Page 6 of 8

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:34 am
by kayo
Леронте чинь харин хамаагүй сайн тоглолт үзүүлчихлээ, Торресоос хамаагүй рольтой тоглочихлоо, ер нь дараагийн тоглолтоос гараанд гаргавал зүгээр юм байна, өндөр нөхөр урд мөргөхөд амар, ер нь тэр гоолонд ч гэсэн их хувь оруулсан л даа.

За ямартаа ч ялчихлаа, одоо парагвай бол гайгүй л харагдаж байна, шөвгийн дөрөвт гараал ирлээ дээ

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:38 am
by ND
Ер нь Леронте л гарч ирээд манай хэдийн тоглолт өөр болж эхэлсэн... Төд удалгүй л гоолдсон шд...
Харин Торрес нэг л биш байнаа, уг нь тоглолт эхний минутанд хаалга руу нэг гоё цохилт хийсэн...
Тэрнээс хойш л нөгөө л нэг унжгар тоглолт нь үргэлжлээд явчихсан...

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:40 am
by 21Grams
Эдвардо чинь харин сайн хаалгач байна лд.

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:41 am
by boboZ
Гоё хожлоо.. Одоо Парагвай дээр халаалт хийгээд шөвгийн дөрөвт л том тоглолт хүлээж байгаа даа..

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:42 am
by boboZ
Лоренте жоохон сэргэлэн байсан бол бараг гоолдохоор байлаа.. Даанч жоохон азгүй байв уу.. Сүүлийн үеийн Испайны хожил бүр дээр Вилла гэсэн нэр гараастай..

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:43 am
by enkuna
Сугалаа гархад л энэ тоглолтын талаар л бодогдож байсан хамгийн эмээж байсан өрсөлдөгчдөө хожигдож тэмцээнээ дуусгах шив. Хэдий 11-ийн эсрэг 11 ч ийм бүрэлдэхүүнтэй ингэж тоглохгүй гээд яах билээ. Эдүардо супер байлаа. Төвд болон урдаа хангалттай байж чадсангүй дээ. Гэхдээ л с** юмаа

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:44 am
by Forza Juve
Хэсгийн тоглолтод л Ллоренте ер нь хэрэгтэй гэж хэлж байсан овоо гаргаад ирлээ шүү. Цаашдаа Дель Боски анхаарах байлгүй, орж ирэхэд байдал шал өөр болж байна лээ. Агаарт сайн, эсрэг багын хамгаалагч учрыг нь олох гэж зүдэрч байхад бусдад нь боломж олдоод л.... Бараг л Испаний Б план юм уу даа. :eek:
Кардевилья сүүлд баахан жүжиглэв шив...
Отонд сэжигтэй гоолыг харуулахгүй болсон нь шог юм аа хөөрхий муу Блаттер болон түүний бүтэлгүй ФИФА...Африкд зохиох санаанаасаа эхлээд л бүтэлгүй байлаа гэж :RD
Энд бас л шүүгчийг хэлэхээс дээ :ногоон: Шүүгч хэт алдааг тоохгүй байдал нь Португалчуудын тоглолтод нөлөөлчих шиг боллоо.... тэд хамгаалж байгаад ойрхон алдаа аваад чөлөөт цохилт аваад стандартаас гоолдох санаатай байсан байх, хөөрхий довтлогчгүй багт дажгүй л тактик... гэтэл нөгөө шүүгч нь бодитой алдаануудыг тоохгүй, төлөвлөгөөг сүйрүүлчихлээ. Бодитой алдаануудыг үл тоож, сүүл рүүгээ Испаничуудад жаахан талтай байв уу даа. Яахав Испаничуудад хийсэн зарим алдааг ч тоогоогүй нь бас үнэн л дээ.

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:47 am
by Барнаба
Вилла тун формлог байна. Алонсо-Иниеста-Шави-Вилла гээд аймаар байлаа... Икер ч шилдэг тоглолтоо үзүүлжийнэ. Португал ч сайн үзлээ...
Роналдо дээр шүүгч зарим үед арай хатуудаад байвуу гэж харагдав...Торрес маань бөмбөг хүлээсээр байгаад хөшчихөөд байна... :ногоон: ..нээрээ форм гэж авах юм алга.

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 4:55 am
by hosko
Сайхаан сайхан... Ллоренте чи шүү....

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 5:59 am
by Beb
Ллорэнтэ сайн санагдлаа, Иниеста хог бсөөн нээрээ Цэск бсан бол гэж бодогдхоор тоглосон гэхдээ эцсийн дүн чухал Вива Спана

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 6:22 am
by Lucifer
За ер нь тэвчээр дууслаа.
Торресийг суулгаад Ллорентег оруулж ирэх цаг болжээ.
Формгүй торресоос эрүүл формтой Ллоренте шал өөр тоглож байна.
Биеийн хөгжил сайтай болохоор бөмбөгөө тогтоож дамжуулалт хийж
довтолгоо эхлүүлсэн.
Толгойгоороо ч сайн тоглох юм.

Шави маань МОМ боллоо. 101 дамжуулалтаас 94 нь амжилттай.
Бас гоолын дамжуулалтыг өгсөн.

Капдевиллаг муулаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна.
Рамос хэт урагшаа цөмрөөд байхад нэг нь ардаа үлдэх хэрэгтэй.
тоглолт дуусч байхад хаалга руу хийсэн цохилтыг хаасан гээд
ярих зүйл их байна.

За одоо бараг шөвгийн 4т Аргентинатай л үзэх нь дээ.
Миний 2 дуртай баг таарчлаа

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 8:41 am
by Билгүүдэй
Тоглолтын зурагнуудыг эвлүүлэв

Image

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 8:45 am
by Mr S
Шави-н дамжуулалт ч тас бна лээ...... ардаа нүдтэйм уу хаашайн...... :-D
Вилла өчдөр балбаж өгсөн дөө........
тоглолт эхлээл Вилла Торрис ээлжилж холоос цохиол бхаар нь Торрис ч аймаар бгаам бна даа гэсэн бдаггүй....... Ллорэнтэ ч угаасаа ч Баскид сайн бсан..... цэвэр финишэр л дээ.......
Португал ч сөргөөр үзэх гээд барсангүй дээ......
Парагвай гайгүй л сонсджийно......... гэхдээ 98 оны баг нь түрүүлсэн багийг ч зовоосон доо...... ямар ч бсан сайхан тоглолт болно доо.....

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 8:46 am
by fd11
Image
сайхан хожлоо, вилла нээрээ супер байнаа :eek:
Костаг хүрээгүй байхад нь улаан өгчихвүү, Капдайвила нээрээ кк :ногоон:
одоо парагвайг аргалчихвал

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 8:55 am
by Mr S
sOx wrote:Уйлнаадаа өнөөдөр уйлахнуу, яахнав, харж л байя.


уйлахаа больцон бна лээ... бүүр сурчиж...... тэмцээн бүрээс мултарсаар бгаад............

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:02 am
by Seikoni
уйлахаар нь уйллаа гэнэ. камер луу нулимах шиг болсон. одоо бас нулимлаа гэв дээ. хэхэ. Роналдо минь эртхэн амарч үз. дараагийн улирал тун чухал улирал болно шүү. :beer

за тэр ч яахав, Португалийн тэр супер дупер хамгаалалт энэ тэр бол төдийлөн үйлчлэхгүй байна лээ дээ. тоглолт бол ерөнхийдөө болж байна. Боскэ ч тактикаа зөв өөрчилж, үр дүнгээ өгч байна. уг нь бол Ллорэнтэ бол таргэт манаа хийгээд явбал Виллад бүр ч илүү тоглох боломж гарч ирэх юм шиг санагдав. Ллорэнтэ урдаа чихэх үүрэгтэй бөмбөг хүлээж байдаг, тэгээд Вилла жигүүрээс дэмждэг, нэг тиймэрхүү байдлаар ч юмуу. тэгээд 60-аас Торрэсыг оруулж ирвэл болох юм.
Люцифер бас л өнцөгдөж харсан юм шиг байна. Зүүн жигүүрт Вилла тоглоод байгаа болохоор угаасаа Капдевилла урагшаа орохгүй байгаа. Инэста бол цэвэр төвд тоглож байна, Торрэс баруунаар тоглосон, суунгуут нь баруун жигүүрт угаасаа урагшаа орохоос аргагүй болж байна. тэгээд ч сул оруулах боломж зөндөө гарч байна. Рамосыг урагшаа орсон хойгуур танай цабаан Бүскэтс хамгаалж үлдэх ёстой байгаам.

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:08 am
by Барнаба
Lucifer wrote:За одоо бараг шөвгийн 4т Аргентинатай л үзэх нь дээ.
Миний 2 дуртай баг таарчлаа


Мерседес бензэд дараалаад дайруулчав даа...

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:10 am
by marka
заза болоx юм боллоо гэж....одо КАП авчуул...бур бааxан юм болоxнээ...европийн аврага..тэгээд уорлд кап

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:38 am
by Цоомоо
Торресийг суулгаад л тоглолт шал өөр болчихов шив.
Ерөөсөө л Барсагийн тоглолт харагдах юм ккэ.
Гэхдээ Чави Барсад арай ингэж бөмбөгтэй уддаггүй, сая лав нэлээн удах гээд байлаа.
Иньеста бас форм жоохон муу байна.
Бускетсийг суулгах ёстой гээд өмнөх хуудсанд нэг нь бичиж. Харин ч Бускетс өчигдөр ямар мундаг тоглов оо.
За тэгээд Икер бол ёстой мундаг юм аа.

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:40 am
by Цоомоо
Гэснээс тэр Рикардо Кошта гэж жоохон сумтай нөхөр байв уу?

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:48 am
by marka
ёр н бол лигийн тоголт шигшээгийнx шаал өөр шүү дээ....тэгэxээр лигийнxтэй зуйрлэx юм биш....мэдээж л өөр тоглоно, тэр н формгуй юм шиг xарагдаж мэдэxийн, Икэр сайн бна лээ..xамаг юмаа гаргасандаа

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:54 am
by SAVAGE
Күмсүүд Икерийг суулгаад л Рэйна, Валдезийг л гаргачих гээд байсан биздээ

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:55 am
by che
Цоомоо wrote:Гэснээс тэр Рикардо Кошта гэж жоохон сумтай нөхөр байв уу?

Угаасаа Вилла-г зодкоол байсан шт бараг. Шүүгч сайхан хүлээж байгаал нэг сайхан боломж гарсан дээр нь улаан өгцөн.

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 9:59 am
by che
Лорэнттө Гуйза энэ тэр ер нь бол сэлгээ л гэж ойдийшт, бүтэн тоглуул тасархай боломжууд алаад байхым шиг санагдаад байдийн. Евро дээр Торрес тааруу бол Гуйза бас гарч ирээд гоалддог байсан. Гэхдэ Дэл Боскү бодож л байгаа байх Лоррэнтө-г гараанд гаргахыг.

Вилла Торрес 2 ч нэг гоё хослодог байсан Вилла с** жигүүрлүүгээ чичрээд байхын кк. бодвол Барсда дахь байрлалдаа бэлдээд байгаамуу.

Re: 1/8, Испани-Португал

PostPosted: Wed Jun 30, 2010 10:04 am
by Адмирал
Lucifer wrote:
За одоо бараг шөвгийн 4т Аргентинатай л үзэх нь дээ.
Миний 2 дуртай баг таарчлаа

зөзө