Page 4 of 4

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Sat Jun 06, 2020 4:56 pm
by Forza Juve


Италийн цомын хагас шигшээгийн хариу тоглолт 6.12-ноос эхлэх нь ээ.

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Thu Jun 11, 2020 9:44 am
by Forza Juve


Италийн цомын тэмцээн нэмэлт цаг сунгахгүйгээр явагдахаар болжээ. Цаг дуусаад тодорхой ялагч байхгүй бол шууд торгуулийн цохилт хийх нь...

Ковидын дараах улирлын сэргэлтээр тэмцээнүүд их аятайхан болж байна шүү.

Италийн цом дуусаад, дараа нь Сери А, тэр нь дууссаны дараа 8-р сард АЛ-ын тэмцээн.... гэхдээ дан 1 тоглолтоор Португалийн Лисабонд болох нь....

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Fri Jun 12, 2020 7:36 pm
by Forza Juve

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Sun Jun 14, 2020 12:11 pm
by Чуугий
Ювентус - Наполи гэсэн финал болохоор боллоо.
Финал 18ны шөнө болох юм байна.

Sent from my MRD-LX1F using Tapatalk

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Sun Jun 14, 2020 9:35 pm
by Forza Juve


Ювентус - Наполи Италийн цомын тэмцээний цомын тоглолтонд шалгарлаа. 17-нд Ромын Олимпико цэнгэлдэхэд болох юм байна.

Наполигийн Мертенс гоолдсоноор Марек Хамсикийн Наполийн бүх цаг үеийн мэргэн буучийн рекордыг эвдэж, шинээр 122 гоолоор тогтоосон байна.

Ювентус - Миланы тоглолтыг бараг 8 сая үзэгч онлайнаар үзсэн байна.

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Thu Jun 18, 2020 9:43 am
by Forza Juve


Наполи Италийн цомыг авлаа. Ямар ч байсан Европа лигийн эрхээ баттай халааслалаа. АЛ-д орох эрхээ бол Аталанта, Рома, Милан 3-ыг ардаа орхиж байж авах хатуухан даалгавартай.

Торгуулийн цохилтоор буулгаж авчээ. Ювентус сүүлийн 2 тоглолт өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдож чадсангүй ээ. Наполигийн том багуудтай хийдэг тоглолтын үндсэн арга нь Атлетико Мадридынх шиг нягт хамгаалалт болсон байна.

Гаттузо ч ажиллаж эхлээд жаахан эвгүй байсан ч аргаа олчих шиг боллоо.

Наполигийн эзэн айхтар ханамжтай байгаа байх аа ккк. Тоглолтын өмнө Сарриг баахан дайрсан. Сарри энэ улиралд Наполид 2 дахиа хусууллаа.

Роналду маань Италийн цом дээр 2 жил дарааллан бүдэрлээ.

Италийн цомын шигшээ тоглолтонд багууд дараах байдлаар шалгарч аварга авч байжээ.

Ювентус 19 шалгарч, 13 авсан,
Рома 17 шалгарч, 9 авсан,
Милан 14 шалгарч, 5 авсан,
Интер 13 шалгарч, 7 авсан,
Торино 13 шалгарч, 5 авсан,
............................................
Лацио 10 шалгарч, 7 авсан
Наполи 10 шалгарч, 6 авсан

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Wed Sep 09, 2020 12:30 pm
by Forza Juve


2020-2021 оны улирлын Италийн цомын хуваарь гарчээ. 1, 2-р сард шөвгийн 16, 8, хагас шигшээ болох нь....

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Fri Jan 22, 2021 11:18 am
by Forza Juve


Италийн цомын шөвгийн 8-ийн хуваарь, нэрс тодорлоо.

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Tue Aug 10, 2021 10:16 am
by Forza Juve

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Fri Feb 11, 2022 7:52 am
by Forza Juve


Энэ жилийн Италийн цомын хагас шигшээ ч аль аль талдаа гал гарсан гоёо тоглолтууд болох нь ээ.

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Fri Feb 11, 2022 11:51 am
by El Payaso
Влаховичийг нь дарчихсан болохоор Фиоринтина танай өөдөөс олигтой тэмцэж чадах уу даа. Вла ч серие А ийн хэдэн хамгаалагчийн учрыг үнэхээр олчихсон нөхөр юм аа. Амархан л гоолдоод бх юм.

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Fri Feb 11, 2022 4:11 pm
by Forza Juve
Италид ер нь дунд, жижиг багууд Ювентусын эсрэг элдэв юмаа гаргадаг шүү. Наад Фиорентина чинь сая Аталантаг нухаад гараад ирлээ. Влаховичоо алдсан нөхдүүд 2 тоглолтонд хамаг юмаа л гаргах байх.

Re: Coppa Italia - Италийн цом

PostPosted: Thu Apr 21, 2022 9:03 am
by Forza Juve