Page 4 of 109

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Sun Oct 05, 2014 6:24 pm
by white
Роббен ирээд тоглолт гоё болж байна. Швайни л ирэх хэрэгтэй байна.

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 08, 2014 12:14 am
by Gooner
Pepe Reina out for several weeks after friendly injury

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 08, 2014 11:46 am
by Amgaa
Gooner wrote:Pepe Reina out for several weeks after friendly injury

Бөмбөгөө цөлөх гэж байгаад бэртчихсэн шдэ. Хөгширч дээ хэхэ

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 15, 2014 1:35 pm
by Amgaa
Рибери маань багийнхаа бэлтгэлд бүрэн орсон гэнэ дээ. Манай хүн өнгөрсөн долоо хоногоос эхэлж, тусгай хөтөлбөрөөр бөмбөгтэй бэлтгэл хийж эхэлсэн. Сануулахад: өнгөрөн ДАШТ-д бэртлийн улмаас оролцоогүй Рибери-г өвдөгний гэмтэл зовоож байгаа бөгөөд үүний улмаас энэ улирлын Бундеслигт ердөө 22 минут тоглосон юм.
Английн Daily Mail сонины мэдээлснээр Лондоны Арсенал багийн хагас хамгаалагч Мезут Өзил Байерн-д ирэхийг хүсч байгаа аж. Мюнхенчүүд түүний төлөө 30 сая фунт санал болгоход бэлэн бөгөөд энэ наймаа өвлийн цонхоор хийгдэнэ гэнэ дээ.
Харин Германы Sport1 цахим хуудас Баварчууд Өзилийг авах сонирхолгүй байгаа гэж мэдээлж байх юм. Алиных нь ч зөв юм бүү мэд
ФЦ Байерн клубийг хөл дээр нь босгосон ерөнхийлөгч Курт Ландауэрийн амьдралын тухай кино хийсэн гэнэ дээ. Еврей үндэстэй энэ хүн 1913-1951 оны хооронд завсарлагатай 18 жил удирдаж байсан ч түүний тухай өнөөг хүртэл Байернийнхан дурддаггүй байсан нь сонирхолтой. Дашрамд хэлэхэд: Энэ агуу хүний нэрээр Мюнхенд нэгэн гудамжийг нэрлэсэн байдаг юм.
ФЦ Байерн клуб өнгөрсөн улиралд 528 сая еврогийн орлого олж, өмнөх үзүүлэлтээ 22 хувиар ахиулсан байна. Ивээн тэтгэгчдийн хөрөнг оруулалт болон борлуулалтын хэмжээ ихэссэний улмаас тус клуб цэвэр ашгаа 14-с 16,5 сая евро хүртэл нэмжээ. Зөвхөн багийн өмсгөл л гэхэд 1,2 сая зарагдаж, 80 гаруй сая еврогийн орлого оруулсан байна. Үүнээс гадна ФЦ Байерн клуб 340 сая еврогоор боссон Алльянц-Арена-гийн өрийг аравхан жилийн дотор буюу хугацаанаасаа 15 жилийн өмнө дарж дуусгасан аж. Энэ бүгдийн үр дүнд ямар ч өр ширгүй болж чадсан ФЦ Байерн санхүүгийн хувьд хамгийн бат бөх байр суурьтай, хамгийн өндөр чадамжтай хөлбөмбөгийн клуб болж, Реал Мадрид, Манчестер Юнайтед болон Барселона-г ардаа орхилоо.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 15, 2014 10:01 pm
by Өсөхбаяр
танайх ч айхтар юмаа

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 16, 2014 9:09 am
by Kro
Тиаго гэж нэг шилэн хүнтэй болж байгаан байна даа. Бас чимээгүй байж байгаад Басти их гэмтдэг боллоо.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 16, 2014 12:53 pm
by ТӨӨГӨӨ
Одоо дундаа туршлагатай гэвэл ганц Алонзо л бна даа. ЧЛ-т энэ жил бас явахгүй шинжтэй болчлоо

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 16, 2014 3:35 pm
by Amgaa
Салгалж байгаад хэсгээсээ гарчихвал Швайны, Тиаго хоёр 3 р сар гэхэд ирчих байх гэж бодоод байгаа. Гэхдээ ирээд бас хэр тоглооч билээ

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 16, 2014 6:19 pm
by Amgaa
Пэп Нууц номноос wrote:Пэп, Жозэгийн дайны тухай
2013-9-15, Мюнхэн. Чехийн Прагад ЭЕФА-гийн Супер Цомын тоглолт болсоны дараа Ули Хэнэсс, Карл Румэниггэ нар түүний өмөөрсөнд Гвардиола ихэд талархаж байлаа. Тэд цаг алдалгүй Испани мэргэжилтний талд орж "Моуриньо ёс жудаггүй юм ярьж байна ... магадгүй тэр огт өөр тоглолт үзчээд андуурсан юм болуу" гэж ярьжээ.
Өмнө нь Челсигийн дасгалжуулагч "Би Пэпийн эсрэг тоглох болгонд л манай баг тоглолтыг 10-уулаа дуусгах юм. УЕФА-гаас тийм шинэ дүрэм мүрэм гарсийм уу яасийн" гэж ярьсан байж л дээ. Гэхдээ яригдаж буй тоглолтонд Челсигийн Рамирэс Байерны Марио Гётцэ дээр хийсэн такл нь Герман залууг хүнд бэртээж, карьерыг нь дуусгачиж ч мэдхээр бүдүүлэг байсныг тэр дурьдаагүй юм.
Пэпийг өмнөх боссууд нь тэр болгон өмөөрч хамгаалж байгаагүй учир Байерны удирдлагууд ийнхүү үйл явдалд оролцсон нь Гвардиолагийн хувьд гэнэтийн зүйл байлаа. Өмнө нь тэрээр Барселонаг дасгалжуулж байхад түүний багт чиглэсэн тэр олон довтлогоонд тэрээр ганцаараа цээжрээ хамгаалдаг байв.
2011 оны 4-р сард Реал, Барселона 18-н өдрийн дотор 4-н удаа учирч тоглох болсон ба тэдгээр Классиконууд урьд хожид байгаагүй их хэл ам, Реалын тамирчдийн ширүүн, заримдаа бүдүүлэг тоглолт, Барсагийнхан ч зүгээр байхгүй, жүжиглэлт, баашлалт ихтэй болж өнгөрсөн билээ.
Эзэн Хааны Цомын финалд Роналдогийн гоолоор Реал ялалт байгуулсаны дараа Пэп түүний баг ялалт байгуулхад ойрхон байсныг хэлээд өрсөлдөгчдөө баяр хүргэсэн юм. Пэдрогийн гоолыг шүүгч отон тоглолт хэмээн тооцоогүйд тэрээр "Талбайн захын шүүгч хоёрхон сантиметрын зөрүүг их л нарийн харсан юм байх даа" гэж хэлээд үлдээсэн.
2011-4-26-ны өдөр Пэп ба түүний багийн туслахууд, тамирчид Мадридын Eurostars Tower Hotel-д өдрийн хоолоо идэж байжээ. ТВ-р маргааш нь болох Аваргуудын Лигийн хагас шигшээгийн өмнө ярилцлага өгч буй Жозэ Моуриньо гарав. Эхэндээ Пэп зурагт руу нуруугаа харуулан сууж байсан боловч, түүний туслахуудын нэг нь ярилцлага үзэхийг санал болгосон байна.
"Бас нэг шинэ үе эхэллээ. Өнөөг хүртэл шүүгчийн тухай огт ярьдаггүй цөөхөн хэдэн дасгалжуулагчдын хэсэг, шүүгчийн тухай ярьдаг, тэр дунд нь би ордог нэг хэсэг гэж байлаа. Гэвч одоо Пэпийн ярианаас үзхэд түүнээс ганцаарангаас нь бүрдэх, шүүгч ажлаа сайн хийж байхад нь шүүмжилдэг шинэ бүлгэм гарч ирсэн бололтой. Миний хувьд бол цоо шинэ үзэгдэл байна" - хэмээн Моуринь шуугиан тарьсан алдарт үгээ урсгав.
Энэ үед Пэпийн тоглогчид түүнтэй хамт байсан ба бүгд шоконд орж, Гвардиола хэрхэн хариу барих бол хэмээн чимээгүй, түгшүүртэй хүлээлт үүсэв. Гэхдээ цаг нь болоогүй байлаа.
Үүнээс хэдэн сарын өмнө Гвардиола туслахууддаа "Би Моуриньог сайн мэднэ, тэр намайг өдөж, хийтэй үйлдэл гаргуулах гэж байна. Гэхдээ би гэндэхгүй. Би зөвхөн яг зөв цаг нь болхоор дорвитой хариу барих болно" - гэж хэлсэн байж л дээ. Гэтэл ийнхүү "Тэр" цаг нь ирэв.
Оройн 8-н цагт тоглолтын өмнө бэлтгэл дуусч, тоглогчид таран, Пэп албан ёсны хэвлэлийн хурлаа хийхээр явах үед "яадаг бол" гэсэн түгшүүрт хүлээлт хүн бүхэнд үүссэн байлаа. Хувацс солих өрөөнөөс гархад нь түүнтэй дотно байдаг нэгэн тоглогч түүнд амжилт хүсэж, харин клубын спортын захирал Андони Субисарэта "Пэп, битгий тоо. хариулах хэрэггүй ээ. Бид ийм юманд орооцолдохгүй, тийм уу" хэмээн байн байн давтсаар байв.
Ингээд урьд урьдын адил клубын удирдлага хэл амнаас зайгаа барихыг хүсэж, Пэп Гвардиола өөрийн болон багийн нэр төрийг дан ганц цээжээрээ хамгаалах үлдэв.
"Ноён Моуриньо намайг энгийнээр Пэп хэмээн дуудах эрхийг өөртөө олгосон болхоор би ч гэсэн түүнийг Жозэ гэж дуудья. Маргааш орой 8:45-д бид талбай дээр нүүр тулна. Талбайн гадуурх тулааныг тэр яллаа. Энэ жаилд тэр надаас хол давуу гэдгээ улирлын туршид харуулж, цаашид ч гэсэн зогсохгүй нь ойлгомжтой. Тэр өөрийн хувийн Аваргуудын Лигийн цомтой байхыг хүсээд байгаа юм бол түүнд тэрийг нь аваад өгчих хэрэгтэй шүү дээ. Гэртээ аваачаад таашаал авна биз. Энэ өрөөнд бол (Сантьяго Бэрнабэугийн хэвлэлийн өрөө) тэр бол F****** Chief, hes' F****** Boss.
Тэр энэ асуудалд бүхнийг мэддэг учир би түүнтэй өрсөлдмөөргүй байна. Гэхдээ бид уг нь урьд нь 4-н жил (Барселонад) хамт ажилласан гэдгийг дахин сануулмаар байна. Би түүнийг, тэр намайг сайн мэднэ. Хэрвээ тэр Флорэнтино Пэрэсийн бохир амнаас хоолоо авдаг сэтгүүлч найзуудынхаа харьцааг бид хоёрын харьцаанаас илүүд эрхэмлэж байгаа бол түүний сонголтын хэрэг.
Би Реалыг Цом авхад нь баяр хүргэсэн. (Пэдрогийн) офф-сайд бол ганц хоёрхон сантиметр төдий байсан шүү дээ. Шүүгч бол маш ухаантай ажиллаж, бөмбөгийг гярхай харсан байдаг. Би Жозэтэй талбай дээр тоглох юмуу зурагтаар харах үедээ түүнээс суралцахыг хичээдэг ч талбайгаас гадуур бол түүнээс сураад байх юм байхгүй".
Тэр орой Пэпийн өгсөн хариу хурцдаад байсан байдлыг туйлын оргилд нь хүргэсэн. Түүнийг зочид буудалд эргэн ирхэд баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ үүдэнд зогсон алга ташиж, аль хэдийнээ төлөх ёстой байсан өрийг хариулж өгсөнд баяр хүргэж байлаа.
Учир эь зөвхөн хоёр дасгалжуулагч төдийгүй, тамирчид ч хэвлэл мэдээллийн бай болж, цуурхал, гүтгэлэг, элдэв хэл аманд орогдоод байсан ба клубын удирдлага "зөвхөн талбай дээр учраа ол" хэмээсээр ямар ч арга хэмжээ авахгүй байсан Пэп Гвардиола ачааны хүндийг өөртөө үүрэн үүргээ биелүүлсэн нь энэ байсан юм.
- гэжээ.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Mon Oct 20, 2014 6:37 pm
by Amgaa
Маргааш орой Роматай тоглоно, Рома ч довтолгоо сайтай байгаа гоё тоглолт болно доо.
Одоогоор ЧЛ д хамгийн олон дамжуулалт хийсэн тоглогчидыг жагсаахад эхний 4 манай тоглогч байна. Алонзо, Лаам, Бенатиа, Алаба
http://www.uefa.com/uefachampionsleague ... rder=2desc

Готзе Ройсыг багт нэгдвэл сайхан байна гэж. Гадны лигт алдах дээрээ тулбал Робберигийнхоо залгамжлагчаад дарчих юмсан хэхэ. Доорх зураг шиг л юм болчих гээд байна да :D

Image

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 22, 2014 3:28 am
by Барнаба
Рома-г уншиж байна аа. аймаар байна шүү, лиг-тээ ч, Чл-т ч зүгээр арчаад л явах нь.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 22, 2014 6:26 am
by Өсөхбаяр
Нүүрном оороо шуугилдаад бжийгаа да

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 22, 2014 1:24 pm
by Amgaa
Ромаг чинь овоо үзэх юм бодсон юм болсонгүй дээ :ногоон: . Рома ч эхний 20 минут л дажгүй байлаа, тоглолт өндөр темптэй. Роббен эхний гоол дээр гоё хөнгөн цохиод хийсэн дээ. Готзе энэ жил чунаг байна шүү, тоглолт унших, дрибел энэ тэр нь гоё болж байна. Пепийн тактикд одооноос л овоо уусч байна уу даа гэмээр харагдлаа, харахгүй ард, урдаараа пасслаал пасслаад явахад ихэнхдээ хүндээ очиж байна. Бенатиаг бөмбөг авах бүрд бүүлээд аймаар байна, тоглолтын эхэнд хэд хэдэн аюултай довтолгоог нь тасалсан. Ер бүгд мундаг тоглолоо тоглолтын МОМ р Роббен байлаа, Рибери гэмтлээсээ ирээд сэлгээгээр орж ирээл гоёмсог гоол хийсэн. Манайхан ч гоё даруухан ярилцлагууд өгч илүү сайжрана, цомууд 5р сард тодорхой болно гээл. Одоо Швайны, Тиаго, Мартинез ирхээр бүр гоё болно доо. Сэлгээ сайтай байх ч гоё байна шүү. БЛ д Хөжберг, Роде, Гаудино гэх мэт залуусыг ээлжээл гаргачихна.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 22, 2014 1:36 pm
by Logger
Brazzers :-o

Image

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Wed Oct 22, 2014 5:37 pm
by magicman
Туг тахив.
Шүүгч хэд хэдэн алдаа гаргалаа

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 9:22 am
by Kro
Алонсогийн наймаа л нүдээ олсон наймаа болчих шиг боллоо. Яг гол хүмүүс гэмтэлтэй үед багт үнэхээр хэрэг болж байна. Лаамыг чөлөөтэй тоглуулж байна, хамгаалалтын хэд дээр ирэх дарамтыг багасгаж байна. Ер нь л багийн балансыг гол барьж буй тоглогч гэж харагдаж байна даа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 11:07 am
by white
Харин тийн хур их туршлага нь маш их хэрэг болж байна даа. Бас Роббери буцаж ирсэн нь довтолгоог маш их эрчимжүүлж байна.

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 3:14 pm
by Orgil-TT
Алонзо сайн тохирч байгаа нь бол маргашгүй үнэн, гэвч түүнтэй холбоотой хоёр том асуудал байна:
1. Алонзог хөдөлгөөнгүй барьж чадхаас эсрэг багийн амжилт хамаарах гээд байх шиг. Алонзог агнах нь гэдэг зорилготойгоор эсрэг баг нь тогловол тэгээд л асуудал үүсэх нь дээ. Алонзогийн үндсэн үүрэг төвд өрнөж буй тоглолтыг зохион байгуулах. Тиймээс түүнийг арынх нь хамгаалалтын хэд болоод хажуудах төвийн нөхөд нь хайж олж бөмбөг аваачиж өгч байгаа харагддаг. Харин довтолгоог дэмжих тал дээр түүний хувь нэмэр Лаамыг бодвол харьцангуй бага мэт. Нөгөө талаар Байернтай таарч тоглож байгаа багуудыг ажиж байхад тэд хамгаалах тактиктай тоглоод байгаа харагдах юм. Өөрийнхөө 16 шугамтай зэрэгцээд шахуу хоёр эгнээгээр жагсаад зогсцгоочхоор Байернд төвд болон арын хэсэгтээ бөмбөгийг чөлөөтэй эзэмших боломж гараад байх шиг. Өөдөөс нь адилхан довтлоод байя гэхээр Левандовски, Гөтце, Роббен, Мюллер, Рибери нарт арын дөрөв нь ташираараа савж унчих гээд хэцүү байдаг бололтой. Энэ байдал нь Алонзог гялалзсан амьтан болгож харагдуулаад байх шиг байна уу даа гэж хараад байгаа.
2. Алонзо гэмтээд хэд хоног байхгүй байлаа гэж бодъё. Тэгвэл систем өөр болох нь тодорхой. Ромтой хийсэн тоглолтоос хархад
Нойер
Бенатиа-Боатенг-Бернат
Лаам-Алонзо-Алаба
Роббен-Гөтце
Мюллер
Лева
гэж гаргасан. Тэгвэл Алонзог байхгүй болход 4-2-3-1-рүүгээ эргэн орох нь. Бүхэл бүтэн системийг өөртэйгөө хамт аваад талбайгаас буудаг ганц хүн байна гэхээр яамаар ч юм. Нөгөөх л дуусашгүй хөл бөмбөгийн Философийн тухай ярих хэрэгтэй болох байх. Швайнштайгер, Мартинез, Тиаго нар ч бас л тйим нөхдүүд л дээ үнэндээ бол. Хэнийг хаана тоглуулхаасаа хамааруулж системээ тэр чигт нь өөрчилдөг дасгалжуулагч Пеп-ээс өөр үнэндээ л харсангүй. Чөтгөр шиг адтай эр шүү нээрээ.
Дүгнээд бодход Алонзо багт тун хэрэгтэй, харин түүнийг хэн нэгнээр биш системеер л орлуулах болчихоод багаа юм.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 3:18 pm
by Tdi
Рафа бас зөрүүд шүү. Барри балайгийн араас хөөцөлдсөөр байгаад Алонзогийн маань сэтгэлийг сэвтүүлчихсэн юм шд.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 3:31 pm
by El Payaso
Манай Бернат бүүр төвийн хамгаалагч болсон юм уу? ер нь байнга л гараанд гараад байгаа юм аа ада... би ч хоёр аймаар фүллбэктэй багт зэврэх нь гэж бодсон..

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 4:08 pm
by ТОНИ
Alaba tuviin hamgaalagch ehnii uyed hiigeed hojood ireheer hagas bolood bgaa... Bernat LM

Ehnii uyed

---------- Benatia--- Boa----Alaba
---------------Lahm----Alonso
Robben---Muller---Gotze-----Bernat
------------------Lewa

2r uyed oochilogdood Alaba Alonsotoi gold

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 4:41 pm
by Seikoni
Алонзо ч уул шиг түшигтэй тоглогч доо. Лидершип, толгой, зан авир гээд бүх юмаар яаж тэгж гоё төгс болдог юм гэмээр.

Гэснээс Ройсыг манайх авъя аа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 6:24 pm
by ТОНИ
Ronaldo James Isco Bale??????????????????

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 7:53 pm
by Барнаба
Швайни ирчихэд Алонсо энэ 2 бие биенээ хангалттай орлоод явчих биз.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

PostPosted: Thu Oct 23, 2014 8:37 pm
by Өсөхбаяр
Seikoni wrote:Алонзо ч уул шиг түшигтэй тоглогч доо. Лидершип, толгой, зан авир гээд бүх юмаар яаж тэгж гоё төгс болдог юм гэмээр.

Гэснээс Ройсыг манайх авъя аа.

Пэрэзийнхээ араас орж бгаам бна да