Page 1 of 2

FSV Mainz 05

PostPosted: Fri Oct 08, 2010 6:20 pm
by Shaggy
За энэ багийн сэдэв байхгүй бол болохгүй юм шиг байна...

Одоогийн байдлаар улирал эхэлсэнээс хойш 7 тоглолт дараалан хожсон гэсэн сүржин үзүүлэлттэй яваа баг... Бундеслигийн бусад багийг бодвол илүү гадны стильтэй тоглодог баг юм шиг байгаан 2 тоглолты нь үзсэн юу ч гэсэн айхтар тоглодог баг бнлээ. Дасгалжуулагч нь Бундесийн хамгийн залуу дасгалжуулаг багийн гол тоглогч Холтби нь Шалке клубээс зээлээр ирсэн. За тээд сайхан ярилцаад байждээ. Шинэ рекорд тогтоож чадахуу? Энэ жил түрүүлж чадахуу гээл?

Одоо л хамгийн том шалгалт эхлэх байхдаа
Image
Тэд тэргүүлэгч хэвээр байгаа намрын аварга болж чадахуу?

Re: FSV Mainz 05

PostPosted: Fri Oct 08, 2010 6:25 pm
by Kro
Бас нөгөө нэг гол тоглогч болох Андре Шүүрлийг нь Леверкүзен өөрийн болгоцон гэжүагаа.
Ирэх тойрогт Хамбургыг талбай дээрээ хүлээж авна. Энэн дээр нухчуул тээл рекорд тогтоолоо доо.
Энэ жилийн амжилт бас нээх тийм айхтар гэнэтийн зүйл биш л дээ. Өнгөрсөн улиралд эхэндээ бас гайгүй яваад байсан. Энэ улирал томчуулын бүтэлгүйтэл бас давхар нөлөөлчих шиг боллоо л доо ингэж цоороход нь.

Re: FSV Mainz 05

PostPosted: Fri Oct 08, 2010 6:29 pm
by Shaggy
Ядаж аваргуудын лигт ороосой л гэж боджийнэ... гэхдээ бас гоё тоглодог бнлээ... өндөр темптэй

Re: FSV Mainz 05

PostPosted: Fri Oct 08, 2010 9:20 pm
by Тэгшээ
Энэ жилдээ л гэхээс зунаас хамаг сайн залуус нь буцхан буцаад зарагдхан зарагдах даа.

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 09, 2010 12:12 am
by Жавхлан
Эдний коач Тухэл мегафоноор орилж хашгираад их хөөрч байнаа хэхэ. Олон багийн дасгалжуулагч нар дургүйцэж байсан. Өндөр дээрээс унахаараа мэдрэнэ дээ. 2 жилийн өмнө Херта ингэж байсан, одоо доод лигт явж байна.

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 09, 2010 12:44 am
by Хашка
Шэгги нүдээ олсон сэдэв нээжээ. Ромагийн хажуугаар бас гоё хөтлөөд яваарай :eek:

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 09, 2010 12:46 am
by Shaggy
Тэгнээ хөө... Сайхан завтай байгаа дээрээ аятайхан юм оруулнаа...

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 09, 2010 12:49 am
by ТӨӨГӨӨ
Хэлээд бгаа шд. Аварга болчуул форумд орохоо больчий гээд :RD
Тэгсэн чинь болчуул :redface:

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 09, 2010 1:00 am
by Shaggy
Гол нь өнгөрсөн улирлыг гэртээ хамгийн сайн тоглосон багуудын нэг гэхээр бас болкүү гэх газаргүй юм шиг санагдаад бгаан тээд ч бундест болмжгүй зүйл гэж байх юм биш Волф шиг цойлчихыг байг гэх аргагүй.... Ирэх тойргийн тоглолт л их юм харуулна даа... Танайхыг бүтэн бүрэлдэхүүнээрээ байгаагүй гээд өршөөх юм бол одоо жинхэнэ хүнд учираатайгаа таарах гээд бдг

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 09, 2010 7:34 am
by Чуугий
Херта,Хоффенхэйм шиг л юм болох байлгүй дээ.

Re: FSV Mainz 05

PostPosted: Mon Oct 11, 2010 2:43 pm
by Shaggy
Майнз 05 клуб нь анх 1905 онд албан ёсоор байгуулагдаж бсын бна. 1903 онд Майнз хотын удирлага өөрийн хотын хөл бөмбөгийн клубтэй болохоор шийдсэн бөгөөд энэ ажил нь 1905 онд эцэслэн шийдэгдэжээ. Ерөнхий клубын амжилт тийм ч тогтвортой сайн биш бөгөөд. Олон жилийн туршид багачуудын клубийн баазаа сайжруулах оролдлого хийж байсан энэнийх нь нөлөө нь ойрын жилүүдэд нааштайгаар гарж байгаа. Өнгөрсөн улирлыг лиг 1 ын 9р байранд орсон тэд талбай дээрээ хамгийн сайн тоглож байсан багийн нэг нь. Германы бундеслигат жил болгон болдог сюрпризийг энэ жил Майнз барьж байх шиг бна. Лигийн эхний 7 тоглолтод 7 дараалсан ялалт аваад байгаа. Энэ долоо хоногт ялалт авч чадах хэмээвээс тэд түүхэн дэхь хамгийн шилдэг эхлэлийг хийсэн клуб гэх сүржин рекордын эзэд болох болно. Майнзын ер нь юм бүхэн нь их сонирхол татам. Клубын дасгалжуулагч Томас Тушел л гэхэд дөнгөж 37хон настай. Өнгөрсөн улиралд майнз клубын А19ыг дасгалжуулж байсан түүнийг багийн хуучин дасгалжуулагчаас илүүд үзэж энэ зун 1р багийн дасгалжуулагчаар тавьсан энэ нь одоогоор өгөөжөө өгж байна. Тэр бусдаас (бундеслигат) арай өөр тоглодог илүү их бөмбөг эзэмшиж өрсөлдөгчөө зогсоо зайгүй дарамталж тоглохыг оролддог энэ бол бундеслигат тийм ч элбэг байдаг тоглолт биш байх. Бас тэдний довтолгоо маш хүчтэй өөрсөддөө олдсон боломжуудыг багийн тоглогчид маш нэр төртэй биелүүлж чаддаг.
Одоогоор майнз клуб 1923 онд баригдсан нийт 20000 гаруй хүний багтаамжтай Брушваг Стадионд тоглодог(герман хэлтэй хүмүүс засаж өгөөрэй) харин дараа жилээс өөрсдийн шинэ стадион руу нүүх болно. Шинэ стадионы багтаамж 30000 гаруй. Бас клубын хөгжөөн дэмжэгчид гоолын баяраа хамгийн нүсэр тэмдэглэдэг багуудын тоонд зүй ёсоор ордог юм байна. Ер нь энэ улиралын эхлэл тэр чигээрээ майнзын талд байсан ч юм шиг тэдний тоглолт судлагдаагүй өнгөрсөн улирлаас өөр баг байсан тэд бас лиг чанга багуудтай төдийлөн таарж тоглоогүй. Бас лигийн шилдэгүүд бүгдээрээ нэгэн зэрэг хямарсан байгаа гээд. За ямар ч зүйл болсон майнзад амжилт хүсэе! Эхний зорилго 8 дараалсан хожил. Тэгээд цаашаагаа хөвөрж өгнө дөө. Гараа сайн бол бариа сайн гэдэг амны билгээс ашдын билэг.

Re: FSV Mainz 05

PostPosted: Mon Oct 11, 2010 4:01 pm
by Gunnerz
их л гоёо тоглодогийн байна лээ
гэхэдээ л боруссиа г яааж гүйцэхэв :ногоон:

Re: FSV Mainz 05

PostPosted: Mon Oct 11, 2010 4:06 pm
by Nova
Хэдэн тоглолтын дараа Бензин нь дуусна дөө..

Re: FSV Mainz 05

PostPosted: Mon Oct 11, 2010 4:27 pm
by focus_mn
Shaggy wrote:Гараа сайн бол бариа сайн гэдэг амны билгээс ашдын билэг.


Наад үг чинь Бундэслигт хамаарахаа больчихсоон кк түрүү жилийн Лэвэркүзэн, тэрний өмнөх тосгоны баг гээд намар нь мундаг тоглож байгаад улирлын төгсгөлд хоосон л үлдэж байсандаг

Shaggy wrote:Брушваг Стадионд


Брухвэг л гэх байхдаа

Re: FSV Mainz 05

PostPosted: Mon Oct 11, 2010 4:37 pm
by haka
Шэгги, манай Майнз гэж бичээч дээ лол
Намрын аварга болоосой :eek:

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 16, 2010 5:34 am
by CAHAKA
Манайхаас ирсэн мажаар Салай тэсэрч байна даа. Зөв газраа ирж.

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 16, 2010 6:34 pm
by focus_mn
Өнөөдөр Хамбургт хожигдоно гээд таачихъя

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 16, 2010 10:48 pm
by Spectre
58 дах мин нэг гоол хийчихгүй юм байхдаа шинэ рекордын амьд гэрч болмоор байх юм өнөөдөр хожиж чадахгүй бол хэн нэг нь эвдэх гэж хичнээн ч удах юм билээ

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 16, 2010 11:20 pm
by Spectre
Гайхамшиг болохгүй нь тодорхой боллоо 89 мин гоол алдчихлаа

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 16, 2010 11:28 pm
by Shaggy
За үлгэр дуусч байх шиг бна даа...

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 16, 2010 11:30 pm
by Тэгшээ
тэгнээ тэр...

Re: FSV Mainz 05

PostPosted: Sat Oct 16, 2010 11:52 pm
by ТӨӨГӨӨ
Одоохондоо баясахгүй ээ дахиад 1 хожигдоодох

Re: FSV Mainz 05

PostPosted: Tue Oct 19, 2010 3:47 am
by Жавхлан
Тухэлийг Вэ авираад байсан хашаан дээрээс нь аваад шидчихлээ дээ. Дараагийн тоглолтонд комбэк хийж чадвал сайн байгаам байна гэж бодъё. Гэхдээ дан залуучууд сэтгэл санаа тогтворгүйтэж магадгүй.

Re: FSV Mainz 05

PostPosted: Mon Oct 25, 2010 1:13 am
by Shaggy
Майнз Ливеркузенийг талбай дээр нь 1-0 оор хожиж явна эсрэг талд Дортмунд тэнчих шиг болсон... Энд хожчихвол уул нь

Re: FSV Mainz 05

PostPosted: Mon Oct 25, 2010 1:21 am
by attilla
За за тэргүүллээ эргүүлээд авав шив сайн тоглож байна аа.