ДАШТ-н мэдээ мэдээлэл

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Re: Сугалаа

Postby Nomer 10 » Sat Dec 05, 2009 3:57 am

Угаасаа тэгдэг л дээ. Бөхөө үзчихээд шөнө нь залгуулдаг, эсвэл финалаа үзчихээд бөхөө залгуулдаг :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Сугалаа

Postby zigo » Sat Dec 05, 2009 4:00 am

Аагий wrote:Image

Ер нь хараад байхад 16-д муу баг үлдэхээргүй харагдаж байна.


Муу багууд байнашд. Б, Ф, Н хэсгүүдээс муу багууд гархаар л харагдаж байна. :smile:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Сугалаа

Postby Nomer 10 » Sat Dec 05, 2009 4:45 am

A: South Africa, Mexico, Uruguay, France

Үхжийсан муу параанцууд :mrgreen: Уг нь ч би дуртай л даа. Гэхдээ одоо дэлхийн аваргаар тэднийг хасагдвал баярлах хүн захаас аваад л байгаа. Тэр гар хүрснээс илүүтэйгээр бүтэн квалид тоглосон байдал нь урам хугалж байгаа. Зүүн Европын нэг муу сул багтай 2 удаа тэгж тоглодог баг дэлхийн аваргад орох эрхгүй. Талбай дээрээ фэнүүдээ хэчнээн ч гомдоов. До амбан зайлаагүй цагт дахиад л шал арчина. Гэхдээ энэ удаад хэсгээсээ яаж ийгээд гарч мэдэх л юм. Гэхдээ мэдэхгүй ээ, Сенегал шиг л юм болох бий. Гарлаа гэхэд тэгээл 16-д зогсоно. Зидан шиг чирээд явах хүн байхгүй ээ. Нөгөө баг нь эзэн орон байх аа даа. Мексик уг нь нэг фаворит нь юм шиг харагдаж байгаа ч энэ удаад тэдний тоглолт нэлээн суларсан харагдана лээ. 2006 онд ч шаггүй байсий шүү. 2005 оны Тив хоорондын цомынх бол бүр ч аймаар баг байсан. Гэхдээ энэ удаад барахгүй байх аа. Өмнөд Африк эмоцоороо аваад туучих байх. Мексик харин параанцуудыг гол гаргаж мэдэх юм.


B: Argentina, Nigeria, South Korea, Greece

2002 оны азгүй 2 баг дахиад таарч. Энэ 2 л гарах байх даа. Со-нууд арай л амжихгүй байх. Бетон цутгадаг багтай бол ярих юм байхгүй ээ, энэ удаад тэд яагаад ч амжихгүй. Украинтай 2-уулаа хасагдах байсан юм. Аргентин хэсгээсээ гараад зогсох магадлал ихтэй харагдаад байна. Боливийг гүйцэхгүй ч их өндөр газар даа, Өмнөд Африк. Ноднингийн тэмцээнийг харж байхад тэнд өвөл болоод жигтэйхэн хүйтэн болоод байсан. Европын багуудыг бодвол Аргентин тэрэнд дасахдаа муу байна гэж бодож байна.


C: England, USA, Algeria, Slovenia

Их л сул хэсэг харагдаж байна даа. Гэхдээ яг тэмцээн болоод ирэхээр тийм ч амаргүй л байх. Словены хамгаалалт лаг юм билээ. Америк бол үргэлж сайн тоглодог баг. 2002 онд Герман дээр Онри тоглолт хийлгүүлээд мултарч байсан. 2006 онд бас л азгүй мултарсан. Италитай ч уг нь аймаар тоглосий шүү. Алжир ч гэсэн нөгөө Африкийн дархан аваргуудыг ёстой зовоосоор байгаад мулталж байна лээ. Гэхдээ л бусад хэсэгтэй харьцуулахад наргүй газрынхан дэндүү азтай байна даа.


D: Germany, Australia, Serbia, Ghana

Германы хэдэн хэдэн спортын сайт Германы сугалааны аз дахиад давтагдлаа гэж бичсэн нь үнэхээр гайхашрууллаа. Ганцхан Премиер тв-ийнхэн л амаргүй хэсэгт таарлаа гэсэн байсан. Тэд ч угаасаа тэгээд хамгийн голчийг нь бичдэг улс доо. Хамгийн хүнд хэсэг энэ хэсэг. Магадгүй үхлийн хэсэг нь энэ байх. Ер нь ч тийм юм даа. Герман бол хэчнээн муу байсан ч угаасаа тэмцээний баг. Австралийн хөлбөмбөг улам л түвшингээ дээшлүүлээд байгаа, 2006 оных шигээ бараг бүгд Премиер лигийнхэн. Серби ч эвгүй дээ, эвгүй. Францыг илт илүүрхэж хэсгээсээ гарсан, гэхдээ Франц муу байсан л даа. Видичэд Гомез мэтийн том довтлогчийг барих маш амархан. Дрогбаг хар л даа. Харин Это, Торрес мэтийн хурдан тоглогчийг алдах гээд байдаг. Гана бол энэ тэмцээний хамгийн нууц зэвсэг болж байгаа баг. Ёстой хэний ч урдаас юу ч хийж мэднэ. Аль 2 нь гарахыг чөтгөр бүү мэд. Герман мултарлаа гэсэн байхад гайхах юм ер алга.


E: Holland, Denmark, Japan, Cameroon

За энийг өөрийнхөө сэдэвт бичсэн болохоор орхиё.


F: Italy, Paraguay, New Zeland, Slovakia

Итали яаж ийгээд хэсгээсээ гарчихна. Нөгөөх нь Парагвай туршлагаараа аваад бууж мэдэх юм. Гэхдээ Словакыг бассан баг шууд л элгэндээ нам хийлгэнэ. Шинэ Зеланд мэтийн баг дэлхийн аваргыг үнэн амтгүй болгох юм даа, ямар багуудтай тоглож ямар багаар эрхээ авлаа даа. Шит!


G: Brasil, Korea DPR, Ivory Coast, Portugal

Хүн бүр л энийг үхлийн хэсэг гэх байх. Гэхдээ цаасан дээр л энэ шүү дээ. Үхлийн хэсэг гэхээр л том багууд тулах албагүй шд. Хамгийн гоё өрсөлдөөнтэй хэсгийг л үхлийнх гэнэ. Тийм өрсөлдөөн Германы хэсэгт гарна, харж л байгаарай. Португал бол угаасаа довтлогчгүй баг хол явж чадахгүй ээ. Хагасууд нь 2-р эгнээнээс хэд гоолдох ч тэгсгээд гоолынх нь тоо дуусна. Тэдний хаалгач нь ч гэсэн одоо сайн биш. ЗЯЭрэг бас юм дуулгаж мэдэх л юм, гэхдээ хол явж чадахгүй. Бразилыг Кайзер Миний мэдэх Бразил биш, Робиньо бол циркт байх ёстой гээд гал гартал авсан байна лээ. Гэхдээ Кайзер бол хуучинсаг хүн. Дунга арай залуу юм болохоороо толгой нь сийрэг ажиллаад байгаа. Кайзерын үеийнх шиг нээлттэй довтлоод эхэлбэл өнөөдөр алуулна. 2006 онд тэд энийг хангалттай мэдэрсэн. Голдоо бөмбөгөө бариад хэвтчихэд ёстой яаж ч чадахгүй байсан. Дунга энийг ойлгоод их өөрчлөх гэж оролдсон, эхэндээ ч бантанг нь хутгаж байлаа. Сүүл рүүгээ харин орчин үеийн хөлбөмбөгт хамгаалалтаар аварга авдаг гэдгийг ойлгоод багийн философийг орвонгоор нь өөрчилсөн. 4-2-3-1 гэдэг бол шигшээгийн түүхэнд урьд хожид харагдаагүй схем байсан. Гэтэл яг энэнийхээ хүчээр маш сайн тоглолт харуулаад байгаа. Какаг эс тооцвол том од үгүй, гэхдээ сайхан бат бөх баг болчихоод байгаа. Тэднийг зогсоох баг Испаниас өөр харагдахгүй л байгаам даа. Эв нь таарвал манайх нэг ачиж магад. Ямар ч байсан хамгийн том фаворит багуудын нэгэнд зайлшгүй тооцогдоно.

