Page 1 of 2

1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 2:00 pm
by Барнаба
ImageImage
Бразил вс Чили

За. шөвгийн 16-д таарсан энэ 2 багийн тулааны талаар ярилцая.
Бразил нь үхлийн хэсгээс 2 хожил, 1 тэнцээ авч 5 гоал хийж 2 гоал алдсан үзүүлэлттэй 1-р гарсан ба тэдний эсрэг тулах Чили нь 2 хожил, 1 хожигдол авч 3 гоал хийж 2 гоал алдсан үзүүлэлттэй хэсгээс 2-р гарсан байна.

-ДА-д 2 баг 2 удаа тулсан ба Бразил 2 хожсон. тус 2 тоглолтонд нийлээд 11 гоал орсон ба 8-г нь Бразил, 3-г нь Чили хийжээ.
-Нийтдээ 65 удаа таарч байснаас Бразил 46 удаа, Чили 7 удаа тус тус хожиж, 12 удаа тэнцсэн байна. Бразил нь 65 тоглолтонд 152 гоал хийсэн бол Чили-чүүд 55 гоалыг хийсэн байна.

Зарим хүмүүс Швейцарь-г хэсгээс 2-р гарчихгүй яавдаа гэж байгаа ч миний хувьд Чили нь Бразил-тай илүү гоё үзүүштэй тоглолтыг харуулна гэж бодож байна.

:beer

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 2:08 pm
by slo mo jones
Бразилыг 8-д үлдчих байх гэж бодож байгаач чиличүүд хэр баг вэ гэдгээ хэсгийн тоглолтуудад харууллаа,

тэгэхээр маш эвгүй өрсөлдөгч болох нь нэгэнтээ тодорхой бөгөөд бразилчүүд өмнөд америк тивийн бүсийн багтайгаа таарсан гэдэг үүднээсээ нэгнийхээ тоглолтыг сайн мэдэх ч байх зангараг заах байлгүйдээ

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 2:25 pm
by o_baatar316
Чили-үүд ч зовооно доо Бразилыг.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 2:25 pm
by Билгүүдэй
гэхдээ бразил юм чинь 2-1 ээр хожих байх

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 3:04 pm
by suldees
ЧИли сонгон шалгаруулалтаар 3-1 ээр нутагтаа хожсон удаатай юу ч болж мэднэ дээ

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 7:21 pm
by El Payaso
чили арай барахгүй байхаа. Бразилийн хамгаалалт арай л чанга юм. чиличүүд юу ч хийж чадахг,үй байх. хэрвээ хожчихвол Биелсадаа баярлана шүү.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 7:31 pm
by Чуугий
Бразил хусах байлгүй дээ эрх биш.
Гэхдээ Чиличүүд эвгүй байна лээ нэлээн зовоох байх.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 7:37 pm
by Буучин
Чили арай л Бразилыг барахгүй байхаа.

Image вс Image
Өмнөд Америкийн байгаль ч янзын шүү.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 7:51 pm
by El Payaso
гол нь бразилийн хаамгаалалт ясан ч лаг юм. ерөөсөө л багаараа татаад жагсчих юм. чили эхэлж л хийхгүй бол шаансгүй дээ. чили вс бразил тоглолтоос хэрвээ манайх ирээдшүйд братай таарвал ях вэ гэдэг талаар их юм харагдах байх.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 9:13 pm
by Nomer 10
Чилийг үхтэл дэмжинэ дээ. Дараа нь манайх харин яаж ийгээд аргалчихна хэхэ.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sat Jun 26, 2010 9:30 pm
by Бамбууш
Чили амжихгүй байх аа.. Бразилын хамгаалалт муугүй.. Довтолгоо лаг.. Дунд шугам сайн.. Гол нь өөрсддөө мангар итгэлтэй.. 2006 оных шиг шамбааралдсан СҮПЕР Дүпер одууд байхгүй хэдхэн одуудтай.. Майр ойлголцож тоглодог.. ЦХили арай барахгүй байх. Гэхдээ Чилиг дэмжинэ.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sun Jun 27, 2010 2:03 am
by CAHAKA
Хойд солонгос нтэр-с илүү Бразил надад лаг хатуу дэглэмтэй баг шиг санагдаад байгаа ш д кк.
Дунгагын дуудсан тоглогчид ч тэр, дуугүй хий гэснийг нь хийгээд л явж байдаг.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sun Jun 27, 2010 7:22 pm
by El Payaso
Бамбууш wrote:Чили амжихгүй байх аа.. Бразилын хамгаалалт муугүй.. Довтолгоо лаг.. Дунд шугам сайн.. Гол нь өөрсддөө мангар итгэлтэй.. 2006 оных шиг шамбааралдсан СҮПЕР Дүпер одууд байхгүй хэдхэн одуудтай.. Майр ойлголцож тоглодог.. ЦХили арай барахгүй байх. Гэхдээ Чилиг дэмжинэ.

муугүй биш ээ... бүүр энэ дэлхийн аваргын бараг хамгийн мундаг хамгаалалт португаль энэ хоёр л байх шиг байна. Бастосийн тал арай сул юм уу л гэж харж байна... тэрнээс баруун талаар бол ёстой найраагүй юм билээ... Майкон Лусио хоёр... дээр нь хоёр ДМ нь гэж бас гай...

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Sun Jun 27, 2010 8:24 pm
by Бамбууш
Бразилын харин баруун бол ёстой хад чулуу, хана хэрэм шиг л байна шд. Жилберто Сильва , Мело хоёр чинь бас довтолгоон сайн дэмжчихдэг ДМ-үүд байна билээ шүү.. Лусио гэж бас нэг жүжигчин хамгаалагч байнаа.. Уг нь маш сайн хирнээ аалз чинь бүүр улаа бутартал тэрий хадах юм. Тэр нь жаахан онигоотой шаах юм даа.. Бусдаар бол бууз хуушуур энэ баг..

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 7:55 pm
by Nomer 10
Би ч битүүхэндээ Чили хусчих байх гэж горьдоод л байна. Адилхан гуч гаран гоол хийсэн улс, юунаас нь айдийм, алалцаад л гар.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 8:16 pm
by Цээгий
эргэлзээгүй манайхан хожоод л гараад ирнээ :eek:

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 8:25 pm
by zigo
Цээгий wrote:эргэлзээгүй манайхан хожоод л гараад ирнээ :eek:


Танайхан гэж хэнийн? Хэн хэн гэдэг тоглогч ямар үүрэгтэй тоглодгийн? :ногоон:

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 8:28 pm
by Цээгий
Манайхан гэж Бразилын шигшээ..Хааяа нэг юм бичихээр ингэдгээ болимоор юм.Та нарын хөлбөмбөг сайн мэддэг нь тэндээ л юм байгааз

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 8:32 pm
by zigo
Цээгий wrote:Манайхан гэж Бразилын шигшээ..Хааяа нэг юм бичихээр ингэдгээ болимоор юм.Та нарын хөлбөмбөг сайн мэддэг нь тэндээ л юм байгааз


За за тоголсымаа. Нэг хүний ярьсан юм санаанд ороод, жаахан цаашлуулсын. ккк Уурлаагүй биздээ?

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 8:33 pm
by Цэнгүүн
Чилиг дэмжэнэ.. Бразил сайн, хүчтэй байгаа ч битүүхэн найдвар тээсээр байна даа..

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 8:35 pm
by Барнаба
tsenguun wrote:Чилиг дэмжэнэ.. Бразил сайн, хүчтэй байгаа ч битүүхэн найдвар тээсээр байна даа..


Цэнгүүн бол Аргентин, Испани, Голланд, Чили гээд явж өгчийнө дөөө...

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 8:41 pm
by Цэнгүүн
Barnaba wrote:
tsenguun wrote:Чилиг дэмжэнэ.. Бразил сайн, хүчтэй байгаа ч битүүхэн найдвар тээсээр байна даа..


Цэнгүүн бол Аргентин, Испани, Голланд, Чили гээд явж өгчийнө дөөө...


Хэхэ, Чилээр Бразилыг нухуулчихмаар байх юм..

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Mon Jun 28, 2010 11:54 pm
by o_baatar316
Дараа нь манайх Чилийг хусчихмаар байнашд кэкэ.

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Tue Jun 29, 2010 12:08 am
by Буучин
Чили-г дэмжээл сууж байя. Бөмбөг бөөринхий. Jabulani хаалгачид халтай. ккк

Re: 1/8, Бразил-Чили

PostPosted: Tue Jun 29, 2010 1:15 am
by che
Чили-г дэмжмээр л байна даанч яахав фантази-д 2 Бразил байх юм.