Page 1 of 1
ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Tue Sep 20, 2016 4:15 pm
by Orgil-TT
БҮНДЕСЛИГИЙН НЯЛХ ГИШҮҮН УЛААН БУХНУУД БУЮУ РЕД БҮЛЛ ЛАЙПЦИГ БАГИЙН ТУХАЙ ХҮҮРНЭЛДЦГЭЭЕ.
http://www.dierotenbullen.com/
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Mon Apr 24, 2017 9:49 pm
by Boldono
Тимо Вернер анхандаа дундаж гар шиг санагдаж байсан тоглолтыг нь хэд хэд үзсэн бодол өөрчлөгдөж байна лээ шүү. Бие хаа, хурд бүх л юм байна лээ дээ. 96 оных гэхэд лигтээ 17 гоол, 5 ассист гэдэг муугүй үзүүлэлт шүү.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed May 17, 2017 10:53 am
by Forza Juve
Германаас ирэх улиралд уламжлалт бус багууд Европын тэмцээнд орохоор байна даа. Лайпциг болон Хоффенхэйм 2 бол хэцүүхэн л хэсэгт орох байх, Европа лигт Херта, Фрайбург, Айнтрахт гээд багууд үзнэ.... ирэх жилийн Европ дахь лигийн дундаж амжилт муу л байх төлөвтэй.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed May 17, 2017 11:06 am
by mugi19
Энэ жилийн Лэйстэр шиг үзэж болохоор л баг харагдсан.
Германаас хэдэн шинэ нэр цээжилэхнээ..,
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed May 17, 2017 12:28 pm
by Boldono
Тэхдээ аваргуудын лигт орох эсэх нь UEFA-н шийдвэрээс хамаарах байх. Red Bull Salzburg нь лигтээ түрүүлчихсэн. Salzburg нь явсаар байгаад хэсгийн шатанд Liepzig-тай таарах боломжтой болхоор хариугаа хүлээгээд л суухаас өөр аргагүй дээ.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Fri Jun 23, 2017 12:13 am
by Пато7
аваргуудын лигт орох нь тодорхой болсоншдээ
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Fri Aug 25, 2017 8:49 am
by Amgaa
Пот 4 с ёстой гоё хэсэгт оржээ. Өмнөх улирлын тоглолтоо гаргавал 1 р ч гарах боломж байна да. Гэхдээ сая нээлтийн тоглолтондоо хожигдчихсон форм жаахан тиймэрхүү л байх шиг байсан. Эхлээд шууд талбай дээрээ Монакотай юм байна шдэ. Энд л сайн үзэх хэрэгтэй
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Fri Aug 25, 2017 9:16 am
by Kro
Пот4-с сугалагдсан гэхэд тун давгүй багуудтай таарлаа. Энэ жилдээ 3-р гараад ЕЛ-т хол явна гэсэн зорилго л илүү бодитой байх. Яахав давруул Монако, Порто хоёрын нэгийг нь гайтуулна л гэж үзэх байх даа.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Mon Jul 09, 2018 8:40 pm
by Amgaa
https://www.dierotenbullen.com/en/news/ ... -2019.htmlЮлиан Нагельсман 2019 оны зун энд ирхээр болсон юм байна шдэ. 4 жилийн гэрээ хийж 2023 он хүртэл. 18/19 оны улиралд Jesse Marsch гээд хуучин New York Red Bull -н дасгалжуулгчийг авчирлаа гэсэн туслахаар ирсэн юм байна байна шдэ, тэгхээр ганц улирал Рангник өөрөө дасгалжуулж магадгүй болжээ. Ирэх улирал нэг их чимээгүйхэн байж байгаад дараа зун л Нагельсманд сайн хөрөнгө оруулалт хийж сайн сайн тоглогчдыг нь авч өгөхгүй байлгүй, нэлээн юм амлаж, сайн төсөл хэрэгжүүлнэ гэж тохироо байлгүй.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed Feb 27, 2019 10:12 pm
by Amgaa
Эдний эзэн Dietrich Mateschitz (74) 20.3 billion -р дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клүбийн эзэн юм байна шдэ. Түүний дараа Sheikh Mansour Bin Zayed Al Nahyan (48) 19.4 billion р удаалж
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed Feb 27, 2019 10:25 pm
by El Payaso
Пээх энержи дринк зараад л ийм баян болсон юм уу.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Tue Apr 09, 2019 10:55 am
by Amgaa
Энэ ёстой солиотой гоол хийсэн дэ
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Thu Feb 20, 2020 10:15 am
by Amgaa
Тот ын эсрэг 3 хамгаалагчтай гараал хэт бөмбөг эзэмшиж тоглолоо, гэхдээ ямар ч гэсэн айлын талбайд нэг гоолтой гэдэг хариу тоглолтонд маш том давуу талтай болчоо, Гэртээ авчаад мэдээж гоол хийж таарна.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Thu Feb 20, 2020 11:35 am
by fond
Тэр хаалттай цохилтыг ямар аймар хаагаа вээ
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Thu Feb 20, 2020 12:00 pm
by Kro
Овоо олон боломж хийсгэсэн байна шүү. Бас хаалгач нь мундаг байжээ. Тэр хаалттай цохилтоос гадна өөр ч эвгүй довтолгоонуудыг зогсоосон байна.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Thu Feb 20, 2020 12:33 pm
by El Payaso
Спурсыг талбай дээр нь балбасан бна шүү дээ. Моу үнэхээр худлаа болжээ. Яах вэ Моугийн буянаар манай Селсо л өөрийгөө сайн харуулж бх шиг байна. Тойм харвал Спурсээс шилдэг нь бсн бололтой.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Thu Feb 20, 2020 5:12 pm
by rednasca
Моу ч худлаа болсон байх... гэхдээ өнгөрсөн жилийн шигшээ хүрсэн багийн урд шугамын 3 топ тоглогч нь байхгүй гэхлээр шаанс бага байсан шдээ...
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Thu Feb 20, 2020 5:17 pm
by Gooner
Нагелсманн лаг юмаа, Хоффэнхаймыг босгоод ирсэн, РБЛ-ийг энэ зэрэгт байна гэхээр 32-той залуу..
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed Mar 11, 2020 6:21 pm
by Kro
Зовлонгүй гараад ирлээ. Одоо дахиад аятайхан сугална гэж байхгүй л байх даа. Вернэр чичрээд2 гоол хийж чадсангүй дээ. Бас л багтаа нөлөөтэй гар бололтой. Бөмбөг өгсөнгүй гэж уурлаал, довтолгоо ч сайхан аллаа хаха.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed Dec 09, 2020 9:45 am
by meesh
СЛ-ийн дараагийн шатанд шалгарчээ. Нагэльсманн сайжраад байна шүү, сайн юмаа.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed Dec 09, 2020 1:46 pm
by Boldono
.
Re: ЛАЙПЦИГИЙН УЛААН БУХНУУД
Posted:
Wed Dec 09, 2020 4:56 pm
by Amgaa
Энэ жил бүрэлдэхүүнээ сайн зузаалж чадаагүй, шахуу хуваарьт нэлээн сандарч байх шиг байгаа.