FC Bayern München

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Жонон » Sat Aug 22, 2015 9:43 pm

Одоо тэгэл зодоод эхэлнэ шт.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Могжоохон » Sat Aug 22, 2015 9:45 pm

Fox Sports 3 дээр гарч байшт. Univision-ы 603
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Suicide » Sat Aug 22, 2015 11:37 pm

Эвгvй байдлаас 3 оноотой саллаа ямар ч байсан. Хамгаалалт хэцvv болж байгаа юм байна даа.

Sent from my Blackberry Z30
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Барнаба » Sun Aug 23, 2015 10:13 am

Видал хэд хэдэн удаа нилээн төөрөлдсөн, ямар ч ойлголцолгүй шийдвэрүүдийг гаргаж байна лээ, Байерн-ий хэмнэлд дасах гэж хэсэг үзэх биз. Дуглас Коста чинь харин хөөрхөн тоглоод эхлэх чинь. Фитнесс их сайн юм, зогсоо зайгүй пижигнэчих юм. Сүүлд тэр Мюллер ардаа ямар мундаг мэдэрч хаяваа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby uundaa » Sun Aug 23, 2015 1:38 pm

Өчигдөр харин ёстой гоё тоглолт үзчихлээ. Жинхэнэ аварга багийн сэтгэлзүйг харууллаа даа. Полански пенальти алдаж, их тус боллоо. Гөце 90 минут тоглож, давгүй сайн тоглочихлоо, ойрд өөртөө итгэх итгэл нь жаахан уначихсан байх шиг санагдаад байсан юм.

Кошта бол /Даглас гэх ёстой юм шиг байна лээ/ үнэхээр гоё байна аа. Рибери, Роббений бараг "ойлгомжтой" хөдөлгөөнүүдийн хажууд жинхэнэ тааварлашгүй тоглосоор байна. Гэхдээ хүлээлтээ бүр өндөр болгох хэрэггүй. Хамгаалагчид, өрсөлдөгчид зүгээр суухгүй, судлана, хөнгөхөн хуурагдахаа болино. Тэр үед л класс тоглогч, сайн тоглогчийн ялгаа гарч ирэх байх. Бүх лигт л гангарч байгаа тоглогчид байгааг санах хэрэгтэй. Премьер лигт л гэхэд Свонсигийн Монтеро, Лестерийн Махрез бужигнуулж л байна. Хэн нь хэн бэ гэдэг нь удахгүй тодорхой болчих байх даа.

Өнгөрсөн улиралд дутагдаад байсан тэсрэлт, хурц тоглолт, хамгийн гол нь эрч хүчийг Видаль энэ 2 энэ жил авчрах байх гэж найдаж байна. Видальтай ч юу ярихав, хааяа хэт улайраад ширүүдчих гээд байдгаас биш дэлхийн хэмжээний тоглогч шүү дээ.

Алонзо бол өчигдөр мундаг тоглолоо. Сүүлд Боатенгийн дараа 3 номер дээр тоглосон. Хэдий жаахан удаан болсон ч гэсэн шийдвэр гаргалт, темп тааруулж байгаа, жигүүр сольж байгаа нь, хамгийн гол нь дамжуулалтын гүйцэтгэлүүд нь талбай дээрх ямар ч тоглогчоос ялгарч байх шиг.

Бенатиа гэмтчихсэн, Боатенг улаан аваад муу Данте маань гарч ирэх нь. Багийн сэтгэл зүйг их өргөдөг тоглогч шиг санагддаг, хааяа л чанадгаас биш :ногоон:

Өчигдөр Фоксийн тайлбарлагч хэлж байсныг сүүлд нь биччихье. Пепийн тактик, хувилбараа сольж байгааг нь дотор нь тоглож буй тоглогчид, дасгалжуулагчид байтугай гаднаас нь зөндөө олон камераар харж, үзэж буй экспертүүд ч бүрэн ойлгож чадахгүй байна гэж. Бүх тоглогчид нь дор хаяж 2-3 байрлалд тоглох чадвартай болохоор тэрийгээ тултал нь ашиглаж байна даа. Пепийнхээ гэрээг олигтойхон хугацаагаар сунгачихаасай л гэж хүсээд байгаа хүн шүү дээ би_ дийлдэхгүй баг болно доо :D
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Takanohana_Nowitzki » Sun Aug 23, 2015 8:24 pm

Кошта гэдэг чинь эвгүй нөхөр бна лээ дээ. Хофф амандаа орсон шар тосыг түлхсэн дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby El Payaso » Mon Aug 24, 2015 8:16 am

Энэ Даглас харин бодож байснаас сайн юм... жижиг лигт тэсэрч байдаг байдаг л нэг бразил, үсрээд л Виллиан гэж бодож байсан чинь... хэхэ... Нээрээ тэр бичлэгт дурьдагдсан Свансигийн Монтеро чинь өнгөрсөн жил манайхыг үнэн зовоосон шүү... ЛБ шиг хамгаалдаг Вингер байлаа ш дээ... бие хаа нь ясан ч лагийн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40718
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Mon Aug 24, 2015 8:36 am

Ёстой гоё тоглолт болсон. 1-0 с бариад. Роббен формгүй бүүр таг шүү харагдаач үгүй, Дагласын хурд тэсрэлт янзын цохилтоо сайжруулчихвал ч бүүр гоё болох гээд байна. Дортмунд харин сайн байна, Гладбах бүүр 2 хожигдчихсон явж байх юм.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Tue Aug 25, 2015 8:37 am

Image
Мартинез бэлтгэлдээ гарчихаж, хэзээ бэртсэнийг нь ч мартчихаж
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby darkhan » Tue Aug 25, 2015 8:45 am

энэ жилийн лиг харин овоо өрсөлдөөнтэй болох шинжтэй шүү.. дортмунд тэнд алж хядаад л ливэркүзэн бас чимээгүйхэн авах ёстойгоо аваад л.. чононууд бас шальке гэж сайхан багууд ч чанга үзэх шинжтэй.. ойрын хэдэн жил нэг бол бүх топууд нь сугараал эсхүүл сонсоо ч үгүй багууд цоороол энтр болоол явж явж баерн түрүүлдэг уламжлал тогтчихсон байсан.. кк
darkhan
 
Posts: 13
Joined: Mon Nov 25, 2013 11:58 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby darkhan » Tue Aug 25, 2015 8:50 am

Баернээс хамгийн их таалагддаг тоглогч бол Томас Мюллер..
Image

нэг тийм хийх ёстой л зүйлээ хийдэг өөр юу ч боддоггүй.. гэхдээ тултал нь хийдэг.. ёстой л бовка шаана л гэсэн бол шаадаг гардаа гэдэг ши л.. хамгийн зивүүн н айлын хамгаалагчдын ард далдын хар малгай өмсөөд байж байдаг юмуу гэмээр гэнэт гарч ирээл гоол.. бас сэтгэл хөдлөлөө илэрхийлж хашгирдаг нь гоё..
darkhan
 
Posts: 13
Joined: Mon Nov 25, 2013 11:58 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Wed Aug 26, 2015 4:50 pm

Де Брүнэгийн төлөө 50m Роде, Данте нарыг өгөөд энэ улирал Волфсбүрт зээлүүлэх нөхцөлтэй ярилцаж байгаа гэсэн шуум байх юм. Ирэх жил Роббери сэлгээнээс хэцүү болно гэхээр эртнээс хүнийг нь бэлдэж байх хэрэгтэй лдэ.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Gooner » Wed Aug 26, 2015 5:01 pm

Сити мөнгөн лэрээ татганаж байгаад өөр багууд оро ирлээ, ПСЖ 80м€ + 1 жилийн зээл гэсэн гэнэ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Amgaa » Thu Aug 27, 2015 8:35 am

Тиагогийн гэрээг 2019он хүртэл жилийн 8м+1м бонустай сунгахаар яригдаж байгаа юм байна. Хэрэв сунгавал Пеп -н гэрээ сунгагдах магадлал ихсэх бололтой.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Amgaa » Fri Aug 28, 2015 9:06 am

Дажгүй суглаа татлаа Arsenal, Olympiacos, GNK тоглолтын хуваарь гарч дунд нь арсеналтай дараалал тоглох юм байна. Бундесийн нөгөө хэдээс Волфсбүрг л гайгүй хэсэгт орж Гладбах бол шал арчих байхаа, Леверкүсэн яахын байгаа Европа лигрүү орвол хол явна даа :ногоон:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Цогоо » Fri Aug 28, 2015 10:20 am

Хоёр удаа хожиж өшөөгөө авах юмсан. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Suicide » Fri Aug 28, 2015 12:14 pm

Сугалаа харин дажгүй боллоо. Жилийн жилд Арсеналтайгаа. Уг нь АПЛ-с хараад байдаг баг юм байгаан, даанч тэгээд АЛ-д таарахаар сөрөг дүр болохоос аргагүй юм даа.
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Өсөхбаяр » Fri Aug 28, 2015 12:19 pm

нэг.зүй тогтол байгаад бх шиг. АПЛ ээс өөр лигийн багууд дэмждэг нөхдүүд ихэнх нь арсеналыг харж явдаг болтойм билээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Suicide » Fri Aug 28, 2015 12:19 pm

Миний хувьд ч Герман тоглогчид байгаа гэдгээр нь л хараад байдгийн. Бусад нь яаж хараад байдгийн байгаан...
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Gunnerz » Fri Aug 28, 2015 12:21 pm

германы шигшээ 3-тай байсан болохоор нүдэнд ойр харагддаг байлгүй дээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Nova » Fri Aug 28, 2015 2:18 pm

Магтаад байсан Дагласынхаа ид шидийг өөрийнхөө баг дээр үзэх нь дээ :ногоон:
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Dondogoo » Fri Aug 28, 2015 2:25 pm

Өсөхбаяр wrote:нэг.зүй тогтол байгаад бх шиг. АПЛ ээс өөр лигийн багууд дэмждэг нөхдүүд ихэнх нь арсеналыг харж явдаг болтойм билээ.


надад бол тоглогчид нь царайлаг бас гоё гоё нэртэй байдаг нь таалагддаг :ногоон: :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Nova » Fri Aug 28, 2015 2:33 pm

Dondogoo wrote:
Өсөхбаяр wrote:нэг.зүй тогтол байгаад бх шиг. АПЛ ээс өөр лигийн багууд дэмждэг нөхдүүд ихэнх нь арсеналыг харж явдаг болтойм билээ.


надад бол тоглогчид нь царайлаг бас гоё гоё нэртэй байдаг нь таалагддаг :ногоон: :ногоон:

Арсеналынх уу? өөр бусад багийнх уу?
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Dondogoo » Fri Aug 28, 2015 2:35 pm

Арсенал
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 28, 2015 2:39 pm

Царайны сайхнаар цай сүлэхгүй
Нэрний гоёор нэрмэл нэрэхгүй
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest