Page 2 of 4

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Wed Dec 09, 2015 10:26 pm
by Цэнгүүн
Barcik :-D :eek:

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Thu Dec 10, 2015 10:31 am
by Dondogoo
ёох хараал идсэн факс нь яацарцын бэ дээ чаавс ганц ажилладаг факс аваад тавьчихаасай
угаасаа яаж ч бодсон манай буруу л даа дуугайхан л буруугаа мэдээд дотроо үйл ажиллагаагаа сайжруулах газаршд

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Wed Dec 16, 2015 2:46 pm
by PrOXy
Image
өнгөрсөн шөнө цомын хариу тоглолтууд явагдаад эхэлжээ.
хихон эхний шатнаас мулт явлаа. бетикосууд сугалаагаа хүлээх нь...
депор йагостератай хүнд тулаан хийсний эцэст гарч ирлээ.
эспаньол барселона шалгарч валенсианы леванте тэмцээнийг орхижээ.
андалусчууд хөнгөн шингэн гараад ирсэн байна.

өнөө шөнө болон маргааш шөнө үлдсэн тоглолтууд явагдаж дуусна. тэгээд дахин сугалаа хийгдэнэ.

гэснээс мадрид техникийн нок-аутанд орсон тул кадис "техникийн ялалт" байгуулж 3 гоолтой болж байгаа боловуу.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Thu Dec 17, 2015 3:50 pm
by PrOXy
Image
мадридын холбооны дербид вайэкас илүүрхлээ. эвей гоолын зөрүүгээр цааш шалгарав.
эйбар ч ёстой дээд зиндааны багийн зангараг үзүүллээ дээ. 3 гоолоор хожигдоод байснаа нөхөж 4-ийг хийгээд сегундагийн понферрадинаг аваад шидчихэж. :-D
баскууд дураараа дургисан бололтой...
ла реал тэмцээнээс хасагдлаа.. лас палмас цааш явах нь.
багваахай нарт төвөг учирсангүй...
малага онигоо боллоо доо. сегундагийн мирандест 2 тоглолтонд хожигдов...

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Dec 19, 2015 11:27 am
by Zoe
Image

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Wed Dec 23, 2015 10:54 am
by PrOXy
Image
гранада леганесийг зовж байж аргалж цаашлах билетээ авсан байх шив дээ.
шумбагчид мөн адил эвгүй нөхцлөөс байдлын эргүүлжээ. уэска, леганес хоёр сайн үзэлцлээ. :-D
1/16 шигшээ явагдаж дууслаа. 16 баг шалгарлаа.

Image
хэд хэдэн дербитэй эвгүй сугалаа болсон байна лээ... каталан дерби, севийлийн дерби, мадридын дерби гээд л хөршүүдтэйгээ алалцаад байх нь.
мөн атлетик-шумбагчид гэж гоё тулаан гарах нь... баскууд энэ тэмцээнд маш их ач холбогдол өгдөг баг гэжуга.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Jan 02, 2016 10:41 pm
by Zoe
Image

Copa goalscorers!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Mon Jan 04, 2016 6:01 pm
by Zoe
Madrid's final appeal against Copa disqualification denied
The Spanish Sports Ministry’s Administrative Court rejects club's petition. Real can take the case to the civil judiciary.



The Spanish Sports Ministry's Administrative Court (TAD) has rejected Real Madrid's appeal against the club's disqualification from this season's Copa del Rey for fielding an ineligible player against Cádiz. The TAD ratified the earlier decisions of the Spanish Football Federation's Competition and Appeals Committees to uphold Cádiz's complaint over the presence of Denis Cheryshev, who scored the opening goal in a 3-1 win in the first leg match in Andalusia, with the player suspended under Copa rules after picking up three yellow cards in the tournament last season while on loan at Villarreal.

The TAD's ruling signals the end of Real's appeal process within the Spanish sports judicial system, leaving the club with the option of pursuing the matter in the civil courts, as Elche did when administrative relegation was imposed on the club at the end of last season due to financial insolvency. That case ended up in the Spanish High Court, where an earlier decision upholding Elche's appeal to remain in the top flight was overturned by a High Court judge.

The TAD has thrown out Madrid's petition to impose an injunction on the decision of the FEF's committees in order to play the return leg at the Bernabéu. Failure to do so, Real argued, would cause an irreparable situation in the case that the TAD upheld the club's appeal.

Real had argued that Article 41 of the FEF's disciplinary code states that written confirmation of a player's suspension should be provided to clubs, which did not occur in the case of Cheryshev, according to the club.

If Madrid take the civil court route, as seems likely, and are successful it is probable the club will receive compensation as the possibility of being readmitted to the competition is extremely remote. Cádiz went into the draw for the last 16 earlier in December and were paired with Celta. The first leg matches of the last 16 ties are scheduled to take place on January 6.
http://as.com/diarioas/2015/12/28/engli ... 57799.html

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Jan 08, 2016 4:48 pm
by PrOXy
аль дээр копагаа хаялаа гээд байсан чинь гомдлын мөрөө дуусгаагүй байсан юмуу кк

Image
1/8 шигшээ сайхан л эхэллээ… гал гарсан тулаанууд болжээ.
атлетик эвгүйтэх дөхсөн. 2 гоол алдаад зөрүүлж 3-ийг хусаад фенүүдийнхээ магнайг тэнийлгэжээ.
дадлагажав анхны хожилоо байгууллаа. негредо хеттрик…
депор айлын талбайгаас гоолтой, тэнцээтэй салжээ.
бетикос эвгүйчихсан бололтой. севийяад гэртээ 2 гоолоор нухуулсан байна. пепе мелийн суудал бүр л хүчтэй ганхаж байгаа байх.
каталан дербид барса гэртээ илүүрхэв. леогийн шоу 2 гоол 2 ассист! 13 хуудастай үнэхээр бохир тоглолт болжээ. тоглолтын эхэнд перикос төгс гэмээр сөрөг явуулж тэргүүлж эхэлсэн байсан.
мадридын дерби тэнцээгээр өндөрлөж. бас л ширүүн уур амьсгалтай тоглолт болсон гэнэ.
сельта цааш гарсан бололтой. кадисийг гэрт нь 3-0дсон.
эйбарын хувьд хүнд цохилтонд оржээ. гэртээ 3 гоол алдаж 2 хийсэн. хариу тоглолтондоо бүхнээ гаргахаас аргагүй болж.

хариу тоглолтууд 7 хоногийн дараа….

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Thu Jan 14, 2016 3:00 am
by Zoe
Image

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Jan 15, 2016 1:32 pm
by PrOXy
Image
шөвгийн 16 дууслаа даа.
севийя севийлийн дербигээ хөнгөхөн даваад гараад ирлээ. ядаж байхад бетис нь бөөн асуудалтай байгаа л даа. :ногоон:
депор гэртээ бут ниргүүлсэн... магтсан хүүхэн хуриман дээрээ унгах гэдэг нь боллоо гэхүү дээ. виктор санчесийг чухам л их магтсан юмсан. сегундагийн төлөөлөл миранда цааш шалгарав.
мадридыг мулталсан кадисийн аялал энд хүрээд дуусав. :ногоон:
шумбагчид гэртээ асуудлаа шийдэх гэсэн боловч өнгөрсөн жилийн үзүүр багийн гараас гарсангүй.
каталан дерби юм юмтай л болж өнгөрлөө. ёстой л утгаараа дербидлээ.
лас палмас эйбарыг нугаслав аа... хүч тэнцүү л хоёрын тулаан байсан.
дадлагамаа чинь харин цомдоо сайн үздэг юм бишүү. :ногоон:
мадридын дербид атлети илүүрхсээн...

шөвгийн наймын сугалаа өнөө маргаашаас болох байх.

https://www.youtube.com/user/copadelrey/videos
энийг дагана биз. копагийн албан ёсны ютуб суваг.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Jan 15, 2016 11:09 pm
by Moza
Valencia vs. Las Palmas
Athletic vs. Barcelona
Sevilla vs. Mirandés
Celta vs. Atlético

Гэж таарчдээ. Valencia, Sevilla шөвгийн 4-т зовохгүй гараад ирэх юм байна даа

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Mon Jan 18, 2016 1:01 pm
by PrOXy
севийяа ч асуудалгүй гараад ирэх байх. харин валенсиа яадаг юм байгаан. ёозгүй л байна шүү :ногоон:
өнгөрсөн жилийн үзүүр, түрүү хоёр эрт таарлаа. гал гарнаа... сая камп ноуд бөмбөгдүүлсэн тул баскууд ууртай үзнэ.
сельта ч худлаа биз дээ. атлети учираа олоод ид эвгүй дээрээ байх шиг байна.

Image

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Jan 23, 2016 10:08 am
by PrOXy
Image
шөвгийн 8-ын 4 тулаан эхэллээ.
балайдост гоол ороогүй ч халуухан тулаан болов. кальдеронд үхэх сэхэхээ үзэлцэхээр боллоо... эсрэг дүрээр эргэн ирсэн аугустог бүүлж, шүгэлдэж үзэн ядсан. атлети улирал эхэлснээс хойш 20 дахь клин шитээ хийв.
месси, суаресгүй барсаг гэртээ аргална гэж ам алдсан баскууд хүнд цохилтонд орлоо. эхний үед барса илүүрхсэн бол 2-р хагаст нутгийн эздүүд дайрсан. камп ноуд хариуг нь барих хүндхэн даалгавартай үлдлээ.
багваахай нар гэртээ зүдэрч байж тэнцээ хийж… эцсийн мөчид хожил авах сайхан боломжийг негредо үгүй хийсэн байна.
сегундагийн ганц төлөөлөл мирандес зөөлөн боорцог биш гэдгээ баталж андалусчуудыг гэрт нь багагүй сандаргасан. эцсийн шүгэл дугарахын өмнөхөн гоол алдаагүй байсан бол энэ цуврал илүү сонирхолтой цааш өрнөх байсан бизээ. гэхдээ юу алдах билээ. гэртээ хариад дайрч үзнэ.

Image
цомын мэргэн буучид

Image
хариу тоглолтын арбитрууд

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Thu Jan 28, 2016 1:33 pm
by Zoe


2 togloltiin toim. 2 tald alaltsjee. atletico azgui bna kkk :ногоон:

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Jan 30, 2016 5:12 pm
by PrOXy
Image
1/4 шигшээ өндөрлөлөө... атлети мултарсан нь олны тааврыг эвдсэн хэрэг боллоо...
кальдеронд ёстой алаан болсоон. би сэдэвт нь хайлайтсыг нь оруулсан байгаа...
өнгөрсөн жилийн үзүүр, түрүү хоёрын тулаанд барса илүүрхэв. испанийн супер цомын хариугаа авсан байн...
писхуан санчест маш сайн тоглосон ч гэртээ олигтой эсэргүүлцэл үзүүлж чадсангүй ээ, мирандес... сегундагийн ганц төлөөлөл хол явлаа...
дадлагажавын баг цомд одтой байх чинь. би ч мулт явж мэднэ дээ хэмээн хараад байсна юм. :ногоон:

Image
сугалаа өчигдөр явагдсан. 4 хүчирхэг баг үлдсэн тул сугалаа яаж ч таарсан бай сонирхолтой, үзүүштэй тоглолтууд биднийг хүлээж байлаа.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Mon Feb 01, 2016 11:05 am
by PrOXy
Image
бомбардирууд

ассист хүргэгчид
месси - 4
саньялли (мирандес) - 3
крон дели - 3
габи - 2
хамес - 2
тригерос - 2
валерон - 2
орэйяна - 2
асенсио - 2
беньят - 2

Image
Image
цомын шүүгчид

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Feb 06, 2016 5:40 pm
by PrOXy
Image
хагас шигшээ эхэллээ.. гэрийн эзэд бөмбөгдөөд дууссан. шигшээд үлдэх нэрс эхний цувралаар бараг л шийдэгдчихлээ дээ.
камп ноуд гаригийн залуус сэхээ авах зайгүй бөмбөгдүүллээ… 7 гоол алдсан. угийн хүнд байсан гаригийн байр суурь одоо хэдхэн утсан дээр л санжиганаж үлдлээ. сонирхолтой агшин гэвэл мадридыг тэмцээнээс хасагдахад гол баатар болсон черышев сэлгээнээс орж ирсэн явдал. камп ноу мэдээж түүнд хайр зарласан…
андалусчуудын сөрөг довтолгоо галисчуудыг үгүй хийжээ. сүүлийн 3 гоол нь бүгд сөрөг довтлогоонууд.. 1 пен алдсан ч гамейро дубль хийв. эхний үеийн төгсгөлд хийдэг гоол нь чухал ач холбогдолтой байжээ.
сельтагийн хувьд эхний үеийг гоол алдалгүй дуусгаж чадсан бол байдал өөр байх байсан боловуу. рубен бланко пен хаагаад л мундаг байсан. энд хүрээд тэдний цомын аялал дуусч байх шиг.

Image
мэргэн буучдын уралдаан. валенсиагийн эсрэг хийсэн гоолын борооныхоо ачаар месси (хеттрик), суарес (покер) нар тэргүүн эгнээнд ороод иржээ. мөн крон дели гоолоо ахиулжээ.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Feb 06, 2016 5:57 pm
by PrOXy
Image
сан мамес

энэ улирлын цомын финал хаана, аль цэнгэлдэхэд явагдах вэ хэмээх ээлжит хэлэлцүүлэг, шуугиан олноо дэгдээд эхлэв. дугаар дараалалын хувьд мадридын сантиаго бернабеугийн ээлж хэдийнээ ирсэн боловч эздүүд нь зөвшөөрөхгүй. энэ удаад мадридын удирдлагууд элдэв шалтаг тоочилгүй, хүсэхгүй буйгаа гэдгээ ч мэдэгджээ. тэгээд ч мадрид тэмцээнээс маш азгүй байдлаар хасагдсан даа ууртай байгаа гэнэ.
иймээс шинэ сан мамес эсвэл висенте кальдеронд цомын шигшээ тоглолт явагдах магадлал өндөр байна. удахгүй асуудал нэг мөр болох бизээ.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Feb 13, 2016 12:40 pm
by turuue
Копагийн учраануудыг нэг л тоглолтоор шийдэх юм яригдэх шинж байна уу? Өмнө нь хүмүүс хэлээд л байдаг байсан, энэ удаа бүр ч тод харагдлаа. Ач холбогдол үгүй хариу тоглолтууд. Ядаж хагас шигшээгээс доорх шатуудыг нь нэг тоглолттой ч болгодог юм уу.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Feb 13, 2016 7:12 pm
by PrOXy
үе үе гарч байдаг яриа л даа. хэдэн жилийн өмнө нилээд хүчтэй хөндөгдсөн. испанийн багууд европийн тэмцээнд ядралт ихтэй ордог гэхчлэн. ялангуяа, олон дараалж класикодоод барса, мадрид хоёр ээлжилж а.л-т хиарсан тал бий.. ингээд лигаг 18 багтай зохиох уу гээд л олон янзийн санал гарч байсан. энэ санааг тухайн үед росель гаргаж байлуу даа. тэгэхэд лав пепээс авахуулаад олон томцуул дургүйцэж л байсан санагдана. испанид маш олон хотууд бий. 18-хан баг арай багадна г.м эсэргүүцэлтэй тулгарсан.
ер нь испанийн лиг хамгийн орой эхэлж хамгийн сүүлд дуусдаг. үүнээс болж испанийн шигшээ баг томоохон амжилт гаргадаггүй гэж ярьдаг байсан үе ч бий.
2 тоглолттой байхын сул тал бий ч, сайн тал бас байгаа. нэг талаас энэ бол уламжлал. бас холбоо болон багуудын хувьд мөнгө хийх боломж. мөн үзэгчид бидэнд баг маань 1 тоглолт илүү л тоглож байвал сайхан биз дээ. мөн зарим сэлгээний тамирчдын хувьд талбайд гарах боломж цомд л бүрэлддэг.
энэ жилийн хувьд евро 2016-тай тул хуваарь их шахуу байгаа. тиймээс хүчтэй анзаарагдах нь аргагүй.
ач холбогдолгүй хариу тоглолтууд гэж хэлэхэд хэцүү. энэ удаад л ингээд эрт шийдэгдчихлээ л дээ. тэгвэл бас дүрмэндээ өөрчлөлт ч оруулж болмоор л байгаан. жишээ нь, цомын тоглолтонд дөрвөөс дээш "б" багийн тоглогч оруулж болдоггүй. тэрийг өөрчилж тоог нь нэмэж болох.

за тэгээд цомыг 1 тоглолттой болговол дундын талбайд явуулж байх уу эсвэл шууд азтай нь талбайдаа тоглох уу гээд л олон вариант байж болох юм.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Feb 13, 2016 7:32 pm
by PrOXy
одоогоор цомд 2 тоглолттой байсны муу нөлөө гараад, багуудад хүнд тусч байгаа гэж бодохгүй л байна. холбоо харин энийг зохицуулаад хуваарийг нь аятайхан тохируулаад байж болох л асуудал. гэвч энэ бас зовлонтой болж байх шиг.
энэ жилийн хувьд холбоо азийн зах зээл рүү хандсан юм их хийж байгаа. томоохон багуудын тоглолтыг голцуу эрт тавьж байна. бодвол медиапро хятадуудтай гэрээ хийсэн юм байгаа биз дээ... үүнийг нь 100% буруутгах хэцүү.. англичууд тв-ийн мангас гэрээ хийгээд багууд нь илт мөнгөжиж байгаа. энэ нь саяны цонхоор харагдлаа шт. ла лигийн гайгүй хэдэн нөхдүүдийг цалингаар нь уургалаад л аваад явчихлаа. тэгэхээр холбоо ямар нэг арга сүвэгчилж орлогоо нэмэх гэж үзэхээс яахав. английн энэ аймшигтай мөнгөн дүн ла лига гэлтгүй бүх лигүүдэд хүндээр тусна. мөнгөтэй хүчтэй л байхгүй бол хэцүүдлээ.
гэснээс хятадууд бас тв-ийн мангас гэрээ хийж байгаа сурагатй байсан. удахгүй хятадын лигийг үзээд суух юм бишүү.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Feb 13, 2016 8:01 pm
by PrOXy
Image
хагас шигшээ өндөрлөлөө. эхний тоглолтонд л финалд гарах хоёр багийн нэрс бараг тодорчихсон байсан л даа.
гэвч галисчууд хүнд байдлыг гэртээ ширүүн бороонд эргүүлэх гэж оролдон гайхалтай тэмцсэн шүү. тоглолтын эхнээс л идэвхи санаачлагатай дайрсан. 2 гоол хийж авсан.. гэвч шалихгүй алдаа гаргаж хариу гоол алдсан нь үнэхээр харамсалтай. тэр гоолыг банегад алдаагүй бол цаашид юу ч болохыг таашгүй байлаа. дараа нь гуйдетти пен-ээ алдаж итгэл найдварыг нэгэнт тасалсан билээ… бериццогийн залуус үнэхээр дайчин юм, балаидос үнэхээр чанга талбай юм. атлетиг мултлаад л гарч ирсэн нь тохиолдлын хэрэг биш юмаа.
местайяад барсагийн нөөц баг мундаг тоглож тэнцээ хийлээ. эсрэгээрээ гэрийн эзэд гундуу харагдана лээ. ялангуяа тэнцээний гоол алдсаны дараа бүгд толгой гудайлгаад л, эрч хүч, итгэлээ гээсэн мэт харагдана лээ.

Image
цомын мэргэн буучид

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sat Feb 13, 2016 8:36 pm
by PrOXy
Image
за ингээд копа маань аваргаа шалгаруулахад ганцхан тоглолт үлдээд байна. шигшээ тоглолт 5-р сарын 21-нд болохоор товлогджээ. ганц тохиолдолд л 22-нд болж хойшлох юм байна. тэр нь севийяа хэрвээ европа лигийн шигшээд шалгарсан тохиолдолд л 1 хоногоор хойшлох юм гэнэ.
одоогоор аль цэнгэлдэхэд явагдах нь тодорхойгүй байгаа. барса, севийяагийн зүгээс мадридын сантиаго бернабеуд тоглох хүсэлтэйгээ холбоонд илэрхийлсэн. "а" зэрэглэл, тав тух, багтаамж гээд олон хүчин зүйлс. холбоо хүсэлтийн дагуу мадридыг ятгах байх. гэвч хариу нь бараг тодорхой бизээ.. за тэгээд хүсэхгүй олон шалтгаанууд ч мадридад бий. фенүүд нь ч зөвшөөрөхгүй... тэрийг нь хүндлээд өөр цэнгэлдэхээ л сонгох хэрэгтэй. цэнгэлдэх испанид мундсан биш дээ. монжиук, калдерон, сан мамес, местайяа, картуха гээд л дээд зэрэглэлийн багтаамж ихтэй олон сайхан цэнгэлдэх бий..
харин өнгөрсөн жилийнх нь шиг камп ноуд шигшээ явагдахгүй нь тодорхой болсон. севйияагийнхан дургүйцсэн.

андалусчууд 6 жилийн дараа эзэн хааны цомын шигшээд гарч ирлээ. тэд 09-10 цомын улиралд атлетиг камп ноуд 2-0ээр буулгаж аван түүхэндээ 5 дахь цомоо өргөж байв.
барсагийн хувьд цомыг хамгаалагчид.. өнгөрсөн жил камп ноуд атлетикийг 3-1ээр хожиж 27 дох эзэн хааны цомоо гардсан байдаг.
хоёр багийн хувьд өмнө нь копагийн шигшээд огт таарч байгаагүй гэнэ. энэ удаагийнх түүхийн шинэ хуудас болон тэмдэглэгдэх нь.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sun Feb 14, 2016 2:16 pm
by Zoe
Image

valencia-s busad ni bugd l oiriin uyed finald garch bjee