Page 15 of 17

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jul 31, 2020 10:35 am
by Forza Juve


Пирло албан ёсоор Сери С-д байгаа 2-р багийн удирдахаар боллоо.. Түүний багт Сторари бас ирж байгаа болтой. Амжилт хүсье ээ.

Манай 2-р багт 1-2 л 30 орчим насны нөхөд, бусад нь дандаа 18-20 насны хүүхдүүд байдаг. Саяын улирал Цом авсан, Сери Б рүү дэвших плэй-оффоос харамсалтай мултарсан. 2-р багийг хүртэл зочлон тоглохоор очиход элдэвээр л угтдаг юм билээ ккк.

Ирэх улиралд Сери Б рүү дэвших болтугай.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jul 31, 2020 10:38 am
by Forza Juve


Ирэх улирлын жерси гарчээ.

Манайх сүүлийн тойрог дээр тоглогчидоо ихэнхийг нь амраагаад 2-р багаас олон тоглогчдыг тоглуулах болтой. Саяын 3 хоногын шахаатай тойргуудад тоглогчид айхтар ядарч, миарсан болтой. Тэр нь Миланаас эхлээд Удинезе хүртэл харагдаж ээ

Одоо хэд хоног ч гэсэн амарч завсарлаад.... АЛ-дээ бэлдээд эхэлж...

Дибала гэмтэл аваад Лионы эсрэг гарч чадах эсэх нь эргэлзээтэй болсон байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jul 31, 2020 1:50 pm
by Forza Juve


Контэ маань 51 нас хүрлээ.

Анчелотти манайхыг 2 жил удирдаад 2 удаа лигт аваргыг урдуураа таслуулаад алдсан. Сүүлд ярих нь ээ. Ювентусыг удирдах сэтгэл зүйн хувьд хоёрдмол хэцүү байсан, нэг л үнэн сэтгэлээсээ хандах гэхээр өмнөх Миланд байхдаа шартай үздэг байсан болохоор гээд л.... Контэд маань тийм зүйл тохиолддог болов уу ккк

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jul 31, 2020 4:27 pm
by Forza Juve


Кулусевски энэ улиралд Пармад гялалзаад өөрийгөө харуулсан. Ирэх улиралд үндсэн багт ирнэ. Жигүүрт аятайхан залуу ирэх нь ээ... манайд Коста, Бернардекси нарыг явуулахаар төлөвлөсөн. Бернардескиг Наполитой Миликээр солихоор өндөр түвшинд яриа яваад л байна. Коста энэ ажил талбайд ер гарсангүй ээ, уг нь гарахаараа сайн үздэг ч, шилэн золиг, манай эмч нар аргалж чадахгүй байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 02, 2020 1:00 pm
by Forza Juve


Роналду улирлын сүүлийн Ромаг хүлээн авсан тоглолтонд оролгүй өнжсөн байна. Одоо Лионы эсрэг тоглох хүртэл 6 хоног, нийт 9 хоног амарлаа.

Ювентусын төлөө 1 улиралд бүх тэмцээнд хийсэн гоолын рекордыг эвдэхэд 3 гоол хэрэгтэй байна.

Шөвгийн 8-даа шалгараад өөрийн тоглож байсан хот Лисабонд болох АЛ--ын тэмцээнд үзэх нь ээ.

Сая Лион ПСЖ-тэй нэг цомын тэмцээнд тоглоод 0:0-ээр тэнцээд пенальтигаар хусуулсан. Тоглолтын бэлтгэлгүй ч хамгаалаад тоглоход эвгүй л байх болов уу.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 04, 2020 8:48 am
by Tmshinoda
Цогоо wrote:Ювэ шиг болчих юмсан. Хамгийн хогийн улирал нь гэсэн чинь лигийн түрүү мүрүү :ногоон:


Манайх тэгсэн хөгшин Ибрагаа авчран барин байж, ойрд байгаагүйгээрээ л улирлаа хаалаа..
Дараа жилээс Ав.Лигтээ оркээ л үзнэ дээ бас хха

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Aug 06, 2020 12:26 am
by Forza Juve


Олон жилийн дараа Кальчиополигийн хэрэг явдал тодорхой болж байгаа гэнэ. Ийм нэг зүйл хийгдэж, ерөнхийдөө 1 талын баримтыг дэлгэж, нэг талынхыг нууж хөөрхөн тоглолт болсон гэнэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 5:01 am
by Mojul
Роны зүүн хөл ч бас л ганган авлаа шүү. Лионд бүдэрлээдээ

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 11:21 am
by El Payaso
Руди Гарсай хөөрхөн хариугаа авчихлаа. Аяакс Лионыг барахгүй бол тэгээд Италид мянга түрүүлээд ч яах вэ дэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 11:25 am
by Өсөхбаяр
хашаандаа сүүл өөдөө гэдэг дээ :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 11:53 am
by Devil 7
Тойм харахад Рон сайн үзжээ..Сүүлийн 2 жил Ювэ н ЧЛ хасагдах шатны бүх 7 гоолыг мань хүн хийсэн гэнэ үү?

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 1:02 pm
by Forza Juve
Муу улирал дууслаа. Лион дээр иймэрхүү бүтэлгүй байдал гарч болзошгүй гэж бодож байлаа, түүгээр л боллоо.

Түрүүлж гээд байхад үгүй гээд хойш суултай биш, Италидаа бол түрүүлээд л явна, ямар байнга АЛ-д орох орохгүй яваад, өмнөх цол гуншиндаа сэтгэл ханаад явалтай биш. АЛ-д ялж ялагдаж, оролдлого хийж байж л амжилт гаргах байх. Манай дотоодын давамгайлал Реал, Барсагийн Европын тавцан дахь давамгайлалтай давхцаад амжилтад сөргөөр нөлөөлсөн зүйл байгаа л байх.

Өнгөрсөн 2 жилд Аякс, Лион гээд 2 сул багт хусуулсан нь манай удирдлагын хувьд том анхаарах асуудал боллоо. Лионтой эхний тоглолтонд муу тоглож, хожигдож, сая VAR үзэхгүй, сонин пенальтигаар эхэлж шагнуулаад үйл явдал болоод өнгөрлөө. Эхний тоглолтонд иймэрхүү болсон зүйл дээр манайд өгөхөөр л байсан. гэхдээ одоо тэрийг хэлж, хямраад, муу байсны гэмээ шилжүүлэх гээд яахав дээ ккк. Уг нь чанга хэсгээс их л сайн тоглож гарсан. Руди Гарсия Ромад баахан дээрэлхүүлсний хариугаа сайн авлаа.

Роналду энэ 2 хасагддаг тоглолтуудад АЛ-ын гол тоглогч гэдгээ харуулж, чирсэн ч багийн нөхөд нь сайн тусалж, дэмжсэнгүй, ганцаараа амжилгүй дууслаа. Роналдуд л их хэцүү байгаа байх даа. Дибала гэмтээд, сэлгээгээр орсон ч дахин гэмтээд гарлаа. Улирал эрх дуусгах тойргууд дээр баахан бүтэлгүйтэж, дэмий баахан тоглолт, зарим нэг хэрэгтэй тоглогчид гэмтэж яваад үндсэн эрсдэлийг гаргалаа.

Багийн удирдлага баахан ашиг харсан, янз бүрийн наймаа хийгээд багийн дасгалжуулагчид зориулсан, гол тоглогчдыг дэмжсэн баг бүрдүүлэх дээр анхаарал 2-т байсны шагналууд эхнээсээ гарч байна. Аллегригийн хувьд энэ нөхцөл байдалд сайн дасан зохицоод 2 ч удаа АЛ-ийн шигшээд шалгарсан. Сарри ирсэн, энд дасан зохицоод, жаал аз таараад Скудеттог үргэлжлүүллээ. Цаашдаа гэмтлээс салдаггүй, олигтой биш өндөр үнэтэй тоглогчдоос салаад Сарриг жаахан дэмжиж, дахин 1 улирал харсан зүгээр байх аа.

Одоо жаал амраад, ирэх улиралдаа сайн бэлтгээд амжилтаа ахиулах гэж л үзэх нь дээ.

Багийн удирдлага одоо нэг л их зузаан бүрэлдэхүүнтэй мэт боловч гэмтэл бэртлээс болж эрс өөр болдог тал дээрээ анхаармаар бна. Энэ жил довтолгоо, жигүүрийн хагас дээр байнга сонголтгүй шахам, байнгын хомсдолтой байлаа. Төвийн хагас хамгаалалтанд олон тоглогчид байгаа ч дасгалжуулагчийн арга барилд зохицохгүй байсаар л дууслаа. Хедира, Матиуди, Рамсей нар ёстой үзэгдсэнгүй ээ.

Энэ жил ч Атлетико аварга болчихож магадгүй л харагдаад байна даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 3:51 pm
by GTM-13
Lazio, Inter нтр арчаагүй байна л даа түүнээс Juventus угаас энэ жил суга байгаашд. Европийн тавцанд Lyon, Ajax нтрээ бавж чадахгүй бол одоо тэгээд Лигтээ хичнээн түрүүлээд яахав дээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 4:43 pm
by El Payaso
Ювентусыг ойлгохгүй юм. Уг нь СЛд хоёр удаа ойрхон үзүүрлэсэн. Нэмээд Роныг авч ирсэн. Тэгсэн хэрнээ амжилт нь улам уруудаад байдаг. Бүрэлдэхүүн уг нь лаг. Рон уг нь нутагтаа түрүүлнэ гэж их хүссэн бх. Месси энэ хоёрын сүүлийн жилүүд жаахан тиймхэн өнгөрч байна уу даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 8:34 pm
by Mojul
Сарри яалтчгүй жул лдаа.

Сая халжээ хөөрхийг

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 8:42 pm
by spain man
Пэн худ харагдсан... азгүй л байна даа...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 08, 2020 8:49 pm
by Forza Juve


Сарриг халжээ.

Почетино, Инзаги, Зидан, Аллегри гэсэн нэрс яваад байна. Хэд хоногын өмнөөс Контэ буцаж ирэхийг хүссэн ч Аньелли зөвшөөрөхгүй байгаа гэсэн мэдээ явж байсан.

Роналдугийн 2 жил ч ингээд үрэгдлээ..... Манайх дараагийн дасгалжуулагчийг тодруулсан байх даа ер нь....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 12:23 am
by A-Nightmare
Sarri gehdee halgdahaa medeed ochigdor Juve g saihan hiij avlaadaa. ugaasaa CL d haraagdtsan muu yoriin bag en ter geel hahah

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 1:14 am
by Boldono
Лигийн чанар муу байхад Юве яаж түрүүлэх вэ дээ. Баахан хөгшин гарууд шагнал аваад л ариун явдал уу гэмээр байна. Сери А үнэндээ ахмадын асрамжын газар шиг л байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 2:01 am
by GTM13
Serie A гоё болж байгаа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 2:03 am
by someone
Хаан Рон хийдгээ хийсэн боловч түүнд хань болоод хамтарчихаар өөдтэй амьтан даанч байсангүй.

Игуан гэж хэнд ч хэрэггүй хоолны савыг яах гэж авсан юм бол? Энийг ер нь Реалд байхдаа, Челсид, шигшээдээ ч олигтой гоол хийж байсныг ер санадаггүй юм. Тээр жил АЛ-ийн шөвгийн 16-д саяны Лионтой тоглож байхад хаалгачийн эсрэг ганцаараа гараад алдаж байсныг нь л санаж байна.

Куадродо гэж нөхөр жигүүрийн хамгаалагч болчихсон юм уу? Анх гарч ирэхдээ, бас шигшээдээ арай өөр байрлал дээр тоглоод байсан шиг санах юм...

Ноднин чухам алж хядчих гээд байсан Де Лигт яасан бэ? Энэ жил баахан пенальт, гоолын үнэтэй алдаанууд л гаргах шив дээ...

Хаа очиж Польш хаалгач нь л сэтгэл зүтгэлтэй тоглож байгаа харагдах юм.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 2:31 am
by Mojul
Заза Пирлог 2жилийн гэрээгээр томилж.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 9:11 am
by El Payaso
Ёстой сонин сонголт бна

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 10:10 am
by Forza Juve


U23-аас шууд Пирло ирлээ. Өмнө нь Аллегриг солих дээр Аньелли дэмжихгүй байсан ч Недвед, Паратичи 2 байр суурь нэгдээд Сарриг авчираад бүтэлгүйтсэн. Энэ удаа Аньелли өөрөө, сюрпрайз барьсан сонголт хийх нь гээд байсан, түүгээр боллоо.

Недди Аллегригийн сүүлийн жил Аякст хожигдоод хасагдсаны дараа довтолсонгүй, үхээнц байсаар ялагдлаа гээд байсан. Аньелли өөрчлөлтийг хүсвэл ингээд өөрчилье гээд л аваад хаячихав уу даа ккк. Нөгөө талаар яг өөрийнх нь сонирхож байсан дасгалжуулагч нар бүгд ажилтай, сонирхох сул нөхөр байхгүй, зарим нэг 2-р зиндааны гарууд өгөх үнэ цэнээсээ хомсдолыг ашиглаад нэхэж байгаа тул дасгалжуулагчаар бэлдэж эхлэх гэсэн, ирээдүйд багийн дасгалжуулагчийн ажлыг өгөхөөр төлөвлөж байсан Пирлог шууд аваад ирлээ.

Пирло нь Луческу, Маззонэ, Анчелотти, Аллегри, Липпи, Контэ нарын удирдлагад тоглож явсан, багийн гол найруулгыг хийж байсан тул илүү энэ тэр тактикаар олон л даалгавар авч байсан, нөхцөл байдлын талаар бусад байрлалын тоглогчдоос илүү туршлагатай байж магадгүй биз.... тэрний дараа ямар ч дасгалжуулагчтай холбоотой ажил хийж эхлээгүй байсан. Одоо нөхөр элдэв гоёо пасс энэ тэр гэхгүйгээр хамгаалалт дээрээ суурилаад + довтолгоог жаахан зүлгэх байдлаар прагматик арга барилаар ажиллахад л болно доо. Сарри ирээд Роналду - Дибала 2-ын хослол хамтдаа амжилттай тоглох юм байна гэдгийг харууллаа, үүн дээр жаал 1-2 туслах элементийг /Кулусевкси, үлдвэл Коста, Бернардески, Куадрадо нарыг/ нэмээд, хагас хамгаалалтанд Артурыг хэт ур чадвар шаардсан элдэв үзүүлбэргүй, байгаа хэдэн дундаж болон жаахан дээш нөхдийг жаахан тосолчиход болох байх аа.

Нэг дасгалжуулагчийн ажлын судалгаа үзэж байсан. Сайн дасгалжуулагч багийн дээд потенциалыг үсрээд л 10%-аар нэмэгдүүлдэг, муу нь дээд потенциалыг 60% хүртэл унагадаг гэж. Ямар ч байсан Сарри бол багийн амжилтыг дор хаяж л 20-30%-аар унагасан. Пирло ирээд Сарригийн орвонгоор нь өөрчлөх гэдгийг болиулаад л байгаа боломж дээр жижигхэн л өөрчлөлт хийгээд том уналтыг багасгахад л амжилт гаргана даа ккк.

Эсвэл халагдаад U23 руу эргээд явж магадгүй ээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 7:11 pm
by Өсөхбаяр
тоглогч Пирло-д шууд Роналдотой багийг өгч. Лигээ хэн нь ч байсан авчих биз :ногоон: гол нь европт л үзүүлэх гэж сонголт хийгээ байлгүй дээ