Page 4 of 4

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Tue Jan 26, 2021 10:00 pm
by Forza Juve


Гомез Севилья руу явж байна. Аталанта Сери А-гийн багууд руу зарахгүй гэж байгаад явуулж байна. Севилья ч иймэрхүү наймаанд сүрхий шүү.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Jan 28, 2021 12:46 pm
by Forza Juve

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Jan 28, 2021 1:31 pm
by El Payaso
Гасперини сайн юм аа. Гомезтэй муудаад тоглуулахгүй болохоор нь гайхсан багийн амжилт нь ер буурсангүй шүү.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 11, 2021 6:39 pm
by Forza Juve


Аталанта Наполиг хагас шигшээд хожиж, Италийн цомын шигшээ тоглолтонд шалгарлаа. Аталантагийн форм орон гаран байгаа ч улирлын төгсгөл рүү эрс сайжирчихдаг л даа.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Tue Feb 23, 2021 3:56 pm
by Forza Juve


Аталантагийн эсрэг Реалаас тоглох хүн байна уу ккк.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Sat Jul 03, 2021 12:41 pm
by Forza Juve


Аталанта сайн наймаа хийлээ. Удинезегээс хаалгач Муззог авлаа. Энэ нөхөр клийн шийт хийсэн тоо, хаасан тоогоор тэргүүлэгчдийн нэг ч хэтэрхий бага үнэлэгддэг. Аталанта ч гоол хийгээд тэрний хажуугаар үе үе хаалгандаа их алдчих гээд байдаг, сул талаа заслаа.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Sat Jul 03, 2021 5:25 pm
by El Payaso
Уг нь манай хаалгач болно гэж бсн Эми гэнэт цоорч гарч ирээд гарааны хаалгач болчлоо шүү.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Wed Nov 03, 2021 1:06 pm
by Forza Juve


Аталанта Роналдуд дээрэлхүүлчихлээ. Эхний тоглолтонд 2 гоолоор тэргүүлж яваад, сая цаг дуусахад гээд. одоо үлдсэн 2 тоглолтондоо хожих хэрэгтэй бна даа. Роналду байхгүй байхад нь Аталантагийн хэсгийг ойролцоо нөхөд л гэж харж байлаа.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Fri Dec 10, 2021 10:58 am
by Forza Juve


Аталанта энэ улиралд АЛ-д их орон гаран байлаа. МЮ-д Роналдугийн гайхамшигаар хожигдож, тэнцсэн, Янг бойсд бариулсан, сая ингээд Виллареалд талбай дээрээ хусуулав.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Mon Feb 21, 2022 11:03 pm
by Forza Juve


Аталантагийн хувьцааны дийлэнх хэсгийг АНУ-гийн ХО-чид авчээ.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Mon May 23, 2022 8:22 am
by Forza Juve


Америк эзэнтэй болсон ирэх улирлаас шинэчлэл хийх байх аа. Гасперини яах юм байгаа юм.