Хойд Солонгосыг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. 66 онд Италийг уйлуулж байсан тэд олоон жилийн дараа эргэн ирлээ. Ирэхдээ бүр том дуу гаргаад ирлээ. Монгол улс тэдний хаалганд 2 гоол хийсэн гэхээр тэдэнтэй хамгийн сайн тоглосон баг манайх л болоод байх шиг, хаха хөх инээд хүрчихлээ. Хэсгийн тоглолт эхлүүт л жинхэнэ нүүр царайгаа харууж эхэлсэн дээ. Хэдэн ч тоглолт дараалаад клин шит хийв дээ. Словен шиг тоотой хэдхэн гоол алдсан гэсэн байх шүү. Тэр хэн гэлээ дээ нэг довтлогчийг нь Солонгос Рүүний гэдийм байна лээ. Квалигийн ганц 2 тоглолтыг нь харж байхад үнэхээр зүтгүүр юм билээ. Ази хүн гэхэд аймаар мотор байсан. Эднийд уг нь Украины лигт тоглодог Шацкихыг нэмсэн бол. Эсвэл тэр тайланд нөхрийг. Квалид хамгийн олон гоол оруулсан 2 нөхөр гэсэн. Тэгсэн бол энэ Рүүнийтэй нийлээд бужигнуулах байсан байх шүү. Хойд Со хэсгээсээ гарахгүй нь тодорхой, гэхдээ дайчин үзлээрээ өөрсдийгөө дэлхий нийтэд харуулаад амжих болов уу гэж бодож байна. 66 он шиг нэг фаворитыг нь бүдрүүлчих ч юм бил үү, хэн мэдлээ.


H: Spain, Switzerland, Honduras, Chile

Аймаар амархан хэсэг. Англиас амархан. Угаасаа ч хамгийн амархан хэсэг нь байна. Нөгөө талаас Бразил 2-оор гарчихвал тэгээд дэлхийн аваргын финал ердөө хасагдах шатны эхний тоглолтод л болох нь байна шүү дээ. Тэгэхээр хажуугаар нь 2002 оны Герман шиг хэн нэг нь ар хударгаар нь гүйчихийг үгүйсгэх арга алга. 2-оор хэн нь ч магадгүй, 3-уулаа л гоё багууд. Гэхдээ санаагаар болдог бол Европын багуудын эрхийг бүр 20 болгомоор байна. Хитцфелдэд би дуртай, 2008 оны чадаагүйгээ чадаасай гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд ямар багууд орж байна, зарим багууд яаж санжиганасаар орлоо гэдгийг бодохоор жаахан амтгүй эхлэл болох нь дээ. Хэсгийн тоглолт дуусаад л дэлхийн аварга жинхэнэ утгаараа эхэлнэ гэдэг нь тодорхой байна. Дэлхийн аваргын хажууд Европын аваргын хэсгээс гарах жинхэнэ там юм байна. Сугалаа бол нээх таалагдсангүй ээ. Терон маяглаад ядчих юм аа. Хөөрхий Хайле угаасаа даруухан хүн шд, тэгж байхад чи жаахан инээх хэрэгтэй гээд л. Бэксийг татангуут хэдэн ч удаа чи итгэлтэй байна уу гэж хэлэв, сээтэн хаяад байгаамуу. Гэхдээ энэ ч яахав. Хамгийн гол нь сугалаагаа жаахан мяа татлаа. Нэг баг татангуутаа шууд тэр хэсгийнх гээд тодорхойлчихоор нөгөө талд нь зогсож байсан 4 нөхрийн татаж байгаа сугалаа ямар ч үнэ цэнэгүй болоод байсан. 2006 оны Хайди Клумтэй сугалаа дуусан дуустлаа үнэн сэтгэл догдлуулж билээ. Сая зүгээр л нэг автомат юм болчихлоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Сугалаа

Postby zigo » Sat Dec 05, 2009 4:55 am

Нээрээ Бекс анх тайзан дээр гарч ирээд Тероныг үнссэн чинь яг л жаахан охин шиг зог тусаж байгаа харагдсан. хэхэ Бараг түүнд дуралсан байхаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Сугалаа

Postby Nomer 10 » Sat Dec 05, 2009 5:02 am

Хасагдсан нөхдүүдээр баг босговол аймаар юм болох нь ээ.

------------------ Чех ----------------------
Срна - Фэрмэлэн - Чигрински - Жирков
---------- Кэйта ----- Тимощук -----------
Аршавин ----------------------- Салихович
------------Бербатов ----- Ибра ---------

Сэлгээнд:
Хаалгач - Гивен, Акинфеев
Хамгаалагч - Киву, Данн, Рийзэ
Хагас хамгаалагч - Жоветич, Фэллайни, Мисимович, Пэтров
Довтлогч - Кийн, Жеко, Шева, Муту, Канутэ

Заримыг нь бас санадгүэ. 2-р баг нь ч гэсэн баллахаар л харагдаж байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Сугалаа

Postby У.Тэмүүжин » Sat Dec 05, 2009 5:49 am

орос босниа 2ийг бодохлээр л 8+)
уул нь орсон бол жинкэн шуугиан тарих бсиймдаа
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6195
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Сугалаа

Postby Барнаба » Sat Dec 05, 2009 9:19 am

10 админ гоё бичжээ....ялангуяа манай хэсгийн талаар... :mrgreen:
Гэхдээ манайхан ч бас хэсэгтээ бол милээн ширүүн тэмцэлдэх шинжтэй болчихлоо....Зааны ясан эрэг 2-р гарах болов уу гэж л бодлоо.....
энэ хэүмүүс чинь зааны ясан эрэг-г яасан их дэмжиж байхийм...Би бол энэ багийг яг Аваргуудтай таарахад бол Аваргууд ч арай нэг аранга заагаад нухах байх гэж бодоод байгаа...заа үсрээд л шэөвгийн 8-д үлдэх байх....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Сугалаа

Postby RBK » Sat Dec 05, 2009 9:23 am

Сугалаа ч сайхан таарлаа даа... Чансаатай улсууд гайгүй тогловол хэсгээс гарах ч асуудал биш байх шиг байна...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Сугалаа

Postby white » Sat Dec 05, 2009 9:38 am

Санасаныг бодвол харин сугалаа жигдхэн таарлаа. Африкын багууд хол явна гээд байсан гэхдээ харахад бас л хэцүү л харагдаж байна. Хэсгээс гарах бол ЗСЭ, Гана хоёр л цаашаа явж магадгүй. Азийн багууд ч бас ер нь хол явах магадлал багатай харагдаж байна. Буурал тивийнхэн Өмнөд Америктай тулах нь дээ. Гэхдээ Европын багууд давамгайлана гэж бодож байна.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Сугалаа

Postby avarga » Sat Dec 05, 2009 10:27 am

Англи боломжийн хэсэгт таарлаа. :-D
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Сугалаа

Postby El Payaso » Sat Dec 05, 2009 10:31 am

Barnaba wrote:.

чи Франц энэ тэр гэж томроод байсан одоо ингээд үхлийн хэсэгт орчлоо доо... гэгэгэ... наад Заанууд чинь балиар хүчний тоглолттой аягүй бол хүн амьтан гэмтээнэ дээ... дээр нь яхаас ч буцахгүй Ким Ир Сенийн хүүхдүүд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сугалаа

Postby El Payaso » Sat Dec 05, 2009 10:32 am

Англи Аргентин
Герман Аргентин
Англи Герман

иймэрхүү Ривалри тоглолтууд үүсэх боломжтой болжээ... үүнээс доор хаяж 2 тоглолт нь болно... :beer
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сугалаа

Postby Olzii » Sat Dec 05, 2009 10:42 am

Нөгөө заншил ёсоор бол энэ удаа Европын баг амжихгүй байх ёстой биз дээ, тэгэхээр Бразил, Аргентин эсвэл Африкийн Cote D'Ivoire, Ghana 4-н нэг нь түрүүлэхээр байна даа :smile: Бразил л биш бол нөгөө 3-г бол дэмжинэ ээ, Аргентин түрүүлчихвэл :)(
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Сугалаа

Postby El Payaso » Sat Dec 05, 2009 10:47 am

A: South Africa, Mexico, Uruguay, France

Францууд африк явах тийзэээ булхайгаар авсан бол сугалаанд харин аз ивээлээ азтай л гарууд юм... :mrgreen: хичнээн муу байгаа ч тааруухан хэсэг болхоор хэсгээ толгойлох биз... 2-р байрын өрсөлдөөн миний бодлоор Мексик Урагвайн хооронд болоод Мексик нь гарах байхаа...

B: Argentina, Nigeria, South Korea, Greece

Манайх Нигерийн эсрэг ДАШТ-ын эхний тоглолтоо 3 дахь удаагаа хийх юм байна... нэг ч хожигдож байгаагүй... тэхээр хэсгээсээ нэгээр гарчих болов уу? манай араас Нигери гэрийн нохойн сүүл өөдөө гээд гарах нь уу? манай азийн төлөөлөлүүд гарах юм болов уу? бүүр эсрэгээрээ антифүүтболл машинууд ч байж мэднэ... нөгөө гурвын түвшин ойролцоо харагдаад байна...

C: England, USA, Algeria, Slovenia

Сайхан хэсэг... Америк чанга ч гэсэн Алжир Африкийн зургаан багаас хамгийн сул нь байсан... Словени Оросыг мулталсан ч том тэмцээнд арай л бэлтгэлгүй байгаа гэж бодоод байна... Серби 06 онд сонгон шалгаруулах тэмцээнд 4 гоол алдаж байсан бол ДАШТ-д зөвхөн манайд 6 гоол алдсан билээ... тэхээр автоматаар Англи АМерик гээд гарчих байх...

D: Germany, Australia, Serbia, Ghana

Аравын хэлсэн шиг маш хатуу хэсэг... Герман нөгөө гурваасаа арай чансаа илүү ч аль нь Германыг хожсон байхад гайхахгүй... гэхдээ нөгөө гурвынх нь хооронд 2-оор гарахаа үзэх гэсэн том тулаан болно байх... Гана нутагтаа гэдгээрээ чанга үзэх байх... дээр нь тэд 06 онд Итали Чех Америктай маш хатуу хэсэгт ороод хэсгээсээ гарч байсан билээ... тэхээр тэдэнд илүү боломж байгаа байх...

E: Holland, Denmark, Japan, Cameroon

Бас л эвгүй байж мэдхээр хэсэг... Дани чинь Португаль Шведийг ялж эрхээ авсан... дээр нь том тэмцээнд бол сайн тоглодог хэсгээсээ гардаг баг... Япон гэж азийн хамгийн шилдэг баг... Камеруунд Этоо байгаа... Улбар шарууд үл ялиг илүүрхэн нэгээр гарах бол 2-р нь Дани гарах болов уу? даа...

F: Italy, Paraguay, New Zeland, Slovakia

Италичууд бас сайхан сугалсан... хамгийн сул багуудын нэг Шинэ Зеландыг ДАШТ-ын туршлагагүй Словакийн хамтаар татсан... Итали хэсгээ тэргүүлж Парагвай удаалах болов уу? Парагвай өмнөд америкийн сонгон шалгаруулалтанд чанга байсан...

G: Brasil, Korea DPR, Ivory Coast, Portugal

За да миний дургүй гурван баг нэг хэсэгт орсон байна лээ... гэгэгэ... инээд хүрээд байгаам... бараг л Португаль нь мултарч Заанууд цаашаа явах эрхээ авах байхдаа... тэргүүлэх баг нь мэдээж Бразил...

H: Spain, Switzerland, Honduras, Chile

Швайцарь Чилийн хооронд хэсгээсээ 2-р гарах тулаан явагдах байх... Чили нухчих болов уу? л гэж бодоод байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сугалаа

Postby brown... » Sat Dec 05, 2009 10:53 am

Cугалаа гоё байна оо энэ нь ээс илүү яахав, сүүлийн 4-т Ангил - Бразилийг хожоод, ЗЯЭ-Испанийг хожоод, финалд Ангил -ЗЯЭ ийг хожоод түрүүлбэл сайхан даа миний бодлоор.
brown...
 
Posts: 32
Joined: Fri Oct 03, 2008 5:31 pm

Re: Сугалаа

Postby Барнаба » Sat Dec 05, 2009 10:57 am

El Payaso wrote:....................


чиний хэлж байснаар Аргэнтиний орсон хэсэг бол Мара-даа л үхлийн хэсэг байх аа ... :mrgreen:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Сугалаа

Postby El Payaso » Sat Dec 05, 2009 11:20 am

угаасаа Мараг муу байгаа гэдгийг мэдэж л байгаа ш дээ... энэнээс сайн хэсэгт орох боломж угаасаа л бага байлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сугалаа

Postby zigo » Sat Dec 05, 2009 12:18 pm

Уг нь уур амьсгал, хүйтэн сэрүүнийг нь тооцхоор европын багуудад ашигтай л санагдаад байгаамдаа. Харин тэр нэг утгагүй муухай бүрээн дуу л бага байгаасай.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Сугалаа

Postby El Payaso » Sat Dec 05, 2009 12:36 pm

харин ч өмнөд америкийн багуудад ашигтай ш дээ... адилхан эквдорын өмнөд хэсэгт байралж байгаа болохоор өвөл нь зун болно...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сугалаа

Postby zigo » Sat Dec 05, 2009 1:21 pm

El Payaso wrote:харин ч өмнөд америкийн багуудад ашигтай ш дээ... адилхан эквдорын өмнөд хэсэгт байралж байгаа болохоор өвөл нь зун болно...


Өмнөд америкт тийм хүйтэн болдог юм уу? Африк бол нилээд сэрүүхэн болдог л юм байна лээшдээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Сугалаа

Postby El Payaso » Sat Dec 05, 2009 2:04 pm

Buenes Aires

Average low June 7.6 July 7.4
Average high June 15.6 July 14.9

Capetown

Average low June 8 July 8
Average high June 18 July 17

гэж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сугалаа

Postby Gooner » Sat Dec 05, 2009 2:19 pm

Хойд Солонгос азгүймаа.
Анх удаа ороод бас ч гэж өөрсдийгөө харуулчих байх гэсэн чинь ганц оноо ч зулгаах шанс алга
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Сугалаа

Postby zigo » Sat Dec 05, 2009 2:54 pm

El Payaso wrote:Buenes Aires

Average low June 7.6 July 7.4
Average high June 15.6 July 14.9

Capetown

Average low June 8 July 8
Average high June 18 July 17

гэж байна...


Өмнөд америкчууд өвөлдөө хэр их тоголдог бол?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Сугалаа

Postby Sun-sun » Sat Dec 05, 2009 3:05 pm

2010 онд Испани сайн тоглоосоо билээ. Месси д маань ганцхан дутуу байгаа цом нь дэлхийн аварга биздээ. Сайн тоглоосоо билээ. Гэхдээ өдийл байн лдаа.
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Сугалаа

Postby Hartsaga » Sat Dec 05, 2009 3:29 pm

Ер бол миний бодлоор үхлийн хэсэг Жи болж таарч байна. Яагаад гэвэл тэнд Сайн тогловол ямарч багыг хожихоор хүчирхэг эрэмгий улсууд байгаа. Гэхдээ А.Солонгос болон Зааны ясан эрэг 2 сайн тоглохгүй бол амархан хэсгийн тэргүүлэгчид тодрох байх. Хамгий амархан хэсэг бол яах аргагүй спани итали болж байна. Хэрэв өмнөд африкийн шигшээ №. шалгардаг юм бол үлдсэн багууд маш ширүүн өрсөлдөх болно. Ер бол Гана Потугаль, Голланд, бразилийг хамгийн хүчтэйд тооцож байна, мөн корнэрбайк болон №10 2-той ихэнх хувь санал нэгдэж байна. Мөн А.Солонгос болон Б.Солонгос 2, Австрали болон Шинэ Зеланд, Словак болон Словани улсууд дэлхийн аваргад зэрэг оролцож байгаа нь энэ дэлхийн аваргын онцлог болж байгаа юм.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests