Page 9 of 9

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Oct 02, 2023 4:48 am
by Өсөхбаяр
томцуулыг айлгаад байгаа багийг бут ниргэсэн байна штээ.. 6 онооны тоглолт болжээ

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Sun Dec 10, 2023 3:46 am
by poseidon
Яаа гоё явж байна шүү. Сая Арсеналыг гоё хожлоо. Түрүүлчих юм биш биз дээ????? яасан ч сайхан тоглов. Баяраа нэг сайхан юм бичээдхээч..

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Sun Dec 10, 2023 7:09 am
by Villa_Bayaraa
Яа галзуу байнаа... Унай манай клубын түүхэнд анх удаагаа талбайдаа 15 дараалж ялалт байгуулсан менежер боллоо... Унай бол манай клубын рекордыг баруун солгойгүй эвдэж байна... угаасаа ч манайхан талбайдаа үнэхээр өөр тоглодог болчихоод байгаа л даа... сүүлд Ситиг балбаж хожоод сэтгэл нэлээд авсан байх... саяын хожил бас айхар сэтгэл өгсөн байх учиртай... тэр гоол ордог комбинац бол үнэхээр ганган байлаа... Тиелемансыг Бэйлигийн ард биш урд нь довтлогчийн байранд тоглуулах ухаан Унайгаас л гарах байх... дээрээс нь Тиелеманс, Бэйли 2 тээр жилийн Ашли Яанг, Агбон хоёроос хойш хамгийн гоё ойлголцдог хослол болоод байна... бараг өмнөх хоёроосоо ч илүү байх...

Баг маань ганган байгаа ч энэ жил Лестердэж чадахгүй байхаа... Лестерддэг жил том багууд орон гаран байсан... энэ жил Ливер, Арсенал чанга байгаа... Сити ч өөрсдийнхөө тогтоосон өндөр стандартаас доошоо тоглож байгаагаас түрүүлчихсэн байхад гайхахааргүй л баг... ямар ч байсан энэ жилдээ топ 4-т ороод, түрүүлэх өрсөлдөөнд жоохон гүйж туршлага сууж, чухал тоглолтуудад сэтгэлзүйн хаттай болж авах нь чухал байна... гол асуудал айлын талбайд "ялагчийн" сэтгэлзүйтэй тоглож сурах хэрэгтэй байна... Ноттингэмийн талбайд хожигддог, сүүлд Борнмутын талбайд тэнцдэг хоёроос аль нэгийг нь хожчихсон бол өдийд ПЛ-ийн орой дээр заларч байх байлаа...

багийнхаа шинэ тактикийг жоохон дэлгэрэнгүй тайлбарласан пост оруулах санаатай зав муутай амжихгүй л яваад байна... Унай бол яалт ч үгүй ногоон талбай дээр шатар тоглодог эрхэм юм билээ...

багийн хувьд улирлын хамгийн хүнд цувралаас гайхалтай гарч ирлээ... эндээс яаж гарч ирэхээс л бүх зүйл шалтгаална гэж бодож байсан... 14 хоногийн дотор 5 тоглосон... дандаа чанга учраа... Тот-ыг талбайд нь 2:1, Легиа Варшавыг талбайдаа 2:1 хожоод, Борнмутын талбайд 2:2-р эцсийн мөчид тэнцээд, МанСити, Арсенал хоёрыг талбайдаа 3 хоногийн зайтай дараалан 1:0-ээр буулгаж авлаа... гэхдээ яахав жоохон аз ёндоо байсаан байсан... Борнмут дээр 90 дээр манайх тэнцээний гоол хийсэн... Тот айхтар гэмтэл бэртэлтэй байхдаа манайтай үзсэн... МанСити дээр манай Грилиш, Родри энэ тэр гээд яг төвийн хагасын гарааны гарууд нь 2, 3-аараа 5 шартай гээд тоглоогүй, сүүлд Артета талбайн хажууд байгаагүй гэх мэт... гэхдээ л яахав дээ хожил бол хожил, оноо бол оноо доо хэхэ...

5 хоногийн дараа Европа лигийн хүрээнд хаа байсан Босни Херцеговин яваад хоёрхон хоногийн дараа Брентфордын хэцүү талбайд үзнэ... санаснаар болдог бол Унай ПЛ-дээ бэлдэж 1-р багтайгаа үлдээд Паког сэлгээнийхэнтэйгээ Босни явуулчих юмсан ккк

топ-4-т байгаа багуудаас энэ оны үлдсэн хуваарийг нь харвал Ливерпүүлийн хуваарь хамгийн хүнд /МанЮ, Арсненал, Брөнли, Ньюкастл/, дараа нь Ареснал /Брайтон, Ливерпүүл, Вестхэм, Фулхэм/, дараа нь манайх /Брентфорд, Шеффилд, МанЮ, Бөрнли/ хамгийн амархан нь МанСити /Лютон, Палас, Эвертон, Шеффилд/ харагдаж байна... одоо энэ онд үлдсэн 4 тоглолтоо чамбай тоглоод 9-10 оноотой гарч ирэх л хэрэгтэй байна даа...

бодоод байх нь ээ баг маань ингэж явсаар байгаад ЧЛ-д орохоор болчихвол яг ямар реакшн гаргахаа мэдэхгүй юм ккк бодоод нэг л төсөөлөгдөхгүй ккк... хэрвээ бүр Лестердвэл тэгээд уйлах юмуу яах юм ккк... эсвэл бүр гөлийгөөд "харин түрүүлчихлээ" гээд маасайгаад сууж байх байх даа хэхэхэ....

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Sun Dec 10, 2023 12:32 pm
by Chin-T-Mac
Архи л уунашдээ. Кк

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 10:48 am
by Nova
Пүү энэ Унай яацын хожлын хувь 62.75 гэнэ үү

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 11:38 am
by El Payaso
Хамгаалалт их сайн байна л даа. Сая сүүлийн хоёр тоглолт дээр тайлбарлагч Эмиг дэлхийн шилдэг гэж хэлж байх юм. Сонирхолтой санагдаад юу билээ гээд бодсон Куртуа энэ улиралд тоглохгүй байгаа гэхээр Алисон биш гэвэл Эми л юм байна л даа. Эмиг явуулсанд жаахан харамсдаг юм. Аргентин болоод ч тэр биш. Тэрнээс хойш одоо ч бас хойно хийтэй л бгад бна.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 11:45 am
by Villa_Bayaraa
El Payaso wrote:Хамгаалалт их сайн байна л даа. Сая сүүлийн хоёр тоглолт дээр тайлбарлагч Эмиг дэлхийн шилдэг гэж хэлж байх юм. Сонирхолтой санагдаад юу билээ гээд бодсон Куртуа энэ улиралд тоглохгүй байгаа гэхээр Алисон биш гэвэл Эми л юм байна л даа. Эмиг явуулсанд жаахан харамсдаг юм. Аргентин болоод ч тэр биш. Тэрнээс хойш одоо ч бас хойно хийтэй л бгад бна.


нэмээд энэ жилийн Яшины нэрэмжит алтан бээлийг авчихсан болохоор тэгж хэлээд байх шиг байна лээ...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 2:35 pm
by Nova
El Payaso wrote:Хамгаалалт их сайн байна л даа. Сая сүүлийн хоёр тоглолт дээр тайлбарлагч Эмиг дэлхийн шилдэг гэж хэлж байх юм. Сонирхолтой санагдаад юу билээ гээд бодсон Куртуа энэ улиралд тоглохгүй байгаа гэхээр Алисон биш гэвэл Эми л юм байна л даа. Эмиг явуулсанд жаахан харамсдаг юм. Аргентин болоод ч тэр биш. Тэрнээс хойш одоо ч бас хойно хийтэй л бгад бна.


Гэхдээ сонин л дээ. 10 жил Арсеналийн бүрэлдэхүүнд байхдаа 38 хан тоглолтонд оролцсон гэхээр гараанд өрсөлдөх хэмжээний биш байсан ч юм шиг.
Эсвэл шууд гараанд Рамси шиг нүдүүлэх ёстой байсан ч юм уу. Тэгснээ Астон вилаад гараанд гараад шигшээгийнхээ номер 1 болж улмаар дэлхийн аварга авсан гэхээр бас л сонин тавилантай хөлбөмбөгч юмдаа.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 2:35 pm
by Villa_Bayaraa
Image

Сая талбайн төвд 2 тоглолт дараалж гарсан манай 3-ыг нийлүүлээд 200 саяар үнэлсэн нийтлэлүүд гарсан байна... Унай тоглогчдын үнийг айхтар өсгөж өгчээ... уг нь МкГиннийг 2,5 саяар, Луизыг 15 саяар, Камараг үнэгүй авч байлаа... МкГиннийг авчирсан гавьяа Стив Брюс өвөөгийнх харин Камараг үнэгүй авчирсан гавьяа харин яалт ч үгүй Жеррардынх...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 2:36 pm
by Villa_Bayaraa
Nova wrote:
El Payaso wrote:Хамгаалалт их сайн байна л даа. Сая сүүлийн хоёр тоглолт дээр тайлбарлагч Эмиг дэлхийн шилдэг гэж хэлж байх юм. Сонирхолтой санагдаад юу билээ гээд бодсон Куртуа энэ улиралд тоглохгүй байгаа гэхээр Алисон биш гэвэл Эми л юм байна л даа. Эмиг явуулсанд жаахан харамсдаг юм. Аргентин болоод ч тэр биш. Тэрнээс хойш одоо ч бас хойно хийтэй л бгад бна.


Гэхдээ сонин л дээ. 10 жил Арсеналийн бүрэлдэхүүнд байхдаа 38 хан тоглолтонд оролцсон гэхээр гараанд өрсөлдөх хэмжээний биш байсан ч юм шиг.
Эсвэл шууд гараанд Рамси шиг нүдүүлэх ёстой байсан ч юм уу. Тэгснээ Астон вилаад гараанд гараад шигшээгийнхээ номер 1 болж улмаар дэлхийн аварга авсан гэхээр бас л сонин тавилантай хөлбөмбөгч юмдаа.


Манай хүний сэтгэлзүй бас л онцгой л доо... тэр "эрх чөлөөт" сэтгэлзүйг нь сул тавиад өгөх ёстой л байсан юм шиг байгаа юм...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 3:13 pm
by El Payaso
Сая мань хүнээс Вилла аварга авах боломжийн талаар асуусан бна лээ. Тэгсэн Би бол итгэгч гэж хариулсан бна лээ. Мексиктэй тоглохын өмнөх тоглолтон дээр маргааш 2 тэгээр хожино гээд бичлэг хийж байгаа бичлэг нь саяхан ил болсон бсн ккк.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 11, 2023 7:37 pm
by Цогоо
амьсгаа гэхдээ манай эсрэг бүр нэг занаж үздэг болчихсон шиг санагдаад байгаам хаха.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Dec 12, 2023 8:18 pm
by Өсөхбаяр
Эмигийг ёндоо Аргентина Вилла гээд үргэлжилчих юм биш бгаа :ногоон:

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 18, 2023 8:16 am
by Villa_Bayaraa
Өсөхбаяр wrote:Эмигийг ёндоо Аргентина Вилла гээд үргэлжилчих юм биш бгаа :ногоон:


Болтугай болтугай хэхэ

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 18, 2023 8:58 am
by Villa_Bayaraa


Брентфордын хүнд талбайгаас гоё эргэн ирэлт хийж хожлоо... Морено эхний гоолын буруутан болсон бол өөрөө хичээсээр байгаад тэнцээний гоол хийсэн... нэмээд Ваткинс шартай мөргөж хожлын гоол орууллаа... Ваткинс Конса 2 уг нь Брентфордоос ирсэн... гэхдээ Брентфордынхонтойгоо таарамж муу, болж өгвөл үзчих гээд байдаг... сүүлд Втакинс хожлын гоол оруулаад Брентфордын нэг фен рүү заагаад өдөөд байсан... тэгсэн тоглолтын туршид манай хүнийг доромжилсон юм байх... тэрнээс болж бужигнаан болоход Конса дунд нь тууж явсан... харин сүүлд Мупай жүжиглэж байж Мартинезыг шатаагаад, Мартинез нөхрийг заамдаж чирээд инээдтэй юм боллоо... гай нь гэмгүй явсан Камара улаан авчихсан... гэхдээ бараг энэ улааныг буцаах байх...

ямартай ч хүнд талбайгаас гоё хожил авлаа... нэмээд Лука Дийн, Дуглас Луиз хоёрыг картны бантай эзгүй байх үед чухал ялалт байгуулж чадлаа... ялангуяа Луиз төвд байхгүй эхний үед бас л аргуун талдаа байсан... МкГинн урагшилж Луизын байранд тоглоод МкГинний байранд Рамси тоглосон... ерөнхийдөө боломжийн... гэхдээ л Луизыг яаж гүйцэх вэ... Бэйли сэлгээнээс орж ирж тоглолтыг гоё эргүүллээ... одоо манайх бэртэл гэмтлээс холуурхан яваад байхад л болох гээд байна даа...

Айлаас Бен Мий муу нохой Бэйлиг гэмтээх шахлаа... манай эсрэг дандаа хогийн юм хийж байдаг... Бөрнлид байхдаа манай Веслигийн өвдгийн чагтан холбоосыг тасартал таклдаж карьерыг нь дуусгах шахсан... манайд ирээд яг учраа олж эхэлж байсан... хөөрхий тэр гэмтлээс хойш жил хагас тоглоогүй байж байгаад явсан... тэр тоглолт дээр улаан ч аваагүй... сая харин овоо улааныг нь өглөө...

1 сарын цонхоор сэлгээнээс гомдоллохгүй үзээд байх 1 боломжийн довтлогч, Кэштэй өрсөлдөөн үүсгэх 1 сайн РБ л хэрэгтэй байна даа...

топ-4-т байгаа багуудын хувьд Сити Паластай тэнцэж, Ливепүүл МанЮ-тай тэнцлээ... нөгөө талд Арсенал Брайтоныг зовлон багатайхан буулгаад авах шиг боллоо... манай дараагийн учраа Шеффилд... нямбайхан үзээд нухах л хэрэгтэй байна даа...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Dec 18, 2023 9:48 am
by poseidon
Гоё байнаа. Тэр Сүүлд Бэйли байв уу Дюран байв уу? Талбайн төвөөс хүчтэй дамжуулаад тэр нь эгээтэй л гоол болсонгүй. хаха

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Dec 19, 2023 4:43 am
by amigo
Villa_Bayaraa wrote:гай нь гэмгүй явсан Камара улаан авчихсан... гэхдээ бараг энэ улааныг буцаах байх...

Мангасдаад хаячихсан биз дээ...кк

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Dec 19, 2023 9:26 am
by Villa_Bayaraa
amigo wrote:
Villa_Bayaraa wrote:гай нь гэмгүй явсан Камара улаан авчихсан... гэхдээ бараг энэ улааныг буцаах байх...

Мангасдаад хаячихсан биз дээ...кк


харин мангасдсаныг нь анзаараагүй байсан сүүлд харлаа ккк... тэр ч гарцаагүй улаан юм билээ хэхэ... ялихгүй юмнаас ямааны гарз болсон...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Dec 19, 2023 12:09 pm
by Цогоо
Баяраагийн мастер планы явц хэр байна? Аймаар гүйдэг план байдаг даа. Аягүй бол Лейстердэнэ гэчихсэн л сууж байгаа.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Wed Dec 20, 2023 11:00 am
by Villa_Bayaraa
Цогоо wrote:Баяраагийн мастер планы явц хэр байна? Аймаар гүйдэг план байдаг даа. Аягүй бол Лейстердэнэ гэчихсэн л сууж байгаа.


баг сайжраад ирэхээр мастер планы хэрэггүй болчихдог юм байна хэхэ.... энэ жилдээ ПЛ-дээ 4-т ороод, Европа Конференц лигтээ түрүүлээд, ФА капаа авчихад болно доо хаха... арай амбицтай юу ккк

гэхдээ яахав ерөнхийдөө Европа конференц лигийн ПО-оос Аяакс, Рейл Бетис 2 мултарчихвал сайн л байна... бас ФА-д Ливерпүүл Арсенал 2-ын хожсон нь дараагийн тойрогт Сити-тэй таараад манайх доод лигийн багтай таараад "гар амар" даваа авчихвал болох гээд байна даа хэхэ

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Wed Dec 20, 2023 3:30 pm
by Chin-T-Mac
Тэгвэл гандан орж ном уншуулах л асуудал байгаа юм бишүү.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Sat Dec 23, 2023 10:34 pm
by Өсөхбаяр
Баяраагийн мастер планыг баг нь нэг харчихдаг бол :ногоон:

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Dec 26, 2023 8:00 am
by Цогоо
Өсөхбаяр wrote:Баяраагийн мастер планыг баг нь нэг харчихдаг бол :ногоон:
Тэднийхээ төлөө хичнээн юм хийж, төлөвлөж явааг нь харчихдаг ч болоосой гэж үү? :ногоон:

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Dec 26, 2023 5:43 pm
by Өсөхбаяр
бараг2 :ногоон: