Page 8 of 109

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Dec 15, 2014 7:19 pm
by Amgaa
Шахтертэй таарлаа дажгүй ээ. Шальке ч чанга сугаллаа бусад нь дажгүй ээ

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Dec 16, 2014 7:53 am
by Seikoni
Москвагаас гадна Зөвлөлүүдийн улс явахаар жаахан эвгүйтээд байдаг бил үү юу билээ. Хэхэ. Тэр жил Зенит, дараа нь аварга болдог жилээ БАТЭ Борисовт нэг эвгүй нухуулж байл уу?

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Dec 16, 2014 8:05 am
by ТӨӨГӨӨ
Батэд хожигддог азгүй л байсан шд хамаагүй илүү байсан. Аварга болдгийн өмнөх жил.
Эиэ жил угаасаа ахиад Риал мадрид түрүүлэх байхөө. Аймар блээ шд

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Dec 18, 2014 10:00 am
by Amgaa
Image

Томчуулын хараад ороод байсан хүү өчигдөр 16 насны баяраа тэмдэглэж, тоглох багаа сонгосон бололтой юм. Манайх түүнтэй 1 р сард мэргэжилийн гэрээ хийнэ гэнэ дээ. Бичлэгийг нь үзсэн мундаг юм билээ энэ хэвээрэй байвал ч юм дуулгахаар санагдсан.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Dec 20, 2014 6:14 am
by Идэрээ
Ноёрыг салтаагаараа гоол алдахыг анх удаагаа харав.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Dec 20, 2014 2:58 pm
by Olzii
За нөхдүүдэд тавих нэг ийм санал байна.

Гоё гоё бичлэгүүд, сайхан дурсамжаа үүрд хадгалах боломжийг УДАМ сүлжээ санал болгож байна. Бид насан туршдаа өөрийн багийг үнэнчээр дэмжих фанатууд, тиймээс сайхан дурсамжтай видео бичлэгүүд, нийтлэлүүд, баримтат кинонуудаа нэг дор ангилал үүсгэж үүрд хадгалах, хоорондоо хуваалцах боломжийг санал болгож байна.

Форумд ийм бичлэгүүдээ оруулах боломжгүй, харин Youtube-д байгаа бичлэгүүд нэг өдөр л алга болчихдог эсвэл чанар нь буурчихсан байх жишээний.... Фэйсбүүк бол замбараагүй, ангилалын систем байхгүй, тиймээс энэ дутагдалтай асуудлуудыг шийдээд би УДАМ сүлжээндээ тусгасан юм.

Форумын найзууддаа бол сайхан боломжийг ҮНЭГҮЙ санал болгож байна. Та өөрийн дэмждэг багийнхаа хуудсыг үүсгээд баримтат кино, бичлэгүүд, тоглолтын тоймоо чанартайгаар нь үүрд хадгалах боломжийг санал болгож байна. Хуудас үүсгэх бол багаараа ярилцаж байгаад нэг нь эхлээд төлөөлөөд үүсгэчих, бусад нь тэр хуудсанд НЭГДЭХ үйлдэл ашиглаж нэгдээд мэдээ мэдээллээ оруулаад явж болно.

Форумын андууддаа гээд 1 багийн хуудсанд 100GB зай ҮНЭГҮЙ олгож байна... Боломжийг ашиглаарай манайхаан...

Миний үүсгэсэн хуудсыг сонирхоё гэвэл ЧЕЛСИ хуудас маань энэ байна : http://www.udam.mn/chelsea

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Dec 21, 2014 1:33 pm
by Jack_9
Танай Алкантара яагаад тоглохгүй байгаан. Бэртэлтэй байгаа юм уу?

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Dec 21, 2014 8:54 pm
by Orgil-TT
ZDF-н асуулт: Танайх өнгөрсөн жилийн өдийд 47 оноотой улиралын хагасыг үдэж байлаа харин энэ жил хоёр оноогоор дутуу байна, үүнийг ухралт гэж үзэх үү
К. Х. Румменигге: Үгүй, хамгийн чухал нь бид хүснэгтийг тэргүүлж байна. Түрүү жилийнхээс муудсан гэсэн үг бас биш би тэгэж үзэхгй байна. 11 оноогоор хүснэгтийг тэргүүлж хагас жилийг үднэ гэдэг улирал дуусхад лигийн аврага болчихно гэсэн баталгаа ч бас биш.

Энэ жил Байерн Лигтээ ганцаардаж байгаа мэт харагдаж магадгүй. Гэвч Дортмундыг харахаар ийм зүйл Байернд ч бас тохиолдож болно гэж бодогддог юм. Байерний тоглогчдыг зангидаж нэгэн баг, нэг цул болгох гэдэг тун хэцүү байхаа. Байерний академ-с гарч ирсэн Швайни, Лаам, Мюллер, Алаба Бадштубер нарын үүрэг үүнд ямар их чухал байдаг бол. Тэд чинь л баг доторх уур амьсгалыг клубын зорилго уламжлалд чиглүүлж байдаг гол гүйцтгэгчид л дээ.

Рибери клубтээ үнэнч үлднэ, европын өөр нэг багт бөмбөг өшиглөхгүй гэж нэгэн ярилцлагдаа дурьдсан байна. Катарт харин ганц нэг жил тоглоод тэтгэвэртээ гарах ухааны юм ярьсан байсан. Түүнийг орлох хэд хэдэн залуусын нэрс ойрноос дуулдаад байх шиг. Шинан Курт, Мартин Өдегаард гм.

Роббений халаа бас Маттиас Саммер-н толгойд аль хэдийнэ буусан бололтой. Ирэх жилүүдэд Байерны хувьд бүхэл бүтэн үе солигдох чухал жилүүд байх болно. Лаам, Швайнштайгер, Роббен, Рибери зэрэг багийн гол гол багна болсон нөхдүүд сууж эхлнэ. Шинэ багийн царай төрх бол ер нь гарчихсан гэж бодож байгаа. Доорх бүрэлдхүүн удахгүй тогтворжих бизээ

Нойер
Раффинья-Боа-Бадштубер-Алаба
Мартинез
Мюллер-Гөтце- Алкантара-Бернат
Левандовски

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Dec 22, 2014 12:57 am
by Gooner
Гэмтэл бас л аймаар байна, 10-аад тоглогч гэмтэлтэй болчино лээ. Тэгээд Роббэн л чирч байна даа. Мань хүн үгүй бол ч сүүлийн хоёр, гурван тойрог тэнцээтэй л салах байсан байх.

Өвлийн цонхоор Шакириг 12-оос дуудаад өгөх юм сонсогдож байна, Вольфсбург нэлээн өрсөлдөх бололтой.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Dec 30, 2014 9:09 am
by GD
17 тойрог өнгөрчихөөд байхад хаалгандаа 4хөн гоол алдсан байна гэдэг ч нээрээ үнэхээр биширмээр үзүүлэлт юмаа. Хамгаалалт ингээд сайн байхад тэгээд гоолдож чадах л юм бол хожоод байх юм байна.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Dec 31, 2014 4:31 pm
by Suicide
Бүгдээрээ сайхан баярлаарай. 2015 онд манайхан үзүүлээд өгнө гэдэгт итгэлтэй байна :)

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Jan 10, 2015 7:24 pm
by Amgaa
Пеп Реалын Варанег сонирхож байгаа гэсэн байхын 12 сарын эхээр Хорхе Мендестэй холбогдсон гэсэн, хэдхэн хоногийн өмнө Мюнхенд түүнтэй ресторанд уулзалдсан гэнэ дээ. 40м гэж ярьж байгаа бололтой. Тэгхээр Пепийн цаашдын тактик бол маш сайн 3 СВ тай 3-5-2 гэж тоглох нь харагдаад байна. Одоогоор бол манайд Боатинг, Бенатиа, Бадштүбер, Данте гэсэн хамгаалагчид байгаа. Данте бол харих талруугаа орсон доо.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Jan 10, 2015 7:25 pm
by Amgaa
УЕФА гийн шилдэг 11д манайхаас Нойер, Лаам, Алаба, Роббен 4 орж хамгийн олон тоглогч багтаасан баг болж :eek:

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Jan 10, 2015 7:38 pm
by Amgaa
Image

Шакириг Интеррүү зээллэгээр явууллаа, хавар худалдан авах нөхцөлтэйгээр ойролцоогоор 12м юмуу даа. Уул нь хэрэгтэй тоглогч л байсан юм, гараанд гарах ямарч боломжгүй байсаар байгаа л явлаа. Хөжберийг Аусбүргрүү улирал дуустал зээллээр явуулсан байна. Сайнхан туршлагжаад иргээд ирнэ.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Jan 11, 2015 11:18 am
by spain man
Amgaa wrote:Пеп Реалын Варанег сонирхож байгаа гэсэн байхын 12 сарын эхээр Хорхе Мендестэй холбогдсон гэсэн, хэдхэн хоногийн өмнө Мюнхенд түүнтэй ресторанд уулзалдсан гэнэ дээ. 40м гэж ярьж байгаа бололтой. Тэгхээр Пепийн цаашдын тактик бол маш сайн 3 СВ тай 3-5-2 гэж тоглох нь харагдаад байна. Одоогоор бол манайд Боатинг, Бенатиа, Бадштүбер, Данте гэсэн хамгаалагчид байгаа. Данте бол харих талруугаа орсон доо.


Мендес Варанегийн агент биш юм гсн.... Тэгэхээр цуу л болж таарлаа.... Манай хүн сая хорин он хүртэл сунгасан, бат араанд нь хийж авсан гэж бодоод байна...

Гэснээс энэ Мендес чинь 2001 оноос хойш Португалийн топ гурван багийн /Бенфика, Порту, Спортинг/ хийсэн трансферын 68 хувьд нь оролцсон байдгийм байна.. Өнгөрсөн жил гэхэд мань эр наймаанаас 30 саяыг хийсэн гэж байна... Хамес, Ди Мариа, Фалкао, Кошта гээд... дан том наймаа зохион байгуулж.... Супер агент нэрэндээ зохицсон гар... Фергид хүртэл Бэбэг шахчихаж байгаам ккк...

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Jan 12, 2015 11:20 pm
by Gooner
Варане гэдэг бол шуум төдий зүйл байх, Пэп гэрээгээ Баваартай сунгах уу, үгүй юу гэдэг дээрээ л байх шиг байна. Баг бол өндөр дүнгээр гэрээг сунгах хүсэлтэй байна гэсэн, Пэп харзнаад байгаа бололтой. Яагаад гэсэн сая өвлийн цонхоор гаргасан шийдвэрүүд дээр баг зангарагаа харуулсан юм уу даа Хөебэргийг Пэп бэк-апаар авч үлдэнэ гэсэн, дээдүүл яг Кроос шиг 18 сараар зээлүүлээд байнга гараанд гаргаад сайжруулж авна гэсэн юм байна, тэгээд энэ улирал ЧЛ ав гэж шахаж л дээ, БЛ угаасаа утгагүй болоод эхлэхээр ЧЛ-ээс өөр зорилтгүй болчиж кк.

Аа бас ДэБруйнэ-г авах сонирхолоо илэрхийлэнгүүт нь зөрүүлээд агент нь эндээс явахгүй эндээ энэ багийг хөгжүүлнэ ухааны юм ярьсан юм байна, өмнө нь Шак-г зарах болонгуут лиг дотроо зарахгүй юм болоод СээрА руу явуулж байгаа :D Волфсбург 1-2 жилийн дараанаас тайтлын бодит өрсөлдөгч болох нь дээ..

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Jan 13, 2015 1:52 pm
by kayo
Пеп СЛ-д эртхэн хусагдаад халагдчихаасай. :ногоон:

Манай ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн, Лапорта өрсөлдөж байгаа, ялах магадлал өндөр, нөхрийг шууд л татах байх, дасгалжуулагч, биш юмаа гэхэд спортинг директор энэ тэрдээ оруулчихна.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Jan 17, 2015 6:58 pm
by DLGR
Роббен матарт хазуулсан юмуу ?

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Jan 18, 2015 12:33 am
by Gooner
DLGR wrote:Роббен матарт хазуулсан юмуу ?

Чи хазаж барихаа больчооч.. :ногоон:

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Jan 19, 2015 9:40 pm
by DLGR
Муу өгөр Роббенг хорхой л тоож хазах байхдаа :ногоон:

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Jan 25, 2015 7:32 pm
by addictive
Thomas Müller: “It's often more difficult to win against our training team than maybe against a team in the Bundesliga.”

Жаахан онгироо талдаа нөхөр юмаа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Jan 26, 2015 9:14 am
by white
addictive wrote:Thomas Müller: “It's often more difficult to win against our training team than maybe against a team in the Bundesliga.”

Жаахан онгироо талдаа нөхөр юмаа.


Харин даруухан талдаа хүн шүү, нилээн шогч хүн л дээ.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Jan 31, 2015 4:28 am
by ТОНИ
Роде баруун ард алуулсаар бгаад таарав... бөмбөгөө ч эзэмшиж чадаxгүй алуулж бна... Дост азтай бнаа xүүр чинь... аймар xуслаа 2даxиа... Вольфсбург үнэн аймар тоглож бна оо... юу ч xийж чадаxгүй бна манайxан... Тэгээд Арнолд дм-р Виерина нь рб гээд хаха ийм ч юм аргалаад олигтой довтолж чадаxгүйм... Айл тэгээд манай эсрэг дээр нь Манданда гээд аймар мотивишнтэй тоглож бнаа... Цэнгэлдэxийн уур амьсгал аймшигтай... айл олон ч боломж гаргалаа... Манайx нядлуулж бна оо чааваас... Калижиури аймар xоёр дийп кроос xийлээ эxнийx нь гоол... Густаво Швайнитайгаа муудалцаал гомдолтой л бгаа бxлдаа xөөрxий...

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Jan 31, 2015 4:46 am
by ТОНИ
Rode suuj Weiser garlaa gsn... Het shahdag laigaa edelj Arnold Bruyned gargaj uguud 3-0 bichij btal Bernat hiivee...

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Jan 31, 2015 4:58 am
by ТОНИ
Бас Дост 102 тоглолтийн дараа манай xаалганд анx удаа Даблдсан тоглогч боллоо