Page 7 of 15

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 06, 2023 7:14 am
by Mojul
Уйлаад яахавдээ вар хараад хараад тооцсон шдээ гоалыг.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 06, 2023 11:51 am
by Mojul
“They are trying to make the best decisions. We need to understand that mistakes happen.”

Mikel Arteta says the match officials deserve support in situations that errors occur.

Ливэрпүүлийг ингэж хэлж байсан хүндээ

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 06, 2023 1:02 pm
by Gooner
Өө тэгээд зун наймаан дээр алдсан дөө.
Нкетиа, Нелсон явах байсан гэрээг нь сунгасан, Жоржиньо явах байсан, явуулаагүй, зөрөөд довтлогч авна гэж ярьж ярьж аваагүй, Партэй Сауди явах гэж байсан явуулаагүй, зөрөөд тааруу наймаанууд хийчихсэн..

Сая бол тэгээд шүүгч айлд бөмбөг бэлэглэсэн бэлэглээгүй гоол хийх л ёстой байсан даа аварга авах баг бол..

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 06, 2023 2:40 pm
by Жавхаа
Уйлалдаад яах вэ дээ Цэндцэрэн минь!

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 06, 2023 7:45 pm
by Цогоо
Гэхдээ л шүүлтийн хувьд АПЛ арай дэндүү байгаа юм шүү. Одоо жишээ нь Бундеслиг, Ла лиг, Сери А энэ тэрд долоо хоног болгон шүүгчийн ямар нэгэн алдаа иймэрхүү сенсац болдоггүй биз дээ? Эсвэл маниус анзаардаггүй юм уу? Ноднин гэхэд миний санаж байгаагаар шүүгч нар хоёр ч удаа албан ёсоор уучлал гуйж байсан шт. Уучлаарай маниус буруу шаачжээ гээд л. Энэ жил бол бантсандаа уучлал гуйхгүй.

Бөмбөг талбайгаас гарч байгаа үгүйг харах технологи бол бэлэн байж л байгаа биз дээ? Зүгээр бодоод үзэхэд гоол орсон үгүйг хэлдэгтэй л ижил хийчихмээр. Оффсайдыг гэхэд автоматаар хийх шийдэл байж л байгаа. Бараг хажуугийн шүүгчийн хэрэг байх ч үгүй биз. Уг нь хүний хүчин зүйлтэй байдаг болохоороо хөлбөмбөг урьдчилан таамаглахааргүй, гоё байдаг. Гэхдээ долоо хоног болгон шүүгч нар нь гол дүрд тоглоод байхаар урамгүй л юм.

Шүүгч нарын хоорондоо ярьж байгаа бичлэгийг шууд дамжуулдаг болчихвол, бас тоглолтын дараа шүүгч нараас ярилцлага авдаг болчихвол их юм өөрчлөгдөнө дөө. Одоо бол зүгээр л найзан дундаа нэгнээ хамгаалаад л, чимээгүй явцгаагаад байгаа юм. Карра, Гари гэх мэт улсаар Артэта руу дайруулаад л. "Асуудал байна аа" гэж хэлж байгаа нь л Артэта болохоос биш цаана нь асуудал байгаа нь үнэн шдээ.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Nov 07, 2023 6:13 am
by Takanohana_Nowitzki
Арай л новшийн шүүлт болсон бна лээ.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Nov 07, 2023 9:15 am
by Цогоо
Хөршүүдийн тоглолт гэж бараг цирк шиг юм болжээ? Таван гоол тооцоогүй, хоёр улаан, хичнээн ч удаа ВАР шалгасан юм. Бараг ВАР-ыг нь улайстал ажиллуулсан юм биш үү?

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Nov 07, 2023 11:35 am
by shinee8
Цогоо wrote:Гэхдээ л шүүлтийн хувьд АПЛ арай дэндүү байгаа юм шүү. Одоо жишээ нь Бундеслиг, Ла лиг, Сери А энэ тэрд долоо хоног болгон шүүгчийн ямар нэгэн алдаа иймэрхүү сенсац болдоггүй биз дээ? Эсвэл маниус анзаардаггүй юм уу? Ноднин гэхэд миний санаж байгаагаар шүүгч нар хоёр ч удаа албан ёсоор уучлал гуйж байсан шт. Уучлаарай маниус буруу шаачжээ гээд л. Энэ жил бол бантсандаа уучлал гуйхгүй.

Бөмбөг талбайгаас гарч байгаа үгүйг харах технологи бол бэлэн байж л байгаа биз дээ? Зүгээр бодоод үзэхэд гоол орсон үгүйг хэлдэгтэй л ижил хийчихмээр. Оффсайдыг гэхэд автоматаар хийх шийдэл байж л байгаа. Бараг хажуугийн шүүгчийн хэрэг байх ч үгүй биз. Уг нь хүний хүчин зүйлтэй байдаг болохоороо хөлбөмбөг урьдчилан таамаглахааргүй, гоё байдаг. Гэхдээ долоо хоног болгон шүүгч нар нь гол дүрд тоглоод байхаар урамгүй л юм.

Шүүгч нарын хоорондоо ярьж байгаа бичлэгийг шууд дамжуулдаг болчихвол, бас тоглолтын дараа шүүгч нараас ярилцлага авдаг болчихвол их юм өөрчлөгдөнө дөө. Одоо бол зүгээр л найзан дундаа нэгнээ хамгаалаад л, чимээгүй явцгаагаад байгаа юм. Карра, Гари гэх мэт улсаар Артэта руу дайруулаад л. "Асуудал байна аа" гэж хэлж байгаа нь л Артэта болохоос биш цаана нь асуудал байгаа нь үнэн шдээ.

Өөрт нь асуудал тулгархаар л ингэж хэллээ шд. Тэрнээс 10-р сард манайх Тоттенхэм 2-ын тоглолтын дараа байдаг л зүйлс шдээ. Шүүгчийн алдааг бид ойлгох хэрэгтэй гэсэн юм ярьж байсан хүндээ. :ногоон:
Гэхдээ тэр гоол бол манай бүхэл бүтэн гоолыг тооцоогүйн хажууд бол 50/50-тай л асуудлууд байна лээ шд

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Nov 07, 2023 11:40 am
by Цогоо
Өмнө нь манайд бас зөндөө л ингэж байсан. Тэр болгонд нь тэсч байгаад уржигдар тэсэрлээ л дээ.

Хөлбөмбөгийнхний хариу үйлдэл нь ч гэсэн Артэта болохоор хэдэн талаас нь барьж идэж байна. Өөр хүн байсан бол "харин тийм, шүүгч нар дэндэж байна" л гэх байх.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Nov 07, 2023 6:18 pm
by Devil 7
Нэг юм саналаа ..Улирлын эхэнд манай Гарначо-н танай эсрэг хийдэг гоолыг бас л сонин байдлаар тооцоогүй шүү..Хичнээн сайхан сөрөг явлаа

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Nov 07, 2023 9:34 pm
by Цогоо
Devil 7 wrote:Нэг юм саналаа ..Улирлын эхэнд манай Гарначо-н танай эсрэг хийдэг гоолыг бас л сонин байдлаар тооцоогүй шүү..Хичнээн сайхан сөрөг явлаа
Габриэл хойшоогоо нэг үсэрчихдэг үү? Тэр гоё трап болсон доо. :ногоон:

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Wed Nov 08, 2023 12:15 pm
by kayo
Тэр гоол ч бас арай л олон асуудал ихтэй гоол байна лээ дээ, хичнээн асуудал нэг доор болсон юм бэ дээ, бөмбөг гарсан эсэх, гар хүрсэн, түлхсэн, отон ч гэж байх шиг, мэдкүэ, арай л олон асуудал орсон гоол шиг харагдсан.

Ла лийгд бол манайх байнга хийлгүүлж байгаа, улаан цайм алдаан дээр ВАР харах ч гүй өнгөрчихнө, ВАР манай талд үзээгүй гэдэг үзүүлэлтээр лийгдээ тэргүүлж байгаа, тэгснээ Реалын хэд, хэдэн асуудалтай гоол дээр зүв зүгээр. Хамгийн гоё нь нөгөө хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг шиг Реалыхан Барсад хэт шүүгчийн давуутай шүүж байна гэж заргалдсан гэж байгаа, гах гах.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Wed Nov 08, 2023 2:04 pm
by 21Grams
Шүүгч хахуулддаг багийнхан ийм юм ярих хэрэгтэй юу? Чимээгүй харж байвал яадаг юм.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Sat Nov 11, 2023 12:51 pm
by Өсөхбаяр
хүн хаана юу бичихээ чамаар заалгах уу?
нэг сэтгэлийн шархтай насаараа тээж яваарай наадахаа :ногоон:

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Sat Nov 11, 2023 9:16 pm
by 21Grams
Сэтгэлийн шарх алга шүү дээ. Зүгээр шүүгч хахуулдсан хэргээр шүүх дээр очсон улс ийм юм бичихээр өмнөөс нь санаа зовсон төдий.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Sun Nov 12, 2023 4:57 pm
by Цогоо
Артэта дасгалжуулагийн хувиар таарсан 25 клубээ бүгдийг нь хожиж үзжээ. АПЛ-т таарсан гэж тодруулах хэрэгтэй байх л даа.

Лео Троссарын гоол манай цэнгэлдэхэд орсон Арсеналын 1000 дахь гоол гэнэ ээ. Энэ хугацаанд буюу 2006/07 улирлаас хойш манайхаас гадна хоёр клуб л өөрийнхөө цэнгэлдэхэд мянгаас дээш гоол хийгээд байгаа юм гэнэ. Сити Итихаддаа 1138, Челси Стамфордынхоо гүүрэнд 1028 гоолтой.

Троссарын зургаан гоолын дамжуулалтыг бүгдийг нь Букаё өгсөн байна. Өмнө нь нэг тоглогчоос нөгөөдөө ийм их дамжуулалт өгч байсан нь 2015/16 улиралд Мэсүтээс Жигуд 7 гоолын дамжуулалт өгсөн тохиолдол байдаг ажээ.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Fri Nov 24, 2023 4:10 pm
by Шепперд буш
Шигшээн цугларалтаас гэмтэл бэртэл гайгүй ирсэн бололтой.Кай Хаверц хамгаалагчаар тоглоод гоолдсон гэжийшд.Урдаа л хаа хамаагүй тоглодог хувирдаг гэсэн чинь хойшоо бас...Маргааш Брэндфордод зочлох хувиартай.Эвгүй баг даа.Гэхдээ хүснэгтийн оройны хэдээс хамгийн гайгүй учраатай таарч энэ тойрогт.Лив-Сити,Тот-Вилла,Шаазгай-Челси, Эвертон 10оноо хасуулаад ууртай бгаа бх.Гүүдисэндээ чөтгөрүүдтэй.Гоё тоглолтууд үзэх нь энэ амралтын өдрүүдэд.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Sun Nov 26, 2023 12:40 pm
by Цогоо
Өнгөрсөн жилтэй харьцуулахад:

Довтолгооны үзүүлэлт нэг тоглолтод (өнгөрсөн улирлынх)
- Гоол 2.1 (2.3)
- Цохилт 14.5 (15.6)
- Хаалга оносон нь 5.2 (5.4)
- xG хийх гоолын хүлээлт гэх үү 1.8 (1.9)

Хамгаалалтын үзүүлэлт
- Алдсан гоол 0.8 (1.1)
- Хаалга руугаа цохиулсан 8.5 (9)
- Хаалга оносон цохилт 2.5 (3.6)
- xG алдах гоол 0.8 (1.1)

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Sun Nov 26, 2023 2:00 pm
by Шепперд буш
Хамгаалалт сайжирсан,бусадаар доошлоо юу даа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Sun Nov 26, 2023 4:58 pm
by Цогоо
Довтолгоо л яг гоё болчихвол алж хядах гээд байгаа юм. Гэхдээ бас тийм ч муу биш л байна лээ. Гоолын зөрүү +17 гэсэн гурван баг, Сити +20 байгаа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 27, 2023 1:08 pm
by El Payaso
Хэцүү тоглож байгаад азаар л хожлоо. Рамсдэйл мангартсаныг айл ашигласан бол тэгээд дуусчих бла кк.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 27, 2023 1:38 pm
by Жавхаа
Elephant at the top :D

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 27, 2023 3:16 pm
by Gooner
Хаверц сүүлийн 2 3 тойрог арай дээр тоглоод байна лээ шүү, бөмбөгөө туугаад урагшаа зоригтой гүйж, дамжуулж нтр :RD

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Nov 27, 2023 3:17 pm
by Gooner
Жесүс гэмтээд бүр сураггүй боллоо. Сака, Өдэгаард гэмтлээс ирээд жаахан тийм л харагдана лээ..

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Nov 28, 2023 11:27 am
by Nova
Цогоо wrote:Довтолгоо л яг гоё болчихвол алж хядах гээд байгаа юм. Гэхдээ бас тийм ч муу биш л байна лээ. Гоолын зөрүү +17 гэсэн гурван баг, Сити +20 байгаа.

Гэхдээ хамгаалалт сайн байх нь цом авах гол хөшүүрэг гэж боддогдоо. Гоол хийчээд хамгаалж чадаад байвал оноогоо аваад яваал байна.