Бундеслигийн солилцоо наймааны талаар

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby CR7 » Sun May 31, 2009 1:36 am

Төөгөө wrote:
CR7 wrote:ЧЛ-д орохгүй байгаасай КР7 явуулахад санаа амар болох юм даа

Олон юм бүү гуцмой! Аваргуудын лигийн эрх байтугай түрүүлнэ

Түрүүлчихсэн үү юу болсон бэ би сайн мэдэхгүй байна
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Sun May 31, 2009 1:43 am

CR7 wrote:
Төөгөө wrote:
CR7 wrote:ЧЛ-д орохгүй байгаасай КР7 явуулахад санаа амар болох юм даа

Олон юм бүү гуцмой! Аваргуудын лигийн эрх байтугай түрүүлнэ

Түрүүлчихсэн үү юу болсон бэ би сайн мэдэхгүй байна

Тэгсээн :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby CR7 » Sun May 31, 2009 1:46 am

Тиймүү итгэе дээ :mrgreen:
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Mr S » Tue Jun 02, 2009 5:54 pm

ХОФФЭНХЭЙМ 3 ч шинэ тоглогч авчээ.......... Brazilian forward 22 настай Maicosuel Reginaldo (Botafogo), 26 настай defender Christian Eichner (Karlsruhe) and keeper Jens Grahl (Greuther Furth) нарыг..........
ноднин өвлийн аваргаар тодроод бсан тэд Ибисэвич гэмтээд явахаа больсон билээ....... иймд довтлогч Рэжиналдог 4,5 сая еврогоор авчээ....
мөн доод лиги руу унасан Карлсру-с хамгаалагч Айхнэрийг........ 3-р хаалгачаар Грал нарыг авлаа...... Хилдэбрэнд Хаас нарын орлогч боллоо......
Image
тэд мөн лидер довтлогч Ибисэвич-тэй гэрээгээ сунгасан билээ........ 2013 он хүртэл............


Шалькэ-н залуу хаалгач 23 настай Нэуэр-г БАВАРИ оролдоод эхэлж....... энэ Бавари дандаа л нутгийн хэдээ мөлжиж бхийм....
харин Нэуэр багтайгаа 2013 он хүртэл гэрээтэй тул багаа орхих бодолгүй бна гэж мэдэгджээ.......
Image


Цом авсан ВЭРДЭР Боливийн довтлогч 21 настай Marcelo Moreno Martins - г Шахтёр-с лоонджээ....... 1 жилээр..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Norman_Whiteside » Wed Jun 03, 2009 12:03 am

Amgaa wrote:Зарим шууд
Гомезоо алдсан Штутгарт CSKA -н Вагнер Лайв -р орлуулахаар
Marcell Jansen-г Юве сонирхож буй 10 сая гэнээ.
Piotr Trochowski -г Пример лигийнхэн сонирхоол
Арсенал энэ жилийн аваргуудаас Christian Gentner сонирхсон мэдээ байна.
Hoffenheim Аргентины залуу хагас Franco Zuculini 7 сая гэж.


Нээрээ Штутгартын цэнгэлдэх доороос баахан Тэсрэх бөмөг олдсон гэнэ. Тэгээд Гомез дэлбэрж ясаа тараалгахаасаа өмнө бавари луу явсан гэнэ дээ хаха :-o
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Жавхлан » Wed Jun 03, 2009 4:43 am

Харин хэдэн бөмбөг олдож аюулгүй болгосон гэсэн. Бараг нэг хэсэг нь газраас цухуйж байсан юм бишүү хэхэ. Угаасаа германд дэлбэрээгүй цэнэгтэй бөмбөг олддогийн л нэг байх. Харин яаж тоглолтын үеэр тэсэрчихээгүй юм.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Wed Jun 03, 2009 8:41 am

Яг талбай доор нь бсан гэсэн шд.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Fri Jun 05, 2009 11:45 pm

Лигийг 13-р байраар дуусгасан Айнтрахт Франкфурт дасгалжуулагч Фрийдхэлм функелээ Михаел Скиббэ-р сольлоо.. Мань хүн Туркийн алдарт Галатасрай-г лигт нь 5-р байранд оруулчаад ирж бгаан бна. Дортмундаас халагдаж Леверкузэнд очоод тэднийг 7-р байранд оруулсаныхаа төлөө бас л халагдаж явсан хүн одоо харин яахнуу харж л байяа!

2007 онд 4 саяар ирж бсан Серби довтлогч Жеко олон багын анхаарлын төвд бна. Өнгөрсөн улирал тэр лигийн 32 тоглолтонд оролцож 26 гоол 10 дамжуулалт өгч лигийн дэд мэргэн бууч болсон нь ийм эрэлттэй болоход нь нөлөөлсөн байх. Жеко өөрөө надад энд байх сайхан бна гэж хэлсэн бна.

Гомезоо алдсан Штутгарт нэгэн довтлогчтой гэрээ хийлээ. Энэ нь Гомезыг орлуулхаар биш ирээдүйн талент хүүтэй. Түүний эцэг нь Германы хөлбөмбөгийн домог 1990 оны Дэлхийн аварга Карл хайнц Рийдл юм. 17 настай Алессандро Рийдл хүү Швейцарын лигт тоглодог бөгөөд өнгөрсөн улитал 10 тоглолтонд оролцож 3 гоол оруулаад бгаан бна

ФЦ Көлн 23 настай Бразил хамгаалагч Педро геромел-н гэрээг 2014.06.30 хүртэл сунгалаа.Өнгөрсөн улирал лигийн бүх 32 тоглолтонд оролцсон Бразил залуу болон багын удирдлагууд аль аль нь сэтгэл хангалуун бгаа юм бна.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Nomer 10 » Sun Jun 07, 2009 3:20 pm

Юу шд хө. Скиббе өвөл тэндээс хөөгдөөд оронд нь Коркмаз очсон. Нөхөр сая сайн дураараа огцроод тэгээд Райкаард очсон. Скиббе Дортмундаас хөөгдөөд ажилгүй байхад нь Фөллер шигшээгийнхээ туслахаар авч байсан санагдаж байна. Тэгээд Клинси ирэнгүүт залуусын шигшээ рүү явсан. Сүүлд Фөллер Лэвэркузены спортын захирал болчихоод Скиббег багтаа татаж авсан. Тэнд овоо удсан ч сүүлд нь амжилт гаргаагүй тул бас л явахаас аргагүй болсон. Тэгээд Гала-д очоод ердөө хагас улирал болсон. Уг нь ч тактикийн хувьд овоо мэдлэгтэй гар юм шиг байгаан. Фөллерын хамаг сэлгээ, тактикийг мань хүн ганцаараа гардаж байсан гэж ярьдаг. Гэхдээ хэсгээсээ гарч чадаагүй хусуулсан л даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Sun Jun 07, 2009 5:10 pm

Манай хейнкэс Леверкузэнд гоё сонголт блаа. харин Лаббадиа Хамбургт. жилийн дараа эсвэл өвөл явах байхаа. Эднийд дасгалжуулагч тогтохгүй юмаа.
Сенегал довтлогч Ба Штутгартруу явах гээл Штутгарт Гомезоо орлуулахаар
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Nomer 10 » Sun Jun 07, 2009 7:33 pm

Улирал дуусахтай зэрэгцээд л наймаан дээр хамгийн идэвхтэй ажиллаад унасан лигийнхээ талаар бичье. Маш их юм болжээ. Рекордууд тогтоогтоод унаж. Одоо бүр хэзээ ч байгаагүй рекордод очиж магадгүй байна. Хамгийн их содон нь дасгалжуулагчдын байдал үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай л байна. Хамбургын Ёол, Көлний Даум нар сайн дураараа ажлаа өгөхөд нь лигийн нэр хүндийн талаар яриа гарсан. Гэхдээ ван Хааль Байернд ирж, дахин топ баг босгох гэж байгаагаас харахад үгүй ажээ. Дотроо дасгалжуулагчдаа нэгэн лүүгээ шидэлцсэн нь тун их сонирхол татаж байна. Ирэх улиралд бөөн өшөө авалтууд явагдах юм биз дээ.

За тэгээд топ баг бүрийн явцыг танилцуулья.
д - довтлогч
д.х - довтолгооны хагас
х.х - хамгаалалтын хагас
т.х - төвийн хамгаалагч
ж.х - жигүүрийн хамгаалагч
х - хаалгач

Байерн

Ирсэн:
Дасгалжуулагч ван Хааль, Алкмаар
д Олич, Хамбург - үнэгүй
д.х Баумёханн, Гладбах - үнэгүй
д Гомез, Штуттгарт - 30 сая евро(Бундэслигийн бүх үеийн рекорд, Байерн хэрэв цааш зарвал 15 хувийг нь Штуттгарт авна)
х.х Тимощук, Зенит - 11 сая
ж.х Гөрлитц, Карлсруэ - зээлээс буцаж ирсэн
х.х, ж.х Пранич, Хээрэнвеен - 13 сая!

Явсан:
х.х Хаммелс, Дортмунд - 4,2 сая
д Подолски, Көлн - 10 сая
х.х Зе Роберто, тодорхойгүй - үнэгүй
ж.х Оддо, Милан - зээл рүүгээ буцсан

Цаашид:
Рибери явах байх, ингэхдээ Шнайдер, Роббен, ван дер Ваарт 3-ын 2-оор нь солих эсвэл, Шнайдер дээр мөнгө гэж байгаа. Мөн дахин нэг жигүүрийн хамгаалагч авахаар шаргуу үзэж байгаа. Тэд бол ЦСКА-ын Жирков, Челсигийн Босинва, Шахтёрын Срна, Твэнтэгийн Браафхайд нар. Аль нэгийг нь бараг авчих байх. Тонигоо явуулаад Лациогийн Пандевыг авах магадлалтай. Хаалгачаар Шалькегийн Нойерыг авахаар их зүтгэж байгаа. Рэнсинг+18 сая гэсэн санал хүргүүлээд байгаа. Ван Хааль хуучин багаасаа хаалгачаа чангаахыг үгүйсгэхгүй.

Дүгнэлт: Бүтэлгүй улиралдаа маш сайн дүгнэлт хийж байгаа баг. Гомезыг жаахан үнэтэй авсан ч Риберигийн зарсан мөнгөөр түүн дээр нэмээд Шнайдерыг авна гээд тооцвол харин ч ашигтай наймаа болж байгаа. 2 чадварлаг залууг үнэгүй авч чадсан. Зе Робертог үнэгүй алдаж байгаа ч Тимощук, ван Боммел нар байгаа тул үгүйлэгдэх нь бага. Полдигоо авсан үнээрээ явуулсан, зөвдсөн. Оддог буцаасан, зөв. Ямар ч байсан хуучны том баг буцаад босох найдвар харагдаж байна.


Брэмэн

Ирсэн:
д Морено, Шахтёр - 2 саяар зээлсэн, залгуулаад худалдаж авах боломжтой
д Саного, Хоффэнхайм - зээлээс буцаж ирсэн
д.х Алберто, Васко да Гама - зээлээс буцаж ирсэн

Явсан:
д.х Диего, Ювентус - 24,5 сая(цаашид 27 сая болно, энэ нь лигийн түүхэн дэх 2 дахь рекорд)
х.х Бауманн -зодог тайлсан
д Пицарро, Челси - зээл рүүгээ буцсан
х.х Циолис, Панатинаикос - зээл рүүгээ буцсан

Цаашид:
Пиццаг бараг худалдаж авах байх. Явуулах хүмүүсийн нэрсэн дунд Вранес, Тошич, Росенберг нар яваа. Ван дер Ваарттай нэр холбогдоод байгаа. Мөн скаутууд нь Өмнөд Америкт идэвхтэй ажиллаж байгаа сурагтай. Пантелич дээр бас үзэж байгаа. Диегог залгажлагч гэгдээд байгаа Өзилийг МанСитид алдаж магадгүй болоод байгаа. Гэхдээ Гладбахын Мариныг бараг авчих болов уу. Тэд мөн Португалаас сайн тоглогч аваад сурчихсан гэдгийг мартаж болохгүй. Францын Нонт баг доош унасан тул Клашничыг лигийн олон баг сонирхож байгаа. Гэхдээ Брэмэнд хуучин цэрэг нь ирэхгүй гэдгээ мэдэгдсэн. т.х Нальдог Франц явах нь гэж нэлээн шуугисан ч өөрөө үлдэнэ гэдгээ итгэлтэй хэлээд байгаа.

Дүгнэлт: Диегог дажгүй үнээр явуулсан. Энэ мөнгөөрөө 2-3 дажгүй тоглогч авах боломжтой. Шахтёрын залууг мэргэжилтнүүд ирэх улирал сайн тоглоно гээд байгаа. Хэрэв энэ үнэн бол 2 саяыг зарлагадсан нь хямд байна. Гэхдээ яг одоогийн байдлаар маш хангалтгүй ажиллаж байна. 9 сарын 1 хүртэл хугацаа байна доо.

Хоффэнхайм

Ирсэн:
х Грааль, Фюрт - үнэгүй
т.х, ж.х Айхнер, Карлсруэ - үнэгүй
д.х Майкосуэл, Дэспортиво - 4,5 сая
д Террациньо, академи

Явсан:
х.х Янкер, Хэрта - үнэгүй
х.х Тебер, тодорхойгүй, үнэгүй
д Саного, Брэмэн - зээл рүүгээ буцсан

Цаашид:
Философитоо үнэнч байгаа. Залуухан, хямдхан, ирээдүйтэй сайн тоглогчоор багаа дүүргэх. Энэ үндсэн дээр дээрх тоглогчдыг авснаас гадна Ибишевичтэйгээ 2013 он хүртэл гэрээгээ сунгасан. Ба харин Штуттгарт руу бараг л явах гэж байх шиг. Мөн баруун хамгаалагч Бекийг Удинезе сугалах санаархалтай байгаам байна.

Дүгнэлт:
2-р лиг болон доороосоо нийт 3 тоглогчийг татаж авсан нь ирэх улиралд ихээхэн сонирхол татаж байгаа. Тэдэнд Рангник боломж олгох нь мэдээж. Өөрсдийгөө нотолж чадах нь уу гэдэг л байна. Мөн Бразилаас боломжийн үнээр аваад ирсэн, гоол сайн хийдэг гээд байгаа тэр залуу хэрхэн дасах нь бас анхаарал татаж байгаа. Ахлагч Теберийн явсан шалтгаан нь нэгд багийн философит харш, 2-т баг дотор таагүй уур амьсгал үүсгэсэнтэй холбоотой. Саного өөрийгөө харуулж чадаагүй тул буцаах нь зөв. Янкер нэг их тоглоогүй, тэгээд ч зай байхгүй байсан. Ба явбал довтолгоонд асуудал босч ирнэ. Гэхдээ тэд арыг нь бодож, Бельгийн лигт маш шаргуу эрэл хийж байгаа гэх. Хоффэнхайм дахин хэд хэдэн шинэ тоглогчийг лигт нээж өгөхөд гайхах зүйл огт үгүй. Өнөөдрийн байдлаар бол тэд сайн ажиллаж байна.

Хэрта

Ирсэн:
х.х Янкер, Хоффэнхайм - үнэгүй
д Лима, Сао Паоло - зээлээс буцаж ирсэн

Явсан:
д Пантелич, тодорхойгүй - үнэгүй
д Воронин, Ливерпүүл - зээл рүүгээ буцсан
ж.х Куфре, Монако - зээл рүүгээ буцсан

Цаашид:
Дасгалжуулагч Фавре явах талаар их шуугиж байгаа. Багийн удирдлага харин үгүйсгэж байгаа. Саяхнаас мөн менежер Хөнэсс хөөгдөх тухай яригдаад эхэлсэн. Хөнэссээс илүү Фавре явбал илүү хүнд тусна. Тэр л байгаа материалаа ашиглан, багаа 4-р байранд оруулсан. Хамаг довтлогчоо тавиад туусан тэд энэ тал дээр шургуу ажиллах нь гарцаагүй. Мөн гол хамгаалагч Симунич нь шинэ адал явдал хайх талаар ам нээгээд унасан. Ингэвэл бас нэгэн том нүх бий болно.

Дүгнэлт:
Маргааш лиг эхэллээ гэвэл энэ багт нойл гэсэн дүн тавимаар байна.


Хамбург

Ирсэн:
Дасгалжуулагч Мартин Ёол сайн дураараа Аякс явсан тул оронд нь Лэвэркузены дасгалжуулагч Лаббадиаг авчирсан. Нэлээн хэдэн залуусыг зээлээсээ татсаны дотор д.х Бэн Хатира нүдэнд торж байгаа. Мөн Дортмундын академиас Арслан хэмээх турк жаалыг авсан нь анхаарлын төвд байгаа.

Явсан:
Ирснээ бодвол явсан нь нэлээн. Гэхдээ хамгийн дуулиантай нь Олич. Харамсалтай нь үнэгүй алдчихсан. Мөн Гравгаард, Штрайт нарыг зээл рүү нь буцаасан.

Цаашид: Оличийн орон зайг үтэр түргэн нөхөх хэрэгтэй. Пантеличийг сонирхож байгаа. Гэтэл бас Петричээ Вольфсбургт алдаж магадгүй болоод байгаа мэт. Гравгаард явсан тул төвийн хамгаалагч зайлшгүй хэрэгтэй. Бэнфикагаас х.х Казуранисыг авахад ойрхон байгаа гэх.

Дүгнэлт: Туршлага нимгэн залуусаар хол явахгүй, тиймээс шаргуу байх хэрэгтэй.


Шальке

Ирсэн:
Дасгалжуулагч Магат, Вольфсбург
д.х Штрайт, Хамбург - зээлээс буцаж ирсэн
д.х Зе Роберто II, Фламенго - зээлээс буцаж ирсэн

Явсан:
т.х Крштаич, Партизан - үнэгүй

Цаашид: Их л олон мэдээ байвч үнэн худал нь сүүлд мэдэгдэнэ. Ямар ч байсан Байерн Рафинья дээр их идэвхтэй байсан, сүүлийн үед чимээгүй болчихлоо. Харин хаалгач Нойерыг нь авах гэж хамаг хүчээ хаяж байгаа. Хэрэв тэгвэл тийм хаалгачийг эргүүлээд 20 саяар л олох байх. Тэгэхээр ашиггүй наймаа мэт. Магат гэхдээ түүнийг тавихгүй гээд байгаа. Өөрөө ч гэсэн унаган клубтээ үлдэх сонирхолтой. Кураниг довтлогчийн эрэлд хатаж байгаа олон баг сонирхож байгаа.

Дүгнэлт: Хамгийн гол наймаагаа хийчихсэн. Магат яг Вольфсбургт байсан шиг өөрөө бүх учгийг нэг гарт зангидах болсон. Ингэснээр дасгалжуулагч тогтоодоггүй энэ баг хэдэн жилдээ тогтвортой байх нь уу гэдэг асуулт гараад ирж байгаа. Тэр Вольфсбургийг өөрийн гараар бүрдүүлж, аварга болгосон. Энэ туршлага дээрээ дулдуйдаад Шалькег эргээд топ баг болгох гэж үзэх нь тодорхой. Хэдий хямралтай байгаа ч Газпром наймаанд овоо мөнгө өгөх сурагтай. Магатыг авсан гэдэг утгаар нь энэ багт онц дүн тавьж байна. Тэр одоо сайн тоглогчдыг цуглуулаад эхлэх болов уу.


Штуттгарт

Ирсэн:
Одоогоор үгүй.

Явсан:
д Гомез, Байерн - 30 сая

Цаашид:
Гомезыг орлуулахаар олон хүн хайж байгаагийн нэг нь Дортмундын Валдез. Гэхдээ тэр саяхан багтайгаа гэрээгээ сунгасан тул чамгүй үнэлэгдэх байх. Тэд мөн Бельгиэс 2-3 довтлогч тоочиглоод байгаа сурагтай. Тэдний нэг номерын толгойны өвчин бол угаасаа довтлогчийн байрлал. Лэвэркузены Хэлмес, ЦСКА-ын Лав, Ливерпүүлийн Воронин, Хоффэнхаймын Ба, Тулузын Гиньяк гэсэн нэрс яригдаж байна. Эднээс хэн нэг нь ирэх нь тодорхой. Магадгүй Ба байж мэдэх юм. Төвд бас нэг топ тоглогч авна гээд байгаа. Хамбургын Троховски, Лэвэркузены Барнетта нар яригдаж буй. Гэхдээ эртний нэгэн танилынхаа араас нэлээн чих тавьж байгаа. Энэ нь мэдээж Барсагийн Хлэб. Өөрөө гэхдээ Байернд хандтай байх шиг. Штуттгарт ЧЛ-т орно гэдгээрээ олон тоглогчийн хорхойг хүргэж байгаа нь нууц биш.

Дүгнэлт:
Гомезыг ёстой хангалттай гэхэд багадахаар их мөнгөөр зарсан. Үүгээрээ одоо 3 сайн тоглогч авах боломжтой. Гомезын 30 сая дээр ЧЛ-т орох тул тэндээс багагүй мөнгө ирнэ гэдгээрээ энэ багт сайхан ирээдүй харагдаж байна. Наймаа бага хийсэн ч Гомезын наймааг үндэслээд хангалттай сайнаар үнэлж болно.


Лэвэркузен

Ирсэн:
Яг одоогоор лигийн хамгийн хөдөлгөөнтэй байгаа багийн нэг. Дасгалжуулагч нь Хамбург явсан тул оронд нь Байернаас чөлөөлөгдсөн Юпп Хайнкесыг авчирсан.
т.х Хүүпиа, Ливерпүүл - үнэгүй
д Дэрдиёк, Базел - 5 сая
д Гэкас, Помпэй - зээлээс буцаж ирсэн
Мөн Фрайбургаас нэг залуу хамгаалагч авснаас гадна доод лиг болон Турк руу зээлдүүлсэн байсан 3 тоглогчоо буцааж татсан.

Явсан:
д Харистеас, Нюрнберг - зээл рүүгээ буцсан
т.х Хаггуй, Ханновер - үнэгүй
т.х Энрике, Барса - зээл рүүгээ буцсан
х Кирали, Барнли - зээл рүүгээ буцсан

Цаашид:
Барнетта бараг явах байх. Штуттгарт сонирхож байгаа ч өөрөө болохоор ПЛ-ийг сонгоод байгаа. Хэлмесийг нь мөн Штуттгарт чангаасан ч багийн боссууд явуулахгүй гэж буй. Шинэ дасгалжуулагч мэдээж өөрийн дуртай 2-3 тоглогчоо авахыг хичээх байх. Дердиёк ирсэн тул Гэкасыг нэг тийш явуулах байх. Энрикег буцааж авах гэж их үзэж байгаа ч Барса өгөхгүй мэдээтэй.

Дүгнэлт: Хүүпиа хэдий хөгширсөн ч туршлага нь энэ багт асар их нэмэр болох нь тодорхой. Мөн Швейцарын лигийн топ довтлогчийг боломжийн үнээр аваад ирсэн. 2 чухал байрлалдаа хүчээ зузаатгасныг нь харахад тэд идэвхтэй байна гэж хэлж болно. Цаашдаа ч гэсэн шинэ хүмүүс нэмэгдэх нь тодорхой.


Дортмунд

Ирсэн:
х.х Фойлнер, Майнц - үнэгүй
д.х Хаммелс, Байерн - 4,2 сая
Мөн доод лиг болон 2-р багаасаа олон тоглогчийг элсүүлээд байгаа.

Явсан:
ж.х Боатенг, Тоттэнхам - зээл рүүгээ буцсан

Цаашид:
т.х Суботичийг нэлээн хэдэн баг чангаагаад байгаа. Гэвч Клопп хуучин багаасаа чирч ирсэн шавиа тавина гэж үгүй биз. Валдезыг хэдэн баг асуусан сурагтай. Гэхдээ энэ багт энэ жил нэг их хөдөлгөөн орохгүй л болов уу. Клопп өнгөрсөн улиралд залуустайгаа гар нийлж сурсан. Одоо тэд нь улам туршлагажиж, нэгнээ илүүтэйгээр ойлгох болсон тул өөрийнхөө энэ ажлыг нураахгүй гэдэг нь ойгомжтой. Ганц нэг байрлалууд дээр л жаахан өөрчлөлт орно.

Дүгнэлт:
Хаммелсыг жинхэлнэ гэдэг маш чухал. Мөн тэр Фойлнер сая Майнцыг дээш гарахад чухал үүрэгтэй байсан гэнэ лээ. Үнэгүй аваад ирсэн гэхээр болж л байна. Боатенгийг худалдаж авья гэтэл хэт үнэтэй байсан гэнэ лээ. Тэгэхээр буцаасан нь зөв. 2 сайн наймаа хийсэн, багийн үндсэн суурь давгүй тул дажгүй дүн тавьж байна.


Вольфсбург

Ирсэн, явсан:
Дасгалжуулагч нь явсан тул 2 жилийн өмнө Штуттгартыг аваргалуулж байсан Фэ-г аваад ирсэн.
Хэдэн зээлний нөхдүүдээ эргүүлж авчирсныг эс тооцвол одоогоор өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байна.

Цаашид:
Фэ Магатын тавьсан хөрсөн дээр нэг их өөрчлөлт хийхгүйгээр ажиллах болно. Гэхдээ топ 2 довтлогчийг нь Европын маш олон том баг оролдож байгаа. Хэрэв тэд явбал нэлээн өөрчлөлт гарна. Тэр 2-оос овоо хэдэн цаас орж ирэх болно. Авах хүмүүсийн жагсаалтад Хамбургын Петрич хамгийн түрүүнд явж байгаа гэх. ЧЛ-т топ багуудтай зэрэг үзэхийн тулд довтолгоогоо илүү хүчирхэгжүүлнэ гэж тооцож байгаа бололтой. Багийн ахлагч Жосуэтай гэрээгээ сунгасан тул ар тал дээр арай бага санаа зовж байгаа бололтой.

Дүгнэлт:
Never change a winning eleven. Одоогоор яг нөгөө гайхамшигтай тоглож аваргалсан бүрэлдэхүүнээ хадгалж байгаа тул сөрөг дүгнэлт лав хийж болохгүй. Тиймээс эерэг талдаа дүн гарч байна гэсэн үг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Mr S » Fri Jun 12, 2009 3:53 pm

ХЭРТА-н мэнэжир Dieter Hoeness явж оронд нь 1996-2003 онд ХЭРТА-д тоглож бсан Michael Preetz ажлыг нь авлаа....... тэрээр Хоэнэсс-н туслахаар 2003 оноос хойш ажиллаж бсан билээ........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Mr S » Fri Jun 12, 2009 3:54 pm

ГАМБУРГ Марсэл-н хагас хамгаалагч Лорик Кана-н төлөө 8 сая еврогийн bid өгсөн гэнэ........
Image


АРМИНИЯ Danish midfielder Kasper Risgard - г ААЛБОРГ-с авч 3 жилийн гэрээ үзэглэжээ.......


Хоффэнхэйм МАЛЛОРКА-н Арангог сонирхоол.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Mr S » Fri Jun 12, 2009 4:04 pm

БАВАРИ Твэнтэ багаас 26 настай хамгаалагч Edson Braafheid - г авлаа....... 4 жилийн гэрээ үзэглэсэн гэнэ..........
Image

түмэн гар авч бна аа...... Гомэз, Тимошук, Олич, Баумжохан, Andreas Görlitz, Danijel Pranjic
гээл 7 дахь шинэ тоглогч нь ирлээ.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Mr S » Fri Jun 12, 2009 4:07 pm

ХОФФЭНХЭЙМ Араб-с 22 настай Гана довтлогч Принц Тагоэ-г авлаа........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Mr S » Mon Jun 22, 2009 3:33 pm

Шалькэ энэ зуны анхны наймаагаа хийжээ...... Prague's Bohemians 1905 багаас Czech U-21 international Jan Morávek - г авч 2013 он хүртэл гэрээ хийжээ.....
Image


ЛЭВЭРКУЗЭН-ы Хэлмэс гэмтсэн тул тэд довтлогч хайгаал..... Бэйзл-с Swiss international Eren Derdiyok - г авч бгаа аж...... 4 жилийн гэрээ үзэглэсэн......
Image

Польшийн ПОЛОНЬЯ багаас 26 настай Украйн хамгаалагч Valeriy Sokolenko - г доод лиги руу унасан ЭНЭРЖИ Коттбус авчээ........
Image

өмнө нь тэд defender Markus Brzenska-г ДОРТМУНД-с аваад бсан..... Брзэнска өнгөрсөн улирал Дуйсбургт лооноор тоглосон билээ.....


ХАННОВЭР 96 Ivorian international defender Constant Djakpa - г Лэвэркузэн-с лооноор авчээ.......
Image

өмнө нь тэд Лэвэркузэн-с Tunisian international Karim Haggui-г аваад бсан.........


дээд лиги руу шинээр ороод бгаа МАЙНЗ Испанийн Гэтафэ-с Eugen Polanski - г лооноор авчээ..
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Gooner » Tue Jul 21, 2009 9:04 am

Хунтэлаар Штуттгарт руу
Маниш Көлн руу
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Deck » Tue Jul 28, 2009 11:07 pm

Вагнер Лав Штутгарттай холбогдоод байгаа гэнэ. Лавтай өөртэй нь бол тохиролцоонд байгаа гэнэ немцүүд. ЦСКА гаас яаг албан ёсоор мэдээлээгүй ч ойролцоогоор 20 сая евро Штутгарт санал болгоод байгаан байна.
Deck
 

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Deck » Sun Aug 02, 2009 3:02 am

Погребняк Штутгарлуу !
Deck
 

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 02, 2009 11:33 am

Deck wrote:Погребняк Штутгарлуу !

Тийм бна 4 жилийн гэрээ хийжээ. Юу ч гэсэн Гомезыг орлож чадахнуу үгүй юу? Тоглолт бол их төстөи. 10-р ирж бгаа юмуу даа
Last edited by ТӨӨГӨӨ on Sun Aug 02, 2009 11:40 am, edited 1 time in total.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby LeMoN » Sun Aug 02, 2009 11:37 am

Deck wrote:Погребняк Штутгарлуу !


Наадуул чинь харин чимээгүй байж байгаад томчуудаас нууж байгаад Погребняк-г сугалсан байнашд
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Deck » Sun Aug 02, 2009 12:47 pm

LeMoN wrote:
Deck wrote:Погребняк Штутгарлуу !


Наадуул чинь харин чимээгүй байж байгаад томчуудаас нууж байгаад Погребняк-г сугалсан байнашд


Харин тэглээ Погребняк бол маш сайн наймаа болсон доо. АПЛ ийн нэг баг авчих байхдаа гэж бодож байсан немцүүд авчлээ шүү.
Deck
 

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Amgaa » Sun Aug 02, 2009 1:17 pm

Штутгарт ЧЛ д сайн үзэхийн тулд сайн довтлогч авах хэрэгтэй л дээ Погребняк боломжийн шүү. Зенит л хэцүү болж байна даа хөөрхий энэ жил лав 3 гол хүнээ алдчихлаа шдэ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby El Payaso » Sun Aug 02, 2009 3:07 pm

Штутгарт хөөрхөн чангарч байна.а... Хлеб Погре гээд л...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Deck » Thu Aug 06, 2009 8:00 pm

Яасан ч эвгүй номер авцын манай хүн.

Image
Deck
 

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests