"Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby xb » Thu Jan 22, 2009 8:27 pm

Ибра бас шивээсийн хоббитой нэгэн. Тэгээд түүний шивээсүүдтэй танилцъя

Гарын шууны дотор талд нь хүүхдүүдийнхээ, болоон гэрийнхнийхээ төрсөн огноог шивж
Image

Баруун гарныхаа ард арабаар Ибрахимович гэсэн нэрээ шивүүлж
Image

Only god can judge me
Image

Том хүүгийн нэр Максимлиан
Image

Златан
Image

Энэнийх нь учрыг сайн мэдэхгүй юм байна. Зүгээр хээ бололтой.
Image

Зүүн гарны дотор талд нь юу гэж бичсэн нь сайн харагдахгүй юм. Магадгүй JURKA гэж байж магадгүй. Түүний ээжийнх нь нэр
Image

Луу
Image

Бундын тамга
Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby xb » Wed Mar 25, 2009 10:48 pm

http://www.youtube.com/watch?v=axujPvEQ ... e=related'

Ибрагийн нэг сайхан гоол
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Бамбууш » Wed Mar 25, 2009 11:19 pm

Битүү шивээс юм байна шд.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Nomer 10 » Wed Mar 25, 2009 11:34 pm

Өрөөгөөр нь дүүрэн бүдүүн Роналдогийн зураг байдаг юм байна лээ. Одоо нөгөө Роналдотой нь дахиад л тулах нь дээ. Сая муухай хусуулсан. Гэхдээ Роналдо шигшээгийнхээ цамцыг өмсөхөөр нүдэнд тусдаггүй юм. Ибраг шигшээд нь харахаар хайртай гэж жигтэйхэн. Дэмжинэ ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby WALCOTT » Thu Mar 26, 2009 10:56 am

Image
tuunii ehner helena seger 2002 ond anh taniltssan 2 huuhedteii...
Image
bosni garaltai hun mani swediin shigsheen tamirchin bolson bilee.......
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby xb » Wed Apr 22, 2009 2:35 am

Златаны шивээсний шинэ зурагнууд.

Аав, ах, дүү, 2 хүүгийнх нь төрсөн огноо
Image

Аавын нэр Сефикс
Image

Баруун гар дээрээ бага хүү Винчентийнхээ нэрийг шивж
Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Барнаба » Wed Jul 29, 2009 4:24 pm

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Ggoal » Sat Aug 01, 2009 7:55 am

Image
Златан Ибрахимовичийн талаар товчхондоо.Тэрээр Шведийн Мальмо хотод төржээ.Аав нь Босьни ээж нь Хорват гэвч тэрээр Швед жирийн нэг хүүхэдүүдийн адил өсж том болжээ.Тэр мөн миний зан чанар аавтай минь их төстэй хатуу чанга гэжээ.
Image
2хүүхэдтэй гэр бүлдээ маш хайртай тэрээр хэлэхдээ Гэр бүл маань надад хайртай би тэдэнд хэрэгтэй байвал би аз жаргалтай байх болно түүнтэй адил би багтаа хэрэгтэй хожил авчирж чадаж байвал мөн жаргалтай байх болно гэж өгүүлжээ.Онцгойлсон хобби байхгүй гэвч багaдаа таеквондогоор хичээлэлдэг байж.Бас түүний шивээсүүдийг нь хобби ч гэж үзэж болох юм.Дашрамд сонирхуулахад эдгээр шивээсүүдээ ихэнхийг нь Тайландад хийлгэжээ.Бас тэрээр 50размерийн гутал өмсдөг гэнэдээ.
Image
Энэ түүний Мальмо дахь байшин нь нэг өдөр эхнэртэйгээ зугаалж яваад эхнэр нь энэ байшинг их л сонирхож мань эр шууд явж ороод л эзнээс нь байшинг чинь авмаар байна хэдэд зарахав гээд шууд авсан гэдэг.Үнэ нь ойролцоогоор 6сая евро гэсэн байх шүү!
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby ..::Affictor::.. » Sun Aug 02, 2009 3:10 pm

Image
Titi : "Is that for real, man?" / Ibra : "Totally, watch me flex my arms..."
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Г.Баяраа » Thu Aug 06, 2009 2:21 am

За та бүхэндээ ээлжит бэлгээ задалж байна :mrgreen: (таван цагирагдах) Ууг нь анх ирсэн өдөр нь оруулчий гэж бодоод байсан юм ...алгуурласаар байгаад жоохон удчлаа бас залхуу нилээн нөлөөлсөн .... кк
чадан ядан бичсэн нийтлэлийг минь таалан сонирхну

”Ибракадабра” Златан Ибрагимович
Image
Испаний Ла лиг яг одоогоор дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Флорентино Перезээр удирдуулсан Реал Мадрид дэлхийн хамгийн өндөр үнэтэй шилдэг тоглогчдыг өөрийн эгнээнд нэгтгэж байгаа бол тэдний заналт дайсан Каталоны нэр төр гэгддэг Барселончууд ч зүгээр суусангүй. Шведийн супер од Златан Ибрагимовочоор хүчээ нэгтгэжээ. Ноу Камп цэнгэлдэхэд 60.000 үзэгчийг цуглуулж, өөрийгөө танилцуyлсан Швед эр , ирэх улиралын Пепийн багийн гол хүч байх болно гэдэгт эргэлзэх хүн нэгээхэн ч үгүй бизээ. Ингээд Ибкадабра буюу Златан Ибрагимовичийн амьдрал, амжилтанд хүрсэн түүхтэй танилцацгаая. Энд түүний Шведийн Мальмо хотын гудманд бөмбөг өшиглөн гүйж явсан бяцхан жаалаас хэрхэн дэлхийн хамгийн шилдэг клубт ирсэн 27 жилийн амьдралын намтар багтсан болой.

Бага нас


Златаны хүүхэд нас Шведийн өмнөд хэсэгт байрладаг Мальмо хотод өнгөрчээ. Тэдний амьдардаг байсан Росенгерд хэмээх дүүрэгт ихэнхдээ энд тэндэхийн цагаачид амьдардаг байсан бөгөөд Златаны гэр бүл ч энэ ангилалд багтдаг билээ. Аав Сефак нь анх Боснигоос цагаачлан Шведэд ирсэн бол ээж Юрка нь Хорват гаралтай нэгэн байсан гэдэг. Бага насныхаа тухай Златан ийн өгүүлж байна

”Манай дүүрэгт амьдардаг айлуудын бараг 90 орчим хувь нь цагаачдаас бүрддэг байлаа. Заримдаа надад тэнд амьдрах нь аймшигтай санагддаг байсан. Эргэн тойрон гэмт хэрэгтнүүд, хулгай дээрэм гээд л аймшигтай зүйлс маш их гардаг байсан болохоор тэр байх л даа”
Image
”Манайх чинь их өнөр өтгөн айл шүү дээ. Би дээрээ гурван эгчтэй, бас хоёр дүүтэй. Манайхан өөрсдөдөө олдсон бүх юмаа л хувааж хэрэглэдэг байсан. Ер нь их эвсэг гэр бүл байсан шүү. Харин хэлний тал дээр л бага зэрэг асуудал тулгарна даа. (инээв) Найз нөхөд сургууль дээрээ Шведээр яриад, гэртээ болохоор Югославиор ярина. Нэг удаа багш маань надаас чиний ярьж байгаа аялага чинь их сонин юм, чи яг ямар хэлээр яриад байна аа гэж асуухад нь,<<би өөрөө ч ямар хэлээр ярьж байгаагаа мэдэхгүй юм>>
гэж билээ”

Бяцхан Златаныг 5 настай байхад нь бэлэглэсэн хөлбөмбөгийн пүүз ирээдүйнх нь амьдралын замыг заасан гэдэг. Энэ бэлгийг авснаасаа хойш Ибрагимович ихэнхи цагийг гудманд бөмбөг өгшиглөн өнгөрүүлэх болжээ. Зүгээр ч нэг тоглох бус элдэв янзын техник үзүүлж, бусдыгаа алмайруулдаг байлаа.

”Манай дүүрэгт нэг жижигхэн хөлбөмбөгийн талбай байсан юм. Хичээл тарсны дараа би найзуудтайгаа ихэнхи цагийг тэнд өнгөрөөдөг байлаа. Хэн нь бусдаасаа гоё техник үзүүлэх вэ гээд л бөмбөгөөр элдэв янзын үзүүлбэр үзүүлж өгнө шүү дээ. Өдөр болгон би шинэ хөдөлгөөн сурч , бусдаасаа илүү гарах гэж мэрийдэг байлаа. Гэхдээ ингэснээрээ хөлбөмбөг сайн тоглодог болно гэсэн үг биш гэдгийг би сүүлд ойлгосон”


Орон нутгийн Мальмо клубын хүүхдийн багт Златаны ур чадвар улам сайжирч байв. Үеийнхэн дундаа бөмбөг эзэмших чадвар , талбайг мэдрэх чадвар зэргээрээ илт ялгарах болсон түүнийг ирээдүйд шилдэг тоглогч болно гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байсан гэдэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам түүнд цаашид хөлбөмбөгөөр хичээллэсээр байх уу, эсвэл эрдэм номын мөр хөөх үү гэдэг асуудал тулгарч ирлээ. Гэр бүлийнхэн нь хүүгээ сургуульдаа үргэлжлүүлэн сурахыг зөвлөсөн ч, Златан өөрийн амьдралаа альхэдийнэ сонгосон байжээ . Түүнийг ийм шийдвэр гаргахад багш дасгалжуулагчид нь чамгүй нөлөө үзүүлсэн гэдэг.

Мэргэжлийн карьер

1999 оны намар 18 настай Златан хэмээх нэгэн нуруулаг хүү Мальмогийн үндсэн бүрэлдэхүүнд багтан анхны тоглолтдоо оролцжээ. Тэрхүү улиралдаа Ибра ердөө зургаахан тоглолтонд оролцсон ч ямар ч байсан анхныхаа гоолыг оруулж дөнгөсөн гэдэг. Гэвч дэлхий нийтэд өөрийгөө таниулахад ганц гоол хангалттай бус байх нь ойлгомжтой. Дээрээс нь баг нь лигийн сүүлийн байранд орж Супереттан буюу доод лиг рүү унаснаар нэг жилийг ”дэмий” өнгөрөөх хэрэгтэй болох нь тэр. Энэ үед залуу авьяастнуудыг таньж, од болгодгоороо алдартай Франц мэргэжилтэн Арсен Венгер, Ибрагимовичтой уулзаж багтаа орохыг урьсан ч, татгалзсан хариу авсан байна. Хэрвээ тэр үед Мальмо клубын удирдлага зөвшөөрсөн бол Ибрагийн карьерын түүх огт өөрөөр бичигдэх байсан нь дамжиггүй. Доод лигт өнгөрүүлсэн нэг улиралдаа Златан чамгүй туршлага сууж, 20 гаран тоглолтонд оролцсон төдийгүй 12 гоол оруулаад амжжээ. Түүний энэ амжилттай тоглолтын нөлөөгөөр үү, ямар ч байсан Мальмо ирэх улиралаас нь дээд лигтээ эргэн ирсэн бөгөөд харамсалтай нь хоёр жилийн өмнөх явдал давтагдаж Ибра дахиад л сэлгээнд сууx болжээ. Яг энэ хүнд үед нь Аяксын спорт эрхэлсэн захирал Лео Бенхаккер түүнтэй уулзаж санал тавьсаныг ч хэлэх үү, мань эр ч уухайн тас зөвшөөрч 2001 оны 3 сард алс холын Голланд орныг зорин нисжээ. 20 настай залуу довтлогчын төлөө 7.8 сая еврог цацсан нь тухайн үед дэндүү өндөр байна хэмээн зарим мэргэжилтнүүд шүүмжилж байсан ч гурван жилийн дараа энэ мөнгө хоёр дахин өснө гэдгийг тэр үед хэн ч мэдээгүй бизээ.

“Бүх л залуусын адил Аякст дасан зохицоход анх түүнд хэцүү л байсан байх. Гэхдээ Златан ямар ч хүнд нөхцөлд шилдэг тоглолтыг үзүүлж чаддаг юм. Тийм ч учраас би түүнийг сонгож, багтаа авчирсан юм шүү дээ” Лео Бенхаккер

Тухайн үед Аяксыг удирдаж байсан Ко Адриансе хэмээх эрхэм Ибрад төдийлэн итгэдэггүй байсан ч, Роналд Куман түүний халааг авсаны дарaа бүх зүйл ”ном журмандаа” орсон гэж хэлж болно. Анх ирсэн улиралдаа л Златан лигийн 24 тоглолтонд оролцож 6 гоол оруулсан бөгөөд үүн дээр цом болон европын тэмцээний тоглолтуудыг нь нэмэх юм бол 30 гараад явна. Чухам эндээс Ибрагийн Аякс дахь ялалт амжилтын буухиа эхэлсэн бөгөөд Кристиан Киву, Ван дер Ваарт, Мидо, Литманен зэрэг шилдэг тоглогчдын хамтаар европын шилдэгүүдийг айлгаж байлаа. Ибрагийн ”Жүд”-үүдтэй хамт өнгөрөөсөн үеийг дурсахад нэг гоолыг заавал дурдах ёстой болдог юм. 2004 оны 8 сарын 22-нд НАС Бреда багийн эсрэг хийсэн тэрхүү гоол нь хожим Eurosport сувгийн оны шилдэгээр хүртэл тодроод амжсан гэж байгаа. Дурсан саная :

Айлын 16-н ойролцоо бөмбөг хүлээн авсан Ибра, өмнөө байгаа 5 хамгаалагчыг анзаараагүй мэт шууд дайран орлоо. Ямар нэгэн гоёмсог хууралт бус ердөө л энгийн хөдөлгөөнөөр өмнөө байгаа хамгаалагчдыг хөнгөхөн хуурах түүнийг яаж ийм тайван тоглож байгаад байгааг үзэгчид гайхан харна. Энэ хооронд Ибра альхэдийнэ 5 хамгаалагчыг хаалгачтай нь хуураад гоолын баяраа тэмдэглэн гүйх ажээ… түүн дээр багийнх нь андууд ирж баяр хүргэн байна …


Энэхүү тоглолтоос хэд хоногийн өмнө болсон Швед-Голландын тоглолтын үеэр Ибра багийн анд Ван дер Ваартыг бэртээж орхисон байлаа. Үүнээс болж Ирбаг өөрөө Голландаас явах хаалгаа нээсэн гэж зарим хүмүүс үздэг. 2004 оны 8 сарын 31-ны өдөр Златан 16 сая еврогоор Туриний Ювентус клубын эгнээнд шилжсэн юм.

Италид

Златаныг “Хуучин ноёд”-ын бүрэлдэхүүнд багтан хөлөө олоход нь Трезегегийн бэртэл гэмтэл нилээдгүй ”тус” болсон юм. Түүнийг ирсэний дараахан Франц эр бэртэл авсан бөгөөд энэ нь Златанд гараанд гарах боломжыг олгосон ажээ. Туринд өнгөрүүлсэн эхний улиралдаа Ибра 45 тоглолтонд 16 гоол оруулсан байдаг. Харамсалтай Аваргууудын лигийн 10 тоглолтонд ганц ч гоол оруулаагүй нь түүнийг чухал тоглолтын одгүй хэмээн “өргөмжлүүлэхэд” хүрсэн билээ. Улиралын дундуур Реал, Ибрагийн төлөө 70 сая фунт санал болгосон тухай мэдээ цацагдаж шуугиан тарьсныг та бүхэн санаж байгаа байх. Хожим Швед эрийн агент Мино Райоло үүнийг тоглогчын үнийг хөөрөгдөх гэсэн ”рекламны пауз” байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

“Хүмүүс намайг Ван Бастентэй их харьцуулдаг юм. Фабио Капелло үргэлж л <<Чи түүний тоглолтоос маш их зүйлийг сурч авна. Тэр яг л чам шиг стильтэй арга барилтай байсан. 16-гийн дотор чи яг л Марко шиг мэдрэмж гаргадаг байх хэрэгтэй >> гээд л Ван Бастений баахан бичлэг орхиод явчихдаг байж билээ. Марко бол үнэхээр гайхалтай тоглогч. Үнэнийг хэлэхэд би яаж ч хичээсэн түүн шиг сэтгэж чадахгүй юм билээ…”

Image
Шведийн 2005 оны шилдэгээр тодорсныхоо дараа дээрхи үнийг Ибрагийн төлөө ямар нэгэн баг цацахад гайхах явдалгүй гэдгийг хөлбөмбөг сонирхогчид ойлгож эхэлсэн нь дамжиггүй. Гэвч ирэх улиралд нь өрнөсөн италийн хөлбөмбөгийг хахуулийн асуудал Ибраг дахиад л багаа солиход хүргэсэн юм.

2005-06 оны улиралд Златан байрлалаа бага зэрэг өөрчилж гоол оруулахаасаа илүү дамжуулалт хаяж багийн тоглолтыгг түлхүү эргэмлэж байлаа. Гэхдээ 46 тоглолт 10 гоол гэдэг дэлхийн хэмжээний довтлогчын хувьд чамлалттай санагдах нь тодорхой.

Интерт


2006 оны дэлхийн аваргын дараа италийн хөлбөмбөгийн холбооноос хээл хахуулийн асуудалд орооцолдсон багуудыг албан ёсоор шийтгэсэн бөгөөд хамгийн хүнд нь Ювентус дээр буужээ. Хуучин ноёд өнгөрсөн улиралын Скудеттогоо хураалгаад зогсохгүй, Сери Б-д унаж, шинэ улиралыг -9 оноотойгоор эхлүүлэх болсон юм. Энэ гэнэтийн шийдвэр солилцоо наймааны томоохон шуургыг дэгдээж, Ювентусын олон тоглогчид багаа орхисны дотор манай гол баатар ч багтаж байлаа. ‘‘Нэр цэвэр” үлдсэн цөөхөн багуудын нэг болох Интер Милан клуб түүнийг 24.8 сая еврогоор өөрийн болгосон төдийгүй багийнх нь анд Патрик Виераг ч давхар урвуулаад амжжээ. Нерразуррид ирснээp Ибра өөрийн хүсэж мөрөөдөж байсан бүх зүйлээ авсан. Энэхүү гурван жилийн хугацаанд тэр нийт 116 тоглолтонд оролцохдоо 66 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Ялангуяа өнгөрсөн 2008-2009 оны улиралд “Швед эр” онцгой азтай байсан гэдгийг дурдах нь илүүц биз. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг 25 гоолтойгоор тэргүүлж Капоканоньере (Сери А-гийн мэргэн бууч ) болсон төдийгүй , Сери А-гийн түүхэнд бичигдэх хэд хэдэн гоёмсог гоол оруулж, Италийн Оскарын шагнал гардуулах ёслолоос бараг бүх шагналыг нь тэр хамсан гэхэд болно.

Мөн 3 дахь жилээ дараалан Италийн аваргаа учир Ибрад энэ амьдралаасаа уйдах шалтгаан даан ч байсангүй.

“Хэрвээ ямар нэгэн алдаа гаргалаа гэж бодоход өөрийгөө зүхээд суух биш , тэрнээсээ суралцах хэрэгтэй гэж боддог.
[i]

Нэг багийн 11 тоглогч бүгдээрээ ижилхэн ур чадвартай байна гэж байхгүй шүү дээ, бүгд л өөр өөрийн үүрэгтэй. Чи өөрийн үүргээ л сайн биелүүлж байх нь хамгийн гол нь. Тэрнээс ийш тийшээ савсаганах хэрэггүй л байхгүй юу.[/i]

“Италийн хамгаалагчид намайг тохойгоо ашиглаж сурахад хүргэсэн. Тэд намайг зогсоохын тулд ямар ч хамаагүй арга ашигладаг юм. Чи ямар ч сайн техниктэй байсан тэд өрсөөд л чамайг зогсоох аргаа хэдийнэ бодчихсон байдаг юм…”

Image
Гэхдээ хүлээгээрэй, Интер дэх түүний карьерийг өөлж болох ганц шалтгааныг энд дурьдахаа мартаж. Златаны санааг үргэлж зовоодог тэр тэмцээн бол Аваргуудын лиг. Том тоглолтын одгүй гэж үргэлж гоочлуулдаг Ибрад багаа Аваргуудын лигийн шигшээд аваачих авьяс, ур чадвар хангалттай бий ч, аз ивээдэггүй юм уу эсвэл өөр шалтгаан байн уу ямар ч байсан Интерт өнгөрүүлсэн 3 жилийн хугацаандаа шөвгийн 16-гаас цааш хэтэрч байсангүй ээ.

Барсад

Энэ бүхний эцэст Ибрагийн Барсад ирсэн хүслийг ойлгож болох л юм. Тэр өөрийгөө амбицтай хүн гэж нэгэнтээ хэлж байсан нь ч шууд утгаараа Барсагийн хамт илүү их ялалт амжилтанд хүрэхээр тэмүүлж буйг нь өгүүлнэ. Эцэст нь түүний шилжилтийн нарийн ширийн зүйлсээс сонирхуулахад Барса түүний төлөө 46 сая фунт төлсөнөөс гадна Самуель Это’о болон Александр Хлебийг цуг явуулсан. Это’огийн наймааны зах дээрхи үнэ нь 20 сая евро тул нийт 66 саяыг Интер халаалсан гэсэн үг . Тэгээд Хлебийн Штутгартад орсоны нөхөн төлбөр 3 саяыг нэмэх юм бол 69 сая евро болж байна. (99 сая доллар)

Каталоны багт Ибра 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулж, жилийн 12 сая еврогийн цалин авна. Ноу Кампад болсон түүний танилцуулах ёслол дээр 60.000 күлэ цугласан нь клубын хувьд дээд амжилт болсон байна.

Шигшээ багт

Златаны аав хүүгээ Босни улсын шигшээд тоглуулахыг хүсдэг байлаа. Энэ хэргээр 2000 онд Ибра Сараева хотод очиж Босни -Герцеговины шигшээн дасгалжуулагчтай уулзаж байсан удаатай. Тухайн үед дөнгөж 19 настай байсан түүнийг олимпийн шигшээд тоглуулж болох гэж санал тавьсан ч Златан хүлээж авсангүй. ”Зөвхөн үндсэн багт л би тоглоно” хэмээн хариулаад Шведдээ эргэн ирсэн гэдэг. Удсан ч үгүй Шведийн 21 хүртэлх насны багаас урилга ирж мань эр хүлээж авсанаар ”Гурван титмийнхний” эгнээнд эргэлтэ буцалтгүй нэгдсэн юм.

Үндсэн шигшээн дебут тоглолтоо Ибра 2001 оны 1 сарын 31-нд Фарое Арлын шигшээн эсрэг хийж байсан бол анхны гоолоо тэр оныхоо 10 сард Азербайзаны хаалганд оруулж байсан байх юм.
Image
2002 оны дэлхийн аваргад анхныхаа том тэмцээний утааг үнэрлэж буй Ибрагийн хувьд ч тэр , Шведийн хувьд ч тэр амаргүй тэмцээн болсон юм. Англи, Аргентин, Нигер гэсэн багуудтай ”үхлийн” хэсэгт багтсан Шведчүүд Англи, Аргентинтэй тэнцэн хэсгээ тэргүүлсэн ч шөвгийн 16-д Сенегалын залууст нэмэлт цагt харамсалтай ялагдан хасагдсан юм. Үүнээс 2, 4 жилийн дараа болсон европ, дэлхийн аваргад ч Шведийн хөгжөөн дэмжигчид Златанд итгэхээсээ илүү, Хенрик Ларссоныг шигшээн амин сүнсээр нэрлэж, илүү их итгэл хүлээлгэж байв. Германы дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатанд Златан жинхэнэ галзуурах шиг болж боолыг ар араас нь хөврүүлж байсан ч, ”Жинхэнэ” тэмцээнд дээр ганц ч гоол оруулж чадалгүй ”хуурай” буцсан нь бас л араасаа бөөн шүүмжлэлийг дагуулсан удаатай.

2008 оны Европын аваргын өмнө Златаны карьерийг бага зэрэг харуулсан нэгэн явдал тохиолдсон юм. 2006 оны 9 сард Лихтенштэйний эсрэг тоглохоор шигшээдээ дуудагдаад байсан Ибрагимович, дасгалжуулагчынхаа зааврыг зөрчин шөнөөр оргон гарч согтууруулах ундаа хэрэглэсэн тул Лагербэкээс нилээдгүй чанга шийтгэл хүлээсэн удаатай. Түүнтэй хамт явсан Вилхельмсон, Мельберг хоёр ч бас шийтгүүлсэн. Гэхдээ Ибра өөрөө дасгалжуулагчын шийдвэрт дургуйцаж байгаагаа илэрхийлж ”ажил хаялт” зарласан тул бас шийтгүүлсэн гэхэд хэцүү юм. Ингээд хэд хэдэн чухал тоглолтыг өнжсөний эцэст 2007 оны 3 сараас Ибра ”ажил хаялтаа” зогсоож шигшээдээ ахин тоглох болжээ. Австри, Швейцарын Европын аваргыг Ибра хоёр гоол оруулсан амжилтаар үдсэн бөгөөд Грек, Испаний хаалганд 2 гоол оруулсан ч хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Одоогийн байдлаар Ибра, Шведийн шар өмсгөлийг өмсөн 56 тоглолтонд оролцож 21 гоол оруулаад байгаа ажээ. Энэ тоо цаашид улам олон болж өсөх нь дамжиггүй.

Хувийн амьдрал :

Ибрагимовичийн эхнэрийг Елена гэдэг. Хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү Макисмильян нь 2006 онд, бага хүү Винсент нь өнгөрсөн жил төрсөн. Мөн тэдний гэр бүлд Трустор хэмээх мопс үүлдрийн нохой багтдаг. Бага байхдаа Златан таеквондогийн секцэнд явдаг байсан гэнэ. Тиймээс янз бүрийн үсрэлттэй цохилт хийхдээ сурамгай бололтой. Чөлөөт цагаара шинэ кино үзэж гэр бүлийнхэнтэйгээ аялах дуртай энэ залуугийн бас нэг хобби нь шивээс хийлгэх. Эхнэр болон хүүхдүүдийнхээ нэр, зэрэг 8, 9 шивээс түүний биенд байдаг аж. Златан Швед, Югослав хэлнээс гадна Англи, Итали хэлээр ярьж чаддаг бөгөөд одоо Испани хэлийг идэвхийлэн сурч буй.

lБлиц анкет :

Нэр : Златан Ибрагимович

Төрсөн огноо : 1981.10.3

Төрсөн газар : Мальмо хот (Швед)

Өндөр : 192 см

Хоч : Ибракадабра

Тоглодог байрлал : Довтлогч

Одоог тоглож байгаа баг : Барселона

Дугаар : 9

Шагнал :

Клубын түвшинд


Аяксын хамт : Голландын лигийн аварга 2001-02, 2003-04

Голланды цом : 2001-02

Иохан Кройфын цом : 2002-03

Интерт :

Италийн аварга : 2006-07, 2007-08, 2008-09

Италийн супер цом : 2006, 2008

Хувийн амжилтууд

Сери А мэргэн бууч : 2008-2009

Сери А-гийн шилдэг гадаад тоглогч : 2005, 2008

Сери А-гийн оны шилдэг тоглогч : 2008

Сери А-гийн оны шилдэг гоол : 2008

Шведийн оны шилдэг тоглогч: 2005, 2007, 2008

Шведийн оны шилдэг тамирчин : 2007

УЕФА-н оны шилдэг багт багтсан : 2007
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby CAHAKA » Thu Aug 06, 2009 2:32 am

Image
Last edited by CAHAKA on Mon Aug 17, 2009 11:48 pm, edited 1 time in total.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Цэнгүүн » Fri Aug 07, 2009 10:25 pm

Төстэй байна уу :mrgreen:

Ian Thorpe and Zlatan Ibrahimovic
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby El Nico » Mon Sep 14, 2009 10:17 am

Хетафетэй хийсэн тоглолтонд гоолдоод нэг ашигтай дамжуулалт өгсөн. Түүний эсрэгээр Это Интерд бас бужигнуулж байна.

http://www.youtube.com/watch?v=HxCARToF-88
[url]
http://www.youtube.com/watch?v=pE-dto6zb3s[/url]
User avatar
El Nico
 
Posts: 144
Joined: Wed Aug 19, 2009 12:46 pm

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby CrossBonez » Tue Sep 15, 2009 2:15 pm

Captain wrote:бас л xамарыг бурхан бол Ибрад xарамгүй заяаждээ :mrgreen:

:-o :-o :-o :sweden
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3748
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Цэнгүүн » Fri Oct 02, 2009 10:32 pm

Zlatan Style!
Image
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Seikoni » Sat Oct 03, 2009 11:49 am

яаая тэр.. Динамо дээр тэр газартай өшиглөдөг нь орчихсон бол энэ жилийн шилдэг гоол болох байсан байх...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Цэнгүүн » Sun Oct 04, 2009 7:19 pm

Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby monhoo_ts2003 » Sun Oct 25, 2009 8:42 pm

Златан:
Та xөлбөмбөгийн ямар сургуулиар нь тоглодог вэ? Швед үү? Балкан уу?
Златан сургууль
За тэгвэл Ангерс Цвэнццон, Ким Кальстремын xэнтэй төстой вэ гэж асууя л даа?
Злантаныxтай
Тэгвэл та xэнтэй адилxан байxыг xүсдэг вэ?
би үргэлж Златантай адилxан байxыг xүсдэг
энэ ярилцлага болон бусад олон үйлдлээрэй Златан цээжээ дэлдэгч болж байгаа нь мэдрэгдэж байлаа. :D
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby RBK » Sun Oct 25, 2009 9:02 pm

Эхнэр нь порно од шиг харагджийшд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Цэнгүүн » Mon Jan 04, 2010 12:14 am

Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Цэнгүүн » Wed Jan 20, 2010 11:07 am

Zlatan Ibrahimovic (New F.C Barcelona player)
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Цэнгүүн » Sun Mar 21, 2010 4:41 pm

Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Miro Klose » Sun Mar 21, 2010 4:43 pm

Ибра танайд биш манайд байхаар амбицтай нөхөр ш д.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby Бат-Оргил » Mon Mar 22, 2010 9:11 am

Miro Klose wrote:Ибра танайд биш манайд байхаар амбицтай нөхөр ш д.

танайд мөнгө байгаа юм чинь 100 саяаар авбал ав лдаа. :mrgreen:
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: "Zlatan Ibrahimovich" буюу "Ибракадабра"

Postby chegevara » Mon Mar 22, 2010 11:29 am

сүүлийн үед мань хүн бүүр сураггүй болжээ.
гоол моол хийж байгаамуу
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests