Page 8 of 11

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Wed Nov 16, 2011 6:38 am
by Yes Man
За за Велком Евро 2012.... Манайхан энэ эрчээрээ бол хэсгээ тэргүүлж тэргүүн байрны төлөө ямар ч багтай үзнэ шүү...... Одоо гол нь ямар хэсэгт орох л сонирхолтой юм.....

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Nov 18, 2011 12:46 am
by Цэнгүүн
Бид ч орох бүрэн эрхтэй л дээ.. Турк-г сугалаад үнэндээ хамгийн бэрх багийн татчихлаа гэж бодсон үгүй байжээ.. ДАШТ-г өнжсөн, өмнөх тэмцээний хариу гээд бид илүү өөрсдийгөө хурцлах шалтгаан бас байсан байх.. Хоёр тоглолт бараг л их хялбар болоод өнгөрчихлөө.. Одоо сугалаа их юм хэлнэ.. Аль болох гайгүй сугалаасай гэж бодох юм.. Гэхдээ ирэх тэмцээнд бид хамгийн эвгүй, барьцгүй өрсөлдөгч байж болно.. Зун хүртэл тамирчид маань бэртэл гэмтэлээс хол байг..

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Dec 05, 2011 12:40 am
by Voyage
С групп
1 Испани
2 Итали
3 Ирланд буюу 3-н И-тэй нэг зоонд.сонин л юм.3 ууланг нь уйлуулаал 1-ээр гэрч ирэх чансаатай баг даа.

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Mar 02, 2012 8:41 pm
by Цэнгүүн
Шведэд муухай хусууллаа.. Гэхдээ яахав том тэмцээний өмнө сайн муугаа үзэж байхад гэмгүй..
Овоо урт тойм байна:

http://www.youtube.com/watch?v=zhAOJk_u ... re=related

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Tue May 29, 2012 11:20 pm
by Цэнгүүн
Croatia squad
Goalkeepers: Stipe Pletikosa (FC Rostov), Ivan Kelava (GNK Dinamo Zagreb), Danijel Subašić (AS Monaco FC).

Defenders: Jurica Buljat (Maccabi Haifa FC), Vedran Ćorluka (Tottenham Hotspur FC), Danijel Pranjić (FC Bayern München), Gordon Schildenfeld (Eintracht Frankfurt), Josip Šimunić (GNK Dinamo Zagreb), Darijo Srna (FC Shakhtar Donetsk), Ivan Strinić (FC Dnipro Dnipropetrovsk), Domagoj Vida (GNK Dinamo Zagreb).

Midfielders: Milan Badelj (GNK Dinamo Zagreb), Tomislav Dujmović (FC Dinamo Moskva), Ivo Iličević (Hamburger SV), Niko Kranjčar (Tottenham Hotspur FC), Luka Modrić (Tottenham Hotspur FC), Ivan Perišić (Borussia Dortmund), Ivan Rakitić (Sevilla FC), Ognjen Vukojević (FC Dynamo Kyiv).

Forwards: Eduardo (FC Shakhtar Donetsk), Nikica Jelavić (Everton FC), Mario Mandžukić (VfL Wolfsburg), Ivica Olić (VfL Wolfsburg).

6 сарын 2-нд Norway-тай нөхөрсөг хийх юм байна..

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Sun Jun 03, 2012 10:41 pm
by Цэнгүүн
Ослод зочилж тоглоод 1-1-р тэнцжээ.. Цаг дуусах алдад булангаас гоол алдчихаж.. Манайхаас Eduardo гоолдсон..
Image

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Wed Jun 06, 2012 9:07 pm
by Цэнгүүн
Оличыг алддаг муу дээрээ муухай гэдэг болчихлоо доо..
Туршлага нь их хэрэг болох байсан, харамсалтай юм.. Довтолгоо үнэхээр суларчихлаа..
Хэсгийн эхний тоглолт Ирландыг хожих нь хамгийн чухал, оноо алдвал тэгээд тун хэцүү болж ирнэ..
Бүр заавал хожих хэрэгтэй..

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Jun 08, 2012 12:30 am
by oxgetr
гэмтциймүү, тэгвэл ч ёстой асуудал үүсчдээ

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Sun Jun 10, 2012 10:17 pm
by Цэнгүүн
Ćorluka бас гэмтсэн гэнэ үү.. Гэхдээ Bilić гайгүй л гэж. Өнөөдрийн хоёр багийн гараа ийм байх магадлалтай.
Image

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Sun Jun 10, 2012 10:21 pm
by Цэнгүүн
Хоёр багийн фанатуудын хооронд мөргөлдөөн болж.. Poznan хотын цагдаа 14 хөгжөөн дэмжэгчийг баривчилсан байна..
Халуухан тоглолт болно доо.. Аль алинд нь тэнцээ хожигдлоос ялгаагүй..

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 8:37 pm
by Цэнгүүн
За тэмцээнээ сайхан эхлүүллээ.. Маш чухал хожил авлаа.. Нөгөө хоёр маань тэнцсэн гэхээр манайд ашигтай туслаа..
Bilić-н бодсон, санасан талбайд яг таг биелсэн байх гэж бодож байна.. Ерөөсөө л жигүүрээс кросс өгсөний нь хоёр нуруулаг довтлогчид маань мөргөх гэсэн тактик яваад байлаа ккк.. Жигүүрээрээ их тэлж тоглож байна лээ.. Бас ардаас урагш нь хоёр довтлогч руугаа агаараар их дамжуулсан.. Ирланд ч ялгаагүй агаараар үзээд байсан.. Агаарийн тулаан шахуу л юм боллоо.. Довтлогчид маань үүргээ сайн биелүүлсэн.. Mandžukić хоёр гоолоо хоёулангийн мөргөж хийсэн.. Айхтар мөргөдөг залуу байна лээ.. Эхний хагас болон хоёрдугаар хагасын яг эхэнд л гоолдчихоор эсрэг багт хүнд байсан байх л даа.. Хожлийн нэг гол зүйл энэ болсон байх.. Jelavić байраа зөв эзэлсэний ачаар айлын алдааг гоё ашиглаж гоолдсон.. Ćorluka алдсан гоолын эхлэлийг тавиад зогсохгүй хүнээ барилгүй алдаж байна лээ.. Ер нь л алдаа гаргачих гээд байсан.. Хэсгээ тэргүүлээд эхэлсэн гэж..
Image

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 8:45 pm
by Цэнгүүн

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 8:48 pm
by Цэнгүүн
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 8:53 pm
by Zugii
Хэсгээс гарах хэцүүхэн сАнагдаж байна Итал хуМсаа Нуусан муур шиг бн лээ

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 9:00 pm
by Цэнгүүн
Хэцүү хэцүү.. Итали, Испани хоёрын нэгийг нь хусчихвал ч...
Манайх үнэхээр сайн тоглоод, бас азтай байвал боломжгүй зүйл ч биш л дээ..
Яахав хасагдах дээрээ тулбал хоёр аваргатайгаа сайхан тоглочихоод хасагдахад харамсахгүйээ..
юу болох нь уу, харж л байя даа..

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 9:06 pm
by Zugii
Цэнгүүн wrote:Хэцүү хэцүү.. Итали, Испани хоёрын нэгийг нь хусчихвал ч...
Манайх үнэхээр сайн тоглоод, бас азтай байвал боломжгүй зүйл ч биш л дээ..
Яахав хасагдах дээрээ тулбал хоёр аваргатайгаа сайхан тоглочихоод хасагдахад харамсахгүйээ..
юу болох нь уу, харж л байя даа..

Санал нэг байна хорват ч гое багдаа

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 9:30 pm
by Sathan
Ирланд санаснаас муу байжээ хамгаалалт нь..их л чухал хожил авж...
Гэхдээ ч хэцүү дээ,өчигдөр Испани ядаж хуссан бол Хорват-н боломж арай өсөх байв...
Ирланд-г л Итали-тай сайн үзээсэй гэж найдсан н дээр байх...

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 9:35 pm
by Zugii
Наадах Чинь хэцүүл санагдаж бнадаа бараг үхлийн хэсэгт орцон юм бишүү харват

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Mon Jun 11, 2012 11:25 pm
by Цэнгүүн
Mario Mandžukić Европын аварга шалгаруулах тэмцээнд Хорватын төлөө хоёр гоол хийснээр Davor Šuker-н дараах хоёрдахь тоглогч болжээ..
Мөн тэрээр тоглолтын туршид ердөө хоёр удаа хаалга руу цохисон ба хоёулаа гоол болж 100 хувийн амжилттай довтолсон байна..
Хорватын шигшээ хэсэгтээ Ирландыг хожсноор Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд 4 дараалсан хожил байгуулаад байна.. 2008 онд Б хэсгийнхээ бүх багийг хожсон билээ..

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Jun 15, 2012 2:00 am
by Цэнгүүн
За сайн сайн.. Баярлалаа Mandžukić маш чухал оноо авчирлаа.. Хэсгээсээ гараад ирэх сайхан боломжтой боллоо..
Тэнцээ хангалттай үр дүн болсон.. Би ч 1-1-ээр тэнцэнэ гэж таавартаа бичсэн байсан.. Pletikosa хэдэн ч сайв хийвдээ..

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Jun 15, 2012 2:09 am
by Zugii
Болж гое ямартайч хожигдсонгүй

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Jun 15, 2012 12:03 pm
by Тэрри_10
Цэнгүүн wrote:За сайн сайн.. Баярлалаа Mandžukić маш чухал оноо авчирлаа.. Хэсгээсээ гараад ирэх сайхан боломжтой боллоо..
Тэнцээ хангалттай үр дүн болсон.. Би ч 1-1-ээр тэнцэнэ гэж таавартаа бичсэн байсан.. Pletikosa хэдэн ч сайв хийвдээ..


одоо гэхдээ байдал их л төвөгтэй байна даа... Итал хожих нь тодорхой тэхээр хожигдох эрх байхгүй олон л гоолоор тэнцэх хэрэгтэйдээ...

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Jun 15, 2012 12:10 pm
by rednasca
гол нь Испани нэг их хичээхгүй байх...

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Jun 15, 2012 1:22 pm
by El Payaso
Испани харин ч хичээх ёстой ш дээ... хичээхгүй бол мулт явж ч мэднэ. герман шиг найдвартай байдалд ороогүй...

Re: Go Go Croatia!!!

PostPosted: Fri Jun 15, 2012 9:23 pm
by Цэнгүүн
Эцсийн мөчид хасагдчихаж магадгүй ээ.. Байдал ээдрээтэй л байна.. Гэхдээ үзүүлж байгаа тоглолт болон үр дүнгүүддээ сэтгэл хангалуун байна би лав.. Үнэндээ хэсгээсээ гарах хэмжээний тоглолт үзүүлж байна..