H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Bold9 » Tue Jun 08, 2010 8:36 pm

Швэйцарь 2 гарч ирэх байх, дунд шугам нь бас чанга шдээ
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Цэнгүүн » Tue Jun 08, 2010 9:35 pm

Испани мэдээж нэгээр, хоёроор харин тэнцүүхэн 3 баг байгаа аль нь ч байж мэднэ.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Mr S » Wed Jun 09, 2010 10:28 am

Польш-г 6-0-р хожсон тоглолт дээр Инэста гэмтчихлээ..... гэмтэл бэртэл ч дэндэж бна аа............
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Цэнгүүн » Wed Jun 09, 2010 5:39 pm

Өөө харалсан юм дээ, гайгүй л гэж найдъя.. Пэдро доо :-D
Тойм

http://www.youtube.com/watch?feature=pl ... 28-YGNTsys
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Цэнгүүн » Wed Jun 09, 2010 5:40 pm

Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Hartsaga » Wed Jun 09, 2010 9:39 pm

Энэ жилийн швецарь худлаа л даа. Кондурас халз чили энэ 2 л хэсгээс гарахаа үзэх байхдаа. Аз дутвал испани ч гарахгүйгээ хүрвэл гарахгүй дээ.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Бамбууш » Wed Jun 09, 2010 10:01 pm

Муу Шаби маань ор дэрний л онигоо яриж байгаа бололтой.. Гарууд бүгд дурлан сонсож байх юм даа.. Муу Пэпэд минь нэг тоглолт гарах эрх ноогдоосой доо..Бусад ямар ч улсанд ярилтгүй номер 1 сонголт байх байсан даа..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby hosko » Wed Jun 09, 2010 10:45 pm

За ямартай ч Инеастагийн гэмтэл нь булчингийн хөнгөн бэртэл гэж багийн эмч Оскар Селада мэдэгсэн байна... Түүний булчингийн хэсэгт бага зэргийн л асуудал байгаа бөгөөд хэсгийн тоглолтуудад түүнийг бараг сэлгээнд суулгах нь дээр гэнэ... Орлох хүн нь ямар хувилбар сонгохоос хамаарч Фабри юмуу Торрес... Гэхдээ бараг л Фабри гарна гэнэ дээ... За хөнгөн бэртэл байсан нь л яамай даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Барнаба » Thu Jun 10, 2010 11:25 am

Швейцарь-н ахлагч Алекс Фрай баруун хөлийн шагайндаа гэмтэл авсан байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Цэнгүүн » Thu Jun 10, 2010 6:26 pm

Иниеста маань гайгүй л юи шиг байна.. Мань хүнгүйгээр тоглосон ч хэсгээсээ бол зовлонгүй гарчих биз, нэг мөр сайн эмчлүүлээд харин хасагдах шатнаас гараад алаад өгөх хэрэгтэй..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Lenin » Fri Jun 11, 2010 2:51 am

фарбигаст боломж гарч байнадаа
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Miro Klose » Fri Jun 11, 2010 8:24 am

Фабрегас нэг л сонин муу байна лээ хасагдах руу орж ирэх үед Иниестагийн хор зайлшгүй хэрэг болно.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Yogii » Fri Jun 11, 2010 10:11 am

2. МобиКомын нийт хэрэглэгчдэд зориулсан Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан Тааврын уралдаан

Хугацаа: 6/11-7/11 дуустал

Үндсэн дүрэм:
- Тааварт уралдаанд оролцохыг хүссэн хэрэглэгчид 399дугаарт ON гэсэн мессэж илгээж бүртгүүлнэ. Анх удаа 399 дугаарт мессэж бичсэн хэрэглэгчдийг бүртгэж дараах мессэжийг илгээх болно. Дараа болон УТ бүх хэрэглэгчид оролцох боломжтой.
- 399дугаарт бүртгүүлсэн нийт хэрэглэгчдэд тоглолт болох 24 өдөр өглөө бүр 9цагаас хуваарийн дагуу мессэж броадкастыг илгээнэ.
Нийт тааварт оролцож буй оролцогчид таавраа таах бүртээ 1 оноо авах бөгөөд уралдааны турш оролцогчдыг оноогоор нь эрэмбэлж байх болно.
- Хэрэглэгч http://www.mobicom.mn болон мессэжээр хэдэн оноотой байгаа, хэддүгээр байранд байгаагаа харах боломжтой байна.
- Хэрэглэгчийн оноог тоолохдоо
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
 Тойрог бүрт оноо тоолно, Тойрог бүрт байр эзлүүлнэ.
 1р тойрог: 6/11-6/16-ны 2дахь тоглолт хүртэл
 2-р тойрог: 6/16-ны 3дахь тоглолтоос 6/21-г дуустал
 3-р тойрог: 6/22-6/25

- Тааварт уралдааны шагнал:
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
• 1-р байр: 1 сая төгрөг
• 2-5 байр: 500,000 төгрөг
• 6-100 байр: 10,000 нэгж
 Тойрог бүрт тойргийн аваргуудыг шалгаруулна.
• 1р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 2-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 3-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж


Үнэ тариф:
- 399дугаарт алдаатай эсвэл оноо шалгах мессэж илгээхэд сүлжээн дэх мессэж тариф мөрдөгдөнө.
- 399дугаарт амжилттай бүртгүүлэх болон таавраа илгээсэн тохиолдолд сүлжээн дэх мессэж дээр нэмэх нь 30₮ (НӨАТ орсон дүн) суутгагдана.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Nomer 10 » Fri Jun 11, 2010 6:14 pm

1. Испани

Хүн ам : 47 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 477 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 12
Хамгийн том амжилт : 1950 онд 4-р байр
Багийн ханш : 650 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Чави, 65 сая

Багийн од : Чави. Тэр дэлхийн гарын 5 хуруунд багтахаар хамгийн шилдэг багуудын нэгнийх нь гол мотор. Төвөөс түүний хэмнэлээр л тоглолт явагддаг. Хүн бүр л Барселона гэхээр Месси Месси гэдэг. Тэр ч бас аргагүй байх л даа, түүний талаар бүгд маш сайн мэдэх хойно. Гэхдээ нэрэн дээрээ тийм боловч нидэр дээрээ Чави л юмны эзэн, сумны занги билээ. Бүхэлд нь хэлэхэд тэр бол багийн тархи. Шигшээд ч гэсэн энэ үг хамаатай. Тэр байж болох бүх цомыг авч үзсэн. Ганцхан буюу хамгийн том цом л түүнд дутагддаг. Энэ удаад тэр үүний төлөө маш хүчтэй дайралт хийх болно.

Дасгалжуулагч : Висэнте дел Боске. Хөгшин бурхи Луис Арагонес албанд анх ирэхдээ учиргүй их эсэргүүцэлтэй тулгарч байсантай харьцуулахад тэр анхнаасаа фэнүүд болон хэвлэлийнхний дунд сайн нэрийг зүүсэн. Учир нь урьдчилсан шатанд бүх тоглолтоо хожиж, гоолын зөрүү +23 гэсэн амжилт үзүүлсэн. Тэр Барсагийн тоглогчид дээр гол цөмөө босгож байгаа. Реал Мадридын тоглогчдоос Еврогоор 2 л хүн талбайд байсан бол одоо 5 болоод байгаа.

Ахлагч : Икер Касильяс. Андони Зубизаррета гэдэг мундаг хаалгач Испанид байдаг байлаа. 102 тоглолт шигшээдээ хийгээд байгаа Икер одоо 25 тоглолтын дараа шигшээгийн бүх үеийн рекордч болж чадна. Тэр өдгөө Буффон, Цэзар нарын хамтаар дэлхийн шилдэг хаалгачид тооцогддог.

Онцлох тоглогч : Хэнийг нь ч захаас аваад онцолж болно. Гэхдээ Давид Вильяг нэрлэе дээ. Евро 2008-ын мэргэн буучын гоолдох чадвар нь ер бусын. Шигшээдээ 55 тоглоод 37 гоол хийсэн гэж байгаа. Хэдий урьдчилсан шат болон тест тоглолтод олон тоглосон ч хамгаалалтын тактик өндөр хөгжсөн өнөө үед энэ нь тийм ч амархан биш. Валенсид 21 гоол хийсэн улирлыг үдсэний дараа энэ жилээс эцсийн эцэст нэг том багт тоглох болж байгаа. Жил бүр л түүнийг нэг том багт очно гэдэг ч бууриа бат сахисаар л байсан юм. Барса түүнд 40 саяыг төлсөн.

Шилмэл гараа : 4-1-3-2.

------------------------ Casillas ---------------------------
--- Capdevila --- Pique --- Puyol --- Sergio Ramos --
------------------------ Xabi Alonso -------------------
----------- Xavi -------- Iniesta ---------- Silva --------
----------------- Villa -------------- Torres -------------

Тэмцээний таамаг : Furia Roja шиг хүчтэй бүрэлдэхүүнтэй баг үгүй. Багийн тоглогчид нь нийлээд 650 саяар үнэлэгдэж байгаа нь бүх 32 баг дундаа топ үзүүлэлт. Ингэхээр л ямар хүчирхэг баг нь харагдаж байгаа. Арсенал бол дэлхийн клубүүд дундаа мундагт нь орно. Гэтэл энэ том багийн ахлагч энд банз халааж байна гэхээр өөр ч юу хэлэх вэ дээ. Хэдий тэд том тэмцээний одгүй гэгддэг ч 2 жилийн өмнө тивдээ аваргалсан. Энэ удаад дэлхийн аварга л зөвхөн тооцогдох учиртай. Бүр байг гэхэд дор хаяж хагас шигшээд хүрэхгүй бол дэндүү итгэл алдсан хэрэг болно. Түрүүлэх магадлал хамгийн өндөр баг.

2. Швейцар

Хүн ам : 7,3 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 232,7 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 8
Хамгийн том амжилт : 1934, 1938, 1954 онуудад 8-д үлдсэн
Багийн ханш : 104,3 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Бэналио, 10 сая

Багийн од : Гөхан Инлер. 4 жилийн өмнө Барнеттаг багийн одоор нэрлэж байсан бол энэ удаад түүнийг Инлер бут цохин гарч ирж байна. Сүүлийн 3 жилд Удинэзед гайхалтай өсөн дэвжсэн. Өнгөрсөн улиралд тийм гоц гойд байгаагүй ч нэгэн том багт очно гэдэг нь түүний хувьд зөвхөн цаг хугацааны асуудал. Багийн зүрх гэж хэлж болно. Товчоор хэлэхэд Оттмарын хөзрийн гол мод.

Дасгалжуулагч : Оттмар Хитцфелд. Бөөн итгэл найдвар тээн очсон ч гараа нь бүтэлгүйтэж өгч байлаа. Израилтай тэнцээд, Люксембургт талбайдаа хусуулаад л. Гэвч тэр цөхөрсөнгүй. Цагийн хүрд эргэхийн хэрээр яв явсаар бараг тэртээ гучаад оноос хойшхи хамгийн шилдэг багийг бий болгоод байгаа.

Ахлагч : Александр Фрай. Тэр одоо хэр нь хэзээ талбайд гарах вэ гэдэг мэдэгдээгүй л байна. Тэр хэрэв гэмтэл нь бүрэн илааршахгүй бол шигшээд түүнийг орлоно гэдэг бүтэшгүй. Инлерийг төвд хэн ч орлож чадахгүй бол довтолгоонд түүнийг орлох хүн үгүй. Дердиок л дөхөж очих ч түүнд том тэмцээний туршлага үгүй. Тэр хурдан эдгээд формоо хурдан олсон цагт энэ баг ч хатуу самар даа.

Онцлох тоглогч : Хакан Якин. Дэрдиок эсвэл Барнетта, аль эсвэл Бэналиог дурьдаж болох ч Якиныг хэлмээр санагдлаа. Тэр хэдийнэ гучийн босгыг хол давсан ч гайхалтай довтлогч хэвээр. Хитцфелд эхэндээ түүнийг хөгширсөн гэж үзээд тоохгүй байлаа. Түүнгүйгээр хэд хэдэн тест тоглолтыг хийв. Гэвч тэр тэмцсээр шигшээдээ эргэн баттай байр сууриа олсон юм. Тэр магадгүй гараанд гарахгүй байх, гэхдээ сэлгээний ганган тоглогч болно. Эсвэл Оттмар заримдаа 4-4-1-1 гэсэн схем сонгоод байдгийгаа хэрэгжүүлбэл Фрайгийн ард зогсох болно.

Шилмэл гараа : 4-4-2.

-------------------------- Benaglio ------------------
--- Lichtsteiner --- Senderos --- Grichting --- Ziegler --
------ Behrami ----- Inler ------ Huggel ----- Barnetta ----
--------------------- Frei ------------ Nkufo ---------------
Тэмцээний таамаг : Швейцарын баг шийдвэрлэх үед сэтгэл санаагаа дийлж чаддаггүй нь тогтсон уламжлал. Гэхдээ Оттмар үүнийг өөрчилж чадсан байгаа. Жигүүрийн “итали” хамгаалагчид нь маш хөдөлгөөнтэй, цэвэрлэгээнд зогсох Инлер Хуггелтай нийлээд ямар ч найруулагчийн учрыг олж чадна. Испаний дараа 2-оор гарна. Дахиад 8-д үлдэхийг ч үгүйсгэхгүй.

3. Чили

Хүн ам : 15,6 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 478,3 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 7
Хамгийн том амжилт : 1962 онд 3-р байр
Багийн ханш : 79 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Видал, 10 сая

Багийн од : Хумберто Суазо. Түүний урьдчилсан шатанд хийсэн 10 гоол нь Чилийг Өмнөд Африкт аваачихад жинтэй хувь нэмэр оруулсан. Энэ оны 1-р сард тэр анх удаа хөгширч яваа насандаа буюу гучийн босгон дээр буурал тивийг зорьсон. Испаний лигт ирэнгүүтээ харин амархан дассан. Реал Сарагосад тэр саяны хавар 6 гоол хийгээд амжсан шүү.

Дасгалжуулагч : Марсело Биелса. Тэр 1998-2004 онд улсынхаа шигшээг дасгалжуулж байлаа. 2002 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд Аргентин 43 оноо авч, 42-15 гэсэн гоолын үзүүлэлттэй байхад хүн бүр л шагшин магтаж, бүх цаг үеийн шилдэг баг гэж байлаа. Гэвч хэсгээсээ ч гарч чадсангүй. Хачирхалтай нь тэр суудалдаа үлдсэн юм. 2004 онд олимпийн алт авч өгөөд ажлаа өгсөн билээ. 2007 оны 8 сараас тэр La Roja-г удирдаж эхэлсэн. Түүний нэг онцлог нь довтолгооныг дээд зэргээр эрхэмлэдэг. Куалид 32 гоол хийсэн нь Бразилаас ердөө ганц гоолоор дутуу юм.

Ахлагч : Клаудио Браво. Испанид Реал Сосьедад дээд лигт орохоор бэлтгэн буйд Браво талбай дээр эргэн ирэхээр зэхэн байна. Хэдий гэмтэл бэртэл түүнийг огоорч байгаа ч шигшээдээ яаж ийгээд тоглох гэнэ. Энэ хаалгач шугаман дээрээ бат зогсож тоглодог нь түүний онцлог.

Онцлох тоглогч : Карлос Кармона. Тэр Италийн 2-р лигт тоглодог. 2 жилийн өмнө түүнийг У23 багт байхад нь Биелса 1-р багт татаж авсан. Биелсагийн 4-3-3 формэйшнд тэр голд хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Довтолгооны 5 тоглогч байхад энэ бол амаргүй хэрэг билээ. Тэгэхээр тэр Биелсад ямар хэрэгтэй тоглогч гэдэг нь мэдэгдэнэ.

Шилмэл гараа : 4-3-3.

-------------------- Bravo ------------------
---- Vidal --- Ponce ---- Jara -- Beaus lour --
--- Carmona ------- M. Fernandez ------- Millar --
--- A. Sanchez ----- Suazo ---- Mark Gonzalez ---

Тэмцээний таамаг : 2-р байрны төлөө Оттмар Биелса нарын дунд мундаг тулаан өрнөнө. Чилийг олон хүн нэгэн нууц фаворит хэмээж байгаа. Гэхдээ тэдний хэт их довтолгоо нь эргээд контр аттаканд өртөх ослыг ямагт дагуулж байгаа. 2-р байраар Оттмар гарах болно, учир нь Биелсагийн цэргүүд дайны утаа бараг үнэрлээгүй дээ.

4. Хондурас

Хүн ам : 7,6 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 61,3 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 1(1982)
Хамгийн том амжилт : ----
Багийн ханш : 45,4 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Паласиос, 16 сая

Багийн од : Уилсон Паласиос. Хатуу ширүүн Английн лигт цэвэрлэгч хийдэг. Гэхдээ түүний тоглолтыг гадарлах хүмүүс түүний нэрийг сонсвол хамгаалалт гэхээсээ илүү довтолгоонд их ордог гэдгээр нь мэднэ. Тэр мөн бөмбөг таслахдаа гарамгай. Тэр ах дүү 2 Паласиостай. Нэг нь түүнийг дагалдаад Өмнөд Африк явж байгаа. Нөгөө нь буюу бага нь 2007 онд барьцааны этгээдүүдэд хэдий шаардсан мөнгийг нь өгсөн ч алуулсан юм. Тэр өнгөрсөн улиралд Тоттэнхамд 33 тоглолт хийсэн.

Дасгалжуулагч : Рэйналдо Руэда. 2003 онд У20-ын дэлхийн аварга Саудын Арабт болоход тэр Колумбын багийг дасгалжуулан хүрэл медал хүртэж байлаа. 2007 оноос шигшээд ирсэн тэр этгээд ааштай олон тоглогч нартай багийг нэгэн хэвд хатуу гараар барьж цутгасан гэдэг. Тэгэхээр энэ нь Хондурасын бүх үеийн хамгийн шилдэг баг гэсэн үг мөн үү?

Ахлагч : Амадо Гуевера. Италийн шилдэг хамгаалагч Каннаваро 124 шигшээгийн тоглолт хийснээрээ дэлхийд 24-т жагсдаг. Тэгвэл Чилийн ахлагч яг ижил. Багт түүний үг бол хууль. Сүүлийн долоон жил Америкийн лигт тоглож байгаа.

Онцлох тоглогч : Майнор Фигуероа. Англид талхныхаа мөнгийг олдог бас нэгэн тоглогч. 2 жилийн өмнө Виганд очсон. Латиксчуудын зээллэгээр 2 жил тоглохдоо итгэл алдаагүй тул тэр оныхоо сүүл рүү 3 жилээр гэрээгээ шинэчлэн сунгасан. Түүний нэрийг хүмүүс өнгөрсөн 12 сард Стоук ситигийн хаалганд 50 метрээс хийсэн гоолоор нь санах буй заа.

Шилмэл гараа : 4-4-2.

--------------------- Valladares -----------------------
---- Mendoza --- Chavez --- Figueroa --- Izaguirre --
--- Palacios --- Guevara --- Turcios --- de Leon ---
---------------- Pavon ------- Suazo -----------------

Тэмцээний таамаг : Тэд маш хурдтай. Үзэгчдийн сэтгэлийг дорхноо өөр дээрээ татаж мэдэх баг. Гэхдээ бусад багууд нь илүү хүчтэй тул тэд хайртай фэнүүддээ эрт ээ гэгч нь баяртай гэж хэлэх болно. Гэхдээ иймэрхүү жижиг улсуудын хувьд эрт хасагдах нь гол биш, хүн төрөлхтний хамгийн том баяр наадамд тоосоо өргөнө гэдэг нь цэнгэлийн манлай билээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Nomer 10 » Fri Jun 11, 2010 6:18 pm

За нэг юм 8 хэсгээ дууслаа. Өнөөдөр эмчээрээ нүд улайж, даралт ихэдсэн байна гэж загнуулаад хэхэ. Салхинд гарий даа. Бүгдээрээ сайхан баярлаарай. Ингээд жаргалын цаг эхэллээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Адмирал » Fri Jun 11, 2010 6:23 pm

:eek:
Сайн ажиллгаа гэдэг бил үү кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby 1220 » Sat Jun 12, 2010 1:16 pm

Испаний бүрэлдхүүнийг сайн харсангүй ээ. Раулийг авчирсан уу аан
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby o_baatar316 » Sat Jun 12, 2010 1:25 pm

Раулийг авчраагүй ээ.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby 1220 » Sat Jun 12, 2010 1:30 pm

Муу Раулыг минь авчираад худлаа ч гэсэн сэлгээнд суулгачихгүй.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Yes Man » Sun Jun 13, 2010 12:57 am

Раул чинь аль 2008 оны Еврогоос хойш шигшээдээ багтаагүй биз дээ? Раулгүй Европын аварга болсон юм чинь одоо авч яваад яахав дээ.... Раул зайлуул атаархдаг байхдаа.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby attilla » Sun Jun 13, 2010 12:43 pm

Yes Man wrote:Раул чинь аль 2008 оны Еврогоос хойш шигшээдээ багтаагүй биз дээ? Раулгүй Европын аварга болсон юм чинь одоо авч яваад яахав дээ.... Раул зайлуул атаархдаг байхдаа.......

Чамайг бодуул юм үзсэн хүн юм чинь юундаа атаарххав дээ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Miro Klose » Sun Jun 13, 2010 12:48 pm

Yes Man wrote:Раул чинь аль 2008 оны Еврогоос хойш шигшээдээ багтаагүй биз дээ? Раулгүй Европын аварга болсон юм чинь одоо авч яваад яахав дээ.... Раул зайлуул атаархдаг байхдаа.......


Ийм юм бичсэнээрээ чи өөрийгөө ямар арчаагүй амьтан болохоо харуулаад байгаа юм атаархах ч гэх шиг тэнэгтээрэй.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby God_Moon_Bloom » Sun Jun 13, 2010 12:56 pm

Англи, Аргентин нэг л таалагдсангүй. Одоо Испаниг сонжоё доо..
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Hartsaga » Sun Jun 13, 2010 2:26 pm

Өдрийн мэнд! "Даруухан нь хождог" энэ үнэн шүү. Гэмтэхгүй л тоглох хэрэгтэй.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: H хэсэг: Испани, Швэйцарь, Гондурас, Чили

Postby Генерал » Sun Jun 13, 2010 4:10 pm

Yes Man wrote:Раул чинь аль 2008 оны Еврогоос хойш шигшээдээ багтаагүй биз дээ? Раулгүй Европын аварга болсон юм чинь одоо авч яваад яахав дээ.... Раул зайлуул атаархдаг байхдаа.......

Аалз минь амаа мэдээрээ Бурханаар минь бүү оролд :grin:
Миний зүрхний цагаан өнгө
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest