Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Жозе бол...

1. Жинхэнэ жентльмэн, бүгд түүнийг хүндэлдэг... :-D
18
10%
2. Шийдэмгий, зоригтой, яах аргагүй хамгийн шилдэг дасгалжуулагч... :gold
86
47%
3. Худлаа гар, чадах юм байхгүй, зүгээр аз... 8+)
34
18%
4. Байдаг л нэг орчуулагч...:smile:
25
14%
5. Хамгийн шилдэг тактикч... :eek:
21
11%
 
Total votes : 184

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Shaggy » Wed Dec 01, 2010 1:23 pm

Моуриниогийн 5-0дуулсан тоглолтын дараа телеграф дээр моуриниогийн мартахыг хүсдэг 5 тоглолт нэртэй жижигхэн нийтлэл гарж.
Image

Порто 1-3 Реал Мадрид 2003 оны 10 сарын 1н

03-04 оны аваргуудын лигт Портотой хамт аваргалахдаа амссан цорын ганц ялагдал. Портогийн Эстадо Де Драгод болсон энэ тоглолтод Хелгуора, Солари, Зидан нар гоалдож байсан юм байна. Энэ ялагдал нь онцгой нэгний европын тавцанд амссан хамгийн анхны том ялагдал гэнээ.

Миддлесбро 3-0 Челси 2006 оны 2 сарын 11н

Челсид өнгөрүүлсэн хугацаандаа онцгой нэгэн үнэхээр онцгой байсан. Түүнтэй хамт челсигийн хамгийн том ялагдал юм байна.

Астон Вилла 2-0 Челси 2007 оны 9 сарын 2н

Лигтээ 18 ялагдаагүй цувралаа таслуулсан ялагдал. Зат Найт өөрийн дебю тоглолтон дээрээ гоалдож арслангуудад ялалтыг авчирж байсан юм бна. Харин 2 тоглолтын дараа Жозегийн Челси дэхь амьдрал дуусжээ.

Аталанта 3-1 Интер Милан 2009 оны 1 сарын 18н

Энэ улиралд Интертэй хамт 4хөн тоглолтод ялагдсаны нэг нь энэ тоглолт гэхдээ энэ 4 тоглолтоос хамгийн хатуу нь ялагдал.

Маню 2-0 Интер Милан 2009 оны 3 сарын 11н

Хэсэгийн тоглолтод тийм ч сайн байгаагүй Интер хасагдах шатанд маш ширүүн учираатай таарсан. Энэ 2 багийн тоглолтыг хамгийн чимж байсан зүйл нь Моуринио өөрөө байсан. Челсиг удирдаж байх хугацаандаа САФын урдуур 2 ч удаа хөндөлсөж чадсан тэрнийг энэ удаа Олд траффорд дахин нэгэн ялалтыг авч чадна гэж хүмүүс итгэж байсан харин үр дүн эсрэгээрээ байсан.


За онцгой нэгний кареарын хамгийн онцгүй ялагдлууд энэ хэд юм байна...

Сая Камп Ноуд амссан ялагдлынхаа дараа Моу...

-Энэ бол миний Кареарын хамгийн том ялагдал, би өмнө нь хэзээ 5-0 гэсэн харьцаатайгаар тэр тусмаа хожих ганц ч хувийн боломжгүй байдлаар хожигдож үзээгүй. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрхөд хэцүү байна. Бид гэхдээ үргэлжлүүлж тэмцэх ёстой одоо бид тэргүүлэгчээс 2 онооны ард байна.
-Би багийнхандаа маш сэтгэл гонсгор байна, нэг бүрчлэн. Хэрэв чи 5 гоалын зөрүүтэй ялагдсан бол чи уйлаад зүгээр хаяж болохгүй, илүү ихээр хөдөлмөрлөх хэрэгтэй, өнөөдөр улирал дуусаагүй!
-Нэг баг нь өөрсдийнхөө бүх боломжийг дайчлан тоглосон бол нөгөөх нь харин юу ч хийж чадсангүй. Энд хожих ёстой баг нь хожиж, хожигдох ёстой хожигдсон.

гэх мэт зүйлийг хэлжээ (орчуулна гэж хэлсэн үгий нь тайлбар маягаар явлаа шүү эхэх)
Last edited by Shaggy on Wed Dec 01, 2010 1:34 pm, edited 1 time in total.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby haka » Wed Dec 01, 2010 1:33 pm

Манайд 2005, 2007 оны Аваргуудын лигт хожигдсон нь бас орох байлгүй дээ. Аль нэгэнд нь финалд гарсан бол Челси аварга болчихсон байхыг үгүйсгэхгүй л юм.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby rednasca » Wed Dec 01, 2010 3:27 pm

тэр чинь илүүтэй аз, эзний асуудал байсан шд...
дээрхүүд бол шившигтэй, гутамшигтай талруугаа юм биш үү?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Cule » Wed Dec 01, 2010 5:21 pm

Муу дасгалжуулагч гэсэнгүй ээ... Хэл амаар сэтгэлзүйн дайралт хийж, эсвэл хаалган дээрээ автуус зогсоож анти фүүтболлдохоос биш өөрөө өөртөө өгсөн нэрэнд нь таарчихмаар тийм ОНЦГОЙ чадвар байна уу л гэсийм...

Аагий wrote:
Cule wrote:Моу ч тэгээд... Яс юман дээр хэрэлдэх, автуусдахаас өөр тийм гоц чадвар байна уу даа...ккк


Чухам бид юм үзсэн хүмүүс, хожсон ч юм хэлэхгүй гээд оройлоод Куле бичээд байсан. Сайхан хэл амаа билүүдэж байна аа, лол.


Реалыг "миалах" гэж байгаад Аагийгийн шүтээнд халдчихав бололтой... ккк уучлаарай хөгшөөн...
Би л лав бараг юм хэлээгүй шд, ийм том эвэнттэй харьцуулахад тоотой хэдхэн коммэнт хийсэн... Юун хэл амаа билүүдэх... Харин ч Реалын хэд хорссондоо утгаа алдаж байх шиг байна... Манай хэдийг талбай дээр хийх ёстойгоо хийснийх нь төлөө юу юу ч гэнэв дээ... Учраа олохоо байгаад эргүүтчихсэн хэдээ л доромжилно биз... Барса харьцангуй цэвэр, шударга тоглолт хийсэн шүү...

Моу яагаад ч барахгүйгээ мэдээд жинхэнэ спэйшл сэлгээ хийж байна лээ шд... Хүн гэмтээх зорилготой ч юм шиг... Нөгөө эргүүнүүд нь орж ирүүтээ хүний хөлтэй тоглоод эхэлдэг шаасан... Бөмбөггүй байсан Мэссиг хажуугаар нь өнгөрөхдөө мөрлөж унагаад л... Барахгүй болохоороо шаралхаж золбин авирлаад л... Сохорууд нь тэрийгээ харсан ч юм уу хараагүй ч юм уу ичихгүй энд Пэп новш байлаа, Пуёол хүүхэн шиг уналаа ч гэх шиг... Тэгснээ нөгөө хөгийн гараараа бахархаж үхэх нь... хаха

Эцсийн үр дүн 5-0.... Тэгээд л болоо юм дөө... Энд хэдэн бацаануудтай элийрэх ч дүүрч... Нэг л их ухаантай, ухамсартай, өөртөө ахадсан онол ярьсан юмнууд байсан... Хөөрхийс...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Аагий » Wed Dec 01, 2010 5:24 pm

Шүтээн энэ тэр яах уу дээ... би ч бас л маазарч байна. кк. Өөр асуудалгүй ээ хө.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Seikoni » Wed Dec 01, 2010 5:37 pm

Күлэ хэн рүү заагаад бухимдаад байна даа? Ер нь илүү байхад илүү хүмүүс бухимдах шаардлагагүй шд. Зүгээр л өнөөдрөөр хөлбөмбөг дуусчих юм шиг аашилсанд л реакцалсан байх хүмүүс.

Рамосыг мангасддагийг бол нормаль гэж Хави Пуёол хоёр хоёулаа л хэлсэн байна шд. Тэр таклын бурууг бол хүлээн зөвшөөрнө тийм байж болохгүй. Гэхдээ бичлэгээ дахиж үзвэл угаасаа ямар ч гэмтээх зүйлгүй л өшиглөсөн харагдсан даа.

Пэп, Пуёол нар бол угаасаа шатаах зорилготой байсан зорилгодоо хүрсэн. Энэнд Пэпийг новш гэж дуудлаа гээд юунд бухимднамбэ дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby dallas_fan » Wed Dec 01, 2010 7:06 pm

манай онцгой нэгэн будаа боллоо доо
Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!
dallas_fan
Мадридиста
Мадридиста
 
Posts: 387
Joined: Wed Jul 01, 2009 7:01 am
Location: Рэал Мадрид

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Reda » Thu Dec 02, 2010 3:52 pm

3 мундаг довтлогчтой... төвдөө азаргалдаг багийг буулгаж авъя гэвэл нягт, сайн зохион байгуулагдсан байжийж л чадна даа..... үүнээс дан техник чадвартай байжийж буулгаж авна гэж байхгүй..... бас хүсэл эрмэлзэл.... Моу энэ бүгдээ мэдэлгүй яахав... гэхдээ нөхөрт Английн баг дасгалжуулах л таарах байх даа..... Барсаг буулгадаг нөгөө автуусддаг арга барилаараа Ли лигийн бусад багуудтай тогловол инээдтэй харагдана л даа..... тийм болохоор баг нь яг тэр тактикт нь дасан зохицох хэцүү юм шиг..... жилдээ тоотой хэд л тэгэж тоглох хэрэг гарна..... байнга тэгэж тоглож байж л тактикт нь тамирчид нь дасан зохицно... Англид бол вийкенд бүрт л тэрүүгээрээ үздэг болохоор бүр гаршчихсан.... Одоо бол Реал тэгээд нягт биш учираас Рубинаас тааруу тоглолоо... хавар ч гэсэн хусуулах биз ээ... гэхдээ 1,2 гоолын зөрүүтэй ч юмуу....
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Rooney » Mon Dec 06, 2010 5:16 pm

Би бол Жозе-г мундаг дасгалжуулагч л гэж боддог. Порто, Челсий, Интер дэх амжилтыг харахад хэнд ч ойлгомжтой. Риалд ирснээсээ хойш ч гэсэн тийм муу биш байгаа шд. Саяны хожигдол бол өөр асуудал л да. Яагаад өөр гэхээр
1. Барса өөрөө ямар баг билээ. Олон жил хамтдаа тоглосон сэтгэл зүрхээрээ бие биенийгээ мэдэрдэг болсон шилдэг тоглогчидтой тийм нягт баг. Яах аргагүй одоо цагийн шилдэг баг.
2. Энэ 2 клубын хоорондох тоглолт гэдэг тоглогчдын ур чадвар, дасгалжуулагчийн тактик гээд нөлөөлөх олон зүйл байгаа ч бас нэг гол нөлөөлөх зүйл бол тамирчдын сэтгэл зүй Барсаагынхан бол бөмбөгний төлөө үхэхээс наагуур тэмцэж байлаа шд. Энэ тоглолтонд хожигдвол тэдэнд ямар хүнд байхыг тоглолт эхлэхээс өмнө л ойлгосон байлаа. Эсрэгээрээ Риалынхан тоглолт дууссны дараа л тэрийг ойлгосон байх.
Хавар болох тоглолтонд талбай дээр 11 Рамос гарч ирэх байлгүй. Энэ тоглолтын утга учрыг ойлгосон шүд зуусан нөхдүүд л тоглох байлгүй дэ. Дээр нь хавар гэхэд хамтдаа тоглоод нэлээн жигдэрээд бие биенийгээ мэдэрдэг болсон байна. Тэгэхээр арай өөр дүн хүлээж байна да тэр тоглолтоос.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Тэгшээ » Tue Dec 07, 2010 3:30 am

Дасгалжуулагч-г ганц хожигдлоор дүгнэж болохгүй бх гэж бодож бна. Цаашаа ямар амжилт үзүүлэх ч юм билээ. Дараагийн тоглолтонд Барса-г бут ниргэх ч юм билүү бид мэдэхгүй шдэ. Бөмбөг бөөрөнхий.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5415
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Realist » Sun Jan 02, 2011 5:05 pm

Жозегийн түүх

Image

Асуулт дээр байсан энэ нийтлэл их таалагдлаа. Тэгээд цонхдоо копидоод аваад ирлээ.


Энэхүү түүх нь зул сарын орой португалийн жирийн нэгэн айлын гэрт эхэлсэн юм. Халуун ам бүл цуглан, ширээн дээрхи лаа асан, идэх юм бэлэн болж, бүгд л баяр хөөртэй байлаа. Мөн энэ айлын эзэн шинэ дасгалжуулагч Жозе Мануэль Феликс ч их баяртай сууж байлаа. 3 өдрийн өмнө түүний удирдаж буй баг нь хожигдсон ч тэр энэ явдлын талаар мартахыг хичээж байв. Эхнэр Мария болон бяцхан хүү Зегээ гомдоож болохгүй гэдгийг тэр мэдэж байсан юм. Оройн зоогны үеэр утас дуугарсан юм. Феликс харилцуурыг аван хэсэг хугацааны дараа таслав.

- Юу болсон бэ? Таагүй юм болоо юу? хэмээн Мария асуухад
- Намайг халжээ... Зул сарын сайхан бэлэг байна даа хэмээн Феликс чимээгүй хэлэв.

За ямар ч байсан энэхүү түүхийн үргэлжлэлийг жоохон байж байгаад хөндөе. Реалын шинэ дасгалжуулагчид та ер нь яаж ханддаг вэ? Энэ бүх юманд ялалт байгуулсан л даа... Гэхдээ тэр ааш муутай, тоглогчидтойгоо байнга хэрэлддэг тэгээд багууд нь дандаа уйтгартай тоглодог гэж бодож байгаа байх.

Тийм ээ, яг л ийм дүр зургийг хэвлэл мэдээллийнхэн гаргасан. Тэд нар ч бас сайн ажилласан байгаа шүү. Ийм учраас л хүмүүс юуны түрүүнд Жозег дуулианч нөхөр гэж үзэж, дараа нь л дасгалжуулагч гэж боддог юм. Хэвлэл мэдээлэл ийм л хүчтэй байгаа юм даа!

Үнэнийг хэлвэл хэвлэлийнхэн анхнаасаа л Моуриньюд гомдсон байсан юм. Моуринью хэвлэлийнхэнд дургүйд болоод ч тэр биш. Нэг муу хэний ч дуулж байгаагүй банди хэний ч төсөөлж байгаагүйгээр сул харагдаж байсан багийг удирдаад Аваргуудын Лигт түрүүлээд, дараа нь Челсид хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болсон нь сонины акулуудын уурыг ихээр хүргэж байсан. Ийм юм болчихдог!

Гэхдээ мань хүн одоогийноо имижээ бүрдүүлэхэд бас л хувь нэмээр оруулсан л даа. Яагаад гэвэл бусдыг юу гэж бодох нь түүнд ямар ч падгүй. Нэг орчин үеийн дуун дээр гардаг даа : Тааралдсан ***** болгонд таалагдах албатай биш гээл... Яг үүнийгээ харуулахын тулд Жозе хааяа нэг хэвлэлийнхэнд хатуухан үг хаячихдаг юм. Хааяа бүр тоглогчидоо өөрийнхөө хүү шигээ л хэвлэлийн акулуудаас хамгаалж тэд нарын дургүйг нь хүргэдэг. Үе үе Маурт зүгээр л шарыг нь малтах гоё байдаг байх. Бас Моуринью өөртөө хэтэрхий итгэлтэй хүн. Хэтэрхий. Үүнд яах ч аргагүй ээ : байгалиас төрөхдөө л ийм төрсөн. Гэхдээ Моуринью өөрийгөө онцгой нэгэн гэж хэлсэн нь буруу зүйл ч биш.

Моуриньюгийн араншин тэр зул сарын орой л хатуужиж эхэлсэн юм. Бяцхан Зе аав нь ажлаас халагдсаныг сонсоод шооконд л орчихсон. Бяцхан хүү аавыгаа шүтдэг байсан гэж хэлэхэд болно, тэгээд хэн нэгэн нь аавынхан хийсэн ажилд нь сэтгэл хангалуун бус байгааг сонсоод гайхсан юм.

Саяхан 72 нас хүрсэн Феликс Моуринью бол хүндлэл хүртэх ёстой нэгэн. Загасчины гэрт төрсөн хэдий ч алдартай хаалгач болж Витория, Белененсеш гэх багуудад тоглож байсан ба бүр нэг удаа Португалийн шигшээд тоглож үзсэн юм. Хөгжөөн дэмжигчид Феликсэд их дуртай байсан юм. Талбайн өөрийнхөө талаас хаалттай цохилтоос гоол оруулж байсан Феликсийн түүх одоо ч Сетубала хотод яригддаг гэх.

Зе хөлбөмбөгт хайртай болсон нь мэдээж аавынхан л буруу. Жаал хүү Сетубала хотын цэнгэлдэхэд очих дуртай байсан ба аавыгаа харахын тулд талбай дээр гарч гүйж бэлтгэлүүдийг тасалдуулахад хүргэдэг байв. Жозег сургуулид явж эхлэхэд нь аав нь болзол тависан юм : Сайн сурах л юм бол бэлтгэл дээр ирж болно шүү ! гэж хэлж байжээ.

Жозе Белененсешийн бүх тоглогчидтой найзалсан ба Португалийн Лигийн бүх тоглогчдыг цагаан толгой шиг мэддэг байлаа. Хааяа бүр Феликс хүүгээрээ тоглоод хөлбөмбөгийн мэдлэгийн шалгалт зохиодог байсан ба хүү нь нэг ч алддаггүй байсан аж. Бага Моуринью сургуулидаа ч сайн сурагч байсан юм. Ялангуяа тоо гэх мэт тодорхой цээжлэх хичээлүүд дээр сайн сурдаг байлаа. Зул сараар Жозе аав ээжээсээ ганцхан бэлэг л хүлээдэг байсан нь хөлбөмбөгийн бөмбөг.

14төйдоо аавынхаа тоглолтууд руу Жозе байнга хамт явдаг болов. Автобусаар Жозе аавтайгаа, багийнхантай нь хамт Португалийг тойрдог болов. Тэрээр бөмбөг шиддэг банди нарын багт элсэн удалгүй багийнхаа ахлагч нь болжээ.

70аад оны сүүлээр Феликсийн халагдсан түүх бүр мөсөн мартагдаж албан ёсоор дасгалжуулагч болсон. Хүү нь тусалсан хэвээр байлаа. Жозе эхэндээ нэг л үүрэгтэй байжээ. Ганцхан ч гэсэн маш чухал үүрэг. Сэлгээний суудлын хажууд Жозе зогсож, талбайн нөгөө талд байгаа тоглогчид юм хэлэх болонгуут аав нь хүүгээ гүйлгэдэг байв.

Мөн давхар Жозе Белененсешийн хүүхдийн багт тоглодог байсан ч олигтой болж өгдөггүй байж. Хүүд томчуулын яриа сонсож, тактик, анализ хийх илүү сонирхолтой санагддаг байлаа.

5тайдаа Жозе аавдаа хэзээ нэгэн цагт дасгалжуулагч болно гэж хэлж байжээ. Аав нь туслах дасгалжуулагч авах мөнгө багатай байдаг байсан тул хүүгээ хэдэн жилийн дараа туслахаар авч эсрэг багуудыг судлах үүрэг ноогдуулж байлаа.

Жозе нэгэн том дэвтэртэй болж, тэрэндээ хамаг судалгааны ажлаа бичдэг байв.

– Манай баг "Униау де Мадейра" "Амадора"тай талбай дээр нь тоглохоор болоод байсан. Дээд лигт гарахын тулд тэнцээн л хангалттай байлаа. Би Жозег өрсөлдөгчийнхөө бааз руу нь явуулж судлуулахаар болоод Жозе тэнд 7 хоног судалгаа хийсэн. Харин дараа нь тоглолтоо яаж зохиохыг зөвлөсөн. Тэгээд л бид нар 0:0 ээр тэнцсэн юм даа. Баярлаад би хүүдээ анх удаагаа цалин өгсөн гэж Феликс дурсаж байна.

Харин Жозе нэг хичээлийг ойлгож авсан : ганц талбай дээр биш, харин гэртээ үзэг цаас барингаа ялалт байгуулж болдог гэдгийг.

17тойдоо Жозе анх удаагаа ширүүн зангаа бусдад харуулсан юм. Нэгэн удаа тэрээр тооныхоо багштайгаа маргалджээ. Моуринью хэрүүл дэгдээж хөөгдөхийг хүсээгүй тул цүнхээ аваад л ангиас гараад явсан аж. Тэгээд өөр багштай ангид шилжүүлэх хүртэл тэр тооныхоо хичээлдээ суугаагүй юм байна.

Хэдэн жилийн дараа өөрийнхөө араншингаасаа болоод Жозе зодгоо тайлсан юм.

Феликс Моуринью Риу-Авегийн дасгалжуулагчаар томилогдсоныхоо дараагаар Жозег багтаа урьжээ. Бага Моуринью дээд лигт бэлэн биш байсан бололтой - хэдхэн тоглолтын дараагаар сэлгээнд л суух болсон юм. Сүүлийн тойрогт дасгалжуулагч тоглогч нь гэмтсэнээс болоод Жозег эхний минутаас талбай дээр тоглуулахаар шийдээд байсан юм. Гэвч 19тэй хүүгийн нэрийг тоглогчдын нэрсийн дотор хараад Риу-Авегийн ерөнхийлөгч их бухимдаад : хэрвээ түүнийг гаргах юм бол та 2 хоёулаа эндээс зайлах болно гэж Феликсийг сүрдүүлж орхижээ. Жозе сэлгээнд сууж түүний баг нь 7:1 ээр бут ниргүүлжээ. Бухимдсан залуу багтай хийсэн гэрээг тэр дор нь цуцлажээ.

Багийн бүх ерөнхийлөгч нар бол усан тэнэгүүд, тэд нарын үгэнд ороод яваад байх юм бол үхсэнээс ялгаагүй хэмээн ирээдүйн агуу дасгалжуулагч маань ойлгосон юм.

Риугийн дараагаар Моуринью Белененсешэд тоглож байгаад 2-р лиг рүү унахад нь 23тайдаа зодгоо тайлсан юм.

- Би ухаантай хүн болохоор л зодгоо тайлсан юм. Би 2-р лигээс өөдлөхгүй гэдгээ ойлгосон хэмээн дараа нь Жозе хэлжээ.

Моуринью Лиссабоны биеийн тамирын дээдэд элсэн 5 жилийн дараагаар төгссөн юм. Сургуулидаа сурангаа Жозе давхар сургуулид биеийн тамирын багш хийдэг байлаа. Нэг сурагчийн ярьж буйгаар бол царайлаг залуу багш ирсэнээр биеийн тамирт дургүй байсан бүх охидууд биеийн тамирын хичээлд хайртай болсон гэх. Тэр сургуулидаа мөн Жозе өөрийн ирээдүйн эхнэр, 17той Матильдатай учирсан юм.

Дээд сургуулиа дүүргэчээд Маур янз бүрийн дасгалжуулагчийн курст суух болов. Нэгийг нь англи болон шотландын талынхан зохион байгуулдаг байжээ. Тэрэнд сууж Жозе англи хэлний мэдлэгээ дээшлүүлдэг байлаа. Авъяаслаг залууг Шотландын шигшээгийн дасгалжуулагч асан Энди Роксбург олж харжээ. 1992 онд Спортингийг дасгалжуулахаар алдарт Бобби Робсон ирэхэд Роксбург түүнд Жозег санал болгожээ.

Ер нь бол Робсонд зүгээр англи хэлтэй, дээр нь хөлбөмбөгийн мэдлэг сайтай орчуулагч л хэрэгтэй байсан юм. Тийм учраас л тэр Жозег ажилд авсан юм.

- Намайг Лиссабоны онгоцны буудал дээр тосож авахад нь би зүгээр л нэг багш байгаа байх гэж бодсон. Гэвч эхний тоглолт эхлэхээс өмнө тэр залуу надад нөгөө багийг судалсан дэвтрээ бариад гүйгээр ирэхэд нь л би хэн болохыг нь ойлгосон. Би амьдралдаа тийм юм харж байгаагүй... хэмээн Бобби Робсон дурсаж байжээ.

Image

Image

Image

Үүний дараагаар тэр 2 Спортингод , Портуд, мөн Барсад ч салахгүй ажиллаж байсан юм.

Дасгалжуулагчийн туслахын хувиар Барселонад Жозе сүүлийн удаа ажилласан юм. Робсоны дараа Луи ван Гальтай ажиллаад өөрөө дасгалжуулагч болсон юм. Энэ 2 дасгалжулагч 2уулаа ялагчид байсан ба бүх юм мэддэг байв. Тэдэнтэй ажиллаж дууссаны дараагаар Жозед мэдэхгүй юм гэж үгүй болсон. Дэлхийд өөрийгөө таниулах цаг болсон гэдгийг тэр ойлгов.

Дэлхий ертөнц удахгүй Бенфика, Порту, Челси, Интер болон Реал гэх топ багуудын дасгалжуулагч португал эр Жозе Моуриньюгийн талаар мэдсэн юм. Ялагч Жозегийн талаар.

Хамгийн гол нь олон сая хүмүүсийн хувьд Моуринью бол баяр хөөр бэлэглэх чадвартай шидтэн юм. Лейрия гийн фэнүүдийн хувьд UEFA Cup ийн эрх бэлэглэгч шидтэн. Португийн хувьд европын цомууд бэлэглэгч шидтэн. Челсигийн хувьд 50 жилд анх удаагаа ялсан Премьер Лигийн шидтэн. Интерийн хувьд 45 жил хараагүй Аваргуудын Лигийн Цомыг авчирагч шидтэн.

Моуриньюг үргэлж өөрийнхөөрөө байх ёстойг заасан амьдрал түүнд аль хэдийнэ онц сайн гэсэн үнэлгээ өгсөн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby BuG » Mon Jan 03, 2011 2:08 am

Сайхан нийтлэл байна...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby TraP » Mon Jan 03, 2011 2:10 am

Харин тэхх автор нь хэн билээ..асуултаас гэсэн
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Могжоохон » Tue Jan 04, 2011 6:06 pm

TraP wrote:Харин тэхх автор нь хэн билээ..асуултаас гэсэн

тайванмн гээд ах байгаа. /жич: асуултын ганган гишүүдийн нэг дээ/
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby j007casper » Mon Jan 10, 2011 10:17 pm

энд байх ч бас гоё юмаа хүмүүс эвтэй найрсаг хэрүүл маргаан гаргахгүй Жосе ашгүй барсад 5 0дуулснийхаа дараа багаас явна гэсэн шуум ашгуй чимээгүй боллоо
Real Madrid Coming Soon in 2011
User avatar
j007casper
 
Posts: 48
Joined: Thu Dec 23, 2010 7:16 pm
Location: Santiago Bernabeu

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Aagii_03 » Tue Jan 11, 2011 9:29 am

Шнайдер яг юу гэж хэлээд Жозег минь уйлуулчихваа айн
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Aagii_03 » Tue Jan 11, 2011 9:31 am

Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Realist » Thu Jan 13, 2011 12:10 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Olzii » Thu Jan 13, 2011 3:32 pm

Гоё нийтлэл бна, баярлалаа :eek:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Realist » Fri Jan 14, 2011 7:46 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby crusader » Fri Jan 14, 2011 8:11 pm

энэ дээр ч Барса ёстой арчаагүй зан гаргасан даа. Зүлэг услагчаа ажиллуулж энэ тэр
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Realist » Wed Jan 26, 2011 1:28 am

Өнөөдөр аавын маань төрсөн өдөр, бас Моуриньюдаа ч төрсөн өдрийн мэнд хүргэе :birthday :birthday
Та 2тоо хайртай шүү ккк.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Olzii » Wed Jan 26, 2011 1:36 am

Аавдаа ч хайртай байх нь тодорхой, харин Моу-д хайртай байх эсэхийг чинь цаг хугацаа л харуулна даа...
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Realist » Wed Jan 26, 2011 1:38 am

Би ерөөсөө хоёрхон юманд л итгэдэг, шчоочикондоо тэгээд Моу-д итгэдэг ккк.
Манай шчоошик яг заадаг байхгүй юу хаха.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

Postby Makaveli » Wed Jan 26, 2011 5:00 pm

Realist wrote:Би ерөөсөө хоёрхон юманд л итгэдэг, шчоочикондоо тэгээд Моу-д итгэдэг ккк.
Манай шчоошик яг заадаг байхгүй юу хаха.

ккк, Аавдаа итгэдэггүй гэж үү.
Зөрүүдэд :birthday
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests