Page 101 of 121

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Nov 11, 2014 11:43 am
by У.Тэмүүжин
Мюнхэн бараг шинэ жилээс өмнө түрүүлэх биз

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 9:59 am
by Kro
Энэ Крамер ч хөглөж ханахгүймаа хэхэ. Дэлхийн аваргаар талбай дээр шоконд орчихсон гүйж явсан гэж байгаа.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 10:02 am
by Tdi
Kro wrote:Энэ Крамер ч хөглөж ханахгүймаа хэхэ. Дэлхийн аваргаар талбай дээр шоконд орчихсон гүйж явсан гэж байгаа.


Хачин хачин юм ярьж элийрээд үү?

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 11:18 am
by meesh
Финал дээр зайлуул Гарайд аймар мөргүүлээ биздээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 11:22 am
by Tdi
meesh wrote:Финал дээр зайлуул Гарайд аймар мөргүүлээ биздээ.


Тэрийг чинь л яриад байна. Ноёэр дээр очоод юу гэсэн ч гэлээ

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 11:24 am
by meesh
Юу ярьсан юм?

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 12:45 pm
by Suicide
Нойер биш шүүгч дээр очоод энэ финалын тоглолт мөн үү гэж асуусан гэсэн шд :D Риццоли гайхаад яасан гэнээ, финалын тоглолт мөн гэсэн чинь, энийг л мэдэх хэрэгтэй байсын гээд яваад өгсөн гэсэн. Мань хүн айхтар шоконд орсон юм шиг байгаан.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 12:48 pm
by Tdi
Тоглоом шоглоом ч юм уу?
http://www.independent.ie/sport/leftfie ... 24313.html

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 12:57 pm
by El Payaso
Tdi wrote:Тоглоом шоглоом ч юм уу?
http://www.independent.ie/sport/leftfie ... 24313.html

За энэ ч арай хэтрүүлсэн байх аа... Tomas Muller added: "He called me “Gerd” and congratulated me on the ’74 final. :-o

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Nov 12, 2014 4:28 pm
by Цогоо
Шүүгчтэй өмсгөл солилцох гэж байсан гэнэ үү? хаха Энэ гурав цаашлуулсан байлгүй дээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Nov 14, 2014 10:29 am
by Amgaa
Kevin Trapp г сонирхоод эхэлж, Романыг тааруу байгаад байвал энэ залууг авах нь дэ. U21 н 24 настай өсөх ирээдүйтэй хаалгач.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Nov 14, 2014 2:44 pm
by Gooner
Одоо ч сайжрахаасаа өнгөрсөн байх аа, ядахад манараа нөхөр дээрээ бүр эргүүтдэг болсон байна лээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Nov 14, 2014 2:45 pm
by Gooner
Нээрээ Ройст жилийн 9 саяын гэрээ бэлдэж байгаа гэж уншсан, 2019 он хүртэл, рилийз клаус байхгүй

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Nov 18, 2014 12:11 pm
by Forza Juve
Цогоо wrote:Шүүгчтэй өмсгөл солилцох гэж байсан гэнэ үү? хаха Энэ гурав цаашлуулсан байлгүй дээ.


Нөхөр мөргүүлээд босч ирэхдээ шигшээ тоглолт мөн үү энэ тэр гэж Италийн шүүгч Риццолигоос асуугаад байхаар нь мань хүн энэ хүнээ солиоч гээд солиулсан гэсэн.... тэрийг нь багын нөхөд нь сонсоод л дараа нь иймэрхүү онигоо, цаашлуулсан зүйл бодож олсон байх...

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Nov 18, 2014 3:35 pm
by Amgaa
Филипп Лам, Томас Мюллер, Мануель Нойер нар ZDF Sportstudio тв-ийн шоунд оролцох үеэрээ Кристоф Крамер дэлхийн аваргын финалын үеэр хэрхэн хөглөснийг дэлгэлээ.
Аргентиний эсрэг хийсэн тоглолтын эхэнд Байер Леверкузений залуу Эсекьель Гарайд мөргүүлж толгой нь доргисон юм. Улмаар 31 дэх минутад Андре Шюррле-гээр сэлгэгдсэн.
Толгойгоо хүчтэй доргиулсан Крамер нэг хэсэгтээ манарч "сонин" юм ярьсныг багийнх нь нөхөд хожим дэлгэсэн байна.
Нойер : "Би түүнийг гайгүй байна гэж бодсон юм. Тэгээд над руу ойртоод- Ману би хаалган дээр чинь зогсоё - гэж хэлэхээр нь байдал бишдсэнийг ойлгосон"
Филипп Лам : "Крамер хажууд ирснээ багийн ахлагчын тууз булааж авах гэж оролдсон. Мань эр нэг л биш байлаа"
"Би эхэндээ түүнийг зүгээр маазарч байна гэж бодсон юм. Тэгээд шүүгчтэй өмсгөл солилцох гэхэд нь сайнгүй байна гэж мэдсэн хэрэг"
Мюллер : "Тэр намайг дуудаад - Герд, 74 оны финалд чинь баяр хүргэе. Чи сайн байсан шүү" гэхэд нь савж унах дөхсөн. Дараа нь "Рурын цэнгэлдэх ч тасархай байна шүү" гээд элийрч эхэлсэн
Хэдийгээр Нойер, Лам, Мюллер гурав давсалсан байх магадлалтай ч тоглолтын шүүгч Никола Риццоли хүртэл Крамер өөрөөс нь "Шүүгчээ, энэ финал мөн үү?" гэж асуусныг хожим баталсан юм.
Шүүгч энэ тухай Швайнштайгерт дуулгаж 14 минутын дараа Крамерийг сэлгээнд суулгасан аж.

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Nov 18, 2014 4:37 pm
by Цогоо
Өөдгүй гарууд байгаа юм шүү. Нэг бодлын багийн уур амьсгал сайн байгааг харуулж байгаа хэрэг байх даа.

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Nov 18, 2014 7:50 pm
by Amgaa
Гэхдээ Крамер энэ нэвтрүүлгэд орцсоныхоо дараа энэ гуравт хамт наргисанд баярлалаа гэж хэлсэн гэсэн. Тэгхээр бас нэлээн давсалсан байх талтай

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Nov 18, 2014 9:56 pm
by Realist
Мэдээж явуулсан л байншт хэхэ

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Nov 23, 2014 10:44 pm
by Mojul
Ройс нээрэ үнэн азгүй гар юмаа. Он гартал гэмтчихсэн гэжийн.

Re: Borussia Dortmund

PostPosted: Thu Nov 27, 2014 11:28 am
by Amgaa
Морал нь 0 заажээ. Клоп болон удирдлагуудын ур ухаан л шийдэж дэ. Гэхдээ өвлийн амралтаар бүхнийг мартаад сэргэчих байхаа.

Re: Borussia Dortmund

PostPosted: Thu Nov 27, 2014 11:30 am
by ТӨӨГӨӨ
Энэ 7 хоногт Бундесийн 4, 4-лээ хусуулжээ. 4-лээ хожих үе байхад бас хлжигдох үе байлгүй яахав.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Nov 28, 2014 11:05 am
by Жонон
Өөрсдийх нь дэмждэг баг хамаг сорыг нь түүчихээд бхад дараа нь ингэж өрөвдөөд суудаг аргагүй Монгол фенүүд шүү хихи.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Nov 28, 2014 11:42 am
by ТӨӨГӨӨ
Тэгээд Мюнхенд төрөөгүй, Дортмунд, Гелзенкирхэнд төрөөгүй тэнд байдагчгүй юм байж худлаа савсагнах хэрэг үү?

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Nov 28, 2014 11:44 am
by white
Жонон wrote:Өөрсдийх нь дэмждэг баг хамаг сорыг нь түүчихээд бхад дараа нь ингэж өрөвдөөд суудаг аргагүй Монгол фенүүд шүү хихи.


Хүчтэй байгаа руу асаж атаархаж хорон үг шидэж явж байгаа нь аргагүй Монгол зан шүү.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Nov 28, 2014 6:13 pm
by Жонон
Жоохон зугаа болгож бичсэн төдий юун сүртэй дайрдым.Хүчтэй баг бна уу,хөгийн баг бна уу амиа тавих хэмжээнд шүтэж хайрлаж үздэггүй хардаг төдий хүн.