Page 1 of 5

Эспаньол 2012-13

PostPosted: Mon Jul 20, 2009 9:54 am
by Адмирал
За энэ багийн сэдвийг нээчие... Учир нь хайртай тоглогч маань энд ирсэн... Энэ улиралд ингээд Ла Лигээс харах багтай боллооо...
Посигийн бэлэн бичлэгийг ашиглалчлаа. Баярлалаа Поси :mrgreen:

Image
Эспаньол де Барселона клуб нь Каталоны нийслэл, 3 сая гаруй хүн амтай, урлаг соёлын маш том төв Барселон хотод оршдог, Испанийн төдийгүй дэлхийд алдартай клубүүдийн нэг билээ. Тэдний цэнгэлдэхийг 1192 оны зуны олимпын үеэр байгуулсан бөгөөд 53 мянга орчид үзэгчийн суудалтай. Ирэх улиралд 40000 хүний суудалтай цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болж байгаа бөгөөд Корнелла Эль Прат гэдэг нэртэй аж. Энэ шинэ цэнгэлдэх нь яг 2 долоо хоногийн дараа нээлтээ хийнэ.
Эспаньолынхон гэртээ цэнхэр, цагаан судалтай өмсгөл өмсдөг нь Каталаны алдарт адмирал, Итали гаралт Лаурагийн Рожерын сүлдний өнгө ажээ. Барселона, Эспаньол бол дэлхийн хамгийн ширүүн дербинүүдийн нэг юм.
Түүх
1900 оны аравдугаар сарын 28-ны өдөр Барселоны их сургуулийн инженерийн факультетын оюутан Анхель Родригез гэгч Сосиедад Эспаньол нэртэй клуб байгуулжээ. Барселон хот бол Каталанчуудын зүрх, тэдний нийслэл хот. Тэнд бас Испаничууд буюу Кастиллууд амьдарна. Аварга том уг хотод БАРСА хэмээх Каталаны клуб байдаг. Харин тэндхийн Испаничуудын клуб бол Эспаньол юм. Чухамдаа Испаничууд Барселона болон бусад Каталаны клубүүдийг сөргүүлэн тэдний зүрхэн дунд Кастилын тугийг хатгажээ.
Клуб байгуулагдмагцаа л маш амжилттай тоглох болж, 1903 онд Каталоны цомын аварга болж, тухайн үеийнхээ хамгийн том тэмцээн болох Эзэн хааны цомын тэмцээнд оролцох эрх олж байв.
1906 онд санхүүгийн хямралд орж, зарим тоглогчид нь өөр клубт оржээ. Гэвч амжилт арвинтай байлаа. Каталоны аварга шалгаруулах тэмцээнд 1906-1908 оны хооронд дараалан 3 түрүүлж, уг амжилтаараа 1912 онд Испанийн эзэн хаан Альфонсо XIII зарлигаар Реал хэмээх цол хүртэл багийн нэрээ Реал клуб Депортиво Эспаньол болгожээ.
Испанийн иргэний дайны үед бүгд найрамдахчууд болон Каталанчуудад илүү таатай харагдахын тулд нэрнээсээ Реал цолыг хасч байжээ. Дайн дууссны дараа эргэн Испани нэрээ авчээ. 1995 оноос эхлэн клубын нэрээ Каталан маягийн дуудлага оруулан засварласан байна. Депортиво гэх Кастил үгийг Каталан аялгад тааруулан Депортиу болгон өөрчилжээ. Гэвч Депортиво гэх үгийн жинхэнэ утга нь Каталан хэлээр “Эспориу” аж. Мөн Эспаньол клуб өөрийгөө Каталанизмын нэгэн хэсэг хэмээн зарлаж байгаа ч олонхи Каталанчуудын хувьд “Тэд бол Кастилчууд” гэх үзэл бодол бат оршсоор байдаг.
Европын тавцанд Эспаньол нилээд сайн тоглодог. Тэд УЕФА-ын цомд 7 удаа оролцож, 2 удаа дэд аваргаар шалгарч байв. Сүүлийн удаагийн оролдлогоороо тэд Севийятай финалд үлдэж байв. Эзэн хааны цомын тэмцээнд 4 удаа түрүүлж байжээ.
Онцлох мэдээлэл
• 1928 онд Ла лигийг анхлан үүсгэн байгуулагч клубүүдийн нэг бол Эспаньол бөгөөд тухайн үед Рикардо Саприсса хэмээх алдарт тоглогчийнхоо манлайлал дор, Эзэн хааны цомуудыг хүртэж байв. Саприсса хожим нь Коста Рика руу цагаачлан Депортиво Саприсса клуб байгуулжээ.
• Тэд Европа цом хэмээн нэрлэгдэх болсон УЕФА-ын цомын тэмцээний финалд 2 удаа шалгарахдаа эхнийхэд нь буюу 1988 онд Байер Леверкузен клубт торгуулийн цохилтоор, 2-3 харьцаагаар ялагдаж байсан бол 2007 онд Севийя клубт дахин пенальтиар (1-3) хожигдож байжээ. Тус тоглолтын үндсэн цаг 3-3 -аар өндөрлөж байв.
• 1994 онд өөрийн нөөц багийн байгуулж, Сегунда Б дивизионд тоглуулах болсон юм.
• Тэд Барселоны олимпод зориулан байгуулсан Эстади Олимпик Луйс Компани цэнгэлдэхэд тоглодог бөгөөд 2009 оны наймдугаар сарын 2-нд Барселоны дагуул хотууд болох Корнелла, Эль Прат хоёрын дунд байгуулсан 40000 хүний суудалтай цэнгэлдэхтэй болж байгаа ажээ.

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 10:00 am
by Адмирал
1 GK Carlos Kameni
2DF Javier Chica
3 DF David García
5 DF Sergio Sánchez
6 MF Román Martínez
7 MF Shunsuke Nakamura
8 FW José Callejón
9 MF Iván de la Peña
10 FW Luis García
11 MF Milan Smiljanić
12 DF Grégory Béranger
13 GK Javi Ruiz
14 MF Ángel Martínez
15 DF Steve Finnan
16 DF Nicolás Pareja

No. Position Player
17 FW Ben Sahar
18 MF Joan Verdú
20 FW Coro
21 DF Daniel Jarque (captain)
22 MF Moisés Hurtado
23 FW Raúl Tamudo
24 FW Iván Alonso
25 GK Cristian Álvarez
27 MF Julián
28 MF Óscar Sielva
32 MF Javi Márquez
35 DF Iván Pillud

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 10:03 am
by Г.Баяраа
шинэ сэдвий чинь мялааж ганц мэдээ оруулхаас :mrgreen:

испаний Эспнаёл баг Шотландын селтикаас 31 настай хагас хамгаалагч Накамураг 2 жилийн гэрээгээр өөрийн болгожээ..
Image

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 10:22 am
by Адмирал
Баярлалаа амидаа :eek:

Накагийн маань танилцуулга 7сарын 13нд шинэ стадиум Cornellà-El Prat-д болж 7000 каталанчууд түүнийг сонирхохоор ирсэн ба, хэвлэлийн бага хуралд 300 сэтгүүлч оролцсон байна...

Image

Image

Image

Image

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 12:36 pm
by Gunnerz
барсагийн дербинүүдэд амжилт үргэлж благруначуудад шавар хааж байгаарай :D

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 12:45 pm
by Мөөжө
Манай дэрби ч бас чанга шүү даанч манайд юм болдоггүй юм кк :mrgreen:

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 1:51 pm
by soccer
2007-2008 онд манай аврага болдог жил манайд их тус хүргэсэн баг даа... тэр үед манайх Зара-н талбай дээр хожигдож яваад тэнцдэг... харин Барса-чууд хожиж яваад тэнцдэг Месси гараараа гоол хийгээд л... Лапорта аймар баярлаад л даанч... муухай юм болсон хэхэ...

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 2:03 pm
by poseidon
Адмирал wrote:За энэ багийн сэдвийг нээчие... Учир нь хайртай тоглогч маань энд ирсэн... Энэ улиралд ингээд Ла Лигээс харах багтай боллооо...
Посигийн бэлэн бичлэгийг ашиглалчлаа. Баярлалаа Поси :mrgreen:



зүгээрээ. :sup:

Чи тэгээд манай "дайсан" болж байгаан биз дээ... Уйлуулнаа та нарыг :mrgreen:

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Mon Jul 20, 2009 4:53 pm
by Цэнгүүн
Image

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 21, 2009 5:13 am
by orangeman
Эднийх чинь харин унах гэж алиатаж байсан биш ирэх жил овоо скаудтай үзэхнээ...
Накамурагаас гадна САХАР ирсэн гээ биздээ... бас дээр нь шинэ гэрт орж ккк...
Дерби гэсэндээ жил жил балаг тарьдаг баагийнууд шүү.. (mannn

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 21, 2009 10:37 am
by El Payaso
Эспаниоль эвгүй баг л даа тэгэж байгаад жилийн жилд эвгүй скуадтай л байдаг... өнгөрсөн жил унах гэж байгаад дасгалжуулагч нь солигдоод барсаг нулиж хаяаад аймаар сэргэсэн... Накамура ирчихээр ч одоо фрий кик өгөхөд эвгүйтээд байх нь дээ...

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 21, 2009 10:59 am
by Бамбууш
Дамирал мань хоёрын Испани баг хэхэ..
Манай Финан энд бас тоглож байгаа. Мань эрийн бэртэл энэ тэр сураг юу байна?
Тэгж байгаад сайхан мэдээ тавинаа. Зиак тэгээд Нака ч ирчихсэн ер нь энэ улирал
сайн үзнэ л гэж бодоод байгаа.

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 21, 2009 12:31 pm
by addictive
Хөгийн Пэрико энэ жил Сэгунда руу унаасай (mannn

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 21, 2009 12:47 pm
by boboZ
addictive wrote:Хөгийн Пэрико энэ жил Сэгунда руу унаасай (mannn

Ганц гайгүй багуудынхаа нэгийг унагаад байвал наад Испаний лигт чинь Барса Реал-аас өөр баг үлдэхүү.. :RD

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Wed Jul 22, 2009 8:50 am
by spain man
Бас л эвгүй бүрэлдэхүүнтэй баг шүү.. Тамуда, Де Ла Пэна, Гарсиа, одоо ингээд Накамура .. Энэ жил нахисан ноу кампад хожих болтугай ..

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Wed Jul 22, 2009 9:29 am
by Logger
...бас хаалгач Камени сайн юм шиг байгаан.

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Sun Jul 26, 2009 3:45 pm
by Должко
ТААЛАГДАЖ БАЙНАА НАКАГИЙН ОРСОН БАГЫГ ДЭМЖИЛГҮЙ ЯАХАВДЭЭЭЭЭЭЭ

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 28, 2009 5:26 pm
by CAHAKA
За Ливэрпүүлчүүдийн дэмждэг испани клуб муу мэдээ дуулгахад Финнанг чинь release хийцэн юм байна ш д.

Espanyol have agreed to release Ireland defender Steve Finnan from the year left on his contract, the Primera Liga club said on their website on Monday.

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 28, 2009 5:28 pm
by CAHAKA
Пэннант чинь бас энд билүү ? Сарагоса ч бил үү :smile: :help:

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 28, 2009 10:10 pm
by monhoo_ts2003
KRH wrote:Пэннант чинь бас энд билүү ? Сарагоса ч бил үү :smile: :help:

Сарагоса irsen bxa! bi bas sain sanaxgui bna! :help: :RD

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 28, 2009 10:38 pm
by Цэнгүүн
Uuganaa wrote:Ирэх Бүтэн сайн өдөр манайх Барселонад очиж наад багтай чинь тоглоно.

Эспаниол манай 2 чинь их холбоотой гэж байгаа.

Финнанг чинь одоо энэ Риера гийн наймаанд хавчуулсан юм шүү дэ.
Одоо Пеннант ийг авч байна.

их харилцаатай.

2007-2008 онд манай Риера л их чирч явсан даа.


Манайд ирэх юмуу..Тэгвэл танай Машэ-н талаар сайн ярилцхандээ.

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Tue Jul 28, 2009 11:06 pm
by CAHAKA
тэгээд нэг мөр барселонд үлдэхийг хэн байг гэхэв :RD

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Wed Jul 29, 2009 12:04 pm
by Должко
нака байдаг болхоор л жахан хардаг болоно байх даа

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Sun Aug 09, 2009 9:02 am
by Moza
Хорвоо дэлхийгээс бидний нэг халин одлоо...
Image

Re: Эспаньол 2009-10

PostPosted: Sun Aug 09, 2009 10:43 am
by carlsberg_mgl
Moza wrote:Хорвоо дэлхийгээс бидний нэг халин одлоо...
Image

Espanyol captain Dani Jarque dies

26 настай хамгаалагч залуу Италид улирлын өмнөх бэлтгэл хийж байсан Ковикиана хотын буудалд зүрхний шигдээсээр өөд болжээ. 2002 оноос тус клубт тоглосон тэрээр 2006 онд Испанийн цомын аварга, 2007 онд Уефа цомд үзүүрлэхэд багийнхаа түлхүүр тоглогчдын 1 байлаа...