Page 25 of 25

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Thu Nov 28, 2019 1:38 pm
by El Payaso
Хэлээд юу гэх вэ бүх юм буруугаар эргэсэн л өдөр байлаа. Хамгийн сүүлд тэр Васс байв уу бөгсөн дээр нь жинхэнэ бүлээн жин тавилаа гэж байтал алдаж энэ тэр.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Wed Dec 11, 2019 12:37 pm
by El Payaso
За арваад жилийн дараа аваргуудын лигийн хасагдах шатанд гарч ирлээ. Марселиньо улирлыг хүлээлтээс доогуур эхлүүлж Лим түүнийг нь ашиглан нөхрийг хусаж, Селедас ирснээр энэ улирал ингээд шавартаа хутгалтлаа гэж байтал Селедас бас ч гэж бодсон шиг суга гар бснгүй. АЛ хэсгээс нэгээр гаргаад л ирлээ. Аяакстай сүүлийн тоглолт талбай дээр нь байхаар яагаад ч хожихгүй байх гэтэл хожоод гарлаа. Лигт ч бас дөрөвдүгээр байрнаас нэг их холдоогүй л явна. Одоо нэг сулхан багтай таараад 8 руу гарчихсан.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Thu Dec 12, 2019 1:17 am
by Sathan
1-r garahaar hesegt shaatsiimaa..odoo evteihen sugalaasai..

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Mon Dec 16, 2019 7:24 pm
by El Payaso
За ёстой байж болох хамгийн сул багаа л сугаллаа. 8д гарах сайхан шаанс гарлаа даа.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Mon Feb 03, 2020 11:46 am
by El Payaso
Өвлийн цонхыг Флоренциг аваад хаалаа. Барса Сельтаг хожсоноор 4-р байр руу нэлээд дөхөж ирлээ. Өнгөрсөн улиралтай адил улирал болж байх шиг байна даа. Улирлыг тиймхэн эхлүүлээд төгсгөлийг дажгүй тавих янзтай байна. Хетафе, Севияа, Атлетико, манайх дөрвөөс хоёр нь СЛ эрхээ авах бололтой харагдана. Хетафе ингэсгээд унах байх. Доороос Шар шумбагчид бас идэвхитэй нэхэж байна. Манайх СЛ гээд хүчээ тарамдчихгүй бол дөрөвт орчих байх гэж найдаж байна. Флоренци ирүүтээ Сельтагийн эсрэг гараанд гарч дажгүй тоглож, гоол ч хийх шахлаа. Флоренци ирснээр Васс баруун ар дээр биш үндсэн хагас хамгаалагчийн байрандаа тоглох боломжтой болж, манайх арай зузаарлаа. Родригог зарах шуум гарч байсан ч үлдлээ. Ямартай ч бүрэлдэхүүний хувьд дажгүй зузаан бүрэлдэхүүнтэй л болоод байна өмнөх жилүүдэд байгаагүй. Атлантаг хожиж 8д шалгараад дөрөвтөө орчихвол сайхан байна. Цомд Гранадатай талбайд нь хожчих болов уу. Тэгээд Хетафе, Атлетико, Реал Соссейдад гэсэн яаг СЛ эрхийн төлөө өрсөлдөж байгаа гуравтай дараалж тоглоод СЛ тоглолт руу орно. Энэ хэдэн тоглолтыг аятайхан даваад гарчих хэрэгтэй байна.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Fri Feb 07, 2020 11:57 am
by El Payaso
Гранадаг хожих болов уу гэж бодсон Гоолдадо маань үгүй гэж хэлжээ ккк. Хоёр гоол хийгээд манайхыг дуусгалаа. За яах вэ өнгөрсөн жил авчихсан цом тэгээд энэ жилдээ топ4 СЛд дээшээ явах чухал байгаа болохоор гайгүй. Харамсалтай нь Гарай гэмтжээ. Энэ улирал ахиж тоглохгүй.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Thu Feb 20, 2020 10:48 am
by El Payaso
Атлантагийн ээлжит золиос болчихлоо шүү. Хамгаалалт муу байлаа. Баруун жигүүрт Гомезийг тогтоож чадахгүй байснаас гадна төвийн хамгаалагчид бас хангалтгүй байв. Нэмээт Атлантагийн финиш орсон өдөр байлаа. 2 болон 3 дахь гоолууд бол бас цохьсон бүр тэгэж ороод бхааргүй л гоолууд байлаа. Эргээд манайх тэгсэн таван метрийн өмнөөс ганцаараа цохисноо хаалгачийг онох жишээний финиш тааруу өдөр байлаа. Селадас жаахан муу бэлдэх шиг боллоо. Мэдээж Гарайн чухал үед гэмтсэн гэмтэл их нөлөөллөө. Одоо ч өнгөрсөн бх. Лигтээ л үзэхээс. Уг нь бол айхтар прессинг хийгээд өгвөл ардаа их алдаа гаргадаг баг шиг санагдлаа. Манай нэг гоол айл ардаа алдаа гаргаад орсон. Өөр нэг тохиолдолд нь хаалганы өмнөөс хаалгач руу цохиод 100 хувь боломж алдсан. Ядаж 4-2 оор дууссан бол.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Thu Feb 20, 2020 5:11 pm
by rednasca
танайхан үнэн бүтэлгүй байлаа... тоглолтын үр дүн 3-2 гэж дууссан бол илүү шударга байсан байх...

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Tue Mar 17, 2020 7:58 pm
by Villa_Bayaraa
Танай Гаяа, Гараи, Мангала ковид авчээ...

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Thu Mar 19, 2020 11:17 am
by El Payaso
Манайхан ч багтай стаффтай юутай хээтэйгээ л коронодсон бололтой. Уушиг нь эргээд эрүүл уушиг болж чададгүй гэдэг үнэн бол баларсан юм боллоо шүү.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Fri Aug 14, 2020 10:21 am
by Тэгшээ
Valencia Legend Dani Parejo was literally kicked out of Valencia:⠀

“Nobody told me the reason for my departure, they didn't tell me if it was because of the salary, or it was a sports-related reason.”⠀

"My son asks me 'How am I going to change teams if he's always been a Valencia fan?' I told him football is like that. It's sad but at the end, children are children."⠀

Онцгүй юм болжээ.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Fri Aug 14, 2020 12:21 pm
by kamizake
3 тоглогчоос бусад бүх тоглогчоо явуулна гэсэн байсаншт.
Доороос баахан хүүхдүүд дуудаж тоглуулах юм байхдаа.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Fri Aug 14, 2020 12:44 pm
by El Payaso
Есөн улирал тоглосон ахлагчаа ингэж үдэж болохгүй. Гэхдээ шалтгаанаа мэдэхгүй бна гэдэг бол худлаа л даа. Мань хүн Марселиньогийн хайртай тоглогч бсн. Марселиног жийхэд хамгийн их дургүйцсэн тоглогчдын нэг. Тэрнээс хойшх дасгалжуулагч нартай муу харилцаатай бсн. Тэгээд л явууллаа.
Парехо манай түүхийн нэг хэсэг мөн. Гэхдээ фэнүүдийн дунд хоёрдмол байр суурьтай тоглогч. Өнгөрсөн хугацаанд манай багийн лидер гэж харагддаг бсн. Зарим хэсэгт ч үнэхээр лидер шиг бсн. Гэвч зарим тоглолтод маш муу тоглодог бсн. Зарим фэнүүд дургүй зарим нь дуртай ийм л тоглогч байлаа.

Коронагаас болж хохирсон багуудын тоонд манайх орлоо шүү. Коронагаас өмнө 4-р байр боломжтой харагдаж бсн ч коронагийн дараах завсарлагаас хойш үнэндээ л чойрлоо. Селедасыг ч халсан. Ингээд ирэх улирал Хави Грасиатай эхлэх нь дээ. Нөхөр Ватфордод гайгүй байсан санагдаж бна. Хамгаалдаг уйтгартай хөлбөмбөг тоглодог л доо. Осасунад бхдаа фэнүүдээрээ бүүлүүлж эдр ккк. Марселиньог халсныхаа горыг л амсаж бна даа. Одоо яах вэ **н** эзэд.

Гэснээс сая Селедасыг халснаас хойш Воро маань 6 тоглолт удирдсан. Ингээд нөхөр интерим дасгалжуулагчаар нийт 42 тоглолт багийг удирдсан бна. Бас л ховор тохиолдол шүү. Воро анх 2008 онд Куман халагдсаны дараа ирж 5 тоглолтоос 4 тоглолт хожиж багийг дээд лигт үлдээж бсн. Үүний дараа 2012 онд Пеллегриниг халсны дараа 1 тоглолт, 2015 онд Нуног халсны дараа 2 тоглолт, 2016 онд Аестраныг халсны дараа 3 тоглолт, Паренделлиг халсны дараа 25 тоглолт, сая 6 тоглолт багийг удирджээ. Ялалтын хувь 47% гоолын зөрүү 0.

Re: Amunt Valencia 2018/19

PostPosted: Mon Jun 06, 2022 1:26 pm
by Reda
Гаттузо 2 жилийн гэрээ хийж дас болжээ.