Page 3 of 7

Re: Хоккей

PostPosted: Sun May 10, 2015 12:26 am
by Зак
За хөөрхий Словакчууд яагаад ч барсангүй. Фин хаалгач сайн байлаа.

Re: Хоккей

PostPosted: Wed May 13, 2015 8:50 am
by Зак
Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өнгөрөгч шөнө болж дууслаа.
Б хэсэгт өрсөлдөж буй манай хойд хөрш ОХУ хэсгийн сүүлийн тоглолтоо Финляндын эсрэг хийж үндсэн болон нэмэлт цагт 2:2 харьцаагаар тэнцэж буллит цохилтоор хожигдон хэсэгтээ 3-р байрыг эзлэж байна. Ингэснээр А хэсгээс 2-р байраар гарсан Шведийн багтай таарлаа. Оросууд хэсгээсээ 3-аар гарснаараа энэ тэмцээнд 7 тоглож 7 хожин тун өнгөлөг байгаа заналт дайсан Канадын нөгөө зоонд орсноороо харин ч золтой. Финалд ОХУ, Канадын тулаан болох байх гэж найдаж байна.

Re: Хоккей

PostPosted: Wed May 13, 2015 11:28 am
by Takanohana_Nowitzki
2-р гараад Канадтай таарах нь дээ гэсэн, бараг тактикийн юм хийчвүү дээ, Канад Кросби нтр нь НХЛ-с эрт мултраад ирцэн эвгүй байгаам шиг байгаам даа. Хоккей тэгээд ТВ-ээр харахаар шайбыг нь олж хардаггүймаа цус. Ордонд нь үзвэл яадаг бол?

Re: Хоккей

PostPosted: Wed May 13, 2015 11:39 am
by Зак
Хаха. Ордонд бүр хог гэсээн. Хэдэн нөхдүүд 2 тийшээ тэшилцээд байдаг, шайб нь хаана байгаа, яаж яваа нь мэдэгддэггүй гэнэ лээ.
Оросууд яасан ч яахав гэсэн маягтай л тоглох шиг болсон. Давхар хөлбөмбөг хараад олигтой үзээгүй. Орос хийгээд л, Фин нөхөж тэнцүүлэх маягтай тоглосон. Бараг тактикийн хожигдол хийсэн байх магадлалтай.

Re: Хоккей

PostPosted: Wed May 13, 2015 1:11 pm
by Yes Man
ордонд үзэх гоёшд...... NHL бол...

Re: Хоккей

PostPosted: Wed May 13, 2015 1:15 pm
by Takanohana_Nowitzki
NHL зодоон зөвшөөрдөг болохоор ОУ-ын тэмцээнээс бас арай сонирхолтой байх даа :ногоон:

Re: Хоккей

PostPosted: Thu May 14, 2015 9:07 am
by Зак
АНУ-ын нийслэл Вашингтон хотын сагсан бөмбөгийн баг Атланта хотод плэй оффын дараагийн шатанд үлдэх эсэхээ шийдэх тоглолтод нанчилдаж байгаа бол Хоккейн баг нь түүнээс дутуугүй өрсөлдөөнийг Нью-Йорк хотод хийж байна.
2-р үе талаасаа өнгөрч байхад 2 багийн тооны харьцаа 1:1 байна. 1-р үед Кэпиталсын лидер Овечкин эхний гоолыг хийсэн боловч 2-р үед Кевин Хейэс хүний давуутай үед тоог тэнцүүлсэн байна.
Вашингтон уул нь цувралыг 3:1 ээр тэргүүлж байсан боловч сүүлийн 2 тоглолтдоо дараалан ялагдаж өөрсдийгөө нуман тулгуурт оруулсан байгаа. Нэмж хэлэхэд Нью-Йорк Рэйнжэрс баг нь ҮХЛ-ын энэ улирлын тоглолтод хамгийн өндөр оноог цуглуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хүртсэн баг юм.

Re: Хоккей

PostPosted: Thu May 14, 2015 10:57 am
by Зак
За за азгүй Вашингтон. Үндсэн цагт 1:1-ээрээ дуусаад нэмэлт цагт хожлын шайб алдаад мултарлаа. Нөгөө талд сагс нь бас тал бөмбөгөөр нухууллаа.

Re: Хоккей

PostPosted: Thu May 14, 2015 11:09 am
by Takanohana_Nowitzki
Овечкин ДАШТ-руу ирэх нь дээ. Швед дээр амжих болов уу?

Re: Хоккей

PostPosted: Thu May 14, 2015 12:46 pm
by Зак
Швед чинь өнөө шөнө 2:15-аас /манай цагаар/ тоглоно. Арай л амжихгүй байх гэж бодож байна. Харин Америктай тоглоход ирж амжих биз. Гэхдээ их л ядарсан харагдана лээ, хөөрхий. Багаа хожуулах гээд байдгаа тависан. Рэйнжэрс эсрэгээрээ сайн байв. Тэр тусмаа Швед хаалгач Люндквист найдвартай байлаа.

Re: Хоккей

PostPosted: Fri May 15, 2015 1:01 pm
by Зак
За өнгөрсөн шөнө ДАШТ-ий 1/4 шигшээ тоглолтууд явагдаж дууслаа. Канадчууд Беларусыг 9:0-ээр бут ниргэсэн бол АНУ Швецйарын багийг 3:1-р хожсон байна. Талбайн эзэн Чехийн шигшээ Финляндын багийг, ОХУ Шведийн багийг тус тус 5:3-аар хожсон байна.
Авъяас тэтгэвэрт гардаггүй ээ гэж. Энэ жил 43 насны босгоор алхсан Чехийн домогт хоккейчин Яромир Ягр урьд шөнө гайхамшигтай байж багаа ялалтад хүргэж чадлаа. Тэрээр Финчүүдийн эсрэг 2 гоол хийж нэг оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Нэн ялангуяа тооны харьцаа 3:3, тоглолтын цаг дуусахад 4:30 сек дутуу байхад өөрийн ур чадвараар хожлын 4 дэх гоолыг оруулж ямар агуу тамирчин болохоо нотлон харуулав.
Манай хойд хөршийн хувьд хамгаалалт орон гаран хэвээрэй л байна. 3:0-ээр тэргүүлж байсан баг дараалж 3 гоол алдаад хариугүй балрах шахлаа. Аз болоход 3-р үеийн 15 дахь минутад Малкины цохисон шайб хамгаалагчийн тэшүүрт ойгоод хаалганд орж нэг юм ялалт байгуулав.
Хагас шигшээ тоглолт маргааш 22:15 цагаас Канад Чех, 02:15 цагаас ОХУ АНУ-ын багуудын тоглолтоор үргэлжлэн явагдаж бүтэн сайн өдөр 23:15 цагаас хүрэл медалийн, 03:15 цагаас алтан медалийн төлөөх тоглолтоор энэ удаагийн ДАШТ өндөрлөх болно.

Re: Хоккей

PostPosted: Mon May 18, 2015 2:02 pm
by Takanohana_Nowitzki
Америк-Оросын 2-р үеийг үзсэн, тувт Оросын талд тоглолт болоод дууссан, алуулж бна даа гэсэн чинь 3-р үед 4-ийг хийгээд хожсон байсан. Финал нь арай болоогүй байх гэсэн чинь болцон бшд. Канад ч анги бсымаа.

Re: Хоккей

PostPosted: Mon May 18, 2015 3:22 pm
by Kro
Финалд Канад - Орос 6:1 чихшиг. Энэ тээд жил бүр болдог болохоор улсууд ч нээх айхтар ач холбогдол өгөөд байхгүйм лдаа.
Гэснээс Ягр одоо хүртэл тоглосоор байна гэхээр аймаарын. Худалч хүнд ухаан орсон цагаас л энэ нэрийг сонсч байсан.

Re: Хоккей

PostPosted: Mon May 18, 2015 3:26 pm
by Takanohana_Nowitzki
Ягр МВП болсон шд. Шигшээгээсээ тэгээд зодог тайлж байгаа гэсэн.

Re: Хоккей

PostPosted: Mon May 18, 2015 3:36 pm
by Kro
Харин тэгж байна. Бас л гайхалтай л замналаа дуусгаж. Гэм нь талбай дээрээ медаль авч чадсангүй дээ.

Re: Хоккей

PostPosted: Wed May 18, 2016 9:01 am
by Зак
ОХУ-д болж байгаа Хоккейн ДАШТ-ы хэсгийн тоглолтууд дуусчээ.
А хэсгийг нээлтийн тоглолтод Оросын багийг 3:0-ээр хожсон Чехийн баг тэргүүлсэн бол хойд хөршүүд маань сүүлийн тоглолтлд Шведийг 4:1-ээр нухснаар хэсэгтээ аман хүзүүджээ.
Б хэсэгт урьд шөнө хэсгийн тоглолтууддаа нэг ч хожигдоогүй байсан Канад, Финляндын багууд хоорондоо тоглоход Суомичууд, агч навчтангуудыг 4:0-ээр хожсон байхын. Ингэснээр Оросууд сохорсон биш завшив гэгчээр Фин, Герман, Дани гэсэн хөнгөхөн хэсэгт орсон бол нөгөө талд Чех, Америк, Канад, Шведчүүд алалцахаар болж байна.

Re: Хоккей

PostPosted: Wed May 18, 2016 10:50 am
by Takanohana_Nowitzki
Хагаст Финээ бардаг байгаа даа, уг нь Овечкин ирцэн байх ёстой.

Re: Хоккей

PostPosted: Wed May 18, 2016 12:11 pm
by chuluu
Нютаг дээрээ юм байна гээд арай илүү үзээд нухчаасай. Гай болж Финүүдээ барахгүй ээ. Ккк


Нөгөө зоон бол үнэхээр тулаан гарахнээ.


Sent from my Цоо шинэ гар утас using Tapatalk

Re: Хоккей

PostPosted: Wed May 18, 2016 12:14 pm
by Зак
Овечкин ирсэн байгаа. Гэхдээ Даданов, Шипачёв, Панарин гэсэн шинэ одууд Оросын нүүр царай болж байгаа. Гэрийн нохойн сүүл өөдөө гэж Финийг нухах нь нухах л байх. Харин шигшээд яах бол доо.
Матч ТВ гарч байгаа кабелийн ТВ байна уу? Скаймедиа СПС оруулах үедээ хаачихсан. Сая утастаад асуусан чинь СПС-тэй хамаагүй гэрээ нь дуусаад хаасан гэхийн.

Re: Хоккей

PostPosted: Fri May 20, 2016 7:11 pm
by Takanohana_Nowitzki
Сайхан семи болох нь дээ, Канад-Америк, Орос-Сүоми. Чех цоглог эхэлсэн, Америкийг барсангүй дээ.

Re: Хоккей

PostPosted: Fri May 20, 2016 10:44 pm
by postiga
Орос Финландыг барахгүй л болов уу
Тэгээд Канад л түрүүлэх биздээ

Re: Хоккей

PostPosted: Sat May 21, 2016 10:48 pm
by chuluu
2-р үе 3-1 харьцаатай Фин үүд хошуучилж байна. 20 дугаартай Ахо /Фин/ 2 гоол хийчихлээ.

Талбай дээрээ нухдаг л байгаа даа. Эргэлзээд л байна даа.

Re: Хоккей

PostPosted: Sat May 21, 2016 11:33 pm
by Зак
Za za barsangui dee. Kuurkiis. Fin ercheerei turuuleesei.

Re: Хоккей

PostPosted: Sun May 22, 2016 4:00 am
by postiga
за ямар ч байсан миний тооцоолж байсан Финланд, Канад 2 гараад ирлээ
энэ финүүд бас овоо гарууд юмаа жижигхэн улс байж, хоккейны том гүрэн байх гэж

Re: Хоккей

PostPosted: Sun May 22, 2016 10:51 pm
by Зак
За ямар ч байсан оргүйг бодвол охинтой гэгчээр хүрэл авахаар болж байх шив. 2-р үе 5:1 дууслаа. Унтъя доо.