Bayer 04 Leverkusen Fußball GmbH in der Saison 15/16
Posted: Thu Aug 19, 2010 6:22 pm
За энэ багийн сэдвийг шинэчлээд нээчихье. Баллак маань ирсэн болохоор нэлээн харах байх. Гэхдээ миний хувьд энэ Лэвэркүзэн гэж багийн талаар үнэндээ сайн мэдэхгүй. Энэ улирлаас ТВ-ээр гарах юм байна, мэдээнүүдээ байнга шинэчилж байхийг хичээнэ.
Танилцуулга
Фрийдрих Байер унд Ко буюу одоогийн эмийн томоохон нийлүүлэгч Байер корпарацийн ажиллагсадын санаачлагаар анх 1904 оны 7 сарын 1нд ТСВ Байер 4 Лэвэркузэн спортын клуб байгуулагджээ.
Хөлбөмбөгийн багийнх нь хувьд төдий л амжилт үзүүлж чадахгүй доогуур лигүүдэд тоглолтоо хийдэг байсан бөгөөд анх 1979/80 оны улиралд олон жил хүлээсэн дээд лигт орлоо. 80-аад оны дундаас тогтмол Бундэслигийн эхний хагаст бичигддэг болов. Лэвэркузэнийн хамгийн анхны том цом нь 1988 оны УЕФА цомд Испаниолыг буулган авч аварга боллоо.
Тэр жилдээ Райнэр Калмунд клубын ерөнхий менежэр болсноор клубын цаашдын хөгжилд маш том өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн юм. Хоёр Герман нэгдсний дараахан Калмунд овсгоо гарган зүүн Германы Улф Кирстэн, Андреас Том, Йэнс Мэлциг зэрэг од тоглогчдыг багтаа авчирлаа. Калмунд Бразилын алдартай агэнт Хуан Фигэртэй холбоо тогтоож Хоргинио, Пауло Сэргио мөн Чехийн од тоглогч болох Павэл Хапалыг авчирч чадсан юм. Үүн дээр Бэрнд Шустэр, Руди Фёллэр зэрэг алдартай тоглогчид ч нэмэгдэнэ.
Бүрэлдэхүүнээ зузаатгасны дараах анхны цомоо 1993 оны Германы цомд Хэртаг хожиж авлаа. Энэ тоглолтод Бэрнд Шустэрийн оруулсан цорын ганц гоол нь тэр жилийнхээ шилдэг гоол болсон бөгөөд хожим нь 10 жилийн шилдэг гоолоор нэрлэгдсэн юм. 1996 онд клубт хямрал учирч дээд лигээс унах хүртэл аюул нүүрэллээ. Ингээд Кристоф Даумын удирдлаган доор Лусио, Эмэрсон, Зэ Робэрто, Баллак зэргийн шинэ залуу тоглогчдоор багаа бүрдүүлэв.
Алтан (Азгүй? ) үе
1997-2002 оны хооронд клуб оргил амжилтаа үзүүлсэн юм. Энэ хооронд дөрвөн ч удаа лигтээ хоёр дугаар байранд орлоо. Ялангуяа 2000 болон 2002 онууд бол фенүүдийн хувьд зүрх зүсэм улирал байсан юм. 2000 оны сүүлийн тоглолтод Унтэрхачингтай тэнцэхэд л анх удаа лигийн аварга болох байсан ч Баллакын өөрийн хаалгандаа хийсэн гоол тэдний мөрөөдлийг замхруулав. 2 жилийн дараа нь 5 оноотой лигийг тэргүүлж байсан ч сүүлийн гурван тоглолтын хоёрт нь хожигдсоноор Дортмундад аваргаа алдав. Энэ жилийг “Treble Horror” ч гэж нэрлэдэг. Дараахан нь Покалын финалд 4-2 харьцаатай Шалькэд хожигдлоо. Гэвч ингээд дууссангүй Аваргуудын лигийн финалын тоглолтод Реалыг илүүрхэж бүр нэг гоолоор тэргүүлж байсан ч тоглолтын төгсгөлд хоёр гоол алдаж мөнгөн медальтай хоцорлоо. Энэнээс илүү азгүйтэл гэж байх уу?
Сүүлийн жилүүдэд
Ирэх хоёр жилд нь клуб танигдхааргүй өөрчлөгдсөн юм. Алдарт финалын дараа гол тоглогчид болох Зэ Робэрто, Баллак, Лусио зэрэг тоглогчидоо алдлаа.
2002/03 улирлын ихэнх хэсгийг рэлэгэшн зонд өнгөрөөж азаар доош уналгүй 15-р байранд орлоо. Улирлын төгсгөлд авъяаслаг дасгалжуулагч Клаус Аугэнтхалэр ирж үлдсэн хоёр тоглолтонд хожсоноор Бундэслигтээ үлдсэн юм.
Дараагийн улиралд Лэвэркузэнг 3-р байранд оруулж АЛ-н эрхтэй үлдээлээ.
2004/05 улиралд Аваргуудын лигт Реалтай нэг хэсэгт орж 3-0 харьцаатай хожин улмаар хэсгээсээ нэгээр гарсан боловч эхний хасагдах шатанд Ливэрпүүлд хожигдсон юм. Тэр улиралдаа лигтээ 6-р байранд үлдэж УЕФА цомын эрхтэй үлдлээ.
2005/06 улиралын эхэнд Аугэнтхалэрыг халснаар клубд замбраагүй байдал үүсч эхний 4 тоглолтод дараалан хожигдлоо. Энэ үеэр шигшээн дасгалжуулагч Руди Фёллэр, туслахаар нь Михайл Скиббэг түр авчирсан бөгөөд 10 сараас нь Скиббэ багийг үргэлжлүүлэн дасгалжуулахаар болжээ. Тэр улиралдаа 5-р байранд орлоо.
2007/08 улирал Лэвэркузэнийн хувьд тийм ч амжилттай байгаагүй. Улирлыг амжилттай эхлүүлсэн боловч сүүлийн 10 тоглолтын 5-д нь хожигдсноор хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэж байв. Дасгалжуулагч Скиббэг удалгүй халагдлаа.
2008/09 улиралд шинэ дасгалжуулагч Бруно Лаббадиагийн хамт улирлыг сайхан эхлүүлсэн боловч томоохон багуудаас хожил авч чадалгүй байсаар хүснэгтийн есд бичигдэж дуусгав. Лаббадиа Хамбург руу явсан бол оронд нь Юупп Хөнкэс ирсэн юм.
Клубын үзүүлсэн амжилт
Бундэслиг:
- Хоёр дугаар байр (4): 1996/97, 1998/99, 1999/00, 2001/02
Германы цом:
- Аварга: 1992/93
- Хоёр дугаар байр: 2001/02, 2008/09
УЕФА цом:
- Аварга: 1988
Аваргуудын лиг:
- Хоёр дугаар байр: 2002