гэж, тэр Сайханбаатар сайн залуу юм ээж нь мастер гэвүү аргагүй ялгарч байна Со-д тоглож байгаад ирсэн гэсэн. 6 ноймэртой Доржнамжаа гэсэн одоо 17той 194см гэж байна шт. Сайнбилэг Дохагийн Азийн наадамд гялалзаж байсан шигшээгээс үлдсэн ганц нь байх шив тэр үеийн. Японыг ч барахгүй байх хүрлийн төлөө Тайванийг л бавмаар байна.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Wed May 13, 2015 1:09 pm
by white
Харин Японы барахгүй байх. Нуруу мундаг өндөр болсон байна, хамгийн гол нь тоглолтын агуулага бол мундаг болчихжээ. 98 оны нэг хүү гэсэн Доржнамжаа юм байна.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Wed May 13, 2015 1:50 pm
by Batdorj
Saikhanbaatar bol uneheer class ym bna lee

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Wed May 13, 2015 2:10 pm
by Takanohana_Nowitzki
Ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг хөөгөөд гаргацийм уу даа. Аятайхан зохион байгуулчихгүй тэгээл заавал 1 хэл ам гаргахымаа.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Wed May 13, 2015 2:17 pm
by meesh
Харин тийм гэнээ 3хан ТВ-тэй гэрээ гэсэн бусад зайл гэсиймуу хаашаа юм, уг нь Хойд Солонгосыг багийг манай холбоо бүх зардлыг дааж авчирсан юм байна шт сайн зб хийж байна гэж үнэлэгдэж байгаа л гээд байсан бас саар юмнууд байх юм даа, тэр усны сав нтр шиддэг үзэгчид бөх үзэж байгаа шигээ л байх юм. Нисэхийн ордон овоо л дүүрч байгаа харагдах юм нэг хүний 5000 гэхээр овоо орлого хийж байгаа байхдаа.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Wed May 13, 2015 5:41 pm
by Yes Man
Takanohana_Nowitzki wrote:Ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг хөөгөөд гаргацийм уу даа. Аятайхан зохион байгуулчихгүй тэгээл заавал 1 хэл ам гаргахымаа.

Сурвалжлах эрхийг нь мандат өгч олгож байгаа гэсэн шд..... Тэгээд мандатгүй гэнэт ирчихээд би сурвалжлах эрхтэй энэ тэр гэж солиороод тэгээд хөөгдөөд гарсан гэнэлээ..... Тэгээд тэр сурвалжлагч нь гомдоод сэтгүүлчдийн эвлэлд хандсан сурагтай кэкэк..... Усны сав шидсэнээс болоод хамгаалалтаа чангалж байгаа юм гэсэн...... Манай үзэгчид бас боловсрох хэрэгтэй байна даа.....

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Sun May 21, 2017 6:23 pm
by Saiza
Макаог бол хангалттай хожиж байна.

Тайлбарлагч эмэгтэй ёстой таалагдадгүй ээ. Тамирчдыг загнаад бхын

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 10:58 am
by meesh
Өөрөө дасгалжуулагч юм шиг байна лээ. Өнөөдөр Солонгостой 19 цагаас. Гоё тоглолт болох байхаа арай л барахгүй бол уу гэхдээ сайхан үзэх байхаа.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 4:05 pm
by Saiza
ТВ-н өнцөгөө мэдэхгүй хаа бол бга бөмбөг рүү л очоод аваачээ гэж наагаад..