by Nomer 10 » Sun Jun 07, 2009 7:33 pm
Улирал дуусахтай зэрэгцээд л наймаан дээр хамгийн идэвхтэй ажиллаад унасан лигийнхээ талаар бичье. Маш их юм болжээ. Рекордууд тогтоогтоод унаж. Одоо бүр хэзээ ч байгаагүй рекордод очиж магадгүй байна. Хамгийн их содон нь дасгалжуулагчдын байдал үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай л байна. Хамбургын Ёол, Көлний Даум нар сайн дураараа ажлаа өгөхөд нь лигийн нэр хүндийн талаар яриа гарсан. Гэхдээ ван Хааль Байернд ирж, дахин топ баг босгох гэж байгаагаас харахад үгүй ажээ. Дотроо дасгалжуулагчдаа нэгэн лүүгээ шидэлцсэн нь тун их сонирхол татаж байна. Ирэх улиралд бөөн өшөө авалтууд явагдах юм биз дээ.
За тэгээд топ баг бүрийн явцыг танилцуулья.
д - довтлогч
д.х - довтолгооны хагас
х.х - хамгаалалтын хагас
т.х - төвийн хамгаалагч
ж.х - жигүүрийн хамгаалагч
х - хаалгач
Байерн
Ирсэн:
Дасгалжуулагч ван Хааль, Алкмаар
д Олич, Хамбург - үнэгүй
д.х Баумёханн, Гладбах - үнэгүй
д Гомез, Штуттгарт - 30 сая евро(Бундэслигийн бүх үеийн рекорд, Байерн хэрэв цааш зарвал 15 хувийг нь Штуттгарт авна)
х.х Тимощук, Зенит - 11 сая
ж.х Гөрлитц, Карлсруэ - зээлээс буцаж ирсэн
х.х, ж.х Пранич, Хээрэнвеен - 13 сая!
Явсан:
х.х Хаммелс, Дортмунд - 4,2 сая
д Подолски, Көлн - 10 сая
х.х Зе Роберто, тодорхойгүй - үнэгүй
ж.х Оддо, Милан - зээл рүүгээ буцсан
Цаашид:
Рибери явах байх, ингэхдээ Шнайдер, Роббен, ван дер Ваарт 3-ын 2-оор нь солих эсвэл, Шнайдер дээр мөнгө гэж байгаа. Мөн дахин нэг жигүүрийн хамгаалагч авахаар шаргуу үзэж байгаа. Тэд бол ЦСКА-ын Жирков, Челсигийн Босинва, Шахтёрын Срна, Твэнтэгийн Браафхайд нар. Аль нэгийг нь бараг авчих байх. Тонигоо явуулаад Лациогийн Пандевыг авах магадлалтай. Хаалгачаар Шалькегийн Нойерыг авахаар их зүтгэж байгаа. Рэнсинг+18 сая гэсэн санал хүргүүлээд байгаа. Ван Хааль хуучин багаасаа хаалгачаа чангаахыг үгүйсгэхгүй.
Дүгнэлт: Бүтэлгүй улиралдаа маш сайн дүгнэлт хийж байгаа баг. Гомезыг жаахан үнэтэй авсан ч Риберигийн зарсан мөнгөөр түүн дээр нэмээд Шнайдерыг авна гээд тооцвол харин ч ашигтай наймаа болж байгаа. 2 чадварлаг залууг үнэгүй авч чадсан. Зе Робертог үнэгүй алдаж байгаа ч Тимощук, ван Боммел нар байгаа тул үгүйлэгдэх нь бага. Полдигоо авсан үнээрээ явуулсан, зөвдсөн. Оддог буцаасан, зөв. Ямар ч байсан хуучны том баг буцаад босох найдвар харагдаж байна.
Брэмэн
Ирсэн:
д Морено, Шахтёр - 2 саяар зээлсэн, залгуулаад худалдаж авах боломжтой
д Саного, Хоффэнхайм - зээлээс буцаж ирсэн
д.х Алберто, Васко да Гама - зээлээс буцаж ирсэн
Явсан:
д.х Диего, Ювентус - 24,5 сая(цаашид 27 сая болно, энэ нь лигийн түүхэн дэх 2 дахь рекорд)
х.х Бауманн -зодог тайлсан
д Пицарро, Челси - зээл рүүгээ буцсан
х.х Циолис, Панатинаикос - зээл рүүгээ буцсан
Цаашид:
Пиццаг бараг худалдаж авах байх. Явуулах хүмүүсийн нэрсэн дунд Вранес, Тошич, Росенберг нар яваа. Ван дер Ваарттай нэр холбогдоод байгаа. Мөн скаутууд нь Өмнөд Америкт идэвхтэй ажиллаж байгаа сурагтай. Пантелич дээр бас үзэж байгаа. Диегог залгажлагч гэгдээд байгаа Өзилийг МанСитид алдаж магадгүй болоод байгаа. Гэхдээ Гладбахын Мариныг бараг авчих болов уу. Тэд мөн Португалаас сайн тоглогч аваад сурчихсан гэдгийг мартаж болохгүй. Францын Нонт баг доош унасан тул Клашничыг лигийн олон баг сонирхож байгаа. Гэхдээ Брэмэнд хуучин цэрэг нь ирэхгүй гэдгээ мэдэгдсэн. т.х Нальдог Франц явах нь гэж нэлээн шуугисан ч өөрөө үлдэнэ гэдгээ итгэлтэй хэлээд байгаа.
Дүгнэлт: Диегог дажгүй үнээр явуулсан. Энэ мөнгөөрөө 2-3 дажгүй тоглогч авах боломжтой. Шахтёрын залууг мэргэжилтнүүд ирэх улирал сайн тоглоно гээд байгаа. Хэрэв энэ үнэн бол 2 саяыг зарлагадсан нь хямд байна. Гэхдээ яг одоогийн байдлаар маш хангалтгүй ажиллаж байна. 9 сарын 1 хүртэл хугацаа байна доо.
Хоффэнхайм
Ирсэн:
х Грааль, Фюрт - үнэгүй
т.х, ж.х Айхнер, Карлсруэ - үнэгүй
д.х Майкосуэл, Дэспортиво - 4,5 сая
д Террациньо, академи
Явсан:
х.х Янкер, Хэрта - үнэгүй
х.х Тебер, тодорхойгүй, үнэгүй
д Саного, Брэмэн - зээл рүүгээ буцсан
Цаашид:
Философитоо үнэнч байгаа. Залуухан, хямдхан, ирээдүйтэй сайн тоглогчоор багаа дүүргэх. Энэ үндсэн дээр дээрх тоглогчдыг авснаас гадна Ибишевичтэйгээ 2013 он хүртэл гэрээгээ сунгасан. Ба харин Штуттгарт руу бараг л явах гэж байх шиг. Мөн баруун хамгаалагч Бекийг Удинезе сугалах санаархалтай байгаам байна.
Дүгнэлт:
2-р лиг болон доороосоо нийт 3 тоглогчийг татаж авсан нь ирэх улиралд ихээхэн сонирхол татаж байгаа. Тэдэнд Рангник боломж олгох нь мэдээж. Өөрсдийгөө нотолж чадах нь уу гэдэг л байна. Мөн Бразилаас боломжийн үнээр аваад ирсэн, гоол сайн хийдэг гээд байгаа тэр залуу хэрхэн дасах нь бас анхаарал татаж байгаа. Ахлагч Теберийн явсан шалтгаан нь нэгд багийн философит харш, 2-т баг дотор таагүй уур амьсгал үүсгэсэнтэй холбоотой. Саного өөрийгөө харуулж чадаагүй тул буцаах нь зөв. Янкер нэг их тоглоогүй, тэгээд ч зай байхгүй байсан. Ба явбал довтолгоонд асуудал босч ирнэ. Гэхдээ тэд арыг нь бодож, Бельгийн лигт маш шаргуу эрэл хийж байгаа гэх. Хоффэнхайм дахин хэд хэдэн шинэ тоглогчийг лигт нээж өгөхөд гайхах зүйл огт үгүй. Өнөөдрийн байдлаар бол тэд сайн ажиллаж байна.
Хэрта
Ирсэн:
х.х Янкер, Хоффэнхайм - үнэгүй
д Лима, Сао Паоло - зээлээс буцаж ирсэн
Явсан:
д Пантелич, тодорхойгүй - үнэгүй
д Воронин, Ливерпүүл - зээл рүүгээ буцсан
ж.х Куфре, Монако - зээл рүүгээ буцсан
Цаашид:
Дасгалжуулагч Фавре явах талаар их шуугиж байгаа. Багийн удирдлага харин үгүйсгэж байгаа. Саяхнаас мөн менежер Хөнэсс хөөгдөх тухай яригдаад эхэлсэн. Хөнэссээс илүү Фавре явбал илүү хүнд тусна. Тэр л байгаа материалаа ашиглан, багаа 4-р байранд оруулсан. Хамаг довтлогчоо тавиад туусан тэд энэ тал дээр шургуу ажиллах нь гарцаагүй. Мөн гол хамгаалагч Симунич нь шинэ адал явдал хайх талаар ам нээгээд унасан. Ингэвэл бас нэгэн том нүх бий болно.
Дүгнэлт:
Маргааш лиг эхэллээ гэвэл энэ багт нойл гэсэн дүн тавимаар байна.
Хамбург
Ирсэн:
Дасгалжуулагч Мартин Ёол сайн дураараа Аякс явсан тул оронд нь Лэвэркузены дасгалжуулагч Лаббадиаг авчирсан. Нэлээн хэдэн залуусыг зээлээсээ татсаны дотор д.х Бэн Хатира нүдэнд торж байгаа. Мөн Дортмундын академиас Арслан хэмээх турк жаалыг авсан нь анхаарлын төвд байгаа.
Явсан:
Ирснээ бодвол явсан нь нэлээн. Гэхдээ хамгийн дуулиантай нь Олич. Харамсалтай нь үнэгүй алдчихсан. Мөн Гравгаард, Штрайт нарыг зээл рүү нь буцаасан.
Цаашид: Оличийн орон зайг үтэр түргэн нөхөх хэрэгтэй. Пантеличийг сонирхож байгаа. Гэтэл бас Петричээ Вольфсбургт алдаж магадгүй болоод байгаа мэт. Гравгаард явсан тул төвийн хамгаалагч зайлшгүй хэрэгтэй. Бэнфикагаас х.х Казуранисыг авахад ойрхон байгаа гэх.
Дүгнэлт: Туршлага нимгэн залуусаар хол явахгүй, тиймээс шаргуу байх хэрэгтэй.
Шальке
Ирсэн:
Дасгалжуулагч Магат, Вольфсбург
д.х Штрайт, Хамбург - зээлээс буцаж ирсэн
д.х Зе Роберто II, Фламенго - зээлээс буцаж ирсэн
Явсан:
т.х Крштаич, Партизан - үнэгүй
Цаашид: Их л олон мэдээ байвч үнэн худал нь сүүлд мэдэгдэнэ. Ямар ч байсан Байерн Рафинья дээр их идэвхтэй байсан, сүүлийн үед чимээгүй болчихлоо. Харин хаалгач Нойерыг нь авах гэж хамаг хүчээ хаяж байгаа. Хэрэв тэгвэл тийм хаалгачийг эргүүлээд 20 саяар л олох байх. Тэгэхээр ашиггүй наймаа мэт. Магат гэхдээ түүнийг тавихгүй гээд байгаа. Өөрөө ч гэсэн унаган клубтээ үлдэх сонирхолтой. Кураниг довтлогчийн эрэлд хатаж байгаа олон баг сонирхож байгаа.
Дүгнэлт: Хамгийн гол наймаагаа хийчихсэн. Магат яг Вольфсбургт байсан шиг өөрөө бүх учгийг нэг гарт зангидах болсон. Ингэснээр дасгалжуулагч тогтоодоггүй энэ баг хэдэн жилдээ тогтвортой байх нь уу гэдэг асуулт гараад ирж байгаа. Тэр Вольфсбургийг өөрийн гараар бүрдүүлж, аварга болгосон. Энэ туршлага дээрээ дулдуйдаад Шалькег эргээд топ баг болгох гэж үзэх нь тодорхой. Хэдий хямралтай байгаа ч Газпром наймаанд овоо мөнгө өгөх сурагтай. Магатыг авсан гэдэг утгаар нь энэ багт онц дүн тавьж байна. Тэр одоо сайн тоглогчдыг цуглуулаад эхлэх болов уу.
Штуттгарт
Ирсэн:
Одоогоор үгүй.
Явсан:
д Гомез, Байерн - 30 сая
Цаашид:
Гомезыг орлуулахаар олон хүн хайж байгаагийн нэг нь Дортмундын Валдез. Гэхдээ тэр саяхан багтайгаа гэрээгээ сунгасан тул чамгүй үнэлэгдэх байх. Тэд мөн Бельгиэс 2-3 довтлогч тоочиглоод байгаа сурагтай. Тэдний нэг номерын толгойны өвчин бол угаасаа довтлогчийн байрлал. Лэвэркузены Хэлмес, ЦСКА-ын Лав, Ливерпүүлийн Воронин, Хоффэнхаймын Ба, Тулузын Гиньяк гэсэн нэрс яригдаж байна. Эднээс хэн нэг нь ирэх нь тодорхой. Магадгүй Ба байж мэдэх юм. Төвд бас нэг топ тоглогч авна гээд байгаа. Хамбургын Троховски, Лэвэркузены Барнетта нар яригдаж буй. Гэхдээ эртний нэгэн танилынхаа араас нэлээн чих тавьж байгаа. Энэ нь мэдээж Барсагийн Хлэб. Өөрөө гэхдээ Байернд хандтай байх шиг. Штуттгарт ЧЛ-т орно гэдгээрээ олон тоглогчийн хорхойг хүргэж байгаа нь нууц биш.
Дүгнэлт:
Гомезыг ёстой хангалттай гэхэд багадахаар их мөнгөөр зарсан. Үүгээрээ одоо 3 сайн тоглогч авах боломжтой. Гомезын 30 сая дээр ЧЛ-т орох тул тэндээс багагүй мөнгө ирнэ гэдгээрээ энэ багт сайхан ирээдүй харагдаж байна. Наймаа бага хийсэн ч Гомезын наймааг үндэслээд хангалттай сайнаар үнэлж болно.
Лэвэркузен
Ирсэн:
Яг одоогоор лигийн хамгийн хөдөлгөөнтэй байгаа багийн нэг. Дасгалжуулагч нь Хамбург явсан тул оронд нь Байернаас чөлөөлөгдсөн Юпп Хайнкесыг авчирсан.
т.х Хүүпиа, Ливерпүүл - үнэгүй
д Дэрдиёк, Базел - 5 сая
д Гэкас, Помпэй - зээлээс буцаж ирсэн
Мөн Фрайбургаас нэг залуу хамгаалагч авснаас гадна доод лиг болон Турк руу зээлдүүлсэн байсан 3 тоглогчоо буцааж татсан.
Явсан:
д Харистеас, Нюрнберг - зээл рүүгээ буцсан
т.х Хаггуй, Ханновер - үнэгүй
т.х Энрике, Барса - зээл рүүгээ буцсан
х Кирали, Барнли - зээл рүүгээ буцсан
Цаашид:
Барнетта бараг явах байх. Штуттгарт сонирхож байгаа ч өөрөө болохоор ПЛ-ийг сонгоод байгаа. Хэлмесийг нь мөн Штуттгарт чангаасан ч багийн боссууд явуулахгүй гэж буй. Шинэ дасгалжуулагч мэдээж өөрийн дуртай 2-3 тоглогчоо авахыг хичээх байх. Дердиёк ирсэн тул Гэкасыг нэг тийш явуулах байх. Энрикег буцааж авах гэж их үзэж байгаа ч Барса өгөхгүй мэдээтэй.
Дүгнэлт: Хүүпиа хэдий хөгширсөн ч туршлага нь энэ багт асар их нэмэр болох нь тодорхой. Мөн Швейцарын лигийн топ довтлогчийг боломжийн үнээр аваад ирсэн. 2 чухал байрлалдаа хүчээ зузаатгасныг нь харахад тэд идэвхтэй байна гэж хэлж болно. Цаашдаа ч гэсэн шинэ хүмүүс нэмэгдэх нь тодорхой.
Дортмунд
Ирсэн:
х.х Фойлнер, Майнц - үнэгүй
д.х Хаммелс, Байерн - 4,2 сая
Мөн доод лиг болон 2-р багаасаа олон тоглогчийг элсүүлээд байгаа.
Явсан:
ж.х Боатенг, Тоттэнхам - зээл рүүгээ буцсан
Цаашид:
т.х Суботичийг нэлээн хэдэн баг чангаагаад байгаа. Гэвч Клопп хуучин багаасаа чирч ирсэн шавиа тавина гэж үгүй биз. Валдезыг хэдэн баг асуусан сурагтай. Гэхдээ энэ багт энэ жил нэг их хөдөлгөөн орохгүй л болов уу. Клопп өнгөрсөн улиралд залуустайгаа гар нийлж сурсан. Одоо тэд нь улам туршлагажиж, нэгнээ илүүтэйгээр ойлгох болсон тул өөрийнхөө энэ ажлыг нураахгүй гэдэг нь ойгомжтой. Ганц нэг байрлалууд дээр л жаахан өөрчлөлт орно.
Дүгнэлт:
Хаммелсыг жинхэлнэ гэдэг маш чухал. Мөн тэр Фойлнер сая Майнцыг дээш гарахад чухал үүрэгтэй байсан гэнэ лээ. Үнэгүй аваад ирсэн гэхээр болж л байна. Боатенгийг худалдаж авья гэтэл хэт үнэтэй байсан гэнэ лээ. Тэгэхээр буцаасан нь зөв. 2 сайн наймаа хийсэн, багийн үндсэн суурь давгүй тул дажгүй дүн тавьж байна.
Вольфсбург
Ирсэн, явсан:
Дасгалжуулагч нь явсан тул 2 жилийн өмнө Штуттгартыг аваргалуулж байсан Фэ-г аваад ирсэн.
Хэдэн зээлний нөхдүүдээ эргүүлж авчирсныг эс тооцвол одоогоор өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байна.
Цаашид:
Фэ Магатын тавьсан хөрсөн дээр нэг их өөрчлөлт хийхгүйгээр ажиллах болно. Гэхдээ топ 2 довтлогчийг нь Европын маш олон том баг оролдож байгаа. Хэрэв тэд явбал нэлээн өөрчлөлт гарна. Тэр 2-оос овоо хэдэн цаас орж ирэх болно. Авах хүмүүсийн жагсаалтад Хамбургын Петрич хамгийн түрүүнд явж байгаа гэх. ЧЛ-т топ багуудтай зэрэг үзэхийн тулд довтолгоогоо илүү хүчирхэгжүүлнэ гэж тооцож байгаа бололтой. Багийн ахлагч Жосуэтай гэрээгээ сунгасан тул ар тал дээр арай бага санаа зовж байгаа бололтой.
Дүгнэлт:
Never change a winning eleven. Одоогоор яг нөгөө гайхамшигтай тоглож аваргалсан бүрэлдэхүүнээ хадгалж байгаа тул сөрөг дүгнэлт лав хийж болохгүй. Тиймээс эерэг талдаа дүн гарч байна гэсэн үг.
Hup Holland Hup