Page 6 of 10

Re: Hamburger SV

PostPosted: Wed Feb 03, 2010 10:20 am
by Г.Баяраа
Рүүд Европад орно биздээ

Re: Hamburger SV

PostPosted: Wed Feb 03, 2010 10:47 am
by Amgaa
Г.Баяраа wrote:Рүүд Европад орно биздээ


Орж болно шдээ.

Re: Hamburger SV

PostPosted: Thu Feb 11, 2010 1:35 pm
by hosko
Рүүд хэзээ тоглох гээд байнаа... Уг нь хурдан тоглоод эхлээсэй....

Re: Hamburger SV

PostPosted: Sat Feb 13, 2010 10:26 am
by Nomer 10
Уг нь сая Көлн дээр гарсан, гэхдээ сүүлийн 2-хон минут хэхэ. Маргааш Элиа Боатенг 2 тоглохгүй юм шиг байна. Рүүд бараг тоглох байх аа.

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 2:16 am
by rednasca
"ясны гоолчин" хүн өөр юмаа... :RD

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 2:56 am
by У.Тэмүүжин
selgeegeer orj ireel hojliin 2 goal :holland :-D :-D :-D

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 3:42 am
by soccer
Рүүд-гаа жинхэнэ бишэрмээр юмаа :eek: сэлгээгээр орж ирээд л 2 гоол хийчэх юм... Штутгарт-н эсрэг шүү дээ

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 10:58 am
by Nomer 10
Хамбург анх удаа цэнгэлдэхээсээ гадна бизнес уулзалтыг зохион байгуулсан байна. Рүүд Янсен 2 тогооч хийсэн гэнэ. Аль аль нь гал тогоонд сайн гэдгээ харуулжээ. 500 зочин ирсэн нь рекорд гэнэ.
Image

Тэгээд хэвлэлийнхний асуултад мань хүн баахан хошин хариулт өгч хөгжөөсөн юм байх аа. Көлн дээр 2 минут тоглоод цаг дуусахад шүүгч дээр очоод намайг дахиад хэдэн минут тоглуулаад өгөөч гэж гуйсан гэнэ :mrgreen:
Image

За одоо өнөөдрийн тоглолт буюу гайхамшигтай өдрийн талаар.
Штуттгарт 5 тоглоод боломжит 15 оноо аваад байсан баг, тэгээд дээр нь талбай дээрээ. Харин Хамбург хожил гээчийг мартаад 3 тоглочихоод байлаа. Тэгээд дээр нь хүний газар. Тоглолт эхлэв ээ. Берг хусаад тэргүүлж байсан ч айл хийгээд тэнцүүлжээ. Ер нь Штуттгарт хариугүй 2 дахь гоолоо хийх гээд л байсан гэнэ. Хамбургээс Элиа, Зе Роберто, Боатенг гээд моторууд нь байхгүй бас Петрич Троховски 2 маш муу байсан тул алуулж байсийм байх аа. Ингээд Лаббадиа биеэ халаангаа байн байна цаг руу хараад байсан Рүүдийг 65 дахь минутад оруулжээ. 10 минутын дараа мань хүн стандартаас ирсэн бөмбөгийг зүүн хөлөөрөө хусчээ. 2 минутын дараа баруун хөлөөрөө хусч. Жинхэнэ киллер инстинктээ харуулсан гэнэ. Нийт бөмбөгөнд 4 хүрээд 3 цохисноос 2-ыг нь хусч. Жинхэнэ жентльмен гэдгээ харуулж эхний гоол дээр фэнүүд рүүгээ хандаад дараагийн гоол дээр сэлгээний нөхдүүд дээрээ очжээ. Тэр угаасаа МанЮтд-д байхын фэнүүдийн хайрыг татсан тоглогч байсан. Бусад нь шүгэлтэй зэрэгцээд кабин луу гүйж байхад нөхөр ганцаараа үлдчихсэн стадионоос явах дургүй байгаа фэнүүдтэйгээ хамт байдаг байлаа. Хэвлэлийнхэн ч гэж дараа нь дарчихсан юм байх аа. Тоглолтын дараа Мадрид нисчээ. Эхнэр хүүхэд нь тэнд байсаар л байгаа юм байна.

Image
Image
Image
Image
Image
Image

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 12:12 pm
by a_odko
Рүүд, үнэхээр гайхалтай...

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 12:15 pm
by kayo
Aimar yum aa, 30 garuihan minutand selgeegeer orj ireel 2g hiichihdeg

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 12:33 pm
by Realist
Ясны довтлогч юмаа. Гайхалтай... :-D

Re: Hamburger SV

PostPosted: Sun Feb 14, 2010 12:47 pm
by TraP
Тойм нь байнуу

Re: Hamburger SV

PostPosted: Fri Mar 12, 2010 4:27 am
by oswin
Рууд өнөөдөр Андерлехт-ийн эсрэг гоё гоол орууллаа. Нэлээн хурц өнцгөөс.

Re: Hamburger SV

PostPosted: Fri Mar 12, 2010 11:51 am
by Amgaa
http://ecssport.com/index.php?option=co ... &Itemid=58

Рүүд гоё гоолдсон байна шдээ. Элия их сайн байж бүх гоолд оролцсон. Эдний Голландууд сайн байцгаажээ Матайясен эхний гоолыг хийсэн

Re: Hamburger SV

PostPosted: Fri Mar 19, 2010 9:21 am
by Amgaa
Бойтенгийн гоол янзын орсон Андерлехтийг хожсоноор цааш шалгарлаа. Өнөөдөр гайгүй сугалчихвал боломж ч байна шүү. Волфсбүргийг бодоход энднийх аль ч байрлаараа жигд

Re: Hamburger SV

PostPosted: Sun Mar 21, 2010 1:43 pm
by Nomer 10
Маргааш одоо яамаар ч юм. Дургүй болохоор Шалькег нухмаар ч илүү дургүй Байерны өмнө тэднийг гишгүүлмээр байна хэхэ.

Re: Hamburger SV

PostPosted: Mon Mar 22, 2010 5:55 pm
by goalman
Tanai Hamburg ene jil EUropa-league-tee harin amjilt gargaj medeh l ym...

Re: Hamburger SV

PostPosted: Wed Mar 24, 2010 8:38 am
by Nomer 10
Хамбург нээрээ хаврын лигт тааруу тоглодог уламжлалтай болчлоо шүү. Намар нь алж алчихаад хавар нь хэлээ гаргачих юм. Топпмөллероос хойш хэдэн ч коуч солив. Долль, Стивенс, Ёол, Лаббадиа гээл. Нөхдүүд ирэх болгондоо өөрийн арга барилаа үлдээх гээд л, дундаас нь тоглогчид их хохирох юм даа. Уг нь бол жилийн жилд л гадна дотны олон талент байгаад байх юм. Троховскиг би лав аймаар үнэлдэг. Германы шигшээд түүн шиг тоглогч төвд олдохгүй. Баллак голоор тасархай ч жигүүрт тааруу, Швайни эсрэгээрээ. Нөхөр бол харин универсал. Тэгсэн энэ хэдэн коуч сайхан тоглогчийг алж хаялаа даа. Одоо бүр Торунд байраа алддаг болчиж. Гэхдээ сая Шальке дээр аймаар байсан, Мом ч болсон байсан. Яахав, вдВ-ыг байх үед түүнд жигүүрт ч зай олдоогүй үе байсан. Гэхдээ л сэлгээгээр вдВаартыг маш сайн орлож байсан. Энэ жилээс нэг ажиглагдсан юм нь багт яг тогтсон лидергүй болчихоод байна. Өмнө нь Барбарез байсан. Тэгээд вдВаарт очсон. Ноднин Олич байлаа. Ван Бойтен Уяфалуши 2 ч гэсэн багтаа үнэхээр лидерүүд нь байсан. Энэ жил зе Роберто энэ үүргийг сайн гүйцэтгэж байсан ч өвлийн паузаар өөрөө хоцорч ирээд энэ нь тоглогчдод их нөлөө үзүүлчих шиг боллоо. Яролим гэхээр дайчин чанар муутай, Рост ч гэсэн. Одоо энэ үүрэг Рүүд дээр л ирж байна даа. Угаасаа ч Хамбургын боссууд түүнээр гоол хийлгэх биш багт сүр хүч бадраах гэж авчирсан гэж тухайн үед яриад байсан нь яг ийм болж таарлаа.

Re: Hamburger SV

PostPosted: Wed Mar 24, 2010 6:00 pm
by goalman
Рүүд гэхдээ хэрэг болно доо...чухал үед хэрэгтэй гоол хийж чаддаг нь түүний нэр төрийн баталгаа...

Re: Hamburger SV

PostPosted: Fri Apr 02, 2010 6:18 pm
by ТӨӨГӨӨ
Hamburg vs Standard Liege 2-1

Re: Hamburger SV

PostPosted: Fri Apr 09, 2010 10:44 am
by Amgaa
Стандарт лиегийг 1-3 р хожсоноор дараагийн шатанд шалгарлаа. Тоглолтын турш илүүрхсэн тоглолт үзүүлжээ. Петричийн хоёр дахь гоол тасархай :eek: агаар дээр акробат эргээд л хуссан Евро лигийн энэ жилийн шилдэг гоолд нэлээн дээгүүр орхоор гоол байсан. Одоо Фүлхемчүүдтэй үзнэ, Фолфсбүргийг бодвол бүх байрлалаараа жигд боломж ч байна даа байна. Тэндийг аргалчихвал гэртээ финалд гэдэг чинь давуу тал шүү. :gold :germany
Тойм
http://ecssport.com/index.php?option=co ... &Itemid=58

Das Spiel im Stenogramm:

Standard Lüttich: Bolat - Camozzato, Victor Ramos, Sarr, Pocognoli - Witsel, Nicaise (89. Mangala), Carcela-Gonzalez (76. Dalmat) - de Camargo, Jovanovic - Mbokani

Hamburger SV: Rost - Demel, Boateng, Mathijsen, Aogo - Jarolim, Tesche - Zé Roberto, Pitroipa (76. Trochowski) - Petric (67. Guerrero), van Nistelrooy (89. Berg)

Tore: 0:1 Petric (20.), 1:1 de Camargo (32.), 1:2 Petric (35.), 1:3 Guerrero (90.+3.)

Zuschauer: 29.200 (ausverkauft)

Schiedsrichter: Oliveira Alves Garcia (POR)

Gelbe Karten: Camozzato, Victor Ramos, Mbokani, Pocognoli/ Jarolim, Rost, Aogo, Tesche, Demel

Gelb-Rote Karten: - / -

Rote Karten: - / -

Re: Hamburger SV

PostPosted: Fri Apr 09, 2010 5:36 pm
by ТӨӨГӨӨ
Яая тэр Петричийн унаж татдаг бол лайтай бна шд. Айлын гоол бол 3 тоглолгч отонд орцон тууж явна шдээ. Гуэррэрө бас гоё хусжээ. Айлын хамгаалагчдыг бол мангартуулж бна шд. Фулхэм-г нухна шүү энэ жил талбай дээр финалтай

Re: Hamburger SV

PostPosted: Fri Apr 23, 2010 1:45 pm
by focus_mn
Хамбург 0:0 Фулхам

Английн дундаж багийг талбай дээрээ хожиж чадахгүй эднийх их хэцүү боллоо доо. Фулхам 11-үүлээ хамгаалж тоглосон бололтой хаалга руу нэг ч цохилт хийгээгүй байна. Дараагийн тоглолт Фулхам-ийн талбай дээр, найдлага бага боллоо эднийх талбай дээрээ их сайн тоглодог гэсэн биз дээ.

Re: Hamburger SV

PostPosted: Fri Apr 23, 2010 1:46 pm
by ТӨӨГӨӨ
Талбай дээрээ финалдах ч бараг худлаа боллоо доо Фулхэм бол талбай дээрээ нухчих байх

Re: Hamburger SV

PostPosted: Fri Apr 23, 2010 3:31 pm
by chukcha2002
айлын талбайд очоо л 1:1 тэнцээл гарчийшд