Page 14 of 109

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Fri Apr 17, 2015 9:51 am
by kayo
Пеп хожигдлын бурууг эмнэлгийн албаруугаа чихсэн юм уу, эмнэлгийн албаны ахлах нь сайн дураараа гарч байгаа гэхийн. Пеп анхнаасаа л эмнэлгийн албатай хэл амтай байгаад байсан.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Fri Apr 17, 2015 10:03 am
by Kro
Кайзер хүртэл хэлсэн байлээ шд. Нэг тоглолтонд хамгаалалтын нэг тоглогч алдаа гаргах үе бишгүй л байдаг. Харин хамгаалалтын баг тэр чигээрээ алдаа гаргадаг тохиолдол тэр бүр байдаггүй ээ гэж. Нээрээ яацын гэмээр л бүгд сонин сонин алдаа гаргацгаагаад тэр нь гоол болчихын.
Гэснээс энэ Гөтце унтарлаа шүү. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Уг нь Роббен, Рибери байхгүй үед довтолгоог гол авч явах хүн нь баймаарын.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Fri Apr 17, 2015 1:14 pm
by .boldoo.
kayo wrote:Пеп хожигдлын бурууг эмнэлгийн албаруугаа чихсэн юм уу, эмнэлгийн албаны ахлах нь сайн дураараа гарч байгаа гэхийн. Пеп анхнаасаа л эмнэлгийн албатай хэл амтай байгаад байсан.


Энэнээс болсон гэж байх шиг байна шд кк. Бенатьяг гэмтсэний дараа


http://www.theguardian.com/football/201 ... -wohlfahrt

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Fri Apr 17, 2015 1:44 pm
by Forza Juve
Image

Энэ нөхөр нээрэн л ямар ч дасгалжуулагч солигдсон сууж л байдаг. Баейрнд 40 жил ажилласан 72 настай гар гэнэ дээ. Германы шигшээд хүртэл яваад байдаг.... гэхдээ л Байерн Пеп-ийг Реал Жозег эрхлүүлсэн шиг эрхлүүлж л байгаа юм байна.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Fri Apr 17, 2015 2:33 pm
by PrOXy
пеп гэхээсээ заммер л халчихсан юм шиг байна шт. хооронд сөргөлддөг байсан бололтойм. байерний нэг фен тиймэрхүү юм бичиж. пеп, заммер хоёр хоорондоо таарамж сайнгүй л гэдэг юм билээ. хоёул эсрэг тэсрэг араншинтай хүмүүс тул таардаггүй л гэж байна.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Fri Apr 17, 2015 3:17 pm
by Monteyne
.boldoo. wrote:
kayo wrote:Пеп хожигдлын бурууг эмнэлгийн албаруугаа чихсэн юм уу, эмнэлгийн албаны ахлах нь сайн дураараа гарч байгаа гэхийн. Пеп анхнаасаа л эмнэлгийн албатай хэл амтай байгаад байсан.


Энэнээс болсон гэж байх шиг байна шд кк. Бенатьяг гэмтсэний дараа


http://www.theguardian.com/football/201 ... -wohlfahrt


Муухай үйлдэл гаргажээ мэргэжлийн бус, эднийх чинь тэгэж аймар гэмтээд бэртээд байсан сүйд байхгүй биздээ, эсвэл ла лигд бараг хүмүүс бэртэдгүй болхоор дасахгүй байна уу ?

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Fri Apr 17, 2015 3:48 pm
by Orgil-TT
Мюллер-Воольфаарт Пеп хоёр олон удаа асуудал үүсгэж байсан. Анх бол Тиаго-с болсон гэдэг. Пеп Тиагогийн хөлийн шөрмөсний гэмтлийг Барсалона руу эмчлүүлхээр явуулахдаа Мюллер-Моольфаарт гуайд мэдэгдээгүй юмуу даа. Түүнээс болж МВ яагаад ийм юм болов, ФЦБ-н тамирчдыг би хариуцаж эмчлэх ёстой гэж асуудал үүсгэсэн гэсэн. Удалгүй Тиагог буруу эмчилсэн болж таараад гэмтэл нь жил илүү үргэлжлэх үр дагавартай болсон. Учир нь Тиагогийн шөрмөсийг төлжүүлж хурдан эдгэрүүлэх гэж Барса-н эмч нь кортизон тарьсан юм билээ. Үүнийг нь МВ олон жилийн туршлагынхаа үүднээс байж боломгүй үйлдэл гэж шүүмжилж дуусаагүй байтал гэмтэл нь сэдэрч бөөн юм болсон юм. Түүнээс хойш шинэ жилээр хоёр нөхөр хоорондоо эвлэрч гар бариад сайхан байсан гэдэг. Гэвч сүүлийн үед бэртэл гэмтэл их болоод ирэнгүүт Пеп тамирчдыг хурдан эдгээсэгүй гэж уурласан юм билээ. Дээр нь МВ-г клубын байранд байхгүй Мюнхений төвд байрлах хувийн праксисдаа байгаад байхаар нь ирэснгйү энэ тэр гэж хэл ам гаргаад байхаар нь МВ өөрийн хүүгээ (бас эмч залуу) клуб дээр өөрийгөө төлөөлүүлж байнга байрлуулж байсан нь Пеп-д таалагдаагүй. Үүний дараа Портод хожигдоод сэлгэх тамирчид байхгүй болонгуутаа Пеп МВ-д хамаг бурууг өгсөн нь МВ-н итгэл эвдсэн үйлдэл боллоо гэж үзээд ажлаа өөрөө өгсөн гэсэн

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Apr 18, 2015 6:54 am
by Seikoni
Пэп ч тэгвэл Моугийн замналаар яваад байгаа юм биз дээ? кк. Заммертай таарамжгүй л гэнэ, урт нэртэй эмчийг ажлаа өгөхөд хүргэсэн энэ тэр гэхийг нийлүүлээд бодсон чинь нэг их танил санагдаад явчихлаа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Apr 18, 2015 8:38 am
by Жонон
Энэ дээд талын үйлдэл бол үнэн алиа юмаа.Баг хожигдож байж болно.Гэхдээ эргэн тойрон битүү камер нүд чих бхад ингэж далдайх ямар хэрэг байдаг юм бэ?.Гэдэс хагаравч тогоон дотроо гэдэг шиг асуудлыг шийдвэрлэж болно шүү дээ.Би уг нь Пепийг их хүндэтгэж харж явдаг ч энэ үйлдлийг хараад эвгүй л сэтгэгдэлтэй үлдлээ.Тоглогч гэмтэх нь эмч гэхээсээ дасгалжуулагч тактик,тоглолтын арга барилаас болдоггүй юм бх да.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sat Apr 18, 2015 9:04 am
by Барнаба
Уул нь Байерн-ий эмнэлэгийн алба гайхалтай гэж ярьдаг биз дээ. Юун Англи, Испани, Итали гээд. Сүүлийн үед л жаахан гэмтэлд өртөөд байгаагаас шилэн Роббен-с авахуулаад Байерн-д ирээд л гэмтэлд харьцангуй бага өртдөг болсон. Пэп өөрөө Тиаго дээр буруу үйлдэл гаргасан юм байна шүү, дур мэдэн Испани явуулаад. Тэгээд хараад байхад Пэп Байерн-г удирдснаас хойш гэмтэл жаахан ихэссэн бололтойм. Тэхээр мэнэжэрийн арга барилтай холбоотой байж болох л юм.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Apr 19, 2015 9:57 am
by Amgaa
Өчигдөр залуусаа голлож гаргасан гоё тоглож байна лээ шүү. Роде бол янзтай, Гаудино ч гэсэн гоё цэвэрхэн пасс өгөх юм. Эхний үе дээр Бернат гэмтчих шиг болсон, 1р үеийн дараа Боатингээр сэлгэгдэж орж ирсэн, гэхдээ Пеп түүнийг Порто дээр ирчих байх гэсэн. Швайны өчигдөр 30 минут бэлтгэл хийсэн Порто дээр гараанаас биш юмаа гэхэд сэлгээгээр орж ирэх байх.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Apr 19, 2015 8:44 pm
by kayo
Германд эмнэлгийн алба испаниас тэс өөрөөр ажилдаг юм шиг байнаа даа, нөхөр барсад байхад фитнесс тал дээр ч их анхаардаг байсан даа, тэгээд гэмтэл бэртэл ч харьцангуй бага байдаг байсан, Мэсси л гэхэд жил болгон шахуу хүнд гэмтэл авдаг байсан Пеп ирснээс хойш бараг гэмтээгүй.

Тэгээд эмнэлгийн алба энэ тэрийг өөрийн хүссэн хүнээр, өөрийн хүслээр ажиллуулахгүй болохоор л асуудал болоод...

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Apr 19, 2015 10:48 pm
by Saiza
Цонхынхоо хөлбөмбөгийн лигт орох нь ийшээ орж бүртгүүлээрэй
viewtopic.php?t=8976

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Apr 20, 2015 10:16 am
by Kro
Энэ Данте зайлуул бүүр больжээ. Нэг алдааг нь Нойер хөл тавьж зайлуулж байгаа харагдсан. Хүссэн хүсээгүй баахан сэлгээний нөхдүүд тоглох шив. Бас л хэцүү л харагдаж байлээ. Баруунаас баахан худлаа дамжуулалт хэд ч өгөв.

Маргааш шөнө Порту ч ясаа цайтал л хамгаалах байлгүй дээ. Уг нь ядаж Рибери ирчүүл их хэрэгтэй байдаг. Тиаго-н гоцлон тоглолт болон Лаам хаана гарахаас их зүйл хамаарах байх. Уг нь ч 2:0 бол тийм ч хол сонсогдохгүй л байна.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Apr 20, 2015 11:29 am
by white
Швайни ирэхээр бол Ламм зүүндээ гарч болох юм. Гэхдээ мань тэнд тоглоогүй олон жил болж байна.

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Apr 20, 2015 11:33 am
by Kro
Басти тоглох юм шиг байна. Гол нь Пеп Лаамыг дунд тоглуулах сонирхолтой. Ер нь энэ тоглолт Пеп-н байр суурийг нэлээн шалгах байх шүү. ЧЛ-т л гэж авчирснаас Лиг, Покал бол дундаж нөхөр байхад "зэвсгийн хүчээр" авчих эд л дээ.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Apr 20, 2015 12:06 pm
by Shaggy
Байдал эвгүйтвэл хараал идсэн эмнэлгийн алба чинь энэ жил хэдэн наймаа хийгээд дараа жил яг найзуудаа гээд үлдчих байхаа хэхэ

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Apr 20, 2015 12:20 pm
by Reda
Kro wrote:Энэ Данте зайлуул бүүр больжээ. Нэг алдааг нь Нойер хөл тавьж зайлуулж байгаа харагдсан. Хүссэн хүсээгүй баахан сэлгээний нөхдүүд тоглох шив. Бас л хэцүү л харагдаж байлээ. Баруунаас баахан худлаа дамжуулалт хэд ч өгөв.

Маргааш шөнө Порту ч ясаа цайтал л хамгаалах байлгүй дээ. Уг нь ядаж Рибери ирчүүл их хэрэгтэй байдаг. Тиаго-н гоцлон тоглолт болон Лаам хаана гарахаас их зүйл хамаарах байх. Уг нь ч 2:0 бол тийм ч хол сонсогдохгүй л байна.


Км бүрт гэж нэртэй кино байдаг. Түүн шиг метр бүрт хамгаалах байлгүй маргааш Порто.
Эхлээд нэг гоол хийхэд л Порто сандарна л даа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Apr 20, 2015 6:25 pm
by Amgaa
Бернат бас эргэлзээтэй байгаа юм байна. Гэхдээ Пеп түүнийг ирчихнэ байх гэсэн. Тэгхээр бараг гараанд гарчихна биз. Лаам, Тиаго, Алонзог саяны тоглолтонд амраасан тэгхээр
-----------------Нойер---------
--Рафина-------Боатинг/Алонзо---------Бади/Данте
Лаам------Швайны/Алонзо----Тиаго-----Бернат/Роде
--Мюллер------Лева-------Готзе
Иймэрхүү байдлаар л гарах байхдаа. Сэлгээнээс Роде, Пизаро
Манайх бүгд л Нойероос эхлээл маргааш финал шиг тоглолт болно, энэ улирлын оргилт тоглолт гэсэн байна, байдгаа л шавхсан гоё тоглолт болох нь дээ.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Apr 21, 2015 7:30 am
by Orgil-TT
Пеп-г анх ирхэд л би бодож байсан юм: Байерн Пепээр том өөрчлөлт хийлэх нь дээ гэж. Пеп энэ багийг өөрчилнө, бүүр шал өөр болгно.
Эмч эмнэлгийн албыг өөрийнхөөрөө л байлгах гэж тэмцсээр байгаад явуулчихлаа. Одоо оронд нь хэн ч ирсэн бай Пеп-н хэлсэнээр л байх хүн хэрэгтэй. Пеп Саммер хоёр бас хоорондоо таагүй нөхдүүд гэж байгаа. Улам бүр даамжирвал бас цааш юу ч болоо билээ. Хөнес шиг сийрэг ухаантай, клубын төлөө удирдагч дутаж байна. Калле Румменигге-г хархаар л Хөнесийг улам их үгүйлэх юм.

Яг үнэндээ бол Порто нэг хөлөө хагас шигшээд тавьсан. Одоо нөгөө хөлөө татхад л хангалттай байгаа. Ийм нөхцөлд тэд хамгаална гэж л үзнэ. Үүнийгээ ч хэрэгжүүлэх чадвартай баг гэдгээ өмнөх тоглолтонд харуусан. Мюллер, Лева хоёроос л ихэнхдээ гоолын аюул ирэх нь ойлгомжтой болохоор тэр хоёрыг хоёр хамгаалагч дундаа хийж байгаад зодох шахуу л хамгаалсан даа. Тэр дахин давтагдна. Довтолгоондоо хурд ихтэй Мартинез, Күарезма хоёрыг дахин тавьчихна. Тоглолт 0:0 байгаа үед 75 дахь минутаас эхлээд Күарезмаг суулгаад хамгаалагч оруулаад ирнэ. Үгүй бол өөр довтлогч ч оруулж ирж мэдэх.

Роббен л яг ийм чухал үед гэмтдэг тун харамсалтай. Мань эр байсан бол хожих магадлал бараг 50-с дээш хувь болох байлаа. Харин одоо Мюллер, Лева, Гөтце нарын яаж тоглохыг хархаас өөр яах вэ. Тоглолтын эхний 10 минутад Байерн гоолдвол тэд тэр эрчээрээ хожиж хагас шигшээд шалгарах болно харин тэгэж чадахгүй бол Пеп дахин хэнд бурууг өгөх бол.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Apr 21, 2015 9:16 am
by Amgaa
Image
Роббен өчигдөр 45 минут ганцаарчилсан бэлтгэл хийсэн байна. Тоглолтын сүүлрүү сэлгээгээр орж ирж магадгүй л бололтой.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Apr 21, 2015 9:20 am
by Gunnerz
яааж ч байсан эхний 15 мин; гоол хийх ёстой гэж намын даалгавартай талбайд гарна биз

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Apr 21, 2015 4:06 pm
by rednasca
яадаг л бол доо...
гэмтэл бэртэлгүй байсан бол инээгээд гараад ирэх байсан биз...

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Apr 21, 2015 4:34 pm
by Барнаба
Ямартай ч ганган тоглолт болох байх. Эхний үед гоалдож чадахгүй бол тоглолт дуустал Байерн нүдэх байх, эхний үед гоалдлоо ч 2 дахиа хийх гэж зүтгэнэ. Порту үе үе контордоно гээд үзэх юм ихтэй байна байх. Байдал эвгүйтвэл Роббен сэлгээгээр орж ирэхийн байна даа. Одоо л Пэп хэн гэдгээ харуулах хэрэгтэй.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Tue Apr 21, 2015 4:45 pm
by Жонон
Порто ч бас **н** нөхдүүд шүү дээ.Хамгаалах гэж очихгүй нь лавтай.Нэг зоох гэж үзэх нь дамжиггүй л байх