Page 1 of 10

LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol 2.0

PostPosted: Fri Aug 11, 2023 9:28 am
by Тэгшээ
Шинэхэн улирал эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байна. Ёс болгож шинэ сэдвээ нээлээ

Энэ улирал ёстой АЛАН нтр... Кайседо муу банди ёстой новширлоо шүү.


Улирал эхлэх дөхсөн нь одоогоор 22 тоглогчтой буюу хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг, нэмээд 2-3 тоглогч авч таарах биз.

Наймаанууд гэвэл:

Ирсэн: Брайтон-с МакАллистер, Лайпциг-с Собослайг авч онгойгоод байсан дундын шугмыг илүү сайн болгоод авлаа.
Явуулсан: Хендо, Фабино, Кейта, Oкс, Фирмино, Карвало /зээл/ явууллаа.

Нас явсан, сэтгэл ханасан, шилэн гээд янз бүрийн тоглогч нарыг явуулж илүү залуу, тэсрэлттэй, цомоор өлсөж буй гаруудыг авснаар шинэ Heavy metal Ливэрпүүлийн эхлэл тавигдлаа гэж харж байна.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 10:36 am
by meesh
:eek:

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 11:47 am
by aebt
:eek: :eek: :eek:

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 11:53 am
by Тэгшээ
Гараа болон тоглогчдын талаарх миний бодол



Хамгаалалт

Хаалгач: Алиссон - Олон зүйл хэлэлтгүй бат хүн. Зөвхөн өөрөөс шалтгаалж 5-7 тоглолт бүтэн оноо аваад ирэх биз

Трент - Өнгөрсөн улирал хамгаалалт дээр тааруу байсан энэ тал дээрээ ажилласан байх найдаж байна. Кайседо, МакАллистер ирсэнээр түүнд бас туслаад Арнолд довтолгоонд тус болох байх өнгөрсөн улирал сүүл шиг. +2 гоол +10 ассист. Энэ хүний сэлгээд явчих ПЛ туршлагатай тоглогч хэрэгтэй байна.
Конате - Гэмтэл бэртлээс хол байвал гараанд бат
Ван Дик - өнгөрсөн улирал тийм ч сайн байгаагүй. Ахлагч болсон илүү хариуцлага ирсэн мэдэж байгаа биз.
Робертсон - Ассист тоогоо улам нэмэх нь гарцаагүй биз. +8 дамжуулалт найдаад байна.
Матип - Формоос шалтгаалж Конатетэй сэлгэгдэх сэлгээний №1 сонголт
Гомез - Хүлээлт маш бага болсон. Одоо илүү сайжрана гэдэг юу л бол. Дараа улирал дундаж багруу зарчихвал
Цимикас - Цомууд дээр гарна + Робертсон-г амраана. Сайн байвал +5 ассит өгчих байх
Филипс, Уиллиамс, Ван ден Берг, Куанса - Цомуудын эхний шатууд сайн байвал дунд шатууд хүртэл rotation маягаар тоглоцгоох биз. Куанса, Уллиамс 2 зээлчихвэл.

Хагас

МакАллистер - 24 нас яг л алж эхэлдэг дээрээ явж байна. Гараанд бол бат. Нэмээд түүнд хангалттай туршлага байгаа болохоор алзахгүй байх. +5 гоол, +5 дамжуулалт гэж орж ирээд байна. :ногоон:
Собослай - Английн цаг агаар, лигт дасах хугацаа хэрэгтэй. Жонестой ннлээн солигдож гараанд гарч таарна. Улирлын дунд дөхөөд хөл гараа нийлүүлээд эхлэх биз. Хүлээлт +5 гоол +5 дамжуулалт
Тиаго - Бэртэл гэмтэл хол байвал энэ хүн тоглолтыг удирдах чадвартай л даа.
Жонес - Өнгөрсөн улирал төгсгөл шиг тогловол хангалттай зүүн урд жигүүр болон төвд аль алинд нь дажгүй сэлгэгдээд тоглочих байх
Эллиот - Тогтвортой тоглолт дутаад байдаг уг нь их дайчин тоглолттой. Орон гаран байдлаасаа болоод банз халаачих гээд байдаг талтай. Собослай ирснээр түүнд ирэх минут улам л багасаж байна. Хичээх хэрэгтэй.
Байчетич - Фитнес тал дээрээ ажиллаад, бэлтгэлээ сайн хийгээд байвал Кайседог орлох хангалттай боломж гарах биз.

Довтолгоо

Салах - Арын шугам сайжирсан +20 гоол хангалттай хийх биз.
Гакпо - Ямар азаар энэ залууг өвөл авсан юм. Тоглолт эргүүлэх хангалттай чадвар, ур ухаан байгаа. +10 гоол +5 дамжуулалт
Гүнэз - Пресизонд бол сайн л байна лээ. Одоо сэтгэл зүй хамаагүй бэлтгэгдээ байлгүй. Гараанд гарах эсэх ёстой цэвэр өөрөөс нь шалтгаална. +15 гоол хийчих байлгүйдээ
Жота - Бэртчихгүй бол манай хүн ч чимээгүй баатар шүү дээ. +8 гоол бэртэхгүй бол +10 хангалттай хийчих биз
Лүйс Диаз - Улирал төгсгөлд орж ирээд тийм сайн байгаагүй, боломж ч хомс байлаа. Энэ улирал өөрийгөө дахин харуулах болтугай.
Доак - Хэлж мэдэхгүй юм. Боломж хэцүү2.

Боломжит гараа

--------------Аллисон-----------------
Арнолд-Конате-Ван Дик-Робертсон
--------------?-----------------
---Мак------------Собослай-------------------
Салах-------------------------------?
-------------------?--------------------

? байрлалд тоглогчдын формоос шалтгаалж хэн гарах нь тодорхой бус, улирлын дунд ерөнхий гарааны тоглогчид тодорхой болоод ирэх биз.

Амжилт хүлээлт: Топ 4, Европа лиг финал, 1 цом

Багийн мэргэн бууч: Салах +20 гоол
Багийн довтолгоо: <80 гоол орно
Хамгаалт: >50 гоол алдана.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 3:41 pm
by Цогоо
Каиседог 4 саяар дарчхаад хоёр жилийн дараа 111 саяар зарна гэхээр Браитон нээрээ цөм хийж байгаам шүү.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 7:50 pm
by Mojul
Албан ёсоор зарлацымуу

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 7:56 pm
by rednasca
энүүгээр зарлаад сүйд үү?... ккк...

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 7:57 pm
by Devil 7
Каиседо нь би челситэй аль эрт тохирчихсон бсн...Зөвхөн Челси рүү л явмаар бна гээд бгаан бишүү хэхэ

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 7:57 pm
by Mojul
Ямар ч байсан мөнгөөр зодоод зөвшөөрүүлж амжаагүйл байх шиг байна шдээ

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 11, 2023 8:04 pm
by gremlin
Манайх болсон хойно цалин горгор өгч байгаа л даа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sun Aug 13, 2023 5:14 pm
by amka13
xuuchin ulirliin sedvyyd xaashaa archive bolood bn aa?

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Aug 14, 2023 12:29 am
by gremlin
Туршилт хийж Гакпог хагас дээр гаргачихсан жоохон замбараагүй ч юм шиг санагдаад байна. 2-р хагаст Эллиот, Жонс гэсэн нөхдүүд орж ирэх нь дээ

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Aug 14, 2023 11:15 am
by El Payaso
Turshiltsad ch u bhu garah yostoi bsn hun n chelsea ru yavchihar gaihsanda gargazn bishu kk

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Aug 14, 2023 4:13 pm
by Тэгшээ
Өмнөх улирал-н тоглолт шиг хөгийн тоглолт болохнуу гэсэн хамаагүй эрч хүчтэй тоглолт боллоо. Цэнхрүүд гэхдээ ноднинг бодвол бас дажгүй л үзлээ. Кайседог алдсан одоо Лавиагаа л авах байхдаа. Уурандаа тэр америк залууг ч авсан ч яадаг юм

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Tue Aug 15, 2023 10:15 am
by Тэгшээ
аа идда Лавиаг бас алдчихлаа. 2 долоо хоногийн хугацаа үлдээ. Хүн авах нь авах байх, тоглолтонд нөлөөлөх л хүн хэрэгтэй байна.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Tue Aug 15, 2023 12:46 pm
by Devil 7
Romeo Lavia wants to join Chelsea despite Liverpool agreeing £60m deal with Southampton

Одоо яршиг Челсиг бүх наймаагаа дуусахаар нь л хүн амьтан сонирхоорой

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Tue Aug 15, 2023 1:44 pm
by Цогоо
amka13 wrote:xuuchin ulirliin sedvyyd xaashaa archive bolood bn aa?
Форумын архив гээд тээр доор байдаг.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Wed Aug 16, 2023 10:22 am
by meesh
Голд яах аргагүй хүн, бүр 2 ч хүн авах хэрэгтэй байна даа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Wed Aug 16, 2023 4:58 pm
by TGNT
Голоос гадна баруун ар ер нь авах хэрэгтэй байх аа... Гомез мэдээж хэцүү.
Одоо манай эсрэг бол бүх багууд бөмбөг таслаад л нүдээ аниад манай баруун ар луу цөлөхөд л ойлгомжтой аюул тарихаар байна гэдгийг мэдчихсэн. Тийм учираас бидэнд баруун ар эсвэл Хэндо шиг нохой шиг гүйж ТАА-ын хамгаалалтын сул талыг нөхөх хүн хэрэгтэй.
Төвдөө тийм ачаалалтай байлгаж байхаар ТАА-ыг төв рүүгээ оруулаад баруун ар дээрээ хүн авчихсан нь амар байхдаа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Thu Aug 17, 2023 9:53 am
by meesh
Эндо гэнэ үү?

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Aug 18, 2023 11:00 am
by gremlin
Зозо Хэндог Эндо болгож байгаа юм байна.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sat Aug 19, 2023 9:48 pm
by gremlin
Самурай маань сэлгээнд суух юм байна. 2-р үед цөөхөн минут гаргаж магадгүй л юм.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sun Aug 20, 2023 10:43 am
by Chin-T-Mac
Дахиад хүн авах сураг байна уу

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sun Aug 20, 2023 10:52 am
by gremlin
Chin-T-Mac wrote:Дахиад хүн авах сураг байна уу

Одоо гарааны ДМ авах байлгүй дээ. Докурэгийн нэр л их яригдаад байна.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Aug 21, 2023 7:52 am
by TGNT
Эндо тоглолтын нь үзэж байсан хүн байна уу? ер нь хэр тоглогч вэ?
Өнгөрсөн тойргийн тоглолтонд харахад бас л намхан тоглогч байна шүү.
орж ирээд эхний бөмбөг таслалт бол гоё2