2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Sat Apr 11, 2015 5:00 pm

Пирло Монако дээр эргэж ирэх юм байна.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Gooner » Sat Apr 11, 2015 8:28 pm

Realist wrote:3 одтой ийм загвартай болжээ. Дээд талынх чинь худлаам байна.

Image


Тэгээд ийм алаг эрээн "хүмүүжигчид" загварын жэрсиг яаж ч өөрчлөөд алаг эрээн харагдана л даа, НЮ-тай адил :RD
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Realist » Sun Apr 12, 2015 5:51 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby SimonE » Sun Apr 12, 2015 8:43 pm

За яахав аваргуудын лигийн өмнө ийм цочроо авахад зүгээр. Алдах юмгүй болсон баг гэдэг ийм аюултайдаа.
гоол хийсэн гар нь 19 настай Аргентин нөхөр байна.

Jose Mauri: 'My happiest day'
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Apr 13, 2015 9:25 am

Сторари, Падойн, Огбонна, Стураро, Ллорентэ, Коман гээд сэлгээний нөхдийг гаргасан, үндсэн нөхдийг Монако дээр амраасан тоглолт болов. 4:3:1:2 гэж гараа гаргаад 4:3:3 болгосон, сүүл рүүгээ 4:2:4 ч болгосон ид шидээ гаргасангүй ээ.

Пармад хачин хожигдлоо. Манайхан хянаж тоглож байсан ч нэг контороор Пармагийн жаал гоолдоод дуусах шив. 2-р үед бол Пармагийнхан цаг барих гээд янз бүрээр үзээд дуусав.... манайхны санаа үндсэнээ Монако дээр чиглэсэн байснаас хожигдо уу даа. Урд Ллорентэ, Коман гэсэн хослол гарсан ч ямар ч амжилтгүй байлаа. Коман хүү 2 аюултай цохисныг эс тооцвол түүхий, хүчний тоглолтонд амархан өнхрөөд өгнө лээ. Ллорентэ ч эхний үед овоо байсан ч сүүл рүүгээ алга болсон. Видал бас үзэгдсэнгүй, уг нь сүүлийн үед овоо формондоо байсан, энэ удаа яав гэмээр байв...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Mon Apr 13, 2015 4:09 pm

За яахав дээ муу Пармагийн фануудыг баярлуулаа л биз, энэ улиралд их л гонсгор байгаа. Дараагийн тойрогт 2т гараад ирсэн Лациог хожиол эргүүлээд +14 зөрүүгээ авчих байх.
Монакотой хийх тоглолтыг үзэх үү? юм шиг байна лээНогоон тагт-д гаргах
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Tue Apr 14, 2015 9:22 am

Оройны Монакотой хийх тоглолттой холбоотой хэдэн статистик оруулмаар санагдлаа:
- 2 баг арав гаруй жил АЛ-ийн хагас шигшээд тоглоогүй
- Юве маань Францын багуудад талбай дээрээ нэг ч хожигдож байгаагүй
- Монако Италын багийг нутаг дээр нь хожиж байгаагүй
- АЛ-ийн 97/98 оны хагас шигшээд тоглож байсан. Нийлбэр дүнгээр Юве 6-4 шигшээд шалгарсан. Эхний тоглолт Туринд болж талбайн эзэд 4-1 хожиж хариу тоглолтод 2-3 хожигдож байв
- Хамгийн сүүлд Юве 2002/2003 оны улиралд хагас шигшээд шалгарахдаа шөвгийн наймд Барса-г Туринд 1-1, Камп Ноу-д 2-1 хожиж байсан.
- Түүнээс хойш 3 удаа шөвгийн наймд хожигдож байсан. Хмагийн сүүлд Бавариа-д 12/13 урилалд нийлбэр дүнгээр 0-4 хожигдсон
- Европын тэмцээнүүдэд Ювентус талбай дээрээ нийт 11 тоглолт дарааллан хожигдол амсаагүй байгаа. Энэ улиралд 4 тоглож 3 хожил 1 тэнцээ авсан
- Шинэ стадион дээрээ Европын тэмцээнүүдэд нийт 16 тоглолт хийснээс 9 хожил, 6 тэнцээ, 1 хожигдож байсан
- Францын багуудтай плей-оффт 9 удаа таарч байснаас бүгдэнд нь Юве цааш шалгарч байсан байна.
- Францын багуудтай Ювентус талбай дээрээ нийт 11 удаа тоглосноос 9 хожиж, 2 тэнцээтэй. Хамгийн сүүлд Еврода лигт Лион-ыг 2-1 хожиж байсан
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Tue Apr 14, 2015 9:55 am

Шар хуудас авсан тохиолдолд хариу тоглолт өнжих магадлалтай хүмүүс бас их байгаам байна шүү: Лихтштайнер, Видаль, Перейра, Мората. Монако ч бас байгаан байна: Моутиньо, Курзава, Карраско
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Apr 14, 2015 1:24 pm

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Apr 15, 2015 10:43 am

Ямар ч байсан хүссэн хаалгандаа бөмбөг алдахгүй хожих гэсэн зорилгоо биелүүлэв...

Монакогийн хувьд гүн сууж хамгаалаад контор дээр ажиллах зорилготой ирсэн, Арсеналыг ч тэгэж хожсон юм байна. Монакогаас тоглолтын эхэнд нэг гоц аюултай контор хийж, Буффон хааж аварсан бол манайх 2-3 аюултай боломжоо хийсгэв.

Моратаг Карвальо 16 дээр унагааж, пенальт энэ тэр байсан эсэх ярьж болох ч Карвальо хөөгдөөгүй мултарсан нь азтай байв.

Тэргүүлж эхэлснээс хойш манайхан ч нэг их яарахгүй болж, 3:5:2-доо шилжээд тоглолтын үр дүнг хадгалж дуусгав. Монакогийн талбай дээр манайх ямар ч гэсэн гоол оруулчихна, цаашдаа гарсан л харагдаж байна. Тевез жижиг гэмтлээс дөнгөж ирээд байснаас болоод үзэгдсэнгүй Лацио дээр гараад хариу тоглолтонд бужигнуулна аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Zeus » Wed Apr 15, 2015 2:29 pm

Арсенал бол хэт азгүй байсан л даа. Сайхан сайхан боломжуудаа хийж чадаагүй 3 контрдуулаад л дууссандаа.
User avatar
Zeus
 
Posts: 250
Joined: Mon Sep 13, 2010 7:21 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby enzo » Fri Apr 17, 2015 11:40 am

Forza Juve wrote:Ямар ч байсан хүссэн хаалгандаа бөмбөг алдахгүй хожих гэсэн зорилгоо биелүүлэв...

Монакогийн хувьд гүн сууж хамгаалаад контор дээр ажиллах зорилготой ирсэн, Арсеналыг ч тэгэж хожсон юм байна. Монакогаас тоглолтын эхэнд нэг гоц аюултай контор хийж, Буффон хааж аварсан бол манайх 2-3 аюултай боломжоо хийсгэв.

Моратаг Карвальо 16 дээр унагааж, пенальт энэ тэр байсан эсэх ярьж болох ч Карвальо хөөгдөөгүй мултарсан нь азтай байв.

Тэргүүлж эхэлснээс хойш манайхан ч нэг их яарахгүй болж, 3:5:2-доо шилжээд тоглолтын үр дүнг хадгалж дуусгав. Монакогийн талбай дээр манайх ямар ч гэсэн гоол оруулчихна, цаашдаа гарсан л харагдаж байна. Тевез жижиг гэмтлээс дөнгөж ирээд байснаас болоод үзэгдсэнгүй Лацио дээр гараад хариу тоглолтонд бужигнуулна аа.


Laziog neg hojij scudetto goo batalgaajuulaad
Monaco dr talbaid tentschihvel hagas shigshee.
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sun Apr 19, 2015 5:45 pm

2-т яваа, 8 тоглолт дараалан ялалт байгуулсан Лациог талбай дээрээ хүлээн аваад хялбархан хожлоо.

Image
Эхний гоолыг Тевез хийснээр улирлын 18 дахь гоолоо оруулсан.

Image

Төвийн хамгаалагч Бонуччи Пирлогоос талбайн төвөөс дамжуулалт хүлээн аваад контордоод өөрөө төвийн довтлогч шиг л авч ороод 16-ын гаднаас цохиод оруулав. Лациогийн 2 хамгаалагч л манай 3-тай тулаад, Тевез, Матри 2 хоёр тал руугаа жигүүр гаргаад гарсан, 2 хамгаалагч тэр 2-ын аль 1 рүү дамжуулалт хийх нь гэж нээгдэхэд нь цохиод оруулж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Sun Apr 19, 2015 9:19 pm

Image

Манайх Лациогийн тоглолтыг оруулаад 3 тоглолт энэ жерсиг өмсөх юм. Энэ 5-р сард болох Экспог манай ивээн тэтгэгч зохион байгуулж байгаа бөгөөд манайхыг энийг дэмжих хүсэлт гаргасан шиг.... Миланы Экспо энэ жил Италийн эдийн засгийн гол үйл явдлын нэг юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Mon Apr 20, 2015 3:37 pm

Өчигдөр Рома бүтэлгүйтэж талбай дээрээ тэнцсэнээр манайх аваргыг улам баталгаажуулж 15 оноогоор тэргүүлж эхлэв... одоо Лацио, Рома 2-ын тоглолтоос хамаарахгүйгээр Торино, Фиорентина 2той тоглохдоо 6 оноо авбал Скудеттог авах юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby fanaticalantifanatic » Mon Apr 20, 2015 4:47 pm

болъёо болоошдээ одоо
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Өсөхбаяр » Mon Apr 20, 2015 4:59 pm

манай цонхын лиг харицангүй тэгш өрсөлддийм байна шт :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10194
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Tue Apr 21, 2015 8:10 am

Шотланд шүүгч шүүхээр болсон байна. Уиллиам Коллам. Өмнө 3 тоглолт шүүж байсан. Энэ жил Атлетикотой (0-0), ноднин ЕЛ-т Лионтой (1-0), 2010/11 улиралд австрын Штурм (1-0) хийсэн тоглолтуудыг шүүсэн байна.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Tue Apr 21, 2015 10:57 am

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Wed Apr 22, 2015 11:29 am

Image

Манайх ч хамгаалалтанд анхаарсан гараа гарах нь..... Аллегригийн 3:5:2-оор тоглох ч Контэгийн үеийнхээс эрс өөр, контордохдоо эрс сайжирсан, илүү динамик болсон. Энэ тоглолтонд Тевез бол гоолдох нь тодорхой....

Видал вирусны халдвар аваад талбайд гарахгүй байсан ч Монако явахын өмнө багтайгаа бэлтгэл хийсэн, гарах нь тодорхой бас өмнө формоо олсон ид л байна даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby italiajuve » Thu Apr 23, 2015 9:58 am

Ура 12 жилийн дараа хагас шигшээд үлдлээ. Үзүүштэй тоглолт гаргаагүй ч хүссэн үр дүнгээ авч чадлаа. Сүүлд Мората паслаад Тевезийг 1 эсрэг 1 гаргах юман дээр алдчих юм. За тэр ч яахав, оноолт энэ 5 өдөр. Манай статистик ийм байна:
Juventus (ITA)
European Cup semi-final record: W7 L3
Last semi-final appearance: 2002/03 (4-3 v Real Madrid CF)
This season: W6 D2 L2 F13 A5
Top scorer: Carlos Tévez (6)
European head-to-heads
v Barcelona W2 D2 L2 F6 A7
v Bayern W3 D1 L4 F6 A11
v Real Madrid W7 D1 L8 F18 A16

Ер нь бол өмнө нь эдгээр багуудтай ан ман үзэлцээл байдаг байсан харагдаж байна. Надаа бол хамгийн дажгүй учраа нь Реал л юм уу даа. Муу гэдэг утгаараа биш манай тоглолт стиль таардаг гэх юм уу.

Хагас шигшээд юу л бол юу л болог. Энэ жил угаасаа амжилттай улирал боллоо. Хагас шигшээд шалгарсан учир манайд алдах юм байхгүй, дарамт ч бага байх болов уу. ForzaJuve!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby PrOXy » Thu Apr 23, 2015 10:31 am

italiajuve wrote:
v Barcelona W2 D2 L2 F6 A7



юве манайхыг илүү нухсан байдаг шиг санах юм. хаана харж байлаа даа байз.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Батгэрэл » Thu Apr 23, 2015 10:35 am

JUVENTUS WINS DRAWS BARCELONA WINS
Cup 3 2 1
Total 3 2 1

2002/2003
CHAMPIONS LEAGUE Tu 22Apr 2003
Barcelona 1 - 2 Juventus
CHAMPIONS LEAGUE We 09Apr 2003
Juventus 1 - 1 Barcelona
1985/1986
EUROPEAN CUP We 19Mar 1986
Juventus 1 - 1 Barcelona
EUROPEAN CUP We 05Mar 1986
Barcelona 1 - 0 Juventus
1970/1971
FAIRS CUP Tu 03Nov 1970
Juventus 2 - 1 Barcelona
FAIRS CUP Tu 20Oct 1970
Barcelona 1 - 2 Juventus
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Forza Juve » Thu Apr 23, 2015 12:54 pm

За тэнцээ авч, шөвгийн 4-т шалгарлаа. Ёстой л Итали маягаар тоглож тэнцлээ... нөгөө талаар өмнөх тоглолтонд яг Монако шиг байдалтай тоглов..... манайх ерөнхийдөө хамгаалаад контордох зорилготой гарсан ч 3:5:2-ын улмаас Тевез, Мората 2-ыг дэмжих дэмжлэг муу, яг довтолгоо эхлүүлээд явахад Монакагийн хамгаалагчдад таслуулж хийх юм багатай харагдав.
Манай багын хувьд тоглолтын хуваарь нягтаршаад, гарааны тоглогчдыг дарааллан тоглуулах хэрэгтэй, эсрэг баг хэт санаачлага авчихгүй довтолгоо энэ тэр нь муутай бол Монакотой хийсэн хариу тоглолт шиг нөгөө багтаа бөмбөг эзэмшүүлж, санаачлагыг өгч, өөрсдийгөө нүдүүлэх байдалтай, тоглогчдыг илүү хүч гаргахгүй, ядралт багатай, хүчээ хэмнэсэн тоглолт үзүүлж, муухай хожиж, тэнцдэг аргыг Аллегри ирээд бүр гаршуулж ашиглах болсон... өнгөрсөн тойрогт Лациотой яг тэгэж тоглож, хөнгөхөн хожсон, сая Монакотой хийсэн тоглолт тийм болов... мэдээж Реал, Барса, Байернтэй ингэж үзвэл алуулах тул тэдэнтэй энэ аргыг хэрэглэхгүй.

Тоглолтын эхний үед манай Кьеллини харьтирч, буруу пасслаж баг алах шахав.... 2-р үед манай хүн өөрийн түвшиндээ очсон... гэхдээ нөхөр өнгөрсөн ЛАциотой хийсэн тоглолтонд 2 алдаа бас л гаргасан. Манай алдаанаас болж Монако 2 сандаргасан ч гэсэн ерөнхийдөө манайх Монакод зай өгөөгүй, олигтой боломж ч гаргуулаагүй. 2-р үед Монакогийн Кондагбиа нэг холоос цохьсон, Мората сөрөгдөөд Тевез дамжуулж, тоглолтыг нээх маш сайхан боломжийг алга болгосон. Тэрнээс хойш Монакогийн хувьд урагшаа олигтой боломж гаргаж чадахгүй мөртөө хойноо контор алдахгүй гээд хамгаалагчидаа үлдээгээд эхэлсэн тул 65 дахь минутаас ер нь тоглолт бүр ойлгомжтой болсон л доо. Манайхны хувьд хагас хамгаалалт хэт суугаад урд 2-тойгоо холбоо муутай, контордох гэхээр дундаа их таслуулж байна лээ. Ллорентэ орж ирээд манайд хэрэгтэй байсан тоглолтыг бүр сайн үзүүлж, бөмбөг авах, хамгаалагчдыг хаалга руу нь шаха, цаг алах гээд хэрэгтэй зүйлийг хийж байв... Сүүлд Пирло нэг хаалттай цохилтоос шон онов.

Ямар ч байсан 2003 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарав.... Баасан гаригт Испаний 2-ын нэгтэй л таарчихмаар байна шүү. Байернтай бол хагас шигшээд дэмий л байна.

Барса, Реал, Баейрн гэсэн байдлаар юм уу даа.. Барсатай одоо таарвал ч :D Фаворит биш байна гэдэг чинь ч манайд л хэрэгтэй зүйл байгаа юм.

Одоо хагас шигшээ эхлэхээс өмнө лигээ тодорхой болгоод авбал ч хэрэгтэй байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

Postby Realist » Thu Apr 23, 2015 1:29 pm

лиг угаасаа тодорхой болцон байхаддаа
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 3 guests