Page 4 of 4

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Mon Jun 28, 2010 5:50 am
by Lenin
J@x wrote:
helix wrote:
J@x wrote:Хар алтын минь эх орон минь бузрын уругвайг хожиод өгөөрэй.

Уругвайг харин ч дэмжээд байгаа ш дээ. Манайхтай адилхан Аргентин, Бразил гэсэн 2 том гүрний дунд орших цөөхөн хэдхэн хүн амтай хөгжиж буй жижиг орон гэхэд 2 түрүүлчихсээн бас... Энэ жил Уругвай 4т үлдчихэд байг гэх газаргүй :uruguay

**н** 4 сохойсон шүүгчийнх төлөө Уругвайг бүх насаараа үзэн ядах болно

Засс чи ми жүжиг тавихаа болилдоо. Монгол бөх хужаад луйвардуулаад ялагдцан юм шиг л шаахын.

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Mon Jun 28, 2010 6:13 pm
by El Payaso
Бамбууш wrote:Муухай шаалгууллаа даа.. Гэхдээ л эцсээ хүлтэр л алалцлаа.. Дараа дараагийн ДАШТ юмуу томоохон тэмцээнээр Одоо Америк сул баг гэж тооцогдохгүй байх даа..Донован л харамсалтай байна..

2002 оноос хойш ер нь чанга баг болцийм биш үү...

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Mon Jun 28, 2010 7:30 pm
by Yes Man
ер нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа..... дээр нь америкын төрийн нэг бодлого байдаг.... хэн чадалтай чадвартай байна тэрнийг иргэнээ болгож өөрийн болгодог..... дээр нь жаахан анхаарчихвал хөрөнгө мөнгө, сургууль соёл, хувцас хэрэгсэл бүх юм нь байна.....шороон талбай, зүлэгтэй талбай гээд төрөл төрлөөрөө байна..... гэхдээ бас Донован яваад өгөхөөөр яахыг бас мэдэхгүй юм даа..... Донован одоо 28 -тай дараагын дэлхийн аваргад оролцлоо гэхэд энэн шигээ топ байж чадах уу?.... хурд нь саарна даа....

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Mon Jun 28, 2010 8:13 pm
by zigo
АНУ-гийн олон ангит кино нь яаж дуусах юм болдоо, хөөрхий. ккк

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Mon Jun 28, 2010 9:19 pm
by Бамбууш
El Payaso wrote:
Бамбууш wrote:Муухай шаалгууллаа даа.. Гэхдээ л эцсээ хүлтэр л алалцлаа.. Дараа дараагийн ДАШТ юмуу томоохон тэмцээнээр Одоо Америк сул баг гэж тооцогдохгүй байх даа..Донован л харамсалтай байна..

2002 оноос хойш ер нь чанга баг болцийм биш үү...

Чи ми бол сул л гэж дотроо боддог шд. Ний нуугүй хэлэхэд бол тийм байна.. Яанкууд 2002 онд яахав сайн байсан. 2006 онд бол Гана-д шаалгуулаад Чехэд мөн шаалгуулсан. Гэхдээ Ганц Аззурригаас оноо зулгаасан баг.. Би боддог юм. Энэ Чехыг л нэг бардаггүй юм шиг байгаа юм. Сая ДАШТ-н өмнө нөхөрсөг дээр бас л шаалгуулсан. 2006 онд ч бас л 3 гоолоор шаалгуулсан. Харин өнгөрсөн Тив хоорондын цомоор харахад л надад нэг тийм гоё санагдаад явчихсан.. Ихэнхи том тоглогчид нь Европын Лийгүүдэд тоглодогдоо ч тэр үү сайн байсан. Ялангуяа Дэмпси бол бас л нилээн доогуур үнэлэгддэг гар шд. Сая энэ тэмцээнээр бол маш сайн байна билээ.. Нэг гоолоо луйвардуулсан . Нэгийг азаар хийсэн. Гана- дээр пенальт авсан гээд л.. Гол нь одоо Яанкуудын Хөлбөмбөгийг үзэх үзэл нь илүү дээшлээд илүү сайн тоглогч нар олон гарч ирээд европын Лийгүүдэд тоглоод эхлэх юм бол тэд бас нэг том Гүрэн болоход ойрхон л байна. Хужаа нарын мандан бадрал гэхээсээ Яанкууд нь Хөлбөмбөгөөр мандан бадрах мөч нь үнэнд илүү ойрхон л доо..

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Tue Jun 29, 2010 5:03 pm
by El Payaso
яхав мэдээж лут баг гэж бододгүй... гэхдээ нэг тийм тоглоход хэцүү эвгүй баг гэж бол боддог ш дээ...

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Tue Jun 29, 2010 6:08 pm
by Seikoni
Бамбууш wrote:
El Payaso wrote:
Бамбууш wrote:Муухай шаалгууллаа даа.. Гэхдээ л эцсээ хүлтэр л алалцлаа.. Дараа дараагийн ДАШТ юмуу томоохон тэмцээнээр Одоо Америк сул баг гэж тооцогдохгүй байх даа..Донован л харамсалтай байна..

2002 оноос хойш ер нь чанга баг болцийм биш үү...

Чехэд мөн шаалгуулсан. Би боддог юм. Энэ Чехыг л нэг бардаггүй юм шиг байгаа юм. Сая ДАШТ-н өмнө нөхөрсөг дээр бас л шаалгуулсан. 2006 онд ч бас л 3 гоолоор шаалгуулсан. .


Чэх бүр элэг шаасан даа. 06 онд Поборски, Коллэр, Росицки гурав нийлж байгаад л.. сайхан тоглолт болж билээ.. одоо хүртэл Поборскийн гүйж байсан, Росицкигийн цохиж байсан санаанаас гардаггүй.

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Wed Jun 30, 2010 3:44 pm
by che
одо энэ сэдэв мэдвийг одоо доошоо явуулчиж болдогггүймүү?

Re: 1/8 Америк - Гана

PostPosted: Thu Jul 01, 2010 6:45 pm
by RBK
che wrote:одо энэ сэдэв мэдвийг одоо доошоо явуулчиж болдогггүймүү?

Болдоггүй л юм байна л даа... гээч...