Цогоо wrote:Бэллингэм бас хөөрхөн манлайлал харуулж байна лээ. Пенальт алдангуут нь Кэйн рүү гүйж очиж тайвшруулаад, түр завсарлах хооронд хагасуудаа цуглуулаад яриа хөөрөө хийж байгаа харагдсан. Уг нь хамгийн залуу нь биз дээ?
Энэ их мундаг залуу байна. Ер нь германы лийгт англи тоглогчидыг их гоё хүмүүжүүлдэг шинжтэй, нутагтаа бол хэдийн од болоод биеэ тоочихдог юм болов уу. Харгривиз гэж их даруухан мундаг залуу Баернд байсан даа. Тухайн үед Жи, Лампард гээд дундаа зүү орох зайгүй шахуу мундаг хагасууд байхад л гараанд гараад мундаг тоглодог байсан.