Page 2 of 2

Re: NHL 2010-11 SEASON

PostPosted: Tue May 03, 2011 8:00 pm
by Mr Chelski
bayarkhuu wrote:Тампа Бай, Сан Xосе 2 энэ жил эвгүй байна даа...

Улаан жигүүр,Нийслэлийнхэнийг юу юугүй мултлах нээ,
Аварга загаснуудыг ХоккеиТаун-даа авчирч байгаад 2 балбаад явуулна даа...

Re: NHL 2010-11 SEASON

PostPosted: Tue May 03, 2011 9:59 pm
by bayarkhuu
Улаан жигүүрүүд өнгөрсөн жилийнх шигээ энэ жил ахиад л Шарксд нухуулах нь тодорхой болчлоо...Эхний хоёр тоглолтондоо юм болсонгүй шив дээ...Угаасаа Детройт Сан Xосег хожиж чадку нь...Улиралд 3 таарахдаа 3 хусуулсын байна хөөрхийс...

Бостон, Филадельфи хоёрын хувьд өнгөрсөн жилийн гайхамшигт түүх давтагдаж магадгүй нь...Яг энэ шатанд Бостон эхлэж 3 хожсон ч буцаагаад 4 дараалж хожигдож мултарч байсан...Ямартай ч хуучин нийслэлд хоёр хожоод авсан Брюнс нэг алдаагаа хоёр жил давтахку биздээ, харж л байхаас...

Чикаго өнгөрсөн жил Ванкуверыг хожиж аварга болох замаа засж байсан, харин энэ жил Ванкувер аxиад л хожигдохоо шахлаа...Эхний 3 тулаанд хожсон ч, бариулж 7 дах тоглолтны нэмэлт цагт хожсон Ванкувер одоогийн өрсөлдөгч нь даруухан Нашвилл...Xожлын харьцаа 1:1

Домогт тоглогч Стив Айзерманы менежер хийж байгаа нарлаг Флоридагийн Тампа Бэй Лайтнинг Плей-Оффын эхний шатанд Питтсбургыг гол гаргасан бөгөөд одоо Нийслэлийн багийг 2:0 харьцаагаар хожиж явна....Багийн ахлагч Венсан Лекавалье, ахмад тоглогч Ст.Луйс болон өнөөгийн НХЛ-ын нүүр царай, өнгөрөгч жилийн жилдэг довтлогч Стивен Стэмкос нар энэ жил нэг юм дуулгана гэдэгт итгэлтэй байна....

Re: NHL 2010-11 SEASON

PostPosted: Wed May 04, 2011 7:12 pm
by barca forever
Энэ Тамба д алуулжийнаа Питсбургийг хожход нь аймаар баярлаад байса чинь.

Re: NHL 2010-11 SEASON

PostPosted: Thu May 12, 2011 9:00 pm
by Mr Chelski
Америкийн мэргэжлийн лигүүдийн сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг баг Детройт Ред Уйнгз 3-0-ээр хожигдож яваад аймаар комбак хийж,Жое Луйс аренадаа Шарксыг Зеттерберг,Филпулла,Кронвалл нарын гоолоор 3-1ээр хожиж цувралыг 3-3 болголоо...
Маргааш 9өөс цувралын 7 дахь тоглолт Сан Хосе-ийн талбайд болно,хожвол Ванкувер Кенакс конференцийн финалд хүлээж байна..
Тоглолтын дараа манай менежер Майк Бабкок-Бид шилдэг баг,юу болохыг зүгээр л хүлээж бай,одоо бүх зүйл бидний гарт байгаа,хэрвээ өнөөдөр тэдэнд Финланд хаалгач Ниеми байгаагүй бол бид 7-1 ээр хожиж байлаа гэжээ...

Re: NHL 2010-11 SEASON

PostPosted: Thu Jun 16, 2011 11:01 am
by bure
2010-2011 НХЛ-ын улиралын аваргаар Бостон Брюнз боллоо тэд шийдвэрлэx 7 даxь тоглолтонд Ванкувэрийг талбай дээр нь 4-0 xарьцаагаар бут ниргэн аварга авлаа...

Re: NHL 2010-11 SEASON

PostPosted: Thu Jun 16, 2011 11:03 am
by Чуугий
1972 оноос хойш 39 жилийн дараа авч байгаа юм гэсэн.
Финалын МВП нь хаалгач Тим Томас болсон.