Page 2 of 4

..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sat Nov 28, 2015 12:59 am
by PrOXy
Фонти 3-6 долоо хоног аут гэжийн. Санасныг бодвол гайгүй.

Залруулга
6-8 вийк гэж бна. Анимо фонти.



Sent from my iPhone using Tapatalk

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Mon Nov 30, 2015 11:38 am
by PrOXy

голито нуруугаараа 3 оноо авч дээ. :ногоон: энэ тойрогт гялалзсан бололтой. эхний гоолыг бэлдээд л, сүүлд хөндлөвч хусаад л.
фонти гэмтсэн чинь планаст боломж гарч ирж байна даа. гараанд гарчээ.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sun Dec 06, 2015 2:26 pm
by PrOXy

бенито вийяамаринаас 1 оноо авлаа. хони дэмий л үйлдэл хийж... улаан жавтий..
сүүлд уг нь нолитод дуусгах боломж гарсан л юм байна. дэндүү яарчихсан л харагдлаа.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sun Jan 03, 2016 2:54 pm
by PrOXy
за хөөрхий голито нь гэмтсэн биш довтолгоо нь явахаа байжээ. 3 дараалаад нухуулчихав уу даа.
ядаж байхад ахлагчаа атлетид алдчихлаа шт.. аугусто онцгүй эр юмаа. гүрийсээр байгаад хямдхан явчихлаа. 6.5 сая....
беррицо ч нутгийн анддаа гомдож байгаа даа кк.. чоло л амаараа умруулсан сурагтай.
за тэгээд араас нь голито, орейяана хоёр нэг тийш явах байх даа....

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Fri Jan 08, 2016 11:12 am
by Zoe
Image

Nolito: Luis Enrique changed my life because he taught me a new philosophy in life

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sun Jan 10, 2016 3:04 pm
by PrOXy
Image
Image
виго хот үерлэж балайдос цэнгэлдэх усанд автлаа, 19-р тойргийн атлетитай хийх тоглолтыг цуцлаж магадгүй гэж байсан нь ном журмын дагуу явагдахаар болсон байна.

сайхан мэдээ нь хамгаалалтын гол хүмүүсийн нэг фонтасын гэмтэл эдгэж байгаа гэнэ. өнөөдөр биш ч дараагийн тоглолтоос тоглож эхлэх бололтой. мөн голито эдгэрч байгаа гэнэ. бас л удахгүй талбайд гарах нь.

Image
балайдос дотор...

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sun Jan 10, 2016 4:38 pm
by Sesame
Фонтас чинь Барсад байсан мөн биздээ. Селтаг 3 жилийн үе үе өмнө харж явдаг байлаа. Манай Арсеналын Пак Чу Ёонг зээлээр 1 жил дажгуй тоглосон. Бас Крон Дели байна. Евро12-р цоороод ирж байсан. Одоо Кроныг дагаад бас Иммобиле, Конаплянка 3-аас болоод Севияаг харж байна даа гэж.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sun Jan 10, 2016 11:28 pm
by PrOXy
тхх, фонтас барсагийнх.. лучо ирээд манай б багийн 3 залууг шууд авч байсан. нөгөө хоёр нь планас, сержи гомес... нэмээд нолитог дуудаад, рафиньяг зээлсэн байдаг.
тэр жил эднийхэн ч тун дажгүй үзсэн дээ. яалтчгүй бүрэлдэхүүний л зөрүү гарсан болохоос дээгүүр зодоглосон шүү. рафинья улирлийн шилдэг залуу тоглогч болоод л, нолито өөрийн арга барилаа олж, ур чадвараа лавшруулсан юм. тоглолтоос тоглолтонд сайжраад л илт өөр болж байсан.
лучод галисийнхан их ам сайтай байдаг юм билээ. гоё хөлбөмбөг толилуулж, багийн хуучин амбицийг сэргээсэн гээд л.
лучогийн багийг би ч алгасалгүй л үздэг байлаа. ла лига юнивижнээр гарч байсныг хэлэхэв.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Mon Jan 11, 2016 7:02 am
by Sesame
Хэхэ Лучо ч энэ багийг сэргээсэн л дээ. Тэр Планас гээд зүүн жигүүрт тоглодог гоё хамгаалагч байсан шүү.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Thu Jan 21, 2016 3:44 pm
by Zoe

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sat Jan 23, 2016 1:13 pm
by PrOXy
Image
лионоос клаудио бьюве гэж довтлогчийг авч байгаам уу даа. 27-той юм байна.
атлетигийн эсрэг сэлгээнээс орж дебью хийсэн байна.

нолитог гайгүй боллоо гээд байсан чинь тоглохгүйм. яасым бол доо.
фонтасын хувьд бүрэн эдгээгүй гэж дуулдсан.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Mon Jan 25, 2016 2:44 am
by Sesame
Сельта ч явахаа байчлаа шүү. Раяод 3-0р хожигдохын.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Mon Jan 25, 2016 2:08 pm
by PrOXy
4дэхэд нь копадчихсан болохоор ядралттай хэцүү байсан биз. тэгээд ч баахан сэлгээнийхэн л тоглоцгоож... стат бол гамшиг байна дөө. хаалгандаа 19 цохиулсны 9 нь хаалга руу чиглэсэн гэнэ. өөрсдөө 2-хон цохьсон кк :ногоон:

Image
шинэ довтлогч лига дебью хийж...

нөгөө талаар энэ райо чинь нэг бөмбөгдчихвөл тэр чигээрээ явчихдаг эвгүй баг л даа. 3 гоолоо эхний үед л угсруулчихаж.. пакогийн залуус сүүлийн үед учираа олоод ирж байх шиг байна. 2 тоглолт дараалж ялалт байгуулах шиг боллоо.


трашоррасын шоу болоод өнгөрчээ.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Thu Jan 28, 2016 11:08 am
by PrOXy

за ёстой алаан болжээ. идэгдсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрна гэдэг л болсын бишүү. атлети ахлагчийг нь авсан биш цомоосоо мулт явлаа гэж. балайдост гүрийж байгаад хуурай тэнцдэг л гол пойнт боллоо. тэгээд кальдеронд эхлэж гоолдонгуут атлети барьц алдаад л явсан.
атлети-сельта тулаан ойрхон 3 тоглолт явагдсан. нэг нь лигад... ингээд л ойрхон тоглох ч эвгүй шүү...
гуйдетти чинь харин овоо байх чинь вэ.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sun Feb 21, 2016 9:20 pm
by PrOXy
Image
69 хоногийн дараа голито талбайд эргэн ирлээ. бас л удлаа шүү.. өчигдөр сэлгээгээр орж ирээд шар хуудас авсан байна.

сельта цуг цахиур буй эйбараа гэртээ 3-2оор нухжээ.
https://www.youtube.com/watch?v=loiEJZksv_Y
тойм

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Tue Apr 26, 2016 11:11 am
by PrOXy

өчигдрийн тойм

Image
нолито эргээд иртэл баг хамаагүй аюултай, довтолгоотой болж байгаам шүү. нөхөр өчигдөр хожлын ассист өгч байна лээ.
ингээд 5-д ороод ирлээ. шумбагчдаас 4-хөн оноо дутуу... нөхдүүд европа лигтэй тул ядралттай үзнэ гэхээр 4-т орох боломж байгаа ч юм шиг... гэхдээ эдний хуваарь хэцүү юм байна аа... сан мамес, малага, кальдерон....
шумбагчдынх местайяа, депор, эль молинон юм байна. атлетикийнх сельта, гран канариа (шарууд), севийяа...

ирэх тойрогт баскуудтай хэн нь цааш а.л мөрөөдөхөө үзэх нь дээ. :ногоон:

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Sun May 01, 2016 4:50 am
by PrOXy
Image
гоолито 100 тоглолтонд орчихоод байна.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Mon May 02, 2016 11:02 pm
by PrOXy
муу гоолитог минь милан сугална гэж байна шүү... жаахан мөнгө гаргаад лучогийн хүслийг нь биелүүлж, нолитогийн мөрөөдлийг бодитжуулж өгөөгүй энэ муу боордод насаараа гомдож явна аа. :RD
манай хүн уг нь ёстой боломж л гарвал хандарч, завсар гарвал үгээ хэлж байсан юм сан. :ногоон: сүүлдээ ч сельтагийн фанатууд нь ундууцаж хэсэг адлаад хэцүүдсээн зайлуул. бүүр эцэст нь лучо бол миний хөлбөмбөгөөс гадна, амьдралын минь эцэг гэж хүртэл хэлсэн шт кк. жунта димисион! :grin:

одоо тэгээд сайхан санал ирж байгаа бол явахаас яахав дээ....

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Mon May 02, 2016 11:20 pm
by CAHAKA
Тэр нь ч дээр биз. Эднийх ЧЛ-н спот-д багтаж чадаагvйд ЛаЛига-н дэмжигчигчийн хувьд баяртай гэх нь ч хаашаа юм , гэхдээ багтаагvй нь ч дээр биз дээ гэсэн байр суурьтай байгаа би хувьдаа. Голито явбал тэгээд бvр замхарна биз. Сэвияа нтэр шиг байнга европын тавцанд алалцдаг болтол зай ч байна , лай ч байна.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Tue May 03, 2016 11:25 am
by PrOXy
зөө зөө... та мэдэж байгаа байлгүй. :ногоон:

бериццог муугүй дасгалжуулагч юм гэж хараад байгаа. их гоё баланстай, цоглог идэвхитэй хөлбөмбөг тоглуулдаг. лучогийн эхлүүлснийг үргэлжлүүлээд муу дүн авалгүй яваад байна. намар танайх хожсон ч гэлээ агуулгаараа яаж дээрэлэхүүлсэн билээ. манайх бас яаж алуулав. копад атлетиг хэрхэн батирав гээд л хийсэн бүтээсэн юм их бий. нөхрийг дараагийн чоло болно гэж найдаж байгаа...

ер нь хөлбөмбөг хувьсаж өөрчлөгдөөд залуу дасгалжуулагчдийн эрин үе эхэлж байх шиг. хамгаалах гэж улайраад байдаггүй ч хамгаалалтаа хаядаггүй, довтлох дуртай, бөмбөг эзэмших сонирхолтой. баланс барьдаг менталититай гэх юм уу даа, гэхдээ довтолгоо нь арай илүү зонхилсон...
талбай дээр гарч тоглох жинхэнэ эздүүд болох энэ цаг үеийн хөлбөмбөгчид нь массаараа тийм хөлбөмбөг тоглохыг хүсч байх шиг. тамирчдын дундаж скилл, чадвар ч маш өндөр хөгжиж байна. хөлбөмбөг нь өөрөө дасгалжуулагчаасаа өөр юм шаардаад эхлэх шиг боллоо.. нэгэнт сав нь дүүрсэн хөгшчүүдийн философитой өнөө цагийн тамирчид зөрчилдөөд, таарахгүй байх шиг. захаасаа зайгаа тавиад өгөх цаг нь ирж... яг энэ шалтгаанаар моу жишээ нь хоёр ч багаас халагдлаа. моуг насны хувьд хөгшин гээгүй ч хөлбөмбөгийн хувьд хөгшин сэтгэлгээтэй гэх юм уу даа. үнэндээ нөхөрт ямар ч довтолгооны тактик байдаггүй нь батлагдсан шт. тэгээд л би моугийн талаар бичиж байсан. дасгалжуулагчийнхаа хувьд нэг түвшин ахих хэрэгтэй болсон юмуу даа гээд. миний л бодол л доо...
гэтэл чоло яадаг вэ гэхээр хамгаална бас довтлоно гээд 100% автус гэж хэлж болохооргүй... арай өөр түвшинд.

хөлбөмбөг өөрчлөгдөж залуу цаг үедээ халаагаа тавьж өгөхийг шаардаж байх шиг байна. миний хувьд ийм ажиглалт хийгдээд удаж байна. товчхондоо цикл солигдож байна гэхүү дээ.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Wed May 04, 2016 10:54 am
by addictive
PrOXy wrote:муу гоолитог минь милан сугална гэж байна шүү... жаахан мөнгө гаргаад лучогийн хүслийг нь биелүүлж, нолитогийн мөрөөдлийг бодитжуулж өгөөгүй энэ муу боордод насаараа гомдож явна аа. :RD
манай хүн уг нь ёстой боломж л гарвал хандарч, завсар гарвал үгээ хэлж байсан юм сан. :ногоон: сүүлдээ ч сельтагийн фанатууд нь ундууцаж хэсэг адлаад хэцүүдсээн зайлуул. бүүр эцэст нь лучо бол миний хөлбөмбөгөөс гадна, амьдралын минь эцэг гэж хүртэл хэлсэн шт кк. жунта димисион! :grin:

одоо тэгээд сайхан санал ирж байгаа бол явахаас яахав дээ....


Энэ зун манайх авах гэж оролдохгүй юм байх даа. Дасах гэж зовлон болохгүй яг сайхан таарах тогллогч юм байгаа юм шд.
Боордын хэдэн **н** амисгаанууд

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Wed May 04, 2016 11:27 am
by turuue
Би ч Нолитог аваад дэмий л гэж харж байсан. Харин улирлын төгсгөл рүү ер нь авчих ёстой байсан нь батлагдсан даа.

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Thu May 05, 2016 12:26 pm
by PrOXy

нолитогийн ярилцлага.. явахаас нь өмнө амжуулж байна уу үгүй юу. :ногоон:

Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Thu May 12, 2016 11:19 am
by PrOXy



Re: ..::: Сельта де Виго :: Os Célticos :::..

PostPosted: Wed May 25, 2016 12:13 pm
by PrOXy
аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж. атлетигийн виеттог дарчих гээд байх шиг... аугустог өвөл хямд явуулсных нь хариуг бариасай даа. хоёр аргентинд тохирсон юм байгаа гэж найдъя